| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00151/И |
| Дугаар | 148/ШШ2024/00273 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 148/ШШ2024/00273
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* ******* нь ******* регистрийн дугаартай ******* ******* эцэг мөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дугаартай захирамжаар тогтоосон хүүхдийн асран хамгаалагчийг өөрчлүүлэх хүсэлтийг Засаг даргад гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/211 дугаартай захирамж хүчин төгөлдөр тул эмэг эх ******* зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч П.******* нь хүүхдийг өөр дээрээ байлгах боломжгүй, Засаг дарга гаргасан захирамжийнхаа биелэлтийг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллага, зөвлөл, хороо, багууд хүүхдийн эрх зөрчигдөж буй эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэгтэйг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
5.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
5.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
5.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.
5.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН