Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2024/00274

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх алдааны А танхимд хийсэн шүүх алдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох,

 

76,623,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх алдаанд:

 

Нэхэмжлэгч: Т.*******, А.*******,

Нэхэмжлэгийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч: ,

Шүүх алдааны нарийн бичгийн дарга: Б.Ариунтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.*******, А.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Галбадрах нь тэжээлийн улаанбуудай нийлүүлэх хувь хүн, компани олоод гэрээгээ хийчих, буудайгаа борлуулах компани нь ХХК, ХХК-д 770,000 төгрөгөөр нийлүүлнэ, би гэрээ хийсэн тул бид тээврийн зардлаа хариуцаж, гарсан зардлаа өөрсдөө дааж, ашигаа 2 хувааж авья гэж найз А.*******тай амаар тохиролцсон тул уулзсан. Б.Галбадрах нь 2023.02.15-нд найз А.*******гийн дансанд 40 сая төгрөг улаанбуудайн урьдчилгаа болон тээврийн зардлаа хийх мөнгө гэж хийсэн тул 2 компаниас тэжээлийн буудайг 600,000 төгрөгөөр авч тээврийн зардлаа /1тн буудай тээвэр 80,000 төгрөг/ нэмээд тооцоход 1 тн улаанбуудайнаас 90,000 төгрөгний ашигтай ажиллахаар байсан тул миний биее буудайн доорх гэрээг хийсэн.

ХХК-ний ажилтан , ерөнхий нягтлан Ч-ӨХШ 23/2 тоот гэрээ хийсэн. Тус гэрээгээр 173,320тн тэжээлийн улаанбуудай авсан.

ХХК-ний захирал Бадруунтай №04/23 тоот гэрээ хийсэн. Тус гэрээгээр 364,780 тн тэжээлийн улаанбуудай авсан.

Дээрх тэжээлийн улаанбуудайг 2023 .02.17-2023.03.03 хооронд дахь үйлдвэрт хүргэж өгсөн.

Найз А.******* руу орсон 40 сая төгрөгнөөс буцааж Б.Галбадрах нь 2023.02.18-03.06-ны хооронд 6,130,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд буцааж шилжүүлж авсан. 2023.03.13-нд 10 сая төгрөг А.*******гийн данс руу хийсэн. Үндсэн нийт 43,870,000 төгрөгний задаргаа:

-Урьдчилгаа 12 сая төгрөг ийн өгсөн данс руу

-Урьдчилгаа 10 сая төгрөг Арвин ХХК-ний өгсөн данс руу

-Тээвэр зардал, жолооч 139,6тн буудай Гацууртаас Баянчандмань хүргэх хөлс 11,188,800 төгрөг

-Тээврийн зардал, жолооч 33,12тн буудай Гацууртаас Баянчандмань хүргэх хөлс 2,649,600 төгрөг

ХХК-р нэхэмжлэх Е баримт ХХК-руу бичүүлсэн тул татар, бусад зардал нийт 8,031,000 төгрөг

Найз А.*******гийн нэр дээрх Тэлмэн ХХК-с ХХК нь 103,778,000 төгрөгний баримт шивүүлж авсан боловч 53,788,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 50 сая төгрөгийг Б.Галбадрах өөрийн дансаар авсан гэсэн.

-Тухайн өдөр нь 53 сая төгрөгийг иргэн ийн явуулсан данс руу хийсэн. -д 103,992,000 тэжээлийн уланбуудайн мөнгө өгөхөөс 65 саяыг нь өгсөн тул одоо 38,992,000 төгрөгний үлдэгдэлтэй.

Иргэн нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 2023.06.25-ны дотор төлбөрөө барагдуулахгүй бол алданги тооцож шүүхэд хандах болсон гэсэн. Алданги тооцвол Б.Галбадрахаас гаргуулах, үндсэн мөнгө болох 38,992,000

Арвин ХХК-с мэдэгдэл ирсэн бөгөөд 2023.06.28-ны дотор төлбөрөө барагдуулахгүй бол алданги тооцож, шүүхэд хандах болно гэсэн. Алданги тооцвол иргэн Б.Галбадрахаас гаруулах. Тус компани руу урьдчилгаа өгсөн 10 саяаас усад төлбөр нь ХХК-с орсон боловч үлдэгдэл 14,300,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

Тэжээлийн улаанбуудай нийлүүлсэн ашиг:

өөс авсан 173,32тн*90000=15,598,800 төгрөг

Арвин ХХК-тай тохирсны үндсэн дээр тээврээ 2 тал хувааж төлөхөөр гэрээлсэн тул 364,78тн*770,000-14,300,000 /тээвэр/ -218,868,000=47,712,600 төгрөг

Нийт 62,724,800 төгрөгний ашигтай ажилласнаас, хоёр тал хувааж авна гэж тооцохоор 31,362,400 авахаар байна. Үүнээс 8,031,000 төгрөг надаа гарах зардал гэж тооцож хасахад 23,331,400 төгрөгийг нэхэмжилж байна.

Нийт 76,623,400 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Т.******* нь шүүх алдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын дунд үеэр А.******* найз маань Б.Галбадрахтай хамт надтай ирж уулзаж шувуунд буудай нийлүүлэх боломж байна. Буудай олж өгөх арга байна уу гэсний дагуу А.******* бид 2 Арвин ХХК, Гацуурт ХХК-тай гэрээ хийж буудай олж өгсөн. Нийтдээ 5,538 тонн буудай олж өгсөн. Энэ буудайг Б.Галбадрах шувууны компанид нийлүүлсэн. Би зөвхөн Арвин ХХК, Гацуурт ХХК-тай гэрээ хийж авч өгөөд, гэрээ хийхдээ 10 хувийн урьдчилгаа байршуулж, мөнгөн дүнг нь шувууны компаниас гарсан хойно өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Үүнээс хойш А.*******, Б.Галбадрах 2 гэрээний дагуу буудайгаа шувууны компанид нийлүүлээд тооцоогоо хоорондоо хийсэн. Б.Галбадрах нь энэ мөнгө нэхэмжлээд байгаа компаниудын мөнгийг дутуу гаргаж өгсөн. Нийтдээ 76,623,400 төгрөг нэхэмжилж байна. Нэг тонн буудайг шувууны компанид 770,000 төгрөгөөр нийлүүлнэ, Арвин ХХК, Гацуурт ХХК-аас 600,000 төгрөгөөр авна, олсон ашгийг гурвуулаа хуваахгүй, А.*******, Б.Галбадрах 2 хуваана.Дараа нь А.******* бид 2 хэрхэн хувааж авахаа хоорондоо тохирно гэж аман гэрээ хийсэн гэв.

 

3. Нэхэмжлэгч А.******* нь шүүх алдаанд гаргасан тайлбартаа: Б.Галбадрах өмнө нь шувуунд буудай нийлүүлж байсан учраас бие биеэ таньдаг байсан. Буудай болгох хэрэгтэй байна, Баясаа буудай олоод өгөөч, шувуунд буудай нийлүүлье, өмнө нь би нийлүүлж байсан ашигтай гэсэн. Тооцож үзээд ашигтай юм байна, буудай олох боломжтой байна, хайж үзье гээд Б.Галбадрах болон Т.*******тай хамт буудайны хүмүүстэй уулзаж байсан. Шувууны компанид буудайгаа Б.Галбадрах өөрийнхөө нэрээр тушаана, мөнгө миний дансаар орно гээд буудай олохоор Т.******* найзтайгаа очиж уулзаад 2 компанитай гэрээ хийх боломжтой байна, чи гэрээ хийгээд өгөөч гээд Т.******* болж байна, ашгаа яаж хувааж авах бэ гэхээр нь Б.Галбадрах бид 2 хэдэн ч төгрөг орж ирсэн 50 50 хувиар нь хуваана. Миний 50 хувийг хоёулаа хувааж авах боломжтой, чи гэрээ хийгээд оролцоод яваач гэж ярилцаад, компаниудтай Т.******* нь гэрээ хийсэн. Гэрээ хийсний дагуу 2 компаниас будуу Т.*******ын нэрээр гараад Б.Галбадрахын нэрээр шувууны үйлдвэрт тушаагдсан. Төлбөр тооцооны хувьд Гацуурт ХХК-д 38,992,000 төгрөг, Арвин ХХК-д 14,300,000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгөнүүд яагаад үлдсэн бэ гэхээр Б.Галбадрах үлдэгдэл мөнгөө шилжүүлээгүй учраас компаниуд руу шилжүүлэх боломж үүсээгүй. Удаа дараа Б.******* энэ компаниуд Т.*******ад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах гээд байна. Би бас хамт холбогдох гэж байна, мөнгийг нь гаргаж өгөөч гэхэд одоохондоо гаргаж өгөх боломжгүй гэсэн. Гаргаж өгөх боломжгүй нь яах вэ, өгөхгүй бол шүүхэд дуудагдах гээд байна гэсэн чинь тэгвэл чи шүүхээрээ яв гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу шүүхэд хандах болсон гэв.

 

4. Хариуцагч Б.Галбадрах нь шүүх алдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ямар тэрбум төгрөгийн талаар яриад байна вэ?. Энэ 2 хүн надад буудай нийлүүлсэн зүйл байхгүй. Миний тэр компанитай хийсэн гэрээ эд нарт хамааралгүй. А.******* хоёр зуун хэдэн тонн буудай нийлүүлсэн. Гацуурт ХХК-ийн талаар би мэдэхгүй, би уулзаагүй, надад хамааралгүй. Анхнаасаа А.******* бид 2 ярьсан болохоос биш Т.*******ыг би сайн танихгүй, мэдэхгүй. Албан ёсны гэрээ байгуулсан зүйл бидэнд байхгүй. Би надад 3000 тонн буудай нийлүүлэх гэрээ байна. Арвин ХХК-ийн хувьд надтай өөрөө уулзаад, надад өөрөө өгөөд, надаас мөнгөө аваад явсан. Үүнээс хойш Арвин ХХК өмнөх жилийг дуустал надад 700, 800 тонн буудай гэрээний дагуу нийлүүлсэн. Арвин ХХК надтай яагаад тэрийгээ яриагүй юм. Энэ хүмүүс намайг алдангид орж байгааг мэдэхгүй байж яагаад миний олж байгаа орлогыг яриад сууж байгаа юм. Энэ хүмүүсийн гаргасан зардал надад хамаагүй. Би Гацуурт ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй. А.******* гэж хүнийг би яагаад буудай олоод өг гэсэн бэ гэхээр, А.******* Алтан тариа ХХК-д ажилладаг байсан Алтан тариа ХХК-ийн менежер болохлоор стандартад тэнцээгүй буудай, дахин тэнд очоод стандарчлагддаг. Энэ асуудлыг яагаад мэдэхгүй байна вэ?. Арвин ХХК-ийн асуудлыг тухайн компани яагаад надтай ярихгүй байгаа юм. Эд нар Арвин ХХК-ийн төлөөлөгч биш. Би эд нарт өгөх ёстой мөнгөө өгөөд дууссан. Арвин ХХК-ийн мөнгийг би өөрөө компаниас нь компани руу шилжүүлээд өгөөд дуусгасан. 50 сая төгрөгийг А.*******д өгөөд дууссан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.*******, А.******* нараас хариуцагч Б.******* холбогдуулан 76,623,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргассан бөгөөд шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Т.*******, А.******* нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Галбадрах буудай олоод өгөөч гэсний дагуу бид 3 уулзсан. Тэгээд Т.******* , Арвин ХХК-тай буудай авах гэрээг хийж буудайг А.******* Улаанбаатар хот руу тээвэрлүүлж, Б.Галбадрахын хэлсэн компаниудад хүргүүлсэн. Одоо Баттөгс буудайны мөнгөний үлдэгдэл 38,992,000 төгрөг, Арвин ХХК-наас үлдэгдэл 14,300,000 төгрөг нэхэмжилж байгааг Галбадрахаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн буудайны ашиг 23,331,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарлаж,

 

Хариуцагч Б.Галбадрахаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ: Надад ХХК-нд буудай нийлүүлэх 3000 тн гэрээ байсан тул А.*******д буудай нийлүүлж болно гэж хэлсэн. Буудайны урьдчилгаа 40,000,000 төгрөг, тээврийн зардал 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг А.******* руу шилжүүлсэн. Т.*******тай буудай нийлүүлэх талаар ярилцаагүй, зөвхөн А.*******тай ярилцсан.

ХХК-наас буудайны мөнгө 53,788,000 төгрөгийг А.*******гийн компани руу шилжүүлсэн, мөн Арвин ХХК-нд буудайны мөнгийг би бүрэн төлчихсөн, одоо надад төлөх мөнгө байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

2. Нэхэмжлэгч Т.*******ын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэн , Д.Отгонзаяа нартай байгуулсан Улаан буудай худалдах худалдан авах гэрээ-ний дагуу борлуулагдсан 173,32 тн тэжээлийн буудайг нэхэмжлэгч А.*******гийн захилгаар иргэн , нар тээвэрлэж,

Нэхэмжлэгч Т.*******ын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Арвин ХХК-тай байгуулсан Тэжээлийн түүхий эд худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу борлуулагдсан 364,780 тн тэжээлийн буудайг Арвин ХХК өөрийн тээврийн Улаанбаатар хот руу тус тус тээвэрлэж ХХК, Мон- Эгг ХХК-нд хүлээлгэн өгсөн болох 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Улаан буудай худалдах худалдан авах гэрээ, Тэжээлийн түүхий эд худалдах, худалдан авах гэрээ, гэрч ,, , , нарын мэдүүлэг, ХХК-наас Тэлмэн ХХК руу бараа борлуулсан төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-7, 10-11, 16-17, 55-56, 65-66, 103, 104 109/

 

2. Тэжээлийн буудайг Сэлэнгэ аймгаас бага үнээр авч Улаанбаатар хотод үнэ нэмж зарах талаар тохиролцсон талаар хариуцагч Б.Галбадрах тайлбарлаж, нэхэмжлэгч А.******* үгүйсгэхгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.******* нь дээрх тохиролцоог нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б.Галбадрах нартай хамт хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул түүнийг хариуцагч Б.Галбадрахтай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Т.******* хариуцагч Б.******* холбогдуулан шаардлага гаргах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.******* нь А.*******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс тэдний хоорондох эрх зүйн харилцааг дүгнэж, шаардах эрхийг тодорхойлох боломжгүй болно.

 

3. Нэхэмжлэгч А.*******гийн Галбадрах буудай олоод өгөөч гэж хэлсний дагуу буудайг олж өгсөн гэсэн тайлбар, хариуцагч Б.Галбадрахын Б.******* руу 40,000,000 төгрөгийг буудайны урьдчилгаа гэж шилжүүлсэн, 10,000,000 төгрөгийг тээврийн зардал гэж шилжүүлсэн гэсэн тайлбар, буудайг тээвэрлэсэн жолооч нарт А.******* холбогдож тээврийг хийлгэсэн зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д заасан хамтран ажиллах гэрээний оролцогчдын аамжийг нэхэмжлэгч А.******* Буудайг олох, тээвэрлүүлэх, хариуцагч Б.Галбадрах Буудайны болон тээврийн зардлыг төлөх гэж тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.******* нь хамтран ажиллах гэрээний дагуу Буудайг олох, тээвэрлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас үүнийг үгүйсгэхгүй байна.

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.Галбадрахаас Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9-д Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно гэж заасны дагуу Буудайны болон тээврийн зардлыг төлөх-ийг, 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн аамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасны дагуу олсон ашгийн хувийг тус тус шаардах эрхтэй байна.

 

4. Нэхэмжлэгч А.*******гаас хариуцагч Б.Галбадрахаас буудайны болон тээврийн зардлыг төлөх, ашгийн хувийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй буюу хариуцагч Б.Галбадрахын нэхэмжлэгч нарт төлөх төлбөр байхгүй гэсэн тайлбарыг бүрэн үгүйсгэж чадсангүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар хариуцагч Б.Галбадрах шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөсөө 6,130,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч үүнийг ямар нотлох баримтаар нотолж байгаагаа, ХХК-наас Тэлмэн ХХК-нд мөнгө шилжүүлсэнтэй холбоотойгоор татвар, бусад зардалд 8,031,000 төгрөг тооцож байна гэж байгаа боловч ямар үндэслэлээр энэ мөнгө 40,000,000 төгрөгөөс хасагдах ёстойг тайлбарлаагүй, 40,000,000 сая төгрөгөөс Арвин ХХК-нд урьдчилгаанд шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг хариуцагч Б.Галбадрах Арвин ХХК-нд буудайн тооцоо хийхдээ оруулсан эсэхийг тогтоогдоогүй, хариуцагч Б.Галбадрах нь Арвин ХХК-нд тээврийн зардал 14,300,000 төгрөгийг төлөөгүй болохыг нотлох баримтаар нотолж чадсангүй.

 

Арвин ХХК-ны нэхэмжлэгч Т.******* өгсөн 14,300,000 төгрөгийн тээврийн хөлсийг төлөөгүй гэсэн мэдэгдэл нь хариуцагч Б.Галбадрахын бүх төлбөрийг Арвин ХХК төлсөн гэсэн тайлбарыг бүрэн үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй байна.

 

Мөн буудайг ямар үнээр борлуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул ашгийг тооцоолж гаргаж, ашгийн хувийн тооцох боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч Т.*******, А.******* нарын хариуцагч Б.******* холбогдуулан гаргасан 76,623,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн аамжид төлсөн 541,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан Т.*******, А.******* нарын нэхэмжлэлтэй, Б.Галбадрахад холбогдох 76,623,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн аамжид төлсөн 541,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  3.1. Шүүх алдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2. Шүүх алдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН