| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2023/00787/И |
| Дугаар | 148/ШШ2024/00284 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 148/ШШ2024/00284
| 2024 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 148/ШШ2024/00284 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох,
2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******, *******,
Хариуцагч: *******,
Хариуцагчийн өмгөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
- Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь эхнэр О.Дөлнөөгтэй 2015 онд гэрлэлтээ батлуулж, охин Э.Алтн маань төрсөн. Бид гэрлэлтээ батлуулж хамтдаа Улаанбаатар хотын зэвсэгт хүчний -р ангийн алчдын байранд амьдарч байсан. Би эхнэр хүүхдийн хамт алчдын байранд хамт амьдарч байхдаа 2017 онд НҮБ-ийн мандаттай энхийг дэмх аллагаанд үүрэг гүйцэтгэхээр БНӨСУ руу явсан. Тухайн улсад 1 лийн хугацаанд алба хааж 2018 оны 09 дүгээр сард Монгол улсад ирээд цэргийн ангидаа аллаж байсан. 2018 оны 10 сарын 06-нд энхийг сахиулах аллагааны цалин 30,534,550 төгрөгийг өөрийн Хаан банкны 5676155176 тоот дансаар авсан. Мөн нэмж 2018 оны 10 дугаар сарын 24-нд 11,966,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Ингээд 2019 оны өвөл ХХК-тай орон сууц захиалах гэрээ хийж Улаанбаатар хот, дүүрэг, , 3-р лол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, байр тоотод байрлах 31,3 м.кв 1 өрөө орон сууцыг захиалсан. Сүүлд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус компанитай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар өөрийн захиалсан орон сууцы № дугартай, тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй дүүрэг, , 3-р лол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж байр тоотод байрлах 31,3 м.кв 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчигээ авсан.
Уг байр ашиглалтанд орж, би эхнэр хүүхдийн хамт амьдарч эхэлсэн. Би мөнгөний хэрэгцээ шаардлага гарч, хүүтэй мөнгө зээлдэг гэх хүнээс мөнгө зээлсэн, түүний мөнгийг хэлсэн хугацаадаа төлбөрөө төлж чадаагүй учраас эхнэрээ хэлээд хадам ээж Б.Жазандулам нь миний өмнөөөс бүх төлбөрийг т өрийг чинь дарааад өгье, харин орон сууцаа миний нэр дээр шилжүүлчих, тэгэхгүй бол бусдад алдах гээд байна, миний нэр дээр шилжүүлээд та хэд маань дотор нь амьдарч л байх юм чинь асуудалгүй шүү дээ гэсний дагуу би эхнэртэй ярилцаад хадам ээйн нэр дээр шилжүүлэхээр болж, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр №******* тоот үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийж, улсын бүртгэлд нэрээ шилжүүлсэн. Манай хадам ээж гэрээний үнийг огт төлөөгүй, миний өр болох 9 орчим сая төгрөгийг л т төлсөн, гэрээний үнийг хамгийн доод ханш болох 28,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан, учир нь татвар бага төлдөг гээд нотариатын хажууд ярилцаад 28 сая гэж гэрээ байгуулсан байсан. 2020.08 сарын тус гэрээг үндэслээд миний үл хөдлөх хөрөнгө хадам ээж *******ын нэр дээр шижсэн. Орон сууцнй нэр шилжсэнээс хойш амьдарч байгаад, би 2021 оны 09 сард Өвөрхангай аймаг, Хархорин хотын Зэвсэгт хүчний ангид томилогдож аллахаар болж эхлээд ганцаараа очиж аллаж амьдарч байгаад, араас эхнэр хүүхэд маань ирж хамтдаа амьдарсан. Энэ хугацаанд миний байрыг хадам ээж түрээслэж байсан, байр түрээслээд түрээсийн төлбөр мөнгийг бид огт өгдөггүй, миний хүүхдүүд хотод ирэхээрээ байрандаа амьдраарай гэдэг байсан. Та хэд мань л байрандаа амьдар, нэр хэн дээр байх хамаагүй, асуудалгүй, миний хүүгийн өмч гэдэг байсан хүн. Манай эхнэр хүүхэд 2022:10 сард Сэлэнгэ аймаг руу шилжсэн, учир нь хадам ээж эхнэрийг алд оруулна гээд дуудсан байсан. Би эхнэртэй хамдаа амьдарч байхад гэр бүлийн г саг хэрүүл уруул гардаг л байсан, хүүхэд маань одоо 9 настай охин байдаг, ээж дээрээ байгаа болно. Би Хархоринд аллаж байгаад 2023.04 сард Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний аллахаар шилж ирсэн. Тэгээд хадам ээжтэй холбогдож, би хотод ирчихлээ, байрандаа ормоор байна гэхэд байрыг нь түрээслэсэн байгаа, 6 сард хугацаа нь дууссан гэж хэлсэн. Тэр болтол би авга эгчийндээ амьдарч байсан. Миний хувьд эхнэр хүүхдээсээ салах бодол байхгүй, эхнэртэйгээ холбоотой байдаг, хааяа муудалцдаг бусдаар зүгээр байгаа болно. Миний хөрөнгө болох байрыг бусдад түрээслэдэг, одоо байрандаа амьдарья гэхээр суллаж өгдөггүй, өөрийнөө нэр дээр болгочихоод намайг орох оронгүй болгосон нь гомдолтой байна.
Миний аллаж хөлс хүчээ гарган байж олсон мөнгөөр бий болсон ганц хөрөнгө, хадам ээж надад өрийг чинь төлөөд өгчихлөө гэдэг ч байрны мөнгөтэй дүйцэх хэмжээний төлбөр мөнгө төлөөгүй, байрыг бусдад түрээслэсэн мөнгийг огт өгдөггүй, намайг амьдруулдаггүй зэрэг нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Уг байр нь одоогийн үнэлгээ нь 70 сая хүрсэн байна.
Би 2020.08.07-ны өдрийн №******* тоот үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг ийм үр дагаварт хүргэнэ гэж бодож хийгээгүй, гэрээний төлбөр мөнгө огт хийгээгүй, хадам ээж учраас би түүний хэлсэн амалсан зүйлд итгэж өөрийн орон сууцыг гэрээгээр ээйн нэр дээр шилжүүлэн өгснөөс болж орох оронгүй, гэр бүлтэйгээ хамт амьдарч чадахгүй байдалд хүрээд байна.
Манай хадам ээж миний байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад түрээслэн, төлбөр мөнгийн нь надад өгдөггүй, намайг байранд минь амьдруулахгүй байга тул би өнөөдрийг хүртэл орох оронгүй, айлаар хоног төөрүүлж явж байгаа, санхүү эдийн засгийн хувьд хүртэл их хохирч байна. Ямар шлтгаан нөхцөлөөс болоод байранд маань амьдруулахгүй байгааг огт мэдэхгүй байна, эхнэртэйгээ энэ асуудлаас болж мээдалцаад тусдаа амьдарч байгаа болно.
Иймд 2020.08.07-ны өдрийн ******* болон ******* нарын хооронд байгуулсан №******* тоот худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
- Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Энхтүвшин овогтой Энхбат нь эхнэр 2015 онд гэрлэлтээ батлуулж, Э.Алтн охин маань төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаад хамт Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний дугаар ангид томилогдон алчдын байранд амьдарч эхэлсэн. Ажлаа хийж байгаад 2017 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын мандаттай эрхийг дэмх аллагаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад нэг лийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. 2018 оны 09 дүгээр сард Монгол Улсад ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр энхийг сахиулах аллагааны цалин болох 30,534,550 төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд авсан. Мөн нэмж 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр цалингийн зээл олгох 12,300,000 төгрөгийг эхнэр хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурж цалингийн зээл авсан. 2019 онд ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийж Улаанбаатар хот, дүүрэг 9 дүгээр , 3 дугаар лол, Ард аюушийн өргөн чөлөө, байрны тоотод байрлах 31,3 м.кв нэг өрөө орон сууцыг захиалсан. Сүүлд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус компанитай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийж төлбөрөө бүрэн төлж барагдуулаад тус байрыг өөрийн өмчлөлийн хууль ёсны гэрчилгээ гаргуулж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг байр ашиглалтад орж би эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч эхлээд ахуйн хэрэгцэ шаардлагатай мөнгөний хэрэг гараад 2021 оны 04 дүгээр сарын 09-нд гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулж хүүтэй 5,000,000 төгрөгийг зээлж авсан. Улмаар тус мөнгийг төлж чадахгүйн улмаас хадам ээж Б.******* хандаж эхнэртэйгээ ярилцаад ******* байрыг чинь барьцаанаас чөлөөлөөд өгье, оронд нь миний нэр дээр байраа шилжүүлчих, үгүй бол бусдад алдах гээд байна. Та нар дотор нь амьдарч байх юм чинь асуудалгүй гэж хэлсний дагуу хадам ээйн нэр дээр шилжүүлсэн. т 8,900,000 төгрөгийг хадам ээж ******* бэлэн төлж барагдуулсан. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр №******* тоот Үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээ хийж улсын бүртгэлд байрны өмчлөлийг хадам ээж *******ын нэр дээр шилжүүлсэн. Гэрээний үнийг хадам ээж надад огт төлөөгүй бөгөөд гэрээний үнийг 28,000,000 сая төгрөг буюу хамгийн бага ханшаар бодож нотариатаар батлуулж гэрээ байгуулж байсан. 2020 онд тус гэрээг үндэслэн хадам ээж *******ын нэр дээр орон сууц шилжсэнээс хойш би байрандаа амьдраагүй. 2021 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хархорин хотын Зэвсэгт хүчний 256 дугаар ангид томилогдон аллахаар болж эхлээд ганцаараа аллаж байгаад араас эхнэр хүүхэд ирж хамтран амьдарсан. Тус хугацаанд миний байрыг хадам ээж бусдад түрээсэлж, түрээсийн мөнгийг надад огт өгч байгаагүй. Миний хүүхдүүд хотод ирэхээрээ байрандаа амьдраарай гэж надад хэлдэг байсан. Манай эхнэр 2020 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймаг руу шилжсэн. Хадам ээж Сэлэнгэ аймагт алд оруулна гэж дуудаж авчирсан байсан. Би эхнэртэйгээ хамтдаа амьдарч байхад гэр бүлийн үл ойлголцол гардаг байсан. Охин маань одоо 9 настай. Ээжтэйгээ хамт амьдардаг. Би Хархоринд аллаж байгаад 2023 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын төсөвт 1013 дугаар ангид шилн томилогдож ирсэн. Тэгээд хадам ээжтэй холбогдож би хотод ирсэн, байрандаа ормоор байна гэж хэлтэл байрыг чинь түрээсэлсэн 6 дугаар сард хугацаа дуусна гэж хэлээд би 2 сарын хугацаанд эгчийндээ амьдарсан. 6 дугаар сар болж хугацаа нь дуусаад байрандаа орох гэтэл намайг оруулаагүй. Суллаж өгөөгүй. Өөр хүнд түрээслээд, хугацааг сунгаж цааш нь гэрээ хийсэн байсан. Хадам ээж миний байрыг худалдах худалдан авах гэрээгээр халхавч хийж өөр дээрээ шилжүүлэн авсан нь хуульд нийцэхгүй байх тул 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан №******* тоот Худалдан худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Намайг байнга мөрийтэй тоглож гэр орон, эхнэр хүүхдэдээ халамжгүй мөнгө төгрөг өгдөггүй гэснийг би эсэргүүцэж байна. 2015 оноос 2020 оны 8 дугаар сарын 07, энэ байр шилх хүртэл би огт мөрийтэй тоглоом тоглоогүй. Тийм тоглоом мэддэг ч үгүй байсан. Энэ нь дансны хуулгаар тогтоогдоно. Эхнэрээс минь хамтран амьдарч байх хугацаанд надад орж ирсэн мөнгө дансны хуулгаар нотлогдоод Голомт банкны данс руу 1,229,000 төгрөг, Хаан банкны данс руу 151,000 төгрөг 2020 оноос хойш орж ирсэн. Би гэрээний төлбөр мөнгө аваагүй. Мөрийтэй тоглоом тоглоогүйгээ нотолно. Би ажлын гараан дээр гараад анхны цалингаасаа авхуулаад л эхнэр хүүхэдтэйгээ байранд амьдраад явсан учраас мөнгө хэрэг болдог байсан. Мөрийтэй тоглож их хэмжээний өрөнд орсон гэж байна. Би 2020 оны 7 дугаар сард 5,000,000 төгрөгийн зээл авснаас өөр ямар ч өргүй байсан. 5000, 10,000 төгрөг дандаа охиндоо өгдөг байсан. Дансны хуулга дээр 2010 оноос хойш миний данс руу мөнгө хийж байсан нь цөөхөн байгаа, охин руугаа хийснээ надад өгсөн гэж ахуйн хэрэглээний мөнгийг тооцсон. 13,500,000 төгрөгийн тухайд би яг өөрөө харж байсан бид 3 хажууд нь 8,900,000 мянган төгрөг мобайл банкаар шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш шүүх хуралдаан хүртэл уулзаагүй. Энэ 2 хүнд бэлнээр мөнгө өгөх шалтгаан байгаагүй. Би хөдөөгийн хүн 8,900,0000 л байна эгчийн дүү гэж хэлж өөрөө гуйж байсан. Би энэ байрыг та ав гэж хэлээгүй. Би эхнэр хүүхдэдээ хэлчихсэн, би ахиад нэг аллагаанд явж ирээд ч юм уу? дахиад цалингийн зээл аваад байраа томруулна, надад одоохондоо ийм шаардлагатай байна гэсэн. 500,000 өгсөн гээд байгаа нь би эхнэрийнхээ эгчийн сургалтын төлбөр нэхэгдээд, хичээлээс нь хөөж гаргаад байна гээд оюутан байхад би хадам ээд бэлнээр АТМ-ээс авч өгч байснаа сайн санадаг. 1,800,000 төгрөг өөрөө дагаж явж байгаад эгчид чинь хэцүү байна гэж байгаад надаас бэлнээр авсан байдаг. Би анагаахын төлбөрийг төлж байсан. Буцааж авна шүү гэхэд за миний хүү тэгнээ, та нар дотроо амьдарч байна болно гэсэн. Шилжээд буцаад ирэхэд усанд хаясан чулуу шиг алга болоорой гэж хэлээд ерөөсөө халгаахгүй байна. Тийм учраас л би гомдолтой байна. Байрнаас болоод эхнэр хүүхэдтэйгээ ч хамт амьдарч чадахгүй 2 талд маргаантай байна. Бид 2 учир зүйгээ олоод салах болоогүй. 2 талаас байрнаас болоод ийм байдалтай болсон. Хадам ээж худалдаж авсан гэж хэлээд, урьд нь өгч байсан мөнгөндөө тооцоод. 2020 оноос хойш надад мөнгө өгснийг нь би санахгүй байна. Ямар ч мөнгө аваагүй учраас яах вэ байж л байг, би итгээд гэр бүлийн хүн юм чинь ийм байдалд арай ч хүрэхгүй байх гэж бодсон. Миний ээж, эгч гадаадад байдаг байсан. Би тухайн үед хэлээд загнаж байсан ч байраа, ээйнхээ ч юм уу, эгчийнхээ ч юм уу нэр дээр болгож болох байсан. Би хадам ээждээ итгэсэн учраас шилжүүлсэн. Энхийг сахиулах аллагаанд явсан хугацаанд цалингийн дансны карт, бүх зүйл хадам ээж хоёрт үлддэг, бүгдийг нь хэрэглэдэг байсан. Би 100 төгрөг ч авч байгаагүй. Байр авах гэхэд 100 төгрөг ч оруулаагүй. Зээлээр мөрийтэй тоглоом тоглосон гээд байдаг, тэрийг би ахуйн хэрэглэ хэрэглэсэн. Голомт банкны дансны хуулга дээр хаана яаж хэрэглэсэн нь бүгд байна. Мөрийтэй тоглоом тоглож байраа алдах гээд ч байгаагүй, хураагдлаа ч гээгүй зүгээр би сандраад өртэй болчхоод яах аргагүй өгсөн. Гэр бүлийнхээ хувьд хандсан. Миний цалингийн зээл авсан гэрээнүүд бүгд байгаа 2016 оноос хойш хадам ээж 2 ирээд, хамгийн анх төрийн албанд ороод 6 сар болоод зээл авсан бүх гарын үсэг гэрээнүүд байдаг. Би бүгдийг нь энэ 2 хүнд гэр бүлдээ, амьдралдаа зарцуулж байсан. Охин маань нялх байсан цалингийн зээлээр ахуй амьдралаа авч явдаг байсан. Нэмж зээл авсан гээд байгаа нь бүгдийг нь гэр бүлдээ зарцуулсныг хадам ээж 2 мэднэ. Надад мөрийтэй тоглох зав чөлөө ч байгаагүй амьдралаа авч явахын төлөө явж байсан. Бүх юмаа ашиглуулсан, эд хөрөнгөөрөө ч, биеэрээ ч тэр ашиглуулсандаа гомдолтой байна. Арай ч намайг ингээд хаячихна гэж би бодож байгаагүй. Орох оронгүй, ямар сайндаа 30 гарчхаад айл айл хэсээд, эгчийндээ байхад олон хүүхдүүдтэй хэцүү, байр түрээслэх гэхэд эдийн засаг хэцүү. Одоо хүртэл авсан байрныхаа цалингийн зээл 8,000,000 төгрөг төлөөгүй хар даруулсан. Байрны түрээснээс хэдэн төгрөг хийгээд өгөөч гэхээр үгүй өөрөө төл чи авсан, чиний өр гээд жоохон ч гэсэн хаалцаад туслаад өгөөч наад байрыг чинь авах гэж тавьсан өр гэхээр үгүй одоо чи надад ямар ч хамаа байхгүй гэдэг. 10 хэдэн л хамт амьдарсан. Би хотод яахаа мэдэхгүй, ахмад цолтой офицер хүн байсан ажлаа хаясан, эхнэр хүүхэдтэйгээ амьдрах ч газар байхгүй сэтгэл санаагаар унаад хохироод гудамжаар явж байгаад нутагтаа ирээд эмээ өвөөтэйгөө цуг амьдарч байна. Ал төрөл хийх ч хэцүү байсан надад амьдрах газар байгаагүй учраас хадам ээжээс би зөндөө гуйсан. Та байраа авдгаараа ав, миний охиных л юм болох юм чинь хэнийх нь нэр дээр байсан ч хамаагүй би зүгээр гэртээ амьдаръя гэж гуйсан. Усанд хаясан чулуу шиг алга бол гэж надад хэлсэн. Одоо хүртэл түрээслээд би ойлгохгүй байна. Эхнэртээ хэлэхээр өгнө гэдэг, зээл хаагаад өгчхөөч гэхэд өгнө одоо боломж алга гэдэг. Үнэхээр яах учраа олохгүй шүүхэд хандсан гэв.
2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүргэн ******* нь 2013 онд миний бага охин оюутны 3 дугаар курст байхдаа миний хөлсөлсөн байранд танилцаад цуг амьдарч байсан. 4 дүгээр курстээ миний том охины байшинд амьдарч байсан. 4 дүгээр курст сурч байх хугацааных нь 3 дугаар сард ганц охин нь төрсөн. ******* сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарсан. Хүүхдээ ой 3 сартай болтол нь манай охин ал хийгээгүй. Тэгээд 6 сарын хугацаанд сарын 500,000 төгрөгийн үнэтэй айлын хажуу өрөө түрээсэлж амьдарч байсан. Э.******* гараар дамжаагүй болохоор дансны хуулгаар гарч ирэхгүй байна. Би шууд байр түрээслүүлэгчид нь 500,000 төгрөгийг төлж байсан. Миний охин, ******* 2 Батлан хамгаалахын их сургуулийг холбооны инженер мэргэжлээр хамт төгссөн. Эд нар байнга надаас мөнгө авдаг байсан. Би зүгээр өгөхгүй, та нарыг хоолонд чинь хүргэсэн, одоо энэ мөнгийг та нараас би буцааж авна гэхэд зээлж байна гэж хэлээд авдаг байсан. Удахгүй өгнө гэж хэлээд надаас авдаг боловч буцааж өгч байгаагүй. Бүх нотлох баримтыг би банкнаас аваад нотлох баримтаар тодруулаад үнийн дүндээ бичсэн. 2020 оны 07 дугаар сард ******* ажлаа хаяад, утсаа хаагаад, охиноо дагуулаад манайд ирээд ямар ч үг хэлгүйгээр сар гаран амьдарсан. Миний охин утасдаад манай нөхөр асуудалд орсон, тантай ярилцахаар явсан гэсэн. Ямар асуудалд орсон бэ? гэхэд өөртэй нь ярь гэсэн. Тэгээд ******* ээжээ би их хэмжээний мөнгөний өрөнд орсон, өрөнд ороод, байраа гэдэг хүнд 2020 оны 04 сарын 09-нд энэ 10 сарын хугацаатай гэрээтэй гээд байгаа, яах вэ тийм гэрээтэй байж болно. Гэхдээ сар болгон энэ хүн гэх хүнд хүүгээ төлөх ёстой байсан. Гэтэл хүүгээ төлөөгүй, хүүгийн хүү гээд явангуут гэх хүн сар болоод гэрийнх нь гадаа очсон. ын мэдүүлэг дотор ч байсан. Очоод та хүүгээ төл, ядаж утсаар холбогд гэхэд утсаа салгачихдаг ын дугаарыг авдаггүй байдалтай явсаар 07 дугаар сард хамгийн сүүлд хаалганы завсар нь гэрээний дагуу байрыг чинь би хурааж авлаа гэсэн бичиг хавчуулаад явсан байдаг. Би тай уулзаж үүнийг өөрийнх нь амнаас сонсож мэдсэн. ******* надад би мөрийтэй тоглоомд авсан бүх мөнгөө зарцуулчихлаа, ээжээ та одоо энэ миний байрыг ав, би гэдэг хүнд байраа алдах гээд байна. Та миний т тавьсан зээлийг хаагаад өг, би энэ байрыг анх авахдаа 28,000,000 төгрөгөөр авсан. Ээж минь та ав, би байраа алдсанаас та ав гэсэн. Тэр 8,800,000 гэдэг нь өөрөө ч хэлнэ. Зээл нь хүү, хүүгийн хүү гэж явсаар 13,300,000 төгрөг болсон. Би хөдөөгийн хүн надад интернэт банк байдаггүй. Би картаараа мөнгө авахад АТМ-ээс тэр үед нэг удаад дээд тал нь 3,000,000 төгрөг гараад 9,000,000 төгрөг л гарч ирдэг байсан. Тэгээд 8,800,000 мянган цаас гарч ирээд, 4,500,000 төгрөгийг би т бэлнээр өгсөн. өөрөө мэднэ. Би нийт 13,300,000 төгрөгийг т бэлэн төлсөн. Тэгж байж байрыг гэх хүнээс бүрэн чөлөөлсөн. Тэр байр хураагдах дээрээ тулчихсан байсан гэдгийг ******* өөрөө мэднэ. Манай охин ч гэрчилнэ. ******* манай охин хоёр хоёулаа хоорондоо ярьж байгаад хамгийн эцсийн найдвар ээж та л авсан нь дээр юм байна гэсэн. Би өөрөө хотод амьдардаггүй хөдөөгийн малчин хүн учраас та авчих, бид 2 дотор нь амьдаръя гэсэн, би хүүхдэдээ үгүй гэж хэлээгүй, байрыг би худалдаж авсан. ******* надад би танаас урьд нь зөндөө мөнгө авсан. Та үнийн дүнг нь гарга гэсэн би үнийн дүнг нь гаргаж тооцоход эдний гэр бүлд 50 гаран сая төгрөгийн бэлэн мөнгийг өгсөн байдаг. Эд материалын хувьд тооцоод үзвэл зөндөө байгаа мөн охиныхоо Төрийн банкны дансны хуулгыг авчирсангүй. Нотлох баримтаар гаргасан Хаан банкны хуулганаас харахад 50 гаруй сая төгрөг хангалттай байдаг. Үүнд энэ нөхөрт ч өгсөн, охиндоо ч өгсөн мөнгө байдаг. ******* эхнэртээ хэлэхгүйгээр цалингийн зээл нэмж аваад дандаа мөрийтэй тоглосоор байгаад сүүлдээ хамтран зээлдэгч эхнэрийнх нь ч данс хаагдсан, энэ нөхрийн ч данс хаагдсан. Тэгээд сүүлдээ энэ хүн эхнэрт битгий хэлээрэй гээд надаас өөр хүний дансаар мөнгө авдаг байсан. Би тэнэг хүн юм байна. Эхнэрт нь хэлдэггүй байсан. Сүүлдээ ямар их ойрхон надаас мөнгө авдаг юм гэж бодоод эхнэрт нь хэлэхэд ээж наадах чинь дахиад мөрийтэй тоглоод эхэлчихсэн, битгий өөрийнх нь данс руу мөнгө шилжүүлээрэй гэсэн. Тэгээд Э.******* данс руу мөнгө хийхээ больсон, дандаа эхнэрийнх нь дансаар шилждэг болсон. Энэ хүмүүс мөнгөө яаж зарцуулахыг би мэдэхгүй тус тусдаа амьдралтай. Би өөрийн гэсэн амьдралтай хөдөө малчин хийдэг хүн. ******* хэлэхдээ бид 2 танаас өчнөөн мөнгө авсан. ын мөнгийг чөлөөлчих, тэгээд та байраа шилжүүлээд ав гэж хэлээд 50 гаран сая төгрөгийг 28,000,000 төгрөгтөө тооцоод, одоо тооцоогүй шүү гэж хэлээд би байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхэд ******* өөрөө санал тавиад бид 2 нотариатад очоод тооцоо дууссан гэдгээ хүлээн зөвшөөрч гэрчлээд, би дарамтлаагүй шахаагүй гэрээ байгуулсан. Яагаад үүнийг ийм хурдан шийдвэр гаргасан бэ гэхээр би хөдөө малаа эзгүй орхисон байсан. ******* манайд сар гаран суугаад ажлаас нь утасдаад сүүлдээ аргаа бараад надад хэлээд тэгээд бид 2 явсан. Сар гаран намайг та яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би очоод байрыг нь чөлөөлж өгөөд, ээж та ирсэн дээрээ хурдан шилжүүлээд ав, бид нар дотор нь амьдарна гэсэн. Би за тэгье гэсэн. Хуулиар гэрчлээд үнэхээр мөнгөө төлсөн гэдгийг энэ хүн өөрөө гэрчлээд бид 2 гарын үсэг зураад миний нэр дээр болсон үл хөдлөх хөрөнгө. Эд нар Улаанбаатарт аллаж амьдарч байсан учраас тэр байранд амьдарсан. Хуулиар батлагдаад бүх төлбөр нь барагдсан учраас миний өмч, хөрөнгө болсон. Эд нар хотод орох оронгүй байсан учраас дотор нь амьдарсан. Би эд нараас юу ч нэхээгүй. Тэр тусмаа байр, тог гэрэл, бүх хэрэглээний мөнгийг би өөрөө төлж байсан. СӨХ-д байж л байгаа. Би энэ байрыг 2020 оны 08 дугаар сарын 17-нд өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн, 2021 оны 9 дүгээр сар хүртэл Өвөрхангай явтлаа эд нар байрандаа амьдарсан. Сая би амьдраагүй шилжүүлж аваад л хөөгөөд гаргачихсан гэж хэлсэн. Энэ хүмүүс Өвөрхангай яваад тэр байр эзэнгүй болсон. Би т амьдрах боломжгүй, хөдөө амьдардаг. Эзэнгүй байхаар гээд би энэ байрыг түрээсэлсэн. Түрээслэхэд *******, нараас асуух шаардлага байхгүй. Яагаад гэвэл би төлбөрийг нь барагдуулаад, гэрчлүүлээд, хуулийн дагуу хийгээд миний нэр дээр байсан учраас би өөрийн өмч хөрөнгөө яаж зарцуулах нь миний эрх гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эх эцэг нь үр хүүхдээ өгч л байдаг, авч л байдаг гэж байна. Би өгч чадахгүй. Би малчин хүн надад өдөр тутмын орлого байдаггүй. Тийм учраас би өгч чадахгүй, чадалтай цалинтай эх эцгүүд үр хүүхдээ тэжээдэг юм байгаа биз. Би 20 нас хүртэл нь тэжээсэн учраас би мөнгө өгч чадахгүй. Өгсөн болгон миний хөдөлмөрийн үр шим. Монгол Улсын хуульд ч гэсэн хүүхдэдээ 5000 төгрөг өгөхдөө гэрээ хий гэдгийг би мэдэхгүй юм. Энэ нөхрийг салаад явчихна, ийм юм хийнэ гэж бодоогүй учраас тухайн үед итгэлийн үндсэн дээр гэрээ хийгээд ер нь миний алдаа болж. Гэхдээ би өгсөн мөнгө болгон миний авлага гэж тооцно. Би энэ хүнийг тэжээх албагүй. Хоёулаа насанд хүрчихсэн хүмүүс гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хотын дүүргийн , 3-р лол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж 85 а байр, тоот, 31.3 м2, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч *******, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч ******* нар тус тус бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн мэдээллийн сангийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1-р хавтас хэргийн 10, 77/
2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хуульд заасан хэлбэрээр буюу мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлийн заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсонгүй. /1-р хавтас хэргийн 7-8/
Нэхэмжлэгчээс т өгөх ёстой 8,900,000 төгрөгийн өрийг дарах зорилгоор гэрээг хийсэн, дараа нь Б.******* өрийг дарж, байраа томсгох зорилготой байсан гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг аваагүй тул хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлүүдийг гаргав.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээ 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн, нэхэмжлэгч гэрээг өр дарах зорилготой хийсэн гэж үзсэн бол 8,900,000 төгрөгийн өрийг хариуцагч Б.******* төлөх хангалттай хугацаа түүнд байсан гэж үзэх бөгөөд энэхүү өрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаж, нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, өмгөөлөгчийн үндэслэл үндэслэлгүй байна.
Мөн маргаан бүхийн орон сууцны өмчлөгчөөр зөвхөн нэхэмжлэгч ******* бүртгэлтэй байсан байх тул гэрээг хийхэд гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг авах шаардлагагүй байжээ.
Иймд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ нь улсын бүртгэлд бүртгэж, өмчлөгчөөр хариуцагч ******* бүртгэгдснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.******* өмчлөх эрх дуусгавар болж, тухайн орон сууцны өмчлөгч нь хариуцагч ******* болсон байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Маргаан бүхий орон сууцны үнийг төлөөгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй болохгүй бөгөөд нэхэмжлэгчээс гэрэ заасан үнийг нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага гараагүй тул маргаан бүхий орон сууцны үнэ төлөгдсөн эсэх асуудалд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамд төлсөн 368, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2729 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.******* хариуцагч Б.******* холбогдуулан гаргасан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамд төлсөн 368, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2729 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
4.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
4.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн алтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
4.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.
4.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН