Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03147

 

 

 

 

 

                                2024                 6                5  

              184/ШШ2024/03147

 

 

                                                   Нэхэмжлэгчийн татгалзлыг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Батсүх би

 

Нэхэмжлэгч: ******* ******** /РД: ********/. Хаяг: *****

Хариуцагч: *********  /РД: *******/. Хаяг: ****** ***** **********

Зээлийн гэрээний үүрэгт 1,464,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** нь “С*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалд ажилладаг бөгөөд 2023 оны 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн ****** гэр бүлийн хүн болох ******** төрөл садны хүн болох ****** нь тус компанид нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн ба ажилд орохоос өмнө 3,000,000 төгрөг зээлээч, 2023 оны 6-р сарын 5-ны өдрөөс эхлэн сар бүрийн 5-ны өдөр 300,000 төгрөгөөр эргэн төлөлт хийе гэсний үндсэн дээр 2023 оны 5-р сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг ***** зээлсэн байдаг. Гэвч хариуцагч гэрээгээр тохиролцсон графикийн дагуу төлөлт хийдэггүй байсан ба 2023 оны 7-р сарын 17-ны өдрөөс эхлэн ажлаасаа гарах талаар мэдэгдэлгүй, хүлээлгэж өгөлгүй гарсан. Уг зээлтэй холбоотойгоор ******* холбогдож 2023 оны 7-р сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийн байдлаар үлдэгдэл зээл төлөгдөөгүй байна. Иймд 2023 оны 5-р сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр 1,000,000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 464,500 төгрөг, нийт 1,464,500 төгрөгийг А.Нарандариас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *-**** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******** холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* холбогдуулан гаргасан 1,464,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,390 төгрөгөөс 19,195 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 19,195 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г******** холбогдох 1,464,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,390 төгрөгөөс 19,195 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 19,195 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ