Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 189/ШШ2024/00022

 

 

Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, гийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 619,454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагатай Б. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 220411-226380 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулж, 330,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй 474 хоног хэтрүүлсэн.

Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 267,299 төгрөг, хүү 281,763 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,392 төгрөг нийт 619,454 төгрөгийг Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Би “” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 619,454 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 219,454 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөгөөр, 3 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэх, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Б.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 619,454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч “” ХХК  хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нийт 619,454 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 219,454 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөгөөр, 3 сарын хугацаанд нэхэмжлэгч “” ХХК-д төлөх тайлбарыг  нэхэмжлэгч тал зөвшөөрсөн байна.

  

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,434 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 10,217 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.аас төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.ид шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

 

Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “” ХХК-ийн хариуцагч гийн ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 619,454 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 219,454 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,434 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 10,217 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.аас 10,217 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

3. Хариуцагч Б.ид шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ