| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00250/И |
| Дугаар | 151/ШШ2024/00299 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2024/00299
| 2024 04 02 | 151/ШШ2024/00299 | |
|
|
|
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: .... оршин байгаа, “Ж” ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... оршин суух, Г.Г /РД:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 172,365 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай компанитай 3519894 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 98114589 дугаарыг дараа төлбөрт нөхцөлөөр авсан. Гэвч Г.Г нь тус дугаарын ярианы төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 114,910 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд ярианы төлбөр 114,910 төгрөг, гэрээний 8.8-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 57,455 төгрөг нийт 172,365 төгрөгийг Г.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 172,365 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Г.Г-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 172,365 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь “... Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 172,365 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг ирүүлжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 172,365 төгрөгийг хариуцагч Г.Г нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,910.5 төгрөгийг, хариуцагч Г.Г-аас 2,910.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН