Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2024/00303

 

 

        2024        04         03

       151/ШШ2024/00303

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: ... оршин байгаа, “М” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... оршин суух, Б.Я /РД:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 708,737 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44194738 тоот гэрээ байгуулан ... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Самсунг АЗЗ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 622,811 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 85,926 төгрөг буюу нийт 708,737 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Б.Я нь нэхэмжлэлийн шаардлага болох 708,737 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “М” ХХК нь Б.Я-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 708,737 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь “... хариуцагч Б.Я нь нэхэмжлэлийн шаардлага болох 708,737 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 708,737 төгрөгийг хариуцагч Б.Я нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,780.5 төгрөгийг, хариуцагч Б.Я-аас 10,780.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                                   

 

                                  ШҮҮГЧ                                   Д.ОТГОНЧУЛУУН