| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2022/0774/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1093 |
| Огноо | 2026-04-20 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 22.8.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1093
2026 04 20 2026/ШЦТ/1093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,
Иргэний хариуцагч Г.С,
Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, Л.Батжав,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Г, Б.Батцэнгэл, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Д-ийн Б, А овогт Ж-ийн Г нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00061 0016 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, А овогт Ж-ийн Г,
2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, М овогт Д-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г нь Нийслэлийн *** дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бтэй бүлэглэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу эдийн засгийн давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б нь Нийслэлийн *** дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гтэй төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулахад дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2018 онд улсын төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөө биелүүлэхтэй холбоотой 2017 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсвийн орлогыг биелүүлэх, захиран зарцуулахтай холбоотой 599,000,000 төгрөгт буруутгагдаж байна. Би 2016 оны 09 сард *** дүүргийн Татварын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Татварын газар нь улсын төсвийн орлого, Нийслэлийн төсвийн орлого, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх чиглэлтэй. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд ажиллах хүч цөөн байдаг. 45,000 аж ахуйн нэгж, 43 зах худалдааны төвд орон тооны бус ажилтныг ажиллуулах Засаг даргатай хийсэн гэрээгээр дүүргийн төсвийн хэрэгжилтийг иргэдийн төлөөлөгчийн хурлаар баталж, тухайн үед 65 орон тооны бус байцаагч ажиллуулж, хэлтсийн алба хаагч нарын урсгал зардал гэж шагнал урамшуулал олгох шатахуун, бичиг хэргийн зардлуудыг гаргаад явдаг байсан. 2017 оны 08 сард 2018 оны төлөвлөгөө биелүүлэхтэй холбоотой хэлтсийн 172 алба хаагч нараас 65 орон тооны бус байцаагчийн цалин хөлс, урамшуулалтай холбоотой зардлыг 599,000,000 төгрөгийн шагнал, цалин гарахаар байна гэж дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлуулсан. 2018 онд улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй орон тооны гишүүдийг ажлаас чөлөөл гэх захирамж ирсэн. 2018 оны 11 сард хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан 65 албан хаагчаас 30 албан хаагчийг чөлөөлсөн, бусад албан хаагч улсын байцаагчийн шалгалт өгч үндсэн албан хаагч болсон. 2016 онд *** дүүргийн татварын хэлтсийн даргын ажлыг авч байхад төлөвлөгөө 3 жил тасарчихсан хүндрэлтэй дүүрэг хүлээн авсан. Манай хэлтэс 6 тасаг, 1 дэд даргын шууд удирдлагад ажлын хэсэг байгуулж өглөө 9-18 цаг хүртэл ажиллаж, зах худалдааны төвийг 9-16 цаг хүртэл илүү цагаар ажиллуулж байсан. 2016 онд төлөвлөгөөгөө биелүүлсэн. 2017 онд мөн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн. 2016, 2017 онд биелүүлсэн тул хэлтсийн 178 албан хаагч нарт урамшуулал хэлбэрээр олгож байсан. 2018 оны 12 сард гарсан сүүлийн тушаал гэх асуудалд 11 сард хэлтэс ажиллаж байсан орон тооны бус 35 алба хаагчийг чөлөөлсөн. 12 сард төсөв өндөрлөх гээд байна гэж нягтлан орж ирсэн. Дүүргийн төсвөөс албан хаагч нарт шагнал олгуулахтай холбоотой мөнгөн дүнг яах вэ? зарцуул гэж олгосон төсвийг зарцуулаагүй бол төсвөө зарцуулж чаддаггүй гэж нэр гардаг тул дүүрэгтэй зөвлө гэж танилцуулсан. *** дүүргийн Засаг дарга луу орж уулзсан. 2018 оны 11 сард 35 албан хаагчийг чөлөөлсөн, үндсэн 124 албан хаагчтай ажлаа хийж байсан боловч бид нар тухайн жилийн дүүргийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө ажиллана. Харин төлөвлөгөө биелүүлэхтэй холбоотой чөлөөлөгдсөн 35 алба хаагч нарын ачаалал улсын байцаагч, хувь хүний тасгийн 20 хүнд ачаалал болсон тул бүх тасгаа дайчилж ажиллая гээд хяналт шалгалт, захиргаа, хүн амын орлогын албан татвар зэрэг 6 тасгийн бүх албан хаагчдаа хагас, бүтэн сайнгүй ажилласан. Орон нутгийн төсвөөс 2018 оны төлөвлөгөө биелүүлэхтэй холбоотой 100,000,000 төгрөгийг хэлтсийн алба хаагч нарт урамшуулал болгож өгнө гээд хагас бүтэн сайнгүй ажиллуулсан. Үлдсэн дүнг урамшуулал хэлбэрээр олгож болох уу гэж ороход Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, Төрийн сангийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нарыг оруулж ирээд *** дүүрэг төлөвлөгөөгөө биелүүлж, 12 сард 1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна гэдэг. 42 худалдааны зах төвөөр хагас, бүтэн сайнгүй илүү цагаар ажиллаж байх тул энэ хүмүүст шагнал урамшууллаар идэвхжүүлж энэ мөнгөн дүнг олго гэж хэлсэн. Хэдий Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан боловч үлдэгдэл мөнгөн дүнд захирамж гаргаж өгнө үү гэх хүсэлт гаргахад энэ бол 2017 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан төсөв дээр захиран зарцуулах захирамж гаргах шаардлагагүй тул алба хаагч нараа шагнаж урамшуулах тушаал гаргаад ирүүлчих гэдэг. Тушаалыг тухайн үед гаргахаас өмнө хэлтсийн тасгийн дарга нарын даргын зөвлөлийн хурлыг хийсэн. Тасаг бүрээс 2-3 албан хаагчийг идэвхтэй ажилласан, төлөвлөгөө биелүүлсэн алба хаагч нарын нэрийг өг гээд өгсөн байсан. Нэр бүхий 17 алба хаагч нарыг шагнах тушаалыг 20-ны өдөр баталж гаргасан. Түүнийг дүүргийн Төрийн сан луу нягтлан бодогч тооцоолол хийгээд хүргүүлсэн. Төрийн сангаас манай тушаалыг авсны дараа иргэдийн төлөөлөгчдийн хуралд хянуулж, ерөнхий нягтлан бодогч төв Төрийн сан луу мэдээллээ явуулсан. Үлдэгдэл 107,000,000 төгрөгийн тушаалын дагуу үлдэгдэл төлбөрийг шилжүүлье гэх зөвшөөрлийг гарын үсэг зурж, хүсэлтүүд дээшээ явсан. Үүний дагуу сангийн яамнаас тушаал дээрх дүн 107,000,000 төгрөг нь *** дүүргийн Төрийн сангийн данс руу орж, Төрийн сангаас банк руу өгч, банкнаас 17 албан хаагчийн данс руу гүйлгээ хийгдсэн. Тухайн алба хаагч нар хүн амын орлогын албан татвар дээр тайлагнаж хамрагдаад явсан. Энэ тушаал гарсантай холбоотой нийт 599,000,000 төгрөгийн шагнал урамшуулалтай холбоотой мэдээллийн сангийн яамны шилэн данс мэдээлэлд үнэн зөвөөр тусгасан. Тушаалуудыг гаргасан байгаа. Орон тооны бус байцаагч нарт өгөх шагналыг төрийн захиргааны алба хаагч нарт олгосон гэж байгаа. Би тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд би тухайн үед залуу, мэдлэг туршлагагүйгээс болж тушаал дээр гарын үсэг зурсан. 2016, 2017 он хүртэл албан хаагч нарт тавьж өгсөн төсвөөс хэлтсийн нийт 171 алба хаагчид урамшууллыг жигд хэлбэрээр 40 хувь олгодог байсан. 2018 оны тушаал нь 40 хувь хүртэл буюу хэтэрсэн дүнгээр олгосон гэдэг дээр би маш том алдаа гаргасандаа ойлгож харамсаж байна. Нийт 5-6 алба хаагч нар дээр үндсэн цалингийн 40 хувиас илүү урамшуулал олгосон буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Уучлаарай, би ямар нэг байдлаар Д.Бт үүрэг даалгавар өгч яллах дүгнэлт шиг бүлэглэж улсыг хохироох сэдэл зорилго байгаагүй. Тухайн жилийн төлөвлөгөө биелүүлсэн хэлтсийн алба хаагчдыг хагас бүтэн сайнгүй ажиллуулж байсан тул шагнаж урамшуулъя гэх бодолтой байсан. Түүний дагуу дүүргийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулсан бөгөөд зөвшөөрсөн тул тушаал гаргасан...” гэв.
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд тухайн үед *** дүүргийн татварын хэлтсийн захиргааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан. Миний зүгээс хэрэгтэй холбоотой тухайн үед гарсан шийдвэрүүдийг бие даан шийдвэрлэсэн зүйл байхгүй. Харин даргын зөвлөлийн хурлаар хамт олны шийдвэр буюу хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Тухайн үед хөрөнгө мөнгө хувьдаа завшсан, ямар нэг ёс бус үйл ажиллагаа хийгээгүй. Хэлтсийн даргын тушаалаар шагнал урамшууллыг авсан бөгөөд тэр урамшууллаа Авлигатай тэмцэх газрын төрийн санд тушаасан. Тухайн үеийн үйл явдалд бусад дарга, албан хаагч, гэрчүүдийн мэдүүлэгт хурал дээр ямар процесс явагдсаныг мэдүүлсэн, мэдүүлгээр нотлогдоно. Хавтаст хэргийн 1-р талд дэд дарга Згийн мэдүүлэг, 140-150 дугаар талд хувь хүний орлогын татварын дарга Лгийн мэдүүлэг, 120-121, Эгийн мэдүүлэг, 192-193, хяналт шалгалтын тасгийн дарга Бийн мэдүүлэг, статистикийн тасгийн дарга нарын мэдүүлэг хавтаст хэрэгт байх бөгөөд миний оролцооны талаар болон ямар үйл ажиллагаа явуулсан талаар мэдүүлэгт байгаа. Тухайн үед гарсан тушаал шийдвэртэй холбоотойгоор шийдвэрт нөлөөлөх, даргатайгаа үгсэн хуйвалдах буюу ийм зүйл хийгээгүй. Хурал дээрээс гарсан хамт олны шийдвэрээс хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу явагдсан. 2018 оны 12 сарын 20-ны өдөр болсон даргын зөвлөл хуралдуулахаар хэлтсийн дарга Г бүх дарга нарыг хуралд дуудсаны дагуу би бүх хэлтсийн дарга, удирдах албан тушаалтанд мэдэгдэж хурал эхэлсэн. Дэд дарга З, Б, С, Б, Э, Б би, хэлтсийн дарга гэх 8 хүний бүрэлдэхүүнтэй хурал эхэлсэн. 2018 оны иргэдийн төлөөлгөгчдийн хурлаар баталсан төсвийн хүрээнд өнөөдөр тодорхой хэмжээгээр төсөв хэмнэгдэж үлдсэн мөнгийг жилийн эцэс болж байгаа, бид төлөвлөгөө норм биелүүлж сайн ажиллаж байгаа хүмүүсээ шагная, байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой зардлуудыг уг хэмнэгдсэн төсвөөс гаргавал ямар вэ? гэж хэлсэн. Тухайн үед хурал дээр тэдэн төгрөг, төсвөөс хэмнэгдсэн тэдэн төгрөгийг би мэдэхгүй. Нягтлан бодогчоор тооцоо хийлгэж мэдээлнэ гэж хэлсэн. Бүх ахлахууд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Б, Э хоёр олон хүнийг урамшуулбал хэл ам дагуулдаг, байгууллагын дундын санд олон хүн хамруулбал хэл ам гарна. Байгууллагаас гарах зардлуудыг гаргавал ямар вэ? гэх саналыг өгсөн. Байгууллагын зардалд шинэ жил зохион байгуулахад гарах зардал, утаатай тэмцэх аяны хүрээнд Витафит компанитай гэрээ хийж цагаа идээний зардал, ахмадуудад зориулсан зардал гэх бусад зардал байх тул дундын санг байгуулсан нь зүйтэй гэх шийдвэр гарсан. Албан хаагч нар буюу шагнал урамшууллын төслийг Д.Б хуулийн зөвлөхтэйгөө хамтарч хийж батлуулаарай гэх үүрэг өгсөн. Шагнал урамшууллын алба хаагчийн нэрсийг бүх тасгаас оролцуулж, тэр дундаа хувь хүний орлогын албан татвараас хүн оруулъя дэд дарга нэрсээ өгөөрэй гэх үүрэг өгсөн. Хурал яралтайгаар ийм асуудлыг шийдвэрлэхээр хуралдсан байдаг. Манай шинэ жил 2018 оны 12 сарын 20-ны өдөр болсон бөгөөд энэнээс яаралтай төсөв гарах хэрэгтэй байсан. Шинэ жилийг Б дарга зохион байгуулсан, зохион байгуулах төсөв хэрэгтэй гэж хэлж байсан. Хурлын дараа хуулийн зөвлөх Мыг дуудаж шуурхай хурал дээр нэн яаралтай манай тасгаас тушаалын төсөл боловсруулна, тушаал нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хэлтсийн даргад батлуулсан хэмнэгдсэн төсөв байх тул хүмүүсээ шагнаж урамшуулна. Түүнтэй холбоотой тушаалын төсөл боловсруулж даргад танилцуулна. Урьд урьдын хэлтсийн дарга нарын албан хаагчаа шагнасан шагнал урамшууллын тушаал шийдвэрийг харж үзээрэй, түүнтэй адилтгаж гаргаарай гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор тушаалын төслийг 12 сарын 20-ны өдөр хүртэл надад төслийг танилцуулаагүй. М нь 10-р хавтаст хэргийн 207 дугаар талд мэдүүлсэн байдаг. Надаас ямар үүрэг авсан, яагаад надад танилцуулаагүй талаар мэдүүлсэн байсан. 2018 оны 12 сарын 20-ны өдөр би 2017 оноос хойш удирдлагын академид суралцдаг байсан бөгөөд дэд дарга З хамт сурдаг байсан. Энэ бол нэг өдрийн чөлөө тул хэлтсийн даргын тушаалаар баталгааждаг. Энэ тушаалыг хэлтсийн даргын долоо хоног болгоны Пүрэв гарагийн 08 цагаас 17 цаг 30 хүртэл хичээлд явдаг байсан. 12 сарын 20-ны өдөр хичээлдээ сууж байтал хэлтсийн дарга залгаад тушаал гарсан, шинэ жил болоод яаралтай санхүүжилт хэрэгтэй байна. Шагнагдсан хүмүүс рүүгээ ярьж мэдэгдээд дундын сангийн төсвийг бүрдүүл гэж дарга утсаар мэдэгдсэн. Би хичээлтэй, шалгалттай байсан тул дарга би хичээл, шалгалттай байна гэж хэлсэн. Хурал дээр нягтлангаар юм уу Лгээр мөнгө хураалгая гэж ярьсан тул нягтлан, Лгээр хураалгачих гэхэд нягтлан жилийн эцсийн баланс хийгээд завгүй, Л жилийн эцсийн төлөвлөгөө гээд завгүй гэж хэлсэн. Намайг хичээл дундуураа хүмүүс рүү ярьчих гээд хүмүүсийн жагсаалтуудыг над руу фейсбүүкээр явуулсан. Завсарлагаа болох үед хүмүүс рүү яриад хэлтсийн даргын 2018 оны 12 сарын 20-ны тушаал гарсан, өөрийг чинь шагнасан тул төсвийн сангийн мөнгийг бүрдүүлнэ, орой шинэ жилтэй гэж бүгдэд нь мэдэгдсэн. Завсраар нь кофе шоп ороод ярьсан зэрэг бүх баримтуудаа хавсаргаад прокурорт буюу хавтаст хэрэгт оруулсан. Орой 17 цагийн үед бүх хүмүүсийн мөнгө орж ирсэн бөгөөд хүмүүст бүгдэд мэдэгдэхэд бүгд мэдээллүүдээ авсан байсан. Хичээл тарсны дараа орой шинэ жилтэй тул ажил руугаа очих гэсэн боловч багш чөлөө өгөөгүй тул очоогүй. Яах ч аргагүй ажил руу очиж чадалгүй, шууд үсчинд үсээ засуулчхаад орой шинэ жил дээр очсон. Орой очиход зарим хүмүүс мөнгөө авч ирсэн, Бэд ганц нэг хүмүүс өгсөн, даргад нэг байцаагч, над дээр 1-2 хүмүүс авч ирээд мөнгө өгсөн үйл явдлууд болсон. Дараа нь хэлтсийн даргын ийм зардлуудад мөнгө гаргаарай, шагнаж урамшуулах, дуучдын мөнгө, бусад аж ахуйн нэгж рүү өгөх мэндчилгээ зэрэг бүх зардлуудыг хэлтсийн даргын зөвшөөрлөөр хийгдэж бүх тооцоо хийгдсэн. Бээ тооцоонуудаа аваад ороод ир гэхээр нь хэлтсийн дарга луу оруулсан. Хэд хоногийн дараа үлдэгдэл мөнгөө ахлахуудад өгчих гээд бүх ахлахуудад буцаан өгсөн. Захиргааны тасаг хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцдаг байсан бөгөөд би шагнаж урамшуулсан хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлэгтээ заавал мэдүүлэх ёстой гэж танилцуулж байсан. Тэр шагнуулсан хүмүүс авсан мөнгөө мэдүүлэгтээ мэдүүлсэн байсан. Нягтлан шилэн данс дээр хүртэл энэ мэдээллийг оруулсан байдаг. Даргын үүрэг даалгаврын дагуу мэдээллийг дамжуулж, хөрөнгийн сан үүсгэсэн. Бүх процесс ажиллагаа, үйл явдал ингэж явагдсан. Бүх дарга нар шагнуулж урамшуулахад буюу мөнгө хураах юм уу дундын санд төвлөрүүлэхэд хэн ч байгаагүй. Бүгд хуралд оролцсон, би бодохдоо даргын зөвлөлийн хуралд яригдаж, хамт олны шийдвэрээр гарсан. Тасгийн дарга нь нэг тасаг 54, 12, 7 зэрэг хүмүүсийг төлөөлж өмнөөс нь хариуцлага ярьж ажил зохион байгуулж тэр хүмүүст мэдээлэл өгч, ийм зардлууд гарна, байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой ийм зардал гаргачих гэдэг. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа завшсан зүйлгүй. Миний бодит оролцоо, нөхцөл байдлыг үнэн зөвөөр харгалзан үзэж шударга шийдэж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар “тухайн шатны төсвийг хэлэлцэж батална”, захиран зарцуулах эрхийг хурлаас хяналт тавихгүй. Засаг даргын тамгын газар, Төрийн сангийн хэлтэс хяналт тавьдаг. Хурлаас захиран зарцуулсан гэх 107,000,000 төгрөгийг нэхэмжлэх зүйлгүй, хохирлоор юм нэхэмжлээгүй...” гэв.
Иргэний хариуцагч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Иргэний хариуцагчаар татсан тул би өмгөөлөгч авах эрхтэй, эрхийг хангасангүй. Би тухайн үед *** дүүргийн татварын хэлтсийн Орлогын тасгийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Батлагдсан төсөв дээр орон тооны бус байцаагч гэж яриад байна. Орон тооны бус гэдэг үг, өгүүлбэр байхгүй. Би орон тооны ажилтан тул орлого төвлөрүүлэх чиг үүрэгтэй. Миний хувьд тухайн үед 4,000,000 төгрөг олгосон бөгөөд 2018 оны 12 сарын 18-ны өдөр зөвлөлийн хурал хийсэн. Зөвлөлийн хурлаар хэлтсийн дарга тодорхой хэмжээний мөнгө үлдсэн та бүхнийг өдөр шөнөгүй, хагас, бүтэн сайнгүй ажилласан тул шагнал олгоно гэж хэлсэн. Урамшуулал гэдэг бол өөр хуультай, өөр хуулийн зохицуулалттай. Нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж шагнал олгож болдог. Журмын дагуу шагнал бид нарт олгосон, энэ бол хууль ёсны дагуу юм. Тухайн хурал дээр тодорхой хэмжээний хүмүүсийг шагна гэдэг. Тодорхой хэмжээний арга хэмжээг зарцуулах мөнгөгүй тул хамт олонтойгоо яриад хамтын сан байгуулъя, энэ сангаар тодорхой хэмжээний үйл ажиллагаанд мөнгө татан төвлөрүүлье гэх саналыг хэлтсийн дарга тавьсан. Бүгдээс нь саналыг нь авъя гэж тасгийн дарга нарын зөрүүтэй санал гарсан. Хамтын сан нь Хөдөлмөрийн хууль, дотоод журмаараа шийдвэрээ гаргаарай гэхэд тасгийн дарга хууль журмын дагуу гаргана гэсэн. Хэдэн төгрөг байгааг мэдэхгүй тул эргээд хэлье гэсэн. Тушаал 2018 оны 12 сарын 20-ны 190 дугаартай тушаал гарсан бөгөөд бид нарын данс руу 4,000,000 төгрөг орсон. Энэ мөнгөнөөс шинэ жилийн арга хэмжээтэй байсан тул бүгд санал авч буцаан төвлөрүүлье гэж хэлсэн. Орлогын тасгийн чиг үүргийг үүрч байсан бөгөөд ажил ихтэй тул Б дарга утсаар ярихад нь ажил дээрээс гарч болохгүй байна, маргааш өгье гэхэд болно гээд тухайн мөнгийг төвлөрүүлсэн. Улсын яллагчийн бичсэн үндэслэл, тогтоолд урамшуулал гэх зүйлээр авах боломжгүй гэдэг. Засгийн газрын тогтоол, Татварын ерөнхий газрын журам нь урамшуулалтай холбоотой байсан. Урамшууллыг бид сар бүр авдаг үр дүнгийн урамшуулал юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63.3, 65.5, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь хэсэгт зааснаар орон нутгийн төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор 599,000,000 төгрөгийг баталсан. Иргэдийн хурлын баталснаар орон тооны бус гишүүн гэх зүйлгүй. Иймд шагнагдсан 17 хүн хийх зүйлээ хийсэн тул шагналаа авах нь зүйтэй байна. Хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон мөнгө юм. Бид улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн төсөв гэж 3 төсөв биелүүлдэг. Нийслэл, дүүргийн засаг даргын захирамжаар шагнал, урамшуулал авдаг. Бид буцаан төвлөрүүлэх ёсгүй, төсвийн захирагч эрх хэмжээний хүрээнд ерөнхийлөн захирагчтай зөвшилцсөний үндсэнд холбогдох хууль, журмын хүрээнд олгогдсон мөнгө байна...” гэв.
Гэрч З.Сын мэдүүлэг /1хх-ийн 86-87 дахь тал/,
Гэрч Х.Аын мэдүүлэг /1хх-ийн 88-89 дэх тал/,
Гэрч Э.Аы мэдүүлэг /1хх-ийн 91-92 дахь тал/,
Гэрч Б.Бийн мэдүүлэг /1хх-ийн 93-95 дахь тал/,
Гэрч П.Оийн мэдүүлэг /1хх-ийн 98- 99 дэх тал/,
Гэрч М.Цийн мэдүүлэг /1хх-ийн 102-103 дахь тал/,
Гэрч Ц.Нын мэдүүлэг /1хх-ийн 105-106 дахь тал/ ,
Гэрч Э.Өгийн мэдүүлэг /1хх-ийн 111-112, 115 дахь тал/,
Гэрч Н.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 116-117, 120 дахь тал/,
Гэрч С.Сгийн мэдүүлэг /1хх-ийн 121 дэх тал/,
Гэрч Т.Тын мэдүүлэг /1хх-ийн 123-124 дэх тал/,
Гэрч Ю.Лгийн мэдүүлэг /1хх-ийн 128-129 дэх тал/,
Гэрч Г.Сын мэдүүлэг /1хх-ийн 130-131 дэх тал/,
Гэрч А.Бын мэдүүлэг /1хх-ийн 134-135 дахь тал/,
Гэрч Ц.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 138, 139 дэх тал/,
Гэрч Б.Мын мэдүүлэг /1хх-ийн 147-148, 10хх-ийн 207 дахь тал/,
Гэрч Б.Згийн мэдүүлэг /1хх-ийн 149-150 дахь тал/,
Гэрч Б.Бийн мэдүүлэг /1хх-ийн 156-157, 158-159, 9хх-ийн 141 дэх тал/,
Гэрч Д.Өийн мэдүүлэг /1хх-ийн 167-168, 9хх-ийн 142 дахь тал/,
Гэрч Д.Бын мэдүүлэг /9хх-ийн 143 дахь тал/,
Гэрч Т.Бын мэдүүлэг /9хх-ийн 249-250 дахь тал/,
Гэрч Ж.Эгийн мэдүүлэг /10хх-ийн 2-3 дахь тал/,
Гэрч Ц.Өын мэдүүлэг /10хх-ийн 5-6 дахь тал/,
Иргэний хариуцагч З.Сын мэдүүлэг /10хх-ийн 229 дэх тал/,
Иргэний хариуцагч Х.Аын мэдүүлэг /9хх-ийн 153-154 дэх тал/,
Иргэний хариуцагч Э.Аы мэдүүлэг /1хх-ийн 180-181 дэх тал/,
Иргэний хариуцагч Б.Бийн мэдүүлэг /1хх-ийн 197 дахь тал/,
Иргэний хариуцагч П.Оийн мэдүүлэг /1хх-ийн 184-185 дахь тал/,
Иргэний хариуцагч М.Цийн мэдүүлэг /1хх-ийн 178-179 дэх тал/,
Иргэний хариуцагч Ц.Нын мэдүүлэг /9хх-ийн 155-156 дахь тал/,
Иргэний хариуцагч Э.Өгийн мэдүүлэг /1хх-ийн 183 дахь тал/,
Иргэний хариуцагч Н.Эгийн мэдүүлэг /9хх-ийн 157-158, 223 дахь тал/,
Иргэний хариуцагч С.Сгийн мэдүүлэг /9хх-ийн 159-160 дахь тал/,
Иргэний хариуцагч Т.Тын мэдүүлэг /1хх-ийн 186-187 дахь тал/,
Иргэний хариуцагч Ю.Лгийн мэдүүлэг /1хх-ийн 190-191 дэх тал/,
Иргэний хариуцагч Г.Сын мэдүүлэг /1хх-ийн 194-195 дахь тал/,
Иргэний хариуцагч А.Бын мэдүүлэг /1хх-ийн 188-189 дэх тал/,
Иргэний хариуцагч Ц.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 192-193 дахь тал/,
Иргэний хариуцагч Б.Згийн мэдүүлэг /10хх-ийн 9 дэх тал/,
Татварын ерөнхий газрын харьяа Дүүргийн татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 138-139 дэх тал/,
*** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай хуралдааны тогтоол болон хавсралтын хуулбар /3хх-ийн 105, 106, 113 дахь тал/,
*** дүүргийн Засаг даргын Тамгын газраас Татварын хэлтсийн орон тооны бус байцаагчдын үйл ажиллагааны санхүүжилт олгосон жагсаалт /3хх-ийн 120-121 дэх тал/,
*** дүүргийн Татварын хэлтсийн Төрийн сангийн *** дугаартай орлогын дансны хуулга /4хх-ийн 115 дахь тал/,
Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/16 НТАГ-2019/381/СТА-ТШЗ дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /4хх-ийн 125 дахь тал/,
*** дүүргийн татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт /4хх-ийн 127-128 дахь тал/,
Нийслэлийн *** дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэл /4хх-ийн 129-130 дахь тал/,
Гарт олгох урамшууллын бичгийн баримт, төлбөрийн хүсэлт №345, №329 /4хх-ийн 131-133 дахь тал/,
Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 дугаартай “Ж.Гийг албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /4хх-ийн 134 дэх тал/,
*** дүүргийн Татварын хэлтсийн нэмэлт санхүүжилтийн дансаар 2016-2018 онуудад орон тооны бус болон автын байцаагчид тооцож олгосон цалингийн зардлын судалгаа /4хх-ийн 164 дэх тал/,
Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаал, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам” /4хх-ийн 190-214 дэх тал/,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын улсын байцаагчид шагнал олгох тухай” тогтоол болон хавсралтын хуулбар /4хх-ийн 239-240 дэх тал/,
*** дүүргийн 2018 оны татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн урсгал зардлын төсөв /9хх-ийн 126 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Х.Аын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 90 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Б.Бийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 96-97 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь П.Оийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 100-101 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь М.Цийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 104 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Ц.Нын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 107-110 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Э.Өгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 113 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Т.Тын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 125 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Г.Сын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 132-133 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь А.Бын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 136-137 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Ц.Эгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 140-141 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Д.Бийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 5 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь З.Сын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /6хх-ийн 101-109 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Н.Эгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 212-218 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Э.Аы нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 203-211 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь С.Сгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /6хх-ийн 15-23 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Б.Згийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /8хх-ийн 37-46 дахь тал/,
Яллагдагч Д.Бээс гарган өгсөн “2018 онд олгосон урамшууллаас хураасан мөнгөний тооцоо” /5хх-ийн 6 дахь тал/,
Гааль, татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/267 дугаартай “Д.Бийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-ийн 148 дахь тал/,
Өмгөөлөгч Б.Батцэнгэлийн Улсын дээд шүүхэд гаргасан гомдол /12хх-ийн 186-192 дахь тал/,
*** дүүргийн татварын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/28 дугаартай тушаал /12хх-ийн 193 дахь тал/,
Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 дугаартай тушаал /12хх-ийн 219 дэх тал/,
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай тогтоол /13хх-ийн 15-35 дахь тал/,
Гэрч Т.Цын мэдүүлэг /13хх-ийн 103-104 дэх тал/,
Яллагдагч Д.Бийн мэдүүлэг /10хх-ийн 233 дахь тал/,
Яллагдагч Ж.Гийн мэдүүлэг /10хх-ийн 236 дахь тал/ зэрэг болно.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ж.Г, Д.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
| № | Шагнал авсан албан хаагчдын нэрс: | Албан тушаал: | Шагнал олгосон дүн: | ХХОАТ-т хураан авсан дүн: | Д.Бээр дамжуулан буцаан бэлнээр хураан авсан: | Гарт олгосон шагналын дүн: | Буцаан төлсөн дүн: |
| 1. | Б.З | Дэд даргын үүрэг гүйцэтгэгч | 20,000,000 | 2,000,000 | 0 | 18,000,000 | 0 |
| 2. | Д.Б | Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч | 20,000,000 | 2,000,000 | 0 | 18,000,000 | 18,000,000 |
| 3. | Ю.Л | Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч | 20,000,000 | 2,000,000 | 15,000,000
| 3,000,000+2,500,000 /бэлнээр/ =5,500,000 | 0 |
| 4. | Ц.Э | Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч | 4,000,000 | 400,000 | 2,700,000
| 900,000+ 2,500,000 /бэлнээр/ =3,400,000 | 0 |
| 5. | Б.Б | Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч | 4,000,000 | 400,000 | 2,700,000
| 900,000+ 2,500,000 /бэлнээр/ =3,400,000 | 0 |
| 6. | А.Б | Эрсдэл статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч | 4,000,000 | 400,000 | 3,150,000
| 450,000+ 2,500,000 /бэлнээр/ =2,950,000 | 0 |
| 7. | Ц.Н | Эрсдэл статистикийн тасгийн компьютерын инженер | 3,000,000
| 300,000
| 2,500,000 | 200,000 | 200,000 |
| 8. | Г.С | Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч | 4,000,000 | 400,000 | 3,150,000
| 450,000+ 2,500,000 /бэлнээр/ =2,950,000 | 0 |
| 9. | П.О | Үйлчлэгч | 3,000,000 | 300,000 | 2,500,000 | 200,000 | 0 |
| 10. | З.С | Хураагч | 3,000,000 | 300,000 | 2,500,000 | 200,000 | 0 |
| 11. | Т.Т | Хураагч | 3,000,000 | 300,000 | 2,500,000 | 200,000 | 0 |
| 12. | Н.Э | Хураагч | 4,000,000 | 400,000 | 3,400,000 | 200,000 | 200,000 |
| 13. | Х.А | Орон тооны бус байцаагч | 3,000,000 | 300,000 | 2,500,000 | 200,000 | 200,000 |
| 14. | М.Ц | Орон тооны бус байцаагч | 3,000,000 | 300,000 | 2,500,000 | 200,000 | 0 |
| 15. | Э.Ө | Орон тооны бус байцаагч | 3,000,000 | 300,000 | 2,500,000 | 200,000
| 200,000 |
| 16. | С.С | Орон тооны бус байцаагч | 3,000,000 | 300,000 | 2,500,000 | 200,000
| 0 |
| 17. | Э.А | Орон тооны бус байцаагч | 3,000,000 | 300,000 | 2,500,000 | 200,000 | 0 |
|
|
|
| 107,000,000 | 10,700,000 | 52,600,000
| 56,200,000
| 18,800,000 |
Нийт 52,600,000 төгрөг буцаан авснаас Ю.Л, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 2,500,000 төгрөг буюу нийт 12,500,000 төгрөгийг урамшуулал нэрээр бэлнээр буцаан өгч, 17,742,600 төгрөгийг шинэ жилийн болон аяны арга хэмжээнд зарцуулж, өөртөө 22,357,400 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу эдийн засгийн давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Б нь *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн *** дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гаргаж тус хэлтсийн албан хаагчдад олгосон урамшууллаас тодорхой хувийг нь Ж.Гийн үүрэг даалгавраар буцаан хураан авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулахад дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэний хариуцагчийн мэдүүлэг, хавтаст хэргийн баримтаар шүүгдэгч Ж.Г нь *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн *** дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг, Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаалаар батлагдсан Татварын Ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам”-ын 7.16. “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг, *** дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “*** дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг тус тус зөрчиж, “Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилтээс 107,000,000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гарган дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Зд 20,000,000, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бт 20,000,000, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Лд 20,000,000, үйлчлэгч П.От 3,000,000, орон тооны бус байцаагч М.Цэд 3,000,000, орон тооны бус байцаагч Х.Ад 3,000,000, хураагч 3.Ст 3,000,000, орон тооны бус байцаагч Э.Өд 3,000,000, орон тооны бус байцаагч С.Сд 3,000,000, хураагч Т.Тт 3,000,000, хураагч Н.Эд 4,000,000, орон тооны бус байцаагч Э.Ад 3,000,000, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эд 4,000,000, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бэд 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Бд 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн компьютерын инженер Ц.Над 3,000,000, Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сад 4,000,000 төгрөгийг тус тус урамшуулал хэлбэрээр олгож, улмаар П.Оээс 2,500,000, Ю.Лгээс 15,000,000, М.Цээс 2,500,000, Х.Аас 2,500,000, 3.Саас 2,500,000, Э.Өгаас 2,500,000, С.Сгаас 2,500,000, Т.Таас 2,500,000, Н.Эгаас 3,400,000, Э.Агаас 2,500,000, Ц.Эгээс 2,700,000, Б.Бээс 2,700,000, А.Баас 3,150,000, Ц.Наас 2,500,000, Г.Саас 3,150,000 буюу нийт 52,600,000 төгрөгөөс Ю.Л, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 2,500,000 төгрөг буюу нийт 12,500,000 төгрөгийг урамшуулал нэрээр бэлнээр буцаан өгч, 17,742,600 төгрөгийг шинэ жилийн болон аяны арга хэмжээнд зарцуулж, өөртөө 22,357,400 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Б нь *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн *** дүүргийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг, Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаалаар батлагдсан Татварын Ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам”-ын 7. 16. “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг, *** дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “*** дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг тус тус зөрчиж, “Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилтээс 107,000,000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гарган дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Зд 20,000,000, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бт 20,000,000, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Лд 20,000,000, үйлчлэгч П.От 3,000,000, орон тооны бус байцаагч М.Цэд 3,000,000, орон тооны бус байцаагч Х.Ад 3,000,000, хураагч 3.Ст 3,000,000, орон тооны бус байцаагч Э.Өд 3,000,000, орон тооны бус байцаагч С.Сд 3,000,000, хураагч Т.Тт 3,000,000, хураагч Н.Эд 4,000,000, орон тооны бус байцаагч Э.Ад 3,000.000, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эд 4,000,000, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бэд 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Бд 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн компьютерын инженер Ц.Над 3,000,000, Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сад 4,000,000 төгрөгийг тус тус урамшуулал хэлбэрээр олгож, улмаар П.Оээс 2,500,000, Ю.Лгээс 15,000,000, М.Цээс 2,500,000, Х.Аас 2,500,000, 3.Саас 2,500,000, Э.Өгаас 2,500,000, С.Сгаас 2,500,000, Т.Таас 2,500,000, Н.Эгаас 3,400,000, Э.Агаac 2,500,000, Ц.Эгээс 2,700,000, Б.Бээс 2,700,000, А.Баас 3,150,000, Ц.Наас 2,500,000, Г.Саас 3,150,000 төгрөг буюу нийт 52,600,000 төгрөгөөс Ю.Л, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 2,500,000 төгрөг буюу нийт 12,500,000 төгрөгийг урамшуулал нэрээр бэлнээр өгч, 17,742,600 төгрөгийг шинэ жил болон сүү цагаан идээний аяны арга хэмжээнд зарцуулж, Ж.Г нь өөртөө 22,357,400 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний буюу 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Г, Д.Б нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг , мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг хэргийн улмаас 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 10,700,000 төгрөгийн хувь хүний орлогын албан татварт суутгагдсан тул уг мөнгөн дүнг нөхөн төлөгдсөнд оруулан тооцуулах саналтай. Үүнтэй холбоотой иргэний хариуцагч Згаас 18,000,000 төгрөг, Бээс 26.871.300 төгрөг, Оээс 300,000 төгрөг, Лгээс 5,500,000 төгрөг, Цээс 200,000 төгрөг, Ааас 200,000 төгрөг, Саас 200,000 төгрөг, Өгаас 200,000 төгрөг, Саас 200,000 төгрөг, Таас 200,000 төгрөг, Э нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүйг дурдуулах. Иргэний хариуцагч Агаас 200,000 төгрөг, Эгээс 3,400,000 төгрөг, Бээс 3,400,000 төгрөг, Баас 2,950,000 төгрөг, Н нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй. Г.Саас 2,950,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Ж.Гээс 31,228,700 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Төсвийн тухай хууль бол өнөөдөр ярих ёстой гол хууль болж байна. Ж.Г төсвийн захирагч мөн бөгөөд Төсвийн тухай хуулийн 4.1.38, 16.5.2, 16.5.3, 16.5.5 дахь заалтад зааснаас харахад батлагдсан төсвийг эрх хэмжээний дагуу зарцуулах талаар хуулиар эрх олгогдсон байна. Энэ хуулиас давуулж тухайн батлагдсан төсвийг байгууллага, ажилтнуудад биш, төсвийн үйл ажиллагаанд биш, хувьдаа, өөр байдлаар буюу батлагдаагүй хөтөлбөр, өөр зүйлд зарцуулагдсан байхыг ойлгоно. Энэ дээр тийм зүйл харагдахгүй, байгууллага дотооддоо ярилцаж илүү гарсан мөнгийг байгууллага дотоод зохицуулалт хийж зарцуулсан нь өөрөө төсвийн бус зарцуулалт гэж үзэхгүй. Хохирогчоор тогтоогдсон байгууллага нь манайх хохироогүй, уг байгууллага батлагдсан төсвөөр зохицуулсан зарцуулалт хийж болно гэж тайлбар өгдөг. 107,000,000 төгрөгөөр хоёр гэмт хэрэг үйлдсэн мэт яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Байгууллагадаа урамшуулал, цалин мэтээр олгочхоод түүнээсээ буцаж татаад хүмүүсээ баярлуулахын тулд эрх хэмжээгээ хэтрүүлж байх ёсгүй зарцуулалт бий болгосон үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар тушаал гаргаж цалин олгосон биш, цалингаас нь өөрсдийнх зөвшөөрөлтэй авч байгаа үйл ажиллагаанд зарцуулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, уг гэмт хэрэгт маргах зүйлгүй. Сангийн сайдын 2013 оны 73 тушаалаар баталсан журам байх бөгөөд уг журмын 3-т дугаарласан төсвийн зохицуулалтын жагсаалт байна. Уг жагсаалтад хөтөлбөрт арга хэмжээнд төсвийг зарцуулж болно гэх зөвшөөрөл байна. Үүнээс харахад Ж.Г төсвийн мөнгийг ямар нэг байдлаар хувьдаа, төсвийн бусаар зарцуулсан зүйл байхгүй байна. Энэ гэмт хэрэг нь хохирогчгүй тул гэмт хэргийн шинж алга. Төсвийн бус зарцуулалт нь яллах дүгнэлтийн хүрээнд тогтоогдохгүй тул уг гэмт хэргийг үйлдээгүй байна...” гэв.
Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Л.Батжав нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Миний үйлчлүүлэгчийг хоёр зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд нэг үйлдэлд хоёр зүйл ангиар давхар зүйлчлэх боломжгүй гэж би хуульчийн хувьд үзэж байгаа. Тухайлбал төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу заавал материаллаг хохирлыг шаардахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйл нь төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байхыг шаардах буюу гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байж гэмт хэрэг болох ёстой. Гэтэл өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг шинжлэн судлахад улсад ямар ч хохирол учраагүй. Угаасаа 599,000,000 төгрөгөөс 107,000,000 төгрөгийг зарцуулах ёстой байсан мөнгө. Зарцуулалтыг Сангийн яам, Дүүргийн иргэдийн хурал, Дүүргийн засаг дарга, Сангийн яам, Төрийн сангаас энэ гүйлгээ хийхийг зөвшөөрч шилжүүлсэн буюу улсаас энэ мөнгө очих ёстой, татвар төлөх үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан мөнгө юм. Хохирол байхгүй, төлөгдөх зүйлгүй, улсаас зарцуулах ёстой байсан. Материаллаг гэмт хэрэгт хохирол байхгүй учир энэ нь гэмт хэрэг гэх ойлголт биш юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, бусад зүйлийг ярихад даргын үүрэг гүйцэтгэгч буюу хариуцдаг ажлын байрны тодорхойлолтоороо хариуцах мэргэжилтэнд хэдэн төгрөгөөр урамшуулал өгөх вэ? Өмнө нь өгч байсан жишиг тушаал, хууль зүйн үндэслэлийг хараарай гэсэн боловч эцсийн дүндээ хоёр журмыг зөрчөөд мөнгийг гаргасан. Дарга гэх хүн гарын үсэг зурсан үйлдэлд хариуцлага хүлээх нь зөв байна. Энэ үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан гэмт хэрэг байна. Орон тооны байцаагч нарт үнийн дүнгээр хэтрүүлж олгосон үйлдэл нь албан тушаалын байдлаа хэтрүүлсэн үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.Г энэ талаараа хүлээн зөвшөөрдөг. Иймд нэг үйлдэл дээр буюу 107,000,000 төгрөг гаргасан үйлдлийг хоёр гэмт хэрэгт зүйлчилж болохгүй. Хуулиар нэг гэмт хэрэг нь хохиролтой байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тушаал, дүрэм, журам актыг зөрчсөн бол эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг болох бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Гансүх нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Энэ хэрэг дээр прокурорын яллах дүгнэлт хэргийн шинжүүдийг нэгтгэж нийлмэл гэмт хэрэг болгож дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг дээр ангилал, задаргаа байхгүйгээр төсвийн орлого бүрдүүлэлт гээд 599,000,000 төгрөг орж ирсэн. Уг зүйлийг өөр зүйлд зарцуулсан бол нэг өөр, ангиллаас гадна хэмнэгдэж орж ирсэн, зориулалт дууссан мөнгийг зориулалтын бус зарцуулсан гээд байгаа нь ойлгомжгүй харагдаад байдаг. Санхүүгийн талаас дүгнэлт хийж авч үзэх байх гэж бодож байна. Энэ гэмт хэрэг хэзээ төгсөх вэ? гэвэл төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах тухай ярьсан. Давж заалдах шатны шүүхээс эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан гэдэг нь гэмт хэрэг төгссөн биш гээд байдаг. Мөнгө хүмүүсийн дансанд орсноор төгсөнө гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хамааруулж хэлсэн. Өмнө нь ийм дүгнэлтэй шийдвэр цөөхөн харсан. Үндэслэлүүдийг өмгөөлөгч нар гаргаж буй тул энэ бүх үндэслэлийн дүгнэлтийг тунгааж үзэж хоёр зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.Бийг даргын шийдвэрээр хэлэлцээгүй асуудлыг хэлэлцсэн эсэх гэж буруутгаад байдаг. Хэлэлцсэн эсэхийг 7 гишүүдийг асуусан мэдүүлэг, хурлын тэмдэглэлээр хэлэлцсэн болох нь тогтоогддог. Санхүүгийн аудитын шалгалт ирэхэд нийцүүлэхийн тулд заавал тэмдэглэл байх ёстой. Тушаал гарахын тулд тэмдэглэл заавал байх ёстой, нөхөж бүрдүүлсэн нь хэлэлцээгүй асуудлыг бүрдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй. Тушаалын төсөл боловсруулж батлуулсан гэж байна. Д.Б тушаал гарах үед өөрөө байгаагүй, академийн хичээлд сууж байснаа батлаад нотлох баримтуудаа өгсөн. Прокурор өөрөөсөө яагаад суутгаагүй вэ? гэж асуусан бөгөөд өөрөө бүрдүүлэх боломжгүй дараа нь өгөх талаар нь хэлсэн байдаг. Эдгээр үйлдлийг урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж байдаг. Урьдчилан амлаж үйлдэл хийгээгүй гэж шүүгдэгч нар үгүйсгэж байна. Ямар ч нотлох баримтаар энэ шинж тогтоогдохгүй байна. Ийм үндэслэлүүдээр энэ гэмт хэргийг үйлдэхэд санаатай, дэмжлэг үзүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Д.Бт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Улсын дээд шүүхийн 2023 оны 51 дүгээр тогтоолоор нийлмэл гэмт хэрэг гэж үзэх үндэслэл тодорхойгүй байна. Хохирлын хэмжээг бодитоор тодорхойлоогүй байна. *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал төсвийг батлахдаа татварын орлого бүрдүүлэлт гэж тодорхойлсноор орон тооны бус алба хаагч гэж тодорхойлоогүй. Миний үйлчлүүлэгчийг ижил нөхцөлд яллаад байна. Д.Б энэ албаны чиг үүрэгт хамаарахгүй, ажил үүргийн хувьд төсөв захирагч биш. Тушаал шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд зааснаар санаатай хамтран оролцсон гэж байна. Санаатай гэмт хэрэг үйлдэхийн тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүссэн, мэдсэн зориуд хүргэсэн шинж байхгүй байх тул Д.Бийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Энэ хэрэг нь өөрөө олон удаа хэлэлцэгдсэн. Давж заалдах шатны шүүхээс цагаатгах үндэслэлийг тодорхойл гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйл, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ялгагдах шинжийг хоёр өмгөөлөгч ярилаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь өөрт хувийн ашиг хонжоо болон давуу байдал олгох зорилго тогтоогдох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийг давхар зүйлчлэх үндэслэл болохгүй. Хавтаст хэрэгт хэлэлцэгдэж буй үйл баримт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн арга нь болж байна. Энэ хоёр гэмт хэргийн ялгаа нь шууд объектын шинж, гэмт хэргийн санаа зорилгоороо хоорондоо ялгагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйл гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл гэж давхар зүйлчлэгдэхгүй. Хэрэв давхар зүйлчилбэл Эрүүгийн хуулийн буруу хэрэглээ, хэрэглээний үндэслэл буруу болох бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж буй хууль хэрэглээ болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэхийн тулд хэлэлцсэн нөхцөл байдлаар шинэ жил тэмдэглэх, арга хэмжээний мөнгөний зарцуулалтад дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Улсын дээд шүүхээс тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх байдлаар Эрүүгийн хуулийн нэг мөр хэрэглэнэ гэж Шүүхийн тухай хууль дээр хуульчилсан. Улсын дээд шүүх тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүсэж, зориуд үйлдэхээс гадна заавал зорилгыг анхаарах ёстой. Хууль хэрэглээний хувьд нийтийн албан тушаалтнаас хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилго тогтоогдвол эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэж тайлбарласан. Зорилго тогтоогдохгүй бол сахилгын зөрчил, бусад эрх зүйн зөрчлийн шинжийг хангана гэж байгаа. Энэ байдлаас харвал миний үйлчлүүлэгчийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн байх тул уг гэмт хэргийн талаар ярихгүй бол болохгүй байна. Үүнд хувийн ашиг сонирхол хөндөгдөж, зорилго болоогүй нөхцөл байдал байна. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа агуулга нь өөрөө дэмжлэг үзүүлсэн гэсэн ч энэ нөхцөл байдал байна уу? Миний үйлчлүүлэгч төрийн захиргааны албан хаагч бөгөөд дээд шатны албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй. Хэн нэгэнд, өөрсдөдөө давуу байдал тогтоосон зүйл алга. Энэ шийдвэрийг төсөв захирагч буюу даргын зөвлөл баталсан байна. Шууд захирах албан тушаалтнаас өгсөн үүргийг биелүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан зорилго буюу гэмт хэрэгт санаатай хамтран оролцсоноо мэдсэн, хүссэн, зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтох ёстой ч тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ж.Г төрийн захиргааны албан хаагч бөгөөд захиргааны акт гаргасан. Захиргааны актыг амаар болон бичгээр гаргана. Тодорхой нэг тохиолдлыг зохицуулах зорилгоор амаар захирамжилсан шийдвэрийг захиргааны акт гэнэ. Даргын зөвлөл дээр хэлэлцээд гарч буй шийдвэр нь өөрөө захиргааны акт юм. Захиргааны акт хаяглагдсан этгээдэд хүргэхээр гаргахаас эхлээд гарын үсэг зурж тамга дарснаар баталгаажих юм. Захиргааны актыг гаргасан биелэлтийг хэрэгжүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар өөртөө эдийн болон эдийн бус баялаг ашигтай байдал бий болгох шинжийг хангахгүй. Төсвийн гүйцэтгэсэн цаг хугацааны хувьд буюу гэмт хэрэг төгссөний дараа гэмт хэрэгт хамтран оролцох гэх ойлголт байхгүй. Шийдвэр гарснаар энэ захиргааны акт хүчин төгөлдөр болж байна. Хурлын тэмдэглэл нь өөрөө аудитын шалгалтад зориулсан тэмдэглэл болохоос гэмт хэргийн ул мөрийг баллах зорилго тогтоогдохгүй. Гэмт хэрэгт хамтран оролцох нь обьектив болон субьектив шинжтэй. Улсын яллагчийн яллах дүгнэлтээр төлөвлөсөн, мөнгө хураан авсан гэж байгаа. Мөнгө хураасан үйлдэлд маргаагүй, энэ дээр субьектив буюу оюун санааны шинж чанар хавтаст хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Төрийн албан хаагчийн зөрчил бүрийг гэмт хэрэг гэж тооцох боломжгүй. Тушаал гаргах байсан уу? Хууль зүйн дүгнэлт гаргах байсан уу? Хуулийн зөвлөх гэж хүн байгууллагад байгаа. Төрийн захиргааны албан тушаалтан хууль зүйн үндэслэлийг хянуулах албан тушаалтан байгаа. Амаар гаргасан үүрэгт хянах ёстой байсан уу? Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар давхар зүйлчлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл байна гэж улсын яллагч үзээд хууль хэрэглэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн давуу байдал тогтоосон үйлдлийн арга болно. Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, тодорхой хэрэг маргаан шийдвэрлэсэн зөвлөмж байдлаар гаргасан зүйлд тодорхой заасан байгаа...” гэв.
Шүүгдэгч Ж.Г нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Төсвийг зарцуулахад тушаалаа анзаарахгүй цалингийн хувиас хэтрүүлэн тушаал гаргасанд уучлаарай, буруугаа хүлээж байна. Миний биеийн байдлыг харгалзан хөнгөвчилж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Би 3 өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэв.
Иргэний хариуцагч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…шагнагдсан 17 хүн хийх зүйлээ хийсэн тул шагналаа авах нь зүйтэй байна. Хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон мөнгө юм. Бид улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн төсөв гэж 3 төсөв биелүүлдэг. Нийслэл, дүүргийн засаг даргын захирамжаар шагнал, урамшуулал авдаг. Бид буцаан төвлөрүүлэх ёсгүй, төсвийн захирагч эрх хэмжээний хүрээнд ерөнхийлөн захирагчтай зөвшилцсөний үндсэнд холбогдох хууль, журмын хүрээнд олгогдсон мөнгө байна…” гэх агуулгаар маргаж оролцсон болно.
Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол…” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Тодруулбал тухайн гэмт хэргийн эхний нэг шинж нь нийтийн албан тушаалтан буюу тусгай субъект байхаар хуульчилжээ.
Гэмт хэрэг нь эрх зүйн зөрчлийн нэг төрлийн хувьд хэрэг хариуцах чадвартай, тодорхой насанд хүрсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйл ажиллагааны үр дүн бөгөөд гэмт хэргийн субъект нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж тул түүнгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрүүгийн хариуцлагын асуудал үүсдэггүй болно.
Үүнтэй холбоотойгоор хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж гэмт хэргийн субъектийн үндсэн шинжүүдийг хуульчилсан байна.
Эрүүгийн хуульд тодорхой гэмт хэргийн шинжийг хэрхэн тодорхойлсноос хамаарч субъектийн шинжийг нийтлэг, нэмэгдэл гэж ангилдаг бол уг шинжээр нь гэмт хэргийг нийтлэг болон тусгай субъекттэй гэсэн хоёр төрөлд хуваадаг билээ.
Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд субъектийн нас, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тус тус тодорхойлсон нь субъектийн нийтлэг шинжид хамаарах бол мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг болно.
Өөрөөр хэлбэл нас, хэрэг хариуцах чадвар зэрэг гэмт хэргийн субъект бүрд байх нийтлэг шинжээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан субъектийн онцлогийг илэрхийлсэн нэмэгдэл шинж нь субъектийн тусгай шинж юм.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гардаг ба гэмт хэргийн субъектийн тусгай шинжийг ихэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог байна.
Гэмт хэргийн тусгай субъектийн нийтлэг шинжийг харгалзан хууль тогтоогч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид биеэ даасан бүлэг болгон хуульчилдаг бөгөөд үүний тод жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүд юм.
Эдгээр бүлгүүдэд тодорхойлон заасан гэмт хэргийн тусгай субъект нь төрийн байгууллагад ажилладгаас гадна улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх гэсэн хоёр нэмэгдэл шинжийг хангасан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заажээ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан байна.
*** дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/19 дугаартай тушаалаар шүүгдэгч Д.Бийг тус хэлтсийн Төрийн захиргаа удирдлагын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар томилжээ. /2хх-ийн 147 дахь тал/
Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар шүүгдэгч Ж.Гийг *** дүүргийн татварын хэлтсийн даргаар томилжээ. /4хх-ийн 134 дэх тал/
Иймд шүүгдэгч Ж.Г, Д.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозицийг “…албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж…” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал /4хх-ийн 127-128 дахь тал/-ыг гаргахдаа Татварын Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаал /4хх-ийн 190 дэх тал/-аар батлагдсан Татварын Ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам” /4хх-ийн 202-214 дэх тал/-ын 7.16 дахь хэсэг “…Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно...” гэснийг,
Мөн *** дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “*** дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам” /9хх-ийн 163-172 дахь тал/-ын 7.12 дахь хэсэг “...Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно...” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь хангалтгүй юм.
Учир нь Хөдөлмөрийн дотоод журам гэдэг нь ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуй нэгж, байгууллагын дотогшоо чиглэсэн харилцаанд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлдэг. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү байгууллагын дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, ажил олгогч болон ажилтан хооронд хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чухал үүрэгтэйгээс гадна ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлснээр байгууллагын нийт ажилчдыг нэгдсэн удирдлагаар хангах, ажил олгогч болон ажилтан хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тодорхойлох юм.
Тодруулбал Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 5.1 дэх хэсэгт “…Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй…” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх заалтад “…үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам”-ыг Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараахь журмыг баталж мөрдүүлнэ гэж, мөн хуулийн 130.1 дэх хэсэгт “…Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ…”, мөн зүйлийн 130.2 дахь хэсэгт “…Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана…”, мөн зүйлийн 131.1 дэх хэсэгт “…Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна…” гэж тус тус заажээ.
Иймд зөвхөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчсөн үйлдэл бүрийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн диспозици гэж үзвэл ажил олгогч бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлогч болж хувирах юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь ажил олгогч, ажилтан хоёрын хооронд үүсэж буй хөдөлмөр эрхлэх эрхийн хүрээнд үүсэж буй харилцаа нь хувийн эрх зүйд хамаарах болохыг дурдах нь зүйтэй.
Нөгөөтээгүүр, Хөдөлмөрийн тухай хууль нь Монгол Улсын хэмжээнд нийт хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, ажил олгогч нарын хооронд үүсэх нийтлэг харилцааг зохицуулсан нийтлэг хэм хэмжээ бөгөөд татварын улсын байцаагчид шагнал урамшуулал олгох нарийвчилсан хэм хэмжээнүүдийг мөн шалгах учиртай.
Татварын хэлтсийн даргын бүрэн эрх нь Татварын ерөнхий хууль /2008/, Төрийн албаны тухай хууль /2017/, Татварын албаны дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад захиргааны хэм хэмжээний актад зааснаар тодорхойлогдох юм.
Татварын ерөнхий хууль /2008/-ийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “…Татварын улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь түүний албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтрэхээргүй байна…”, мөн зүйлийн 38.4 дэх хэсэгт “…Энэ хуулийн 38.2-т заасан ажлын үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар батална…” гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын улсын байцаагчид шагнал олгох журам”-ын 1.3 дахь хэсэгт “…сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн улсын байцаагчийн сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна…”, мөн журмын 1.4 дэх хэсэгт “…Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь татварын улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна…” гэжээ. /4хх-ийн 239-240 дэх тал/
Татварын ерөнхий газрын даргын 2015 оны А/151 дүгээр тушаалын Хоёрдугаар хавсралтаар баталсан “Татварын ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам” /4хх-ийн 202-214 дэх тал/-ын 7.16 дахь хэсэг болон *** дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “*** дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 дах хэсэгт “…Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гаргасан…” гэж тус тус зааснаар шагнал олгогдохоор байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 344 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 2.1 дэх хэсэгт “…ажлын үр дүнгийн шанал олгохдоо татварын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрийн биелэлтийг үндэслэнэ…”, мөн журмын 2.2 дахь хэсэгт “…татварын улсын байцаагчийн ажил, үүргийн биелэлтийг дүгнэх журмыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батална…” гэж тус тус журамлажээ.
Гэтэл хавтаст хэрэгт шагнал авсан албан хаагчдын мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан, идэвх санаачилга гаргасан тухай үйл баримт мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүйгээс гадна тухайн албан хаагчдаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан эсэх талаараа мэдүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын: “...Миний бие тухайн цаг хугацаанд *** дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Байгууллагын дотоод үйл ажиллагаа буюу тодруулбал дээр дурдсан шагнал урамшуулал олгох үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Бидэнд хяналт тавих чиг үүрэг байхгүй бөгөөд зөвхөн төсвийн орлого бүрдүүлэлтэд хамтарч ажилладаг чиг үүрэгтэй юм. Надад дээрх 107 сая төгрөгийг албан хаагч нарт урамшуулал хэлбэрээр олгох талаар Ж.Г албан ёсоор танилцуулж байгаагүй юм байна. Энэ талаар миний бие сүүлд 2019 оны 3, 4 дүгээр сарын үеэр л мэдсэн юм. Тухайн үед Ж.Г нь ажлаасаа чөлөөлөгдөөд явсан байсан... Ер нь бол тухайн байгууллагын төсвийн зарцуулалтад миний бие хяналт тавих чиг үүрэггүй, манай *** дүүргийн Төрийн сангийн хэлтсээс батлагдсан төсвийг олгодог... мөнгийг орон тооны бус байцаагч нарын цалин болон бусад үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн бөгөөд дээрх 599,756,000 төгрөгийг цалинд, тэдний үйл ажиллагаанд тэд гэх задаргаа байдаггүй бөөн дүнгээрээ л батлагдсан төсөв байгаа юм... албан ёсоор бол надад хандаж хэлж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /9хх-ийн 249-250 дахь тал/ авагджээ.
Иймд шүүгдэгч Ж.Гийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал /4хх-ийн 127-128 дахь тал/ гаргасан үйлдэл нь дээрх журамд заасныг зөрчиж буюу албан тушаалын үндсэн цалингийн 30 хувиас илүүгээр шагнал олгосон болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
*** дүүргийн татварын хэлтсийн нийт албан хаагчдын 2018 онд цалин хөлснөөс төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /4хх-ийн 49-115 дахь тал/,
Яллагдагч Д.Бээс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Мөрдөх байгууллагад гаргаж өгсөн “Урамшуулал олгосон ажилчдаас буцаан авсан мөнгөний тооцоо” гэх баримт /5хх-ийн 06 дахь тал/,
Яллагдагч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Маар тушаалын төслийг боловсруулаад миний хувьд доторх агуулга талаас нь хянаад хэлтсийн дарга баталгаажуулан гаргасан юм... миний ажил үүргийн хувьд гаргасан тушаалыг хэрэгжүүлж ажиллах чиг үүрэгтэй, тушаалын төсөлтэй танилцаад санал оруулах, эсвэл нэгэнт гарсан тушаалын хэрэгжилт, тасаг хоорондын уялдаа холбоог хангаж ажилладаг... миний санаж байгаагаар Ж.Г дарга дээрх хүмүүст үр дүнгийн урамшууллын мөнгө гэж олгоод тэр урамшуулал олгосон мөнгөнөөс буцаан татсан ба дээрх мөнгийг миний бие урамшуулал авсан хүмүүсээс хүлээн авсан. Тухайн цаг хугацаанд манай Захиргааны тасаг болон Эрсдэл, удирдлагын тасгаас шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, дээрх мөнгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 233 дахь тал/,
Яллагдагч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн үед Захиргааны тасгийн дарга Б надад танилцуулаагүй бөгөөд хуульч М хүртэл танилцуулсан зүйл байхгүй, яг үнэнийг хэлэхэд миний хувьд маш олон бичиг дээр гарын үсэг зурж ачаалалтай ажилладаг бөгөөд тушаалыг оруулж ирэхэд нь хуулийн зүйл заалтыг үндэслэл болгох хэрэгтэй, сайн судалж байж тушаалыг нь төслөөр оруулж ирж байгаарай гэж хэлж байсан. Ингээд надад цалингийн 40 хувиас хэтэрч байна гэдгийг надад танилцуулаагүй бөгөөд аудитын шалгалт орох үеэр л ийм зөрчил гарсан гэдгийг мэдсэн юм. Мөн түүнчлэн Нийслэлийн засаг даргын захирамж байдаг, түүн дээр тухайн жилдээ ажил үүргээ сайн гүйцэтгээн алба хаагч нарт 20 сая төгрөг хүртэлх урамшуулал олгож болно гэж заасан байсан гэдгийг бас мэдсэн юм. Тухайн үед аудитын шалгалтаар 40 хувиас илүү урамшуулал олгож хэтрүүлсэн байна гэж үзэж байсан. Бид нарын зүгээс ч 20 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгох боломжтой юм байна гэж үзсэн юм. Түүнчлэн аудитын газраас энэ талаар шаардлага ирүүлээд дуусгасан байдаг... хэлтсийн нийт албан хаагчдын шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулсан... нийтэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд түүн дээр Захиргааны дарга гэж байгаа бөгөөд яг ийм арга хэмжээнд зарцуулах гэж байгаа гэж мөнгө гаргуулж авна гэж Захиргааны тасгийн дарга хэлж байсан ба миний хувьд хуулийнхаа дагуу бүх юмаа асуудалгүй шийдээрэй, би бол гарын үсгийг нь зураад өгье, харин хуулийн дагуу л ажлаа хийгээрэй гэдэг байсан. Хамгийн гол нь хариуцлага нь миний нэр дээр л байх учир Бт энэ талаар хэлж, хариуцлага хүлээвэл хамтдаа хүлээнэ шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /10хх-ийн 236 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Гэрч З.Сын: “...Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний дээрх цалингийн дансаар 2,700,000 төгрөг урамшуулал гэж орж ирэхээр нь 2,500,000 төгрөгийг нь буцааж өгөөд үлдсэн 200,000 төгрөгийг өөрөө авсан..., ...Өөрөөр ямар нэгэн урамшуулал аваагүй. Мэдээж би ийм их хэмжээний урамшуулал авах эрх бүхий албан тушаалтан биш шүү дээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-87 дахь тал/,
Гэрч Х.Аын: “...нийтдээ 2,500,000 төгрөг бэлнээр Б даргад оруулж өгсөн..., ...Хөдөлмөрийн гэрээнд зааснаар бол 480,000 төгрөг авдаг. Урамшуулал гэж бараг өгдөггүй дээ, хагас бүтэн жилээр 100,000 төгрөг л өгдөг байгаа. Сүүлийн жилүүдэд бол бүр өгөхөө больсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Х.Аын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 90 дэх тал/,
Гэрч Э.Аы: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн захиргааны тасгийн дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад чиний дансанд урамшуулал гэж 2,700,000 төгрөг орно, шинэ жил тэмдэглэх мөнгөө гаргаж авах гэж байгаа юм. 200,000 төгрөгийг нь чи өөрөө урамшууллын мөнгө гэж аваарай, харин үлдсэн 2,500,000 төгрөгийг маргааш дансанд чинь орохоор авч өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг миний Улаанбаатар банкны *** тоот дансанд орой 18 цагийн үед урамшуулал гэсэн нэрээр орж ирсэн. Тэгэхээр Улаанбаатар банкин дээр очиж 2,700,000 төгрөгөө аваад өөрөө 200,000 төгрөгөө аваад 2,500,000 төгрөгийг бэлнээр Б даргын өрөөнд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-92 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Э.Аы нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 203-211 дэх тал/,
Гэрч Б.Бийн: “...Тэгтэл яг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 3,600,000 төгрөг ороод ирсэн. Удалгүй Б дарга над руу залгаад наанаасаа 900,000 төгрөгийг урамшуулал гэж өөртөө авч үлдээд 2,700,000 төгрөгийг нь шинэ жилд зарцуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-95 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Б.Бийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 96-97 дахь тал/,
Гэрч П.Оийн: “...Д.Б дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад “таны дансанд 2,700,000 төгрөг орсон байгаа, оройн ёолконд хэрэглэх мөнгө шүү, та 200,000 төгрөгийг нь аваарай таны урамшуулал шүү” гэж хэлсэн..., ...Улаанбаатар хотын банкны данснаас намайг 200,000 төгрөг урамшуулал аваарай гэсэн болохоор 2,500,000 төгрөг аваад бэлнээр Б дарга оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98- 99 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь П.Оийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 100-101 дэх тал/,
Гэрч М.Цийн: “...Нийтдээ бол 2,700,000 төгрөг орно. Түүнээс чи өөртөө 200,000 төгрөгийг нь аваарай. Энэ жилийн чиний урамшуулал шүү, үлдсэн 2,500,000 төгрөгийг аваад надад бэлнээр өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 102-103 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь М.Цийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 104 дэх тал/,
Гэрч Ц.Нын: “...миний дансанд 2,700,000 төгрөг орсон мессеж ирсэн..., ...2,500,000 төгрөг болгоод шинэ жилийн орой Б даргад шинэ жилийн арга хэмжээ болж байгаа газарт өгсөн. Түүнээс уг мөнгийг би өөрөө авч ашигласан зүйл байхгүй ээ. Угаасаа ийм хэмжээний урамшуулал надад орно гэж байхгүй л дээ. миний дансыг ашиглаж мөнгө гаргаж авсан юм. Ямар ч баримтад гарын үсэг зураагүй. Алба хаагч нараас одоо сайн санахгүй байна, цалин дээрээс мөнгө хураасан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-106 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Ц.Нын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 107-110 дахь тал/,
Гэрч Э.Өгийн: “...Д.Б дарга 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг өрөөндөө дуудаад чиний дансанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх мөнгө орно шүү, түүнээс 200,000 төгрөгийг чи өөртөө аваарай. Энэ жил сайн ажилласан гээд урамшуулал болгож өгч байгаа юм. Харин 2,500,000 төгрөгийг нь аваад надад өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 2,700,000 төгрөг оройхон орсон. Тэгээд тэр өдөртөө бол авч чадаагүй. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны орой манай шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө цалингийн данснаас 2,550,000 төгрөг авсан. Намайг 200,000 төгрөгийг урамшуулал гэж аваарай гэсэн болохоор нь би өөрийнхөө 200,000 төгрөгөөс 50,000 төгрөг авсан. Тэгээд нийтдээ 2,550,000 төгрөгийг бэлнээр Б дарга бэлнээр авч өгсөн юм..., ...Төрийн захиргааны дарга Б нь дансаар чинь мөнгө оруулаад гаргаж, шинэ жилийн арга хэмжээнд хэрэглэнэ гэж хэлсний дагуу би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний дансаар 6,094,076 төгрөг ороод тэр өдрөө 5,449,660 төгрөгийг бэлнээр гаргаж аваад Б даргад өгсөн юм шиг байна. Харин үлдэгдэл 644,416 төгрөг нь миний цалин байх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112, 115 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Э.Өгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 113 дахь тал/,
Гэрч Н.Эгийн: “...Төрийн захиргааны тасгийн дарга Б над руу утсаар яриад “Чиний цалингийн данс руу чинь мөнгө орно шүү, 200,000 төгрөг нь чиний урамшууллын мөнгө шүү, үлдэгдэл мөнгө нь шинэ жилийн арга хэмжээний мөнгө юм, чи буцааж өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд одоо би мөнгө орсон өдрийг нь дансны хуулгаа харахгүй бол санахгүй байна. Ямар ч байсан миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орлоо гэж миний утсанд мессеж ирсэн. Тэгээд Улаанбаатар банкнаас очиж мөнгөө аваад 200,000 төгрөгийг авч үлдээд 3,400,000 төгрөгийг бэлнээр Б даргад өрөөнд нь оруулж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-117, 120 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Н.Эгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 212-218 дахь тал/,
Гэрч С.Сгийн: “...Манай орон тооны бус байцаагчаар ажилладаг Э над руу 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх аа одоо өдөр сарыг нь сайн санахгүй байна. Утсаар чиний данс руу чинь мөнгө орох байх шүү 200,000 төгрөгийг нь өөрөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь аваад Б даргад оруулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очоод Э бид 2 хамт гараад Улаанбаатар банк орж Э өөрийнхөө данснаас мөнгө авсан. Миний дансанд 2,700,000 төгрөг орсон байсан, 2,500,000 төгрөгийг данснаасаа аваад 200,000 төгрөг нь миний урамшууллын мөнгө гэхээр нь авалгүй дансандаа үлдээсэн юм. Тэгээд 2,500,000 төгрөгийг чи өөрөө Б даргад өгчих гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 121 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь С.Сгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /6хх-ийн 15-23 дахь тал/,
Гэрч Т.Тын: “...Д.Б дарга намайг өрөөндөө дуудаад “Таа одоо чиний дансанд 2,700,000 төгрөг орно, чи энэ жил сайн ажилласан, тэгсэн атлаа ямар нэгэн шагнал урамшуулал аваагүй учир 200,000 төгрөгийг нь өөртөө авч үлдээрэй гэж хэлсэн. Энэ талаар хэлэхдээ бол байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх гэж байгаа тухай хэлж ярьж надад ойлгуулсан, ямар учиртай, юун мөнгө болох талаар нь би тухайн үед асуугаа ч үгүй тийм юм байх гэж бодсон. Тэгтэл тэр өдөр миний Улаанбаатар хотын банкны дансанд 2,700,000 төгрөг орсон байгаа, одоо банк ороод аваад өг гэхээр манай ажлын доор байдаг Улаанбаатар хотын банк руу ороод данснаасаа 200,000 төгрөгийг нь намайг өөртөө үлдээгээрэй гэсэн болохоор үлдээгээд 2,500,000 төгрөгийг аваад бэлнээр Б даргад оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 123-124 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Т.Тын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 125 дахь тал/,
Гэрч Ю.Лгийн: “...Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 20-ны байгууллагын шинэ жил болсон бөгөөд 20-ны өдөр 17 цагт Улаанбаатар банкны миний цалингийн дансанд урамшуулал гэж 18 сая төгрөг орж ирсэн талаар миний гар утсанд мессеж ирсэн. Тэгээд энэ юун мөнгө вэ гэж Төрийн захиргааны тасгийн дарга Д.Бээс энэ юун мөнгө вэ гэж утсаар асуухад 3 сая төгрөг нь чиний урамшууллын мөнгө, харин үлдсэн 15 сая төгрөгийг шинэ жилийн арга хэмжээ болон шагнал урамшуулал, утааны эсрэг ажилчдад олгох сүү, цагаан идээнд зарцуулагдах мөнгө юм аа гэж үлдсэн мөнгийг нь яг одоо бэлнээр аваад ир гэж хэлсэн. Би тэр өдөр банкин дээр очиж банкны гүйлгээ хаахаас өмнө нь бэлнээр 15 сая төгрөг авсан, өөрийнхөө урамшуулал болох 3 сая төгрөгийг дансандаа үлдээсэн. Тэгээд 15 сая төгрөгийг шинэ жилийн орой Бт шинэ жилийн баяр дээрээ цүнхтэй мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 дэх тал/,
Гэрч Г.Сын: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны тасгийн дарга Д.Б дарга надтай уулзаад таны дансанд урамшуулал гэж 4,000,000 төгрөг орж байгаа учраас үүнээс хүн амын орлогын албан татвар болох 400,000 төгрөг татаад 3,600,000 төгрөг дансанд чинь орох байх таны урамшуулал 500,000 төгрөг шүү, 3,150,000 төгрөг данснаасаа аваад өгөөрэй гэж хэлсэн. Яагаад 3,150,000 төгрөг гэхээр надад урамшуулал гэж олгосон 500,000 төгрөгийн 10 хувийн татвар болох 50,000 төгрөг хасагдаад тийм болж байгаа юм. Д.Б дарга тэгж хэлэхэд би за гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр миний дансанд 3,600,000 төгрөг миний дансанд орсон. Тэр өдөр ажил ихтэй орой нь бас шинэ жилийн арга хэмжээтэй байсан тул мөнгөө авч чадаагүй. Тэгээд Д.Б даргад утсаар “яана аа даргаа би нөгөө мөнгийг чинь данснаасаа авч амжихгүй байна” гэхэд “та маргааш аваад өгчих өө” гэсэн. Тэгээд маргааш нь ажил дээрээ ажлаа хийж байгаад манай хэлтсийн доор байдаг Улаанбаатар хотын банкнаас 3,150,000 төгрөг аваад бэлнээр нь Б даргын өрөөнд оруулж өгсөн. Бусад тасгийн дарга нар бас буцааж өөрийнхөө дансаар оруулаад гаргаж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Г.Сын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 132-133 дахь тал/,
Гэрч А.Бын: “...Тэгтэл үдээс хойш оройхондоо миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орсон. Захиргааны тасгийн дарга Д.Б дарга над руу утсаар яриад сая чиний дансанд 3,600,000 төгрөг орсон уу, 500,000 төгрөг нь чиний урамшуулал шүү, 3,100,000 төгрөгийг нь аваад өгөөртэй гэсэн. Өмнө нь хурал дээр энэ тухай ярьж хэлсэн байсан болохоор би мэдэж байсан тул ажлын доор байдаг Улаанбаатар банкны данснаас 3,200,000 төгрөг Б зарлага гэж гаргаж 3,150,000 төгрөгийг бэлнээр Д.Б даргад өгсөн. 500,000 төгрөгийн урамшууллаас бас 10 хувийн татвар болох 50,000 төгрөг аваад 3,150,000 болсон юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь А.Бын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 136-137 дахь тал/,
Гэрч Ц.Эгийн: “...захиргааны тасгийн дарга Д.Б надтай уулзаад таны данс руу чинь 3,600,000 төгрөг орно байх шүү, түүнээс өөртөө 900,000 төгрөгийг нь авч үлдээрэй, таны урамшууллын мөнгө шүү, харин үлдсэн 2,700,000 төгрөгийг аваад орой шинэ жил дээр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл тэр өдөр үдээс хойш 17 цаг 09 минутад миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орж ирсэн. Үүнээс 3,000,000 төгрөгийг бэлнээр аваад 2,700,000 төгрөгийг бэлнээр оройн шинэ жилийн арга хэмжээн дээр очоод Д.Бт өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138, 139 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Ц.Эгийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /1хх-ийн 140-141 дэх тал/,
Гэрч Б.Мын: “...Захиргааны тасгийн дарга Б намайг өрөөндөө дуудаад шинэ жил болж байгаатай холбоотойгоор алба хаагч нарыг шагнаж урамшуулах тушаалын төсөл бэлдээд орж ирээрэй гэж хэлсэн. Би тухайн үед уг тушаалын төслийг бэлтгэж өгсөн. Гэхдээ түүн дээр ямар ч мөнгөн дүн болон хавсралт байхгүй байсан. Ер нь бол тушаалын дээд талын үндэслэх хэсгийг л боловсруулж өгдөг юм. Уг тушаалын төсөл дээр доод хэсэгт 107,000,000 сая төгрөг шагнал урамшуулал болгож үр дүнтэй сайн ажилласан байцаагч нарт олгоно гэсэн тушаал байсан. Мөн хавсралттай байсан. Уг хавсралт дээр дэд дарга болон доошоо бүх тасгийн дарга нар хүн амын орлогын тасгийн байцаагч нар болоод нийт дэд дарга-1, тасгийн дарга-6, татварын байцаагч-8, ажилтан-2, нийт 17 хүний нэр дээр 107,000,000 төгрөг хуваарилагдаж татварыг хасаад 96,300,000 төгрөгийг дээрх хүмүүсийн дансаар гаргуулж авсан байгааг би сүүлд олж мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-148, 10хх-ийн 207 дахь тал/,
Гэрч Б.Згийн: “...Дээрх 18,0 сая төгрөгийг хэлтсийн дарга Ж.Гийн тушаалаар олгогдсон. Яг ямар учраас ийм их хэмжээний мөнгийг олгосныг би мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын 13-ныг хүртэл би өвчний чөлөөтэй байж байгаад ажилдаа орж ирсэн юм. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 16 билүү 17-ны өдөр дарга нарын зөвлөлийн хурал болоход хэлтсийн дарга бидэнд тайлбарлахдаа дүүргээс хэмнэсэн хэдэн төгрөгийг манай хэлтэст өгсөн. Уг мөнгийг сайн ажилласан алба хаагчдадаа хуваарилаад өгөх нь зүйтэй болов уу энэ талаар санал хүсэлт байна уу гэсэн. Тэгэхээр нь би энэ мөнгө нь дүүргийн давсан орлого мөн үү гэж асуухад давсан орлого биш гэж хэлэхээр нь би нэг ч удаа нийгмийн асуудлаа шийдвэрлэж үзээгүй, хэрэв нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол ямар нэгэн урамшууллыг авахгүй гэж хэлсэн. Нэгэнт давсан орлого биш болохоор ямар нэг байдлаар би хамрагдахгүй гэж хэлсэн. Ингээд ч хурал тарсан ба тухайн хурал дээр ярьсан асуудлууд нь нэг нь дээрх асуудал, нөгөөх нь шинэ жилийн асуудлыг л ярьсан. Шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон юм. Шинэ жилийн орой миний цалингийн Улаанбаатар хотын банкны *** тоот дансаар 18 сая төгрөг урамшуулал нэрээр орж ирсэн. Би уг мөнгийг миний нийгмийн асуудлыг шийдэх гэж байгаа юм байна л гэж ойлгоод уг мөнгийг цалингийн зээл, кредит картын өр зэргийг төлөөд ерөнхийдөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Б.Згийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /8хх-ийн 37-46 дахь тал/,
Гэрч Б.Бийн: “...Намайг ажилд орох үед 50 гаран орон тооны бус байцаагч нар ажиллаж байсан сүүлд нь 40 гаран болсон. Би одоо яг тоог нь нарийн сайн санахгүй байна. Одоо бол тэдгээр орон тооны бус байцаагч нар ажиллахгүй байгаа. 2018 оны 12 дугаар сарын 20-доор бүгд бүгд ажлаас халагдсан. Яагаад халагдсан гэхээр Татварын ерөнхий хуульдаа орон тооны бус байцаагч гэсэн орон тоо байдаггүй хуульд нийцүүлж ажлаас чөлөөлөх талаар ерөнхий газраас чиглэл ирсэн юм байна лээ. Түүний дагуу ажлаас халах шийдвэр гарч ажлаас халагдсан байгаа. Цалин, нийгмийн даатгал, татвар болон урамшуулал зэргийн санхүүжилт тухайн дүүргээс санхүүждэг байдаг. Орон тооны бус байцаагч нар нь ТҮ буюу Төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарагддаг учраас улиралдаа нэг удаа үндсэн цалингийн 40 хүртэлх хувийн урамшуулал авдаг юм. Ерөнхий газраас бол татварын байцаагч нарын цалин урамшууллын л санхүүжилт ордог...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157, 158-159, 9хх-ийн 141 дэх тал/,
Улаанбаатар хотын банкин дахь Д.Бийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 5 дахь тал/,
Улаанбаатар хотын банкин дахь З.Сын нэрээр эзэмшдэг *** дугаартай дансны хуулга /5хх-ийн 108 дахь тал/,
ШШҮХ-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №198 дугаартай Дүгнэлт /9хх-ийн 147-150/ -ээр Б.З, Д.Б, Ю.Л нарт тус бүр 20 сая, М.Ц, Х.А, З.С, Э.Ө, С.С, Т.Т, А.Н нарт тус бүр 3 сая, Н.Э, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 4 сая төгрөг буюу нийт 107,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол…” гэж заасан нь гэмт үйлдлийн улмаас хэн нэгэнд ямар нэг байдлаар давуу байдал үүссэн нөхцөлд л гэмт хэргийн материаллаг шинж хангагдах юм.
Шүүгдэгч Ж.Г нь *** дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалаа урвуулан ашиглаж дээр дурдсанаар зохих журмыг зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гарган нийт 107,000,000 төгрөгийг шагнал урамшуулал хэлбэрээр төрийн сангаас гаргаж, улмаар шагнал олгохдоо 52,600,000 төгрөгийг ямар ч хууль тогтоомжид үндэслэл болголгүй буцаан хураан авч, улмаар өөртөө 22,357,400 төгрөгийг авч давуу байдал бий болгосон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Нөгөөтээгүүр аливаа иргэний цалин хөлснөөс татвар, хураамж авах нь гагцхүү хууль тогтоомжид заасан үндэслэл журмаар авах ёстой бөгөөд Ж.Г нь ямар үндэслэлээр 52,600,000 төгрөгийг буцаан хураан авсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой үндэслэлтэй тайлбар хэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн тус хэлтсийн албан хаагчид болох Б.З, Д.Б нарт тус бүр 18,000,000 төгрөг, Ю.Лд 5,500,000 төгрөг, Ц.Э, Б.Б нарт 3,400,000 төгрөг, А.Б, Г.С нарт 2,950,000 төгрөг, М.Ц, П.О, З.С, Э.Ө, С.С, Т.Т, Э.А, Н.Э, Ц.Н, Х.А нарт тус бүр 200,000 төгрөгийн давуу байдал үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Хоёр. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гийг *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилтээс 107,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаалаар тус хэлтсийн нэр бүхий 17 албан хаагчдад Шагнал урамшуулал олгосон үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад төсвийн “…хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан…” гэх гэмт хэргийн шинжтэй байна гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “…Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан…” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Иймд энэхүү гэмт хэргийн шинж нь тусгай субъекттэйгээс гадна бланкетны диспозицитой байх тул төсвийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой харилцааг тодорхойлсон Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад хэрхэн зохицуулсан эсэхийг тодруулах шаардлагатай.
Төсвийн тухай хуулийн 4.1.5 дахь заалтад “…төсөв гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг…”, мөн хуулийн 4.1.35 дахь заалтад “төсвийн захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг…”, мөн зүйлийн 4.1.38 дахь заалтад “…төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг…” гэжээ.
Иймд *** дүүргийн татварын хэлтсийн дарга Ж.Г нь Төсвийн тухай хуулийн 4.1.35 дахь заалтад “…төсвийн захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг…” -ийг төсвийг захирагч гэнэ, мөн хуулийн 16.4.18 дахь заалтад “…төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн…” гэж зааснаар тухайн төсвийнхөө шууд захирагч мөн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Харин төсвийн зориулалт гэж нарийвчлан тодорхойлсон томьёолол хууль тогтоомжид байхгүй бөгөөд төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалтад “…батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах…” эрхтэй гэжээ.
*** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай тогтоол /4хх-ийн 218-232 дахь тал/-ын 3.2.1 дэх заалтад дүүргийн татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд зориулж 599,756,000 төгрөгийг төсөвлөжээ.
Энэ талаар Нийслэл дэх төрийн аудитын газрын НТАГ-2019/381/СТА-ТШЗ дугаартай тайлан /4хх-ийн 146-159 дэх тал/-д “…нэмэлт санхүүжилтийн дансаар ***-ийн орон нутгийн төсвөөс 599,756.0 мянга, НАЗХГ-аас АТӨЯХАТ-ын орлого бүрдүүлэхэд 14,147.7 мянга, нийт 613,903.7 мянган төгрөгийн санхүүжилт авч, 504,670.5 мянган төгрөгийг зориулалтын дагуу, 107,000.0 мянган төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, үлдэгдэл 2,233.2 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн…” байна гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана…” гэжээ.
Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаартай тушаалын хавсралтаар “Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст орон тооны бус байцаагч ажиллуулах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 2.1 дэх хэсэгт “…Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст ажиллах орон тооны бус байцаагчийн тооны хязгаарыг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж баталсан төсөвт нь багтааж харьяалах татварын албаны дарга тогтооно…”, мөн журмын 5.1 дэх хэсэгт “…Татварын албаны орон тооны бус байцаагчийн цалин хөлстэй холбоотой зардлыг орон нутгийн төсөвт оруулсан орлогоос нь тодорхой хувиар санхүүжүүлэх зарчмыг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тогтооно…” гэжээ.
Мөн *** дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны №16 дугаартай тогтоолоор баталсан тус дүүргийн төсөвт *** дүүргийн татварын хэлтсийн “татвар ногдуулах, хураах үйл ажиллагааг явуулж дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагуудын санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх”-д зарцуулна гэжээ.
*** дүүргийн татварын хэлтэс нь 2018 оны 01 дүгээр сард 67 орон тооны бус байцаагчтай /4хх-ийн 49 дэх тал/, мөн оны 12 дугаар сард 40 орон тооны бус байцаагчтай байсан /4хх-ийн 108 дахь тал/ болох нь сарын цалингийн дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.
Мөн *** дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №04/1796 дугаартай албан бичиг /9хх-ийн 125-126 дахь тал/-ээр төсвийн задаргааг ирүүлсэн байх бөгөөд тус задаргаанд 1-11 дүгээр сар хүртэл тус бүр 42.964.000 төгрөг, харин 12 дугаар сард 127.142.000 төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгагджээ.
Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд Гэрч Д.Бын: “...Миний бие 2019 онд *** дүүргийн Төрийн сангийн хэлтэст Төсвийн мэргэжилтнээр ажилд орсон юм... 599,756,000 төгрөгийн задаргааны талаарх баримт бичгийг архиваас шүүж үзэхэд татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн мөнгө гэх тогтоол дээр төсөвлөгдсөн мөнгө нь задаргаагаар бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ, төлбөр хураамжийн зардал дээр тавигдсан мөнгө байна...” гэх мэдүүлэг /9хх-ийн 143 дахь тал/ авагджээ.
Түүнчлэн ШШҮХ-ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №198 дугаартай дүгнэлтэд “…зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Иймд Нийслэл дэх төрийн аудитын газрын НТАГ-2019/381/СТА-ТШЗ дугаартай санхүүгийн аудитын тайланд тусгагдсан зөрчил дутагдлын үндэслэлийг тогтоох боломжгүй…” тухай дүгнэжээ.
Нөгөөтээгүүр, *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдөөс баталсан төсөв нь дүүргийн татвар ногдуулалт, хураалтад зарцуулах төлөвлөсөн бөгөөд орон тооны байцаач нарт хамаарахгүй гэж ялгаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл *** дүүргийн татвар ногдуулалт, хураалтыг орон тооны болон орон тооны бус байцаагч аль аль нь хуульд зааснаар чиг үүргийн дагуу гүйцэтгэж байж татварын орлогыг бүрдүүлж байгаа талаар улсын яллагч маргаагүй болно.
Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Өын: “...Энэ мөнгө бол татвар хураалтын зардал гээд ганцхан нэр төрлөөр төсөвлөгдсөн юм. Түүнээс хэдэн хүний цалин гэх байдлаар задаргаа хийгддэггүй юм. Дээрх 599,756,000 төгрөг нь орон тооны бус байцаагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тэдгээртэй холбоотой бичиг хэргийн зардалд зарцуулагдахаар төсөвлөгдсөн мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 5-6 дахь тал/ авагдсаныг тус тус дурдах нь зүйтэй.
Иймд шүүхээс Нийслэлийн аудитын газрын дүгнэлтийг дээрх үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Харин Төсвийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “…Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална…”, 5.1.1 дэх заалтад “…хариуцлагатай байх…” гэж, мөн хуулийн 6.6 дахь хэсэгт “…хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ…”, мөн зүйлийн 6.6.5 дахь заалтад “…орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх…”, мөн зүйлийн 6.6.6 дахь заалтад “…тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх…” гэж тус тус заажээ.
Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “…Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ…”, мөн зүйлийн 21.2 дахь хэсэгт “…Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвөөс бүрдэнэ…”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт “…Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үе шат бүрд төсвийн ангиллыг дараах байдлаар хэрэглэнэ…”, мөн зүйлийн 22.6.3 дахь заалтад “…төсвийн төлөвлөлт, бүртгэл, тайлагналтыг төсвийн ангиллын төрөл тус бүрээр, тэдгээрийн дэлгэрэнгүй ангиллын дагуу бэлтгэх…”, мөн зүйлийн 22.6.5 дахь заалтад “…төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн батлагдсан төсвийг төсвийн төвлөрүүлэн захирагч бүрээр, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагдахгүй төсвийг төсвийн шууд захирагч бүрээр, энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар, хүрэх үр дүнгийн хамт батлах…” гэжээ.
Өөрөөр хэлбэл *** дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны №16 дугаартай тогтоолоор баталсан *** дүүргийн татварын хэлтэст зориулан баталсан төсөв нь Татварын ерөнхий газрын төсөвтэй давхардуулан тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх тул *** дүүргийн татварын хэлтсийн дарга Ж.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялласан нь үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бийн хувьд:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *** дүүргийн татварын хэлтсийн Захиргаа удирдлагын даргаар ажиллаж байхдаа “даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй асуудлыг хэлэлцсэн мэтээр материал бүрдүүлсэн, шагнал урамшуулал олгох тухай тушаалын төсөл боловсруулж батлуулсан, шагнал урамшуулал авсан ажилчдаас 52,600,000 төгрөгийг хураан авч Ж.Гэд өгсөн үйлдэл”-ээрээ Ж.Гтэй урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж гүйцэтгэсэн гэж гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн объектив талын шинж нь гагцхүү хууль тогтоомжоор олгогдсон албан тушаалын бүрэн эрх, чиг үүргээрээ үйлдэгддэг нь бусад бүлэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдээс ялгагдах онцлогтой.
Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад бүлэгт заагдсан гэмт хэргийн объектив шинжүүд гагцхүү үйл хөдлөл буюу физик шинжээр үйлдэгдсэнээр бүлэглэх болон хамтран оролцох хэлбэрээр үйлдэгддэгийг 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдэд төсөөтэй хэрэглэж болохгүй юм.
Өөрөөр хэлбэл 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийг бүлэглэж үйлдэхдээ хууль тогтоомжоор олгогдсон албан тушаалын бүрэн эрхээрээ хамтран шийдвэр гаргаж оролцох нь объектив талын шинж юм.
Иймд Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг хурлын тэмдэглэл үйлдсэн, тушаалын төсөл боловсруулсан, мөнгө хураасан үйлдэл нь бүлэглэн үйлдэж байгаа шинжийг хангаж байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Учир нь *** дүүргийн татварын хэлтсийн албан хаагчдыг шагнаж урамшуулах эрх гагцхүү хэлтсийн даргад хадгалагдах бөгөөд энэ эрх мэдлийг хэнтэй ч хуваалцаж эдлэх боломжгүй.
Тодруулбал өөртөө болон бусдад давуу байдал үүссэн шалтгаант холбоо нь гагцхүү маргаан бүхий 2018 оны А/90 дугаартай тушаалын улмаас үүсэж буй юм.
Харин шагнал урамшуулал олгох тухай хэлэлцсэн хурлын тэмдэглэл /4хх-ийн 129-130 дахь тал/, тушаалын төсөл боловсруулсан эсэх нь дангаараа ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэх эрх зүйн акт болохгүй боловч хурлын тэмдэглэл нь маргаан бүхий тушаал гаргах үндэслэлийг бий болгосон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд Д.Бт холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялласан нь үндэслэлтэй байна.
Харин төсвийн тухай хуулийн 4.1.35 дахь заалтад “…төсвийн захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг…” хэлнэ гэжээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Төсөв захирагч…” гэж гэмт хэргийн субектийг тусгай субект байхаар хуульчилжээ. Шүүгдэгч Д.Б нь *** дүүргийн татварын хэлтсийн Захиргаа удирдлагын дарга буюу төсөв захирах эрх мэдэлгүй байх тул гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүхээс дүгнэж түүнд холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Аливаа албан тушаалын гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээр дамжиж ард иргэд баталгаатай эдлэх эрхийн хүрээнд нийтийн албанаас шударгаар авах үйлчилгээ, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, нийтийн албаны үнэлэмжийг бууруулах хор уршиг учруулж байгаагаар нийгэмд аюултай шинж нь илэрдэг.
Шүүгдэгч Ж.Г, Д.Б нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана”, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заасныг зөрчсөн байх бөгөөд төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан байх тул нийгэмд аюултай шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч Ж.Г, Д.Б нар нь *** дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалаа урвуулан ашиглаж дээр дурдсанаар зохих журмыг зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай тушаал гарган нийт 107,000,000 төгрөгийг шагнал урамшуулал хэлбэрээр төрийн сангаас гаргаж, улмаар шагнал олгохдоо 52,600,000 төгрөгийг ямар ч хууль тогтоомжид үндэслэл болголгүй буцаан хураан авч, улмаар өөртөө 22,357,400 төгрөгийг авч давуу байдал бий болгох үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.
Шүүгдэгч Ж.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас *** дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд нийт 107,000,000 төгрөгийн хохирол учирснаас хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 10,700,000 төгрөгийг улс суутгаж, 96,300,000 төгрөг үлдэж байна. Үүнээс 17,742,600 төгрөгийг шинэ жил болон сүү цагаан идээний аяны арга хэмжээнд зарцуулсныг бусдад давуу байдал олгосон гэж дүгнэх боломжгүй юм.
Учир нь нийтийг хамарсан баяр ёслол, арга хэмжээнд зарцуулагдсан нь тухайн баяр ёслол, арга хэмжээнд оролцсон хүн бүрийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд нийт хариуцвал зохих этгээдүүдээс нийт 78,557,400 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад “...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж,
Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт “...Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй...” гэж тус тус заажээ.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч нараас дараах төлбөрийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
- Иргэний хариуцагч Б.Згаас 18,000,000 төгрөг,
- Иргэний хариуцагч П.Оээс 200,000төгрөг,
- Иргэний хариуцагч Ю.Лгээс 5,500,000 төгрөг,
- Иргэний хариуцагч М.Цээс 200,000 төгрөг,
- Иргэний хариуцагч З.Саас 200,000 төгрөг,
- Иргэний хариуцагч С.Сгаас 200,000 төгрөг,
- Иргэний хариуцагч Т.Таас 200,000 төгрөг,
- Иргэний хариуцагч Э.Ааас 200,000 төгрөг,
- Иргэний хариуцагч Ц.Эгээс 3,400,000 төгрөг,
- Иргэний хариуцагч Б.Бээс 3,400,000 төгрөг,
- Иргэний хариуцагч А.Баас 2,950,000 төгрөг,
- Иргэний хариуцагч Г.Саас 2,950,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хариуцагч Н.Э нь хариуцвал зохих 200,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /10хх-ийн 113 дахь тал/,
иргэний хариуцагч Ц.Н нь хариуцвал зохих 200,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /10хх-ийн 115 дахь тал/,
иргэний хариуцагч Х.А нь хариуцвал зохих 200,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /10хх-ийн 117 дахь тал/ тус тус Төрийн сангийн *** тоот дансанд тушаасан байна.
Харин иргэний хариуцагч Э.Ө нь хариуцвал зохих 200,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцааны *** тоот дансанд байршуулсан /15хх-ийн 193 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Д.Б нь хариуцвал зохих 18,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Хохирлын нөхөн төлбөрийн *** тоот дансанд,
шүүгдэгч Ж.Г нь хариуцвал зохих 22,357,400 төгрөгөөс 19,557,400 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн *** тоот дансанд байршуулсан /11хх-ийн 157-158 дахь тал/, үлдэгдэл болох 2.800.000 төгрөгийг хохирол, төлбөр төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд буюу 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцааны *** тоот дансанд байршуулсан байх тул уг дансанд байршуулсан төлбөрүүдийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Нөгөөтээгүүр, шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчаас бид Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын улсын байцаагчид шагнал олгох журам”-ын 1.3 болон 1.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн шагнал урамшуулал авах ёстой байсан тул улсын яллагчийн дүгнэлтэд дурдсанаар буцаан төлөхгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Учир нь нийт 14 хавтаст хэрэгт авагдсан баримтуудад нэр бүхий 17 албан хаагч тус бүр хэрхэн яаж сайн ажилласан учраас ажил олгогчоос зохих журмын дагуу шагнагдах ёстой байсан болохыг нотолсон баримт хэрэгт мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй байна.
Мөн нэр бүхий 16 иргэний хариуцагч нар өөрсдөө зохих журмын дагуу шагнагдах ёстой байсан тухай нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд энэ нь өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх тухай зарчимд харшлахгүй буюу холбогдсон үйл баримтын талаар эрх зүйн байдлаа дээрдүүлэх нотлох баримтыг гаргаж өгөх эсэх нь өөрсдийн хүсэл зоригоос хамааралтай юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ж.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ж.Гээс 22,357,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Д.Б нь 18,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Ж.Г 31,228,700 төгрөгийг нөхөн төлөхөөр, Д.Бийг 26.871.300 төгрөгийг нөхөн төлөхөөр саналаа гаргасан. Иргэний хариуцагч Згаас 18,000,000, Оээс 200,000, Лгээс 5,500,000 төгрөг, Цээс 200,000 төгрөг, Ааас 200,000 төгрөг, Саас 200,000 төгрөг, Өгаас 200,000 төгрөг, Саас 200,000 төгрөг, Таас 200,000 төгрөг, Э нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүйг дурдуулах. Иргэний хариуцагч Ааас 200,000 төгрөг, Эгээс 3,400,000 төгрөг, Бээс 3,400,000 төгрөг, Баас 2,950,000 төгрөг, Н нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байна. Иргэний хариуцагч Саас 2,950,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Нэр бүхий иргэний хариуцагч нар болон Г.С, Б.З нарын эзэмшил өмчлөлд буй хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 329 дугаартай зөвшөөрлөөр нэр бүхий иргэний хариуцагч нарын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос эрүүгийн хариуцлагын талаар “…Миний үйлчлүүлэгч Ж.Г нь өнөөдөр шүүхэд өгсөн баримтаар чонын яр гэдэг үрэвсэлт өвчинтэй болох нь тогтоогдсон байна. 2024 оны 03 дугаар сарын 31 хүртэл 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байсан. 2024 оны 03 дугаар сард энэ хүн байнга сар болгон хүнд эмчилгээ байнгын эмчийн заавар зөвлөгөө, олон удаагийн давтамжтай хуралд орох зэргээр өвчтэй хүн байнгын эмчилгээнд орохоос залхсан тул группээс гаръя, хэдэн хувийг тогтоож чадахгүй бол би хэцүү гэсэн тул тухайн хурал хэлэлцэгдээгүй гарсан. Энэ оношны хувьд А/152, А/363 дугаар тушаалын хоёр дугаар хавсралтаар хорих, зорчих эрхийг хязгаарлах, баривчлах ял шийтгэлийн өвчний жагсаалтын 2.1.15.7-т олон эрхтний архаг дутмаг гэж байгаа. Зүрх, элэг, бөөрийг үрэвсүүлж, бүх бие нь гадагшаа яр шарх болсон буюу сар бүр цусаа шүүлгэх эмчилгээ хийлгэдэг. Хорих ял өгвөл хорих ангид эрүүл мэндийн байдал нь хэцүү болно. Орос нэршил өөр боловч жагсаалтын 2.1.15.7-т олон эрхтний архаг дутмаг гэх оноштой адил юм. Хэрэв 70 хувиар оношилсон бол хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалт гэх боломжтой боловч энэ хүн өөрөө энэ байдлаас халширч 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон. Анагаах талаас оношилж чадахгүй бол тогтоож чадахгүй гэж яллавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглах боломжтой байна. Нэг үйлдэлд хоёр хүндэрсэн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан буруу нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой буюу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой. Энэ гэмт хэргийг үйлдсэн нь тодорхой зөвшөөрч байна гэж гэм буруудаа маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах буюу бууруулан оногдуулах боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг хэрэглэн торгуулийн ял оногдуулж өгнө үү. Өнөөдөр шүүгдэгч хоригдлоо гэхэд олон тооны эм авч очиж хорих дээр очиж эмчлэгдэх үү гэх асуудал үүснэ. Тушаалын хавсралтад заасан жагсаалтын 2.1.15.7-т олон эрхтний архаг дутмаг гэх оноштой шалтгааныг харгалзан үзнэ үү…” гэх санал дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Л.Батжаваас эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг хэрэглэж шийдвэрлэж байгаа гэж ойлголоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын санкцитай. Эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой. Миний үйлчлүүлэгч Татварын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж жилийн эцсээр ажилчдаа урамшуулах сэдэлтэй байсан боловч өөрийн, бусад ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн эрхээ буруу хэрэглэж гэмт хэрэгт холбогдсоноо ойлгож ухамсарласан. Улсад учруулсан хохирлыг бүрэн төлсөн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагаанаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдлийг бодож төлөвлөөгүй ч үйлдэл нь хуульд заасан гэмт хэрэг болсныг анхны мэдүүлгээр хүлээн зөвшөөрч явсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан. Ялын ялгамжтай байдал нь тухайн хүнд үзүүлэх нөлөөгөөр хөнгөн, хүнд, хүндэвтэр гэж ойлгож байгаа. Иймд торгуулийн ял оногдуулж өгнө үү, доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн биеийн байдал Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй буюу бодит нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч эмчилгээний зардал асуудалтай тул ялын үүрэгт хүрнэ гэж үзэж байгаа. Хэрэв торгох ялыг оногдуулахгүйгээр, улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулах бол ялыг тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад энэ хоёр арга боломж хоёулаа заагдсан байгаа...” гэх санал дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Гээс эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Д.Бт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Нэмэгдэл ял дээр нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж байна. Иймд торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг Авлигатай тэмцэх газрын дансанд төлж хохирлоо төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хувийн байдлын хувьд төрийн байгууллага буюу улсад 25 жил ажилласан. Төрийн байгууллагад 23 жил тасралтгүй ажилласан бөгөөд Татварын байгууллагад 16 жил ажилласан хүн байна. Шүүгдэгч Д.Б албаа хааж байхад ажлын байрны тодорхойлолт 100 хувь байсан. Санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 2017 онд шагнагдаж байсан зүйл харагддаг. Хэргийн оролцооны нөхцөл байдал нь даргын зөвлөл дээр яригдсан шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг биелүүлсний улмаас буруутгагдаж байна. Шүүгдэгч Д.Б нь 70 насны ээж, аавыгаа байнга асардаг буюу ээж нь байнгын хэвтэрт байдаг нөхцөл байдал байх тул хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн оролцоо, хохирол төлбөр төлсөн байдал, төрийн байгууллагад ажиллаж байсан хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талд цагаатгах байр суурьтай орсон, шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийг гаргасан. Шүүхийн шийдвэрийг хүн, байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Өмгөөлөгч бид нар шүүхийн шийдвэрийн үр дагаврыг үйлчлүүлэгчдээ тайлбарлах учиртай. Олон улсын өмгөөллийн зарчим, дотоодын зохицуулалтын хүрээнд гэм буруутайд тооцогдож, ял хариуцлага оногдуулах нөхцөл шаардлага үүссэн үед зайлшгүй хэлэх шаардлага үүсээд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлаж хэрэглэсэнтэй санал нэг байна. Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн зүйл заалтад зааснаар хууль тогтоогчоос ялыг сонгох санкцитай хуульчилсан. Шүүх хурал завсарлаагүй, шүүгдэгч эцсийн үг хэлээгүй буюу шүүгдэгч аль ч үед гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломжтой. Шүүгдэгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн буюу ял шийтгэлийн хуудсаар тогтоогдож байгаа. Гэмт хэрэг үйлдэх үедээ төрийн алба хашиж байсан буюу өөрийн ажилдаа хандаж буй хандлага нь бусад газраас шагнал хүлээж байсан. Ар гэрийн байдлын хувьд 70 насалж буй эцгийн хамт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Тохиолдлын шинжтэй буюу албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлэхдээ гэмт хэрэгт холбогдсон. Хурал хойшилсон хугацаанд миний үйлчлүүлэгч өмгөөлөгч нартаа байр сууриа хэлсэн. Гэм буруутай гэж тооцсон тул гэм буруугаа хүлээж байгаа гэх байр суурьтай байгаа. Авлигатай тэмцэх газрын дансанд тухайн хохирлыг төлсөн буюу хохирлоо сайн дураараа төлсөн шаардлагыг хангаж байна. Анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн энэрэнгүй зарчмын биелэлтийг хангаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэлээс эрүүгийн хариуцлагын талаар “...Б.Бат-Ерөөлт өмгөөлөгч, Д.Гансүх өмгөөлөгч нартай санал нэг байгаа. Одоогоос 4 жилийн өмнө 18,000,000 төгрөгийг төлж барагдуулсан баримт 11 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь талд байгаа. Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсоныг харгалзаж өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Ж.Г нь шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа ойлгож байгаа. Ажлыг нь хийлгээд явж буй дээд байгууллагууд болно гэсэн тул анх энэ тушаалыг гаргасан. Энийг буруу гэдгийг маш сайн ойлгосон. Шүүгч таныг ямар ч шийдвэр гаргасан шүүхийг хүндэтгэнэ. Би 2023 оны 11 дүгээр сараас хойш чонын яр гэх өвчний оноштой байдаг бөгөөд Монгол улсад огт судлагдаж байгаагүй өвчин тул олон жилийн хугацаанд эмчилгээ хийлгэсэн. 2022 онд Улсын нэгдүгээр эмнэлгийн эмч нарын хурлаар орж хөдөлмөрийн чадвар 50 хувь алдалттай гэж гарсан. 2023, 2024 онд хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай гэж тогтоогдсон. Гормоны өндөр тунтай эм уугаад явахаар бүх эрхтэн тогтолцоо устдаг буюу бүх биеэр туурч гардаг өвчин байгаа. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд өндөр тунтай эм хэрэглэдэг бөгөөд сар бүр цусаа шүүлгэж байгаа. Би анхнаасаа сэдэл зорилготойгоор төрийг хохирооё гэж огт бодоогүй. Тухайн жилийн төсөвт батлагдсан төсвийн үлдэгдлийг алба хаагчдаа шагнаж урамшуулж, энэ хүмүүсийг баярлуулж байна гээд тушаал гаргасан. Гэтэл энэ маань буруутай үйлдэл гэдгийг би ойлгосон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмгөөлөгч нарын маань хэлснээр хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаад улсад эмчлүүлэх боломжтой гэсэн боловч шүүх хуралтай тул Монголдоо байгаа. Миний хүнд өвчтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Б нь шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна, гэм буруугаа хүлээж, ойлгож байна. Миний нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ж.Г, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заажээ.
Ж.Г, Д.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх үед буюу 2018 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж өөрчлөн найруулжээ.
Мөн шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх үед буюу 2018 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг “...Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ...Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “...Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ...Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж өөрчлөн найруулжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Г, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсныг баримтлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Гэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт тохируулж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Ж.Гэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт тохируулж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Г, Д.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Г, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт иргэний хариуцагч Ю.Л /***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
Иргэний хариуцагч Ц.Э /***/-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц,
Иргэний хариуцагч Б.Б /***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц,
Иргэний хариуцагч А.Б /***/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот газар, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
Иргэний хариуцагчийн Г.С /***/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц, зоорийн давхрын *** тоот автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан байх бөгөөд дээрх хөрөнгүүдийг иргэний хариуцагч нар хариуцвал зохих төлбөрийг төлж барагдуулж дуусах хүртэлх хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Гэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Д-ийн Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00061 0016 дугаартай хэргээс шүүгдэгч Д.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. А овогт Ж-ийн Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
М овогт Д-ийн Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Ж.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Гэд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Г, Д.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас, Д.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт иргэний хариуцагч Ю.Л /***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
Иргэний хариуцагч Ц.Э /***/-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц,
Иргэний хариуцагч Б.Б /***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц,
Иргэний хариуцагч А.Б /***/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот газар, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
Иргэний хариуцагчийн Г.С /***/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай *** тоот хаягт байршилтай орон сууц, зоорийн давхрын ** тоот автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Г-*** дугаартай *** тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан шийдвэрийг иргэний хариуцагч нар хариуцвал зохих төлбөрийг төлж барагдуулж дуусах хүртэлх хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Б.Згаас 18,000,000 төгрөг, Ю.Лгээс 5,500,000 төгрөг, П.Оээс 200,000 төгрөг, М.Цээс 200,000 төгрөг, З.Саас 200,000 төгрөг, С.Сгаас 200,000 төгрөг, Т.Таас 200,000 төгрөг, Э.Ааас 200,000 төгрөг, Ц.Эгээс 3,400,000 төгрөг, Б.Бээс 3,400,000 төгрөг, А.Баас 2,950,000 төгрөг, Г.Саас 2,950,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Ж.Гийн Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн *** тоот дансанд байршуулсан 19,557,400 төгрөг, Д.Бийн Авлигатай Тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн *** тоот дансанд байршуулсан 18,000,000 төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Ж.Гийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сангийн *** тоот дансанд байршуулсан 2,800,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Гэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ