Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2024/00086

 

 

    2024           05           07                                           157/ШШ2024/00086

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.*******д холбогдох “9,226,985.70 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн У.******* нь манай компанитай 2022 оны 10-р сарын 04-ний өдөр МЕ-БЗГ/2022-66988 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,995,200 /Таван сая есөн зуун ерэн таван мянга хоёр зуун төгрөг / төгрөгийг сарын 2.79%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас, зутагт, таблет, цаг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч У.******* нь манай байгууллагаас олгосон зээлээр Samsung UE50AU7100UXCE, Huawei Matepad 11 128GB Matte Grey, Samsung Galaxy A53 128GB Orange, Huawei Band 6 Sakura Pink загварын утас, зутагт, таблет, цаг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч У.******* нь МЕ-БЗГ/2022-66988 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04-р сарын 12-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,270,551.82 /Долоон сая хоёр зуун далан мянга таван зуун тавин нэгэн төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг төлөх байснаас огт төлөөгүй 518 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч У.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч У.******* нь МЕ-БЗГ72022-66988 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 12-ны байдлаар үндсэн зээл 5,995,200.00 /Таван сая есөн зуун ерэн таван мянга хоёр зуун төгрөг/ төгрөг, зээлийн хүү 3,057,532.25 /Гурван сая тавин долоон мянга таван зуун гучин хоёр төгрөг хорин тав мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174,253.45 /Нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин гурван төгрөг дөчин таван мөнгө / төгрөг, нийт 9,226,985.70 /Есөн сая хоёр зуун хорин зургаан мянга есөн зуун наян таван төгрөг далан мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч У.******* зээлийн гэрээний үүрэгт нийт 9,226,985.70 /Есөн сая хоёр зуун хорин зургаан мянга есөн зуун наян таван төгрөг далан мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт "Хэрэглээний лизинг" ХХК-д гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч .... аймгийн ... сумын... дүгээр баг ... тоотод оршин суух хаягтай, ... хот ... дүүрэг ... дугаар хороо, .. хотхон .. дүгээр байр .. тоотод түр оршин суух, ... регистрийн дугаартай Я овогт У-гийн З  шүүхэд гаргасан тайлбартаа: “У.******* миний бие “Хэрэглээний лизинг” ХХК-ийн нэхэмжилсэн 9,226,985.70 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 сарын 20-ны өдөр гэхэд 5 хуваан бүрэн төлж дуусгах болно. Энэ нэхэмжилсэн мөнгийг өөр хүмүүс төлөх байсан боловч өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй маргаантай байгаа учир 6-р сараас эхлэн үндсэн 2 жилийн төлөлт дуусах  өдөр хүртэл 5 хувааж төлж дуусгах болно ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК нь хариуцагч У.*******д холбогдуулан 9,226,985.70 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч У.******* нь 9,226,985.70 төгрөгийг “Хэрэглээний лизинг” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн МЕ-БЗГ/2022-66988 дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,226,985.70 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,226,985.7 (есөн сая хоёр зуун хорин зургаан мянга есөн зуун наян таван бүхэл зууны дал) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,582 төгрөгийн тавин хувь 81,291 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 81,291 төгрөгийг, хариуцагч У.*******аас улсын тэмдэгтийн хураамж 81,291 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн нэхэмжилсэн 9,226,985.70 (есөн сая хоёр зуун хорин зургаан мянга есөн зуун наян таван бүхэл зууны дал)  төгрөгийг хариуцагч У.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,582 төгрөгийн тавин хувь 81,291 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 81,291 төгрөгийг, хариуцагч У.*******аас улсын тэмдэгтийн хураамж 81,291 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч У.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР