Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2024/00087

 

 

 

    2024           05           07                                          

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох “2,309,303.15 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г.******* нь манай компанитай 2022 оны 09-р сарын 08-ны өдөр Ш-БЗГ/2022-61127 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,899,900.00 /Нэг сая найман зуун ерэн есөн мянга есөн зуун төгрөг/ төгрөгийг сарын 2.99%-ийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч О.Лхагважав нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний LG 50UP77006LB UHD загварын зурагт, "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Г.******* нь Ш-БЗГ/2022-61127 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04-р сарын 15-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,131,303.15 /Гурван сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун гурван төгрөг/ төгрөг төлөх байснаас 822,000.00 /Найман зуун хорин хоёр мянган төгрөг/ төгрөг төлж 2,309,303.15 /Хоёр сая гурван зуун есөн мянга гурван зуун гурван төгрөг арван таван мөнгө/ төгрөг төлөөгүй 551 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлиин гэрээг цуцалж үндсэн зээл, зээлиин хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч Г.******* нь Ш-БЗГУ2022-61127 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 15-ны байдлаар үндсэн зээл 1,899,900.00 /Нэг сая найман зуун ерэн есөн мянга есөн зуун төгрөг/ төгрөг, зээлийн хүү 395,209.18 /Гурван зуун ерэн таван мянга хоёр зуун есөн төгрөг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,193.97 /Арван дөрвөн мянга нэг зуун ерэн гурван төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, нийт 2,309,303.15/ Хоёр сая гурван зуун есөн мянга гурван зуун гурван төгрөг арван таван мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Г.******* зээлийн гэрээний үүрэгт нийт 2,309,303.15 /Хоёр сая гурван зуун есөн мянга гурван зуун гурван төгрөг арван таван мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт "*************" ХХК-д гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ....аймгийн ...сумын ... дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, тус сумын .. дүгээр баг ... тоотод түр оршин суух, .... регистрийн дугаартай Х  овогт Г-ийн С  шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.******* миний бие 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ************* Пи Си молл-оос 1,899,900 зээл авсан нь үнэн. Одоо энэ зээлээ 2024 оны 05 сарын 31-нд бүрэн хааж дуусгана. Нийт 2,309,303.15 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 2,309,303.15 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Г.******* нь 2,309,303.15 төгрөгийг “*************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Ш-БЗГ/2022-61127 дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,309,303.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,309,303.15 (хоёр сая гурван зуун есөн мянга гурван зуун гурван бүхэл зууны арван тав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,899 төгрөгийн тавин хувь 25,949.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 25,949.5 төгрөгийг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 25,949.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжилсэн 2,309,303.15 (хоёр сая гурван зуун есөн мянга гурван зуун гурван бүхэл зууны арван тав)  төгрөгийг хариуцагч Г.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,899 төгрөгийн тавин хувь 25,949.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 25,949.5 төгрөгийг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 25,949.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР