Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2024/00090

 

 

 

 

 

 

 

 

    2024           05           09                                           157/ШШ2024/00090

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*************** банк бус санхүүгийн байгууллага (цаашид ББСБ гэх)” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Бат-Эрдэнэд холбогдох “3,029,060.96 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “*************** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ч.Бат-Эрдэнэ нь манай компанитай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр L26600816 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Ч.Бат-Эрдэнийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 7703277690 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,805,000.00 /нэг сая найман зуун таван мянган төгрөг/ -ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *************** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2022 оны 9 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,804,998.10 /нэг сая найман зуун дөрвөн мянга есөн зуун ерөн найман төгрөг арван мөнгө/

- Шимтгэл: 124,700.00 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун төгрөг/

- Үндсэн хүү: 909,719.05 /есөн зуун есөн мянга долоон зуун арван есөн төгрөг таван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 181,943.81 /нэг зуун наян нэгэн мянга есөн зуун дөчин гурван төгрөг наян нэгэн мөнгө /

- Нийт: 3,021,360.96 /гурван сая хорин нэгэн мянга гурван зуун жаран төгрөг ерөн зургаан мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,700.00 /долоон мянга долоон зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Ч.Бат-Эрдэнээс нийт 3,029,060.96 /гурван сая хорин есөн мянга жаран төгрөг ерөн зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч .... аймгийн ...  сум  .. дүгээр баг .. дугаар байрны .. тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Д шарайд овогт Ч-ын Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч.Бат-Эрдэнэ нь 2022 оны 09 сарын 08-ны өдөр 1,805,000 төгрөг авсан нь үнэн. Одоо барагдуулах 3,029,060.96 төгрөг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Миний бие 6-р сараас сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*************** ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Бат-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,029,060.96 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Ч.Бат-Эрдэнэ нь 3,029,060.96 төгрөгийг “*************** ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн L30000124 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,029,060.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,029,060.96 (гурван сая хорин есөн мянга жаран бүхэл зууны ерөн зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,414.98 төгрөгийн тавин хувь 31,707.49 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 31,707.49 төгрөгийг, хариуцагч Ч.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 31,707.49 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*************** ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,029,060.96 (гурван сая хорин есөн мянга жаран бүхэл зууны ерөн зургаа) төгрөгийг хариуцагч Ч.Бат-Эрдэнэ нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,414.98 төгрөгийн тавин хувь 31,707.49 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 31,707.49 төгрөгийг, хариуцагч Ч.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 31,707.49 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************** ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Бат-Эрдэнэ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР