Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2024/00094

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******т холбогдох “11,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ....хотын... дүүрэг ... хороо ... дугаар гудамж .... тоотод оршин суух, ..... регистрийн дугаартай, Ц  овогт Б-н Ц  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэг малыг 100,000 төгрөгөөр тооцож 314 толгой мал авсан. Нийт 31,400,000 төгрөг болсон. Үүнээс 20,400,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

 

Хариуцагч ... аймгийн ...  сумын ... дүгээр багт оршин суух, .... регистрийн дугаартай Б  овогт Б-ын М  шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.******* нь ... аймгийн ... сумын ..-р багийн малчин  би Б.*******гээс 312 толгой мал авсан үнэн. Жижиг малыг нь мал болгох зориулалтаар авсан боловч зуд болоод зах зээлд борлуулж чадаагүй үхүүлсэн. Том малыг нь  зараад мөнгө төгрөгийг өгсөн болно. Үлдэгдэл мөнгө 11,000,000 төгрөгийг сар сард нь хуваагаад  төлөх хүсэлтэй байна. Хүнээс авсан юм чинь төлөх нь үнэн. 6 сараас эхэлж 2,100,000 төгрөгөөр төлнө.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

 

Хариуцагч Б.******* нь 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй  байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950  төгрөгөөс тавин хувь 95,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 95,475 төгрөг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамж 95,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжилсэн 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  190,950  төгрөгөөс тавин хувь 95,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 95,475 төгрөг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамж 95,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР