Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2023/0012

 

 

 

                                                                           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*******ийн дүгнэлттэй, Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.*******эд холбогдох “Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан Д.*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0003061 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.******* тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянхангай сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих” хүнсний дэлгүүрт зөрчлийн хэрэг нээн 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.1.4-д заасны дагуу гэсэн нь андуурагдаж бичигдсэн тул аймгийн прокурорын газраас ирүүлсэн өөрчлөлт оруулах тухай 2023 оны 20 дугаартай дүгнэлтийн дагуу өөрчлөлт оруулахаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.******* тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Ж.******* 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэл оногдуулсан 500,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн. Иймд шүүхийн гомдлын ажиллагаанд оролцох шаардлагагүй. Шүүхэд гаргах санал хүсэлт байхгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*******ээс, Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.*******эд холбогдуулан “Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан Д.*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0003061 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-аар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтийг бичиж ирүүлжээ.

Хариуцагч Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.******* нь Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*******ийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0003061 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа тус шүүхэд ирүүлсэн байна.

Зөрчилд холбогдогч буюу тухайн захиргааны хэргийн гуравдагч этгээд Ж.*******ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Шийтгэлээ бүрэн биелүүлсэн, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй” хэмээн Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*******ийн ...дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж,  3 дугаар зүйлийн  3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн ...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”,  3.1.11-т “гомдол" гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг ойлгоно” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх” гэж зааснаар Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*******ээс Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.*******ийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0003061 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах 2023 оны 04 дүгээр сарын ..-өдрийн ... тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд ирүүлсэн.байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ”Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*******ийн “Төв аймгийн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан Д.*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0003061 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтийг хариуцагч Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.******* хүлээн зөвшөөрснийг баталж, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.*******ийн дүгнэлттэй, Төв аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.*******эд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт заасныг баримтлан дүгнэлт бичсэн Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ч.ОДСҮРЭН