Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00078/И |
Дугаар | 138/ШШ2022/00184 |
Огноо | 2022-02-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2022/00184
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 9 251 856.81 төгрөг гаргуулах тухай” “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, “******* *******”-ны төв байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* *******тай ЗГ4*******05119433 дугаарт зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэйгээр 30 сар, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* *******тай ЗГ4*******05119433 дугаарт зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь ЗГ4*******05119433 дугаарт зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт ...нийт 9 251 856.81 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******3 дугаар байрны 3******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн /утас / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би ******* *******наас 12 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн учир тус *******наас нэхэмжилж буй 9 251 856.81 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 9 251 856.81 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 980 төгрөгийн 50 хувь болох 81 490 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 81 490 төгрөгийг төсвийн орлогоос, 81 490 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 9 251 856.81 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 980 төгрөгийн 50 хувь болох 81 490 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 81 490 /наян нэгэн мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг төсвийн орлогоос, 81 490 /наян нэгэн мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА