Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2022/00207

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

                                                                     хэрэгсэхгүй болгох тухай        

                                                                 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* ******* ******* нэрэмжит талбай, ******* барилгын 13-р давхар, тоот хаягт байрлах, *******5179 регистрийн дугаартай, “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, сумын дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны *******6 тоотод түр оршин суух, ЖЯ930117 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 54 000 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч Б. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 017 оноос эхлэн төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс “Дугуйтай монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуй худалдсан болно. Иргэн Б. нь 01******* оны 07 дугаар сарын 7-ны өдөр унадаг дугуй зээлээр худалдан авах гэрээгээр тус бүр нь *******90 000 төгрөг, 790 000 төгрөгийн үнэтэй ширхэг унадаг дугуйг зээлээр худалдан авч, гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 019 оны 01 дүгээр сарын 5-аас хойш зээлийн үндсэн төлбөр 1 0******* 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу алданги болох 514 000 төгрөг, нийт 1 54 000 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. нь 01******* оны 07 сарын 7-ны өдөр манай байгууллагатай зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж ширхэг унадаг дугуй авсан. Хариуцагчийн зүгээс 019 оны 1 сарын 5-ны өдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ төлж байгаад, 019 оны 1 сарын 5-ны өдрөөс хойш төлбөрөө огт төлөөгүй. Манай байгууллагын зүгээс төлбөрөө төлөхийг шаардаж тэй нийт 9 удаа холбогдох гэж оролдсоны 7 удаагийн холболт нь амжилттай болсон. Хариуцагчийн зүгээс 01 оны 05 сарын 01-ний өдөр уг төлбөрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс манай байгууллагын зүгээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 0******* 000 төгрөг, алданги 514 000 төгрөг нийт 1 540 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс хариуцагчид үндсэн мөнгө 1 0******* 000 төгрөгийг энэ долоо хоногт төлнө гэвэл алдангиасаа татгалзах санал гаргаж байна. Мөн Дорнод аймагт ирсэн зардлыг дараа нь ээс жич нэхэмжлэхгүй. Гэхдээ хариуцагч үндсэн төлбөрөө энэ долоо хоногтоо багтааж төлөх ёстой. Хэрэв үндсэн мөнгө 1 0******* 000 төгрөгийг долоо хоногийн дотор манай байгууллагын дансанд хийгээгүй тохиолдолд шүүх хуралдаанд оролцохоор Дорнод аймагт ирсэн байр, хоол, унаа, томилолтын зардал 660 000 төгрөгийг нэхэмжлэх болно гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 01*******.7.9-нд уг компанийн төлөөлөгч Дорнод аймагт ирж унадаг дугуй зарахад нь *******90 000 төгрөг, 790 000 төгрөгийн үнэтэй дугуй авсан. Хуваарийн дагуу төлж байгаад 019 оны сараас эхлэн төлж чадаагүй нь үнэн. ...019 оны 1 сарын 5-ны өдрийг хүртэл зээлээ хэвийн төлж байсан хэдий ч эхнэр маань өвчтэй болж, эмнэлгээр явах болсон учир зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. 01 оны 5 сард зээлээ төлөхгүй гэж хэлээгүй. ...Тиймээс үндсэн мөнгөө төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эхнэр минь өвчтэй байгаа, Ковидын нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа ******* зэрэг ч болов *******сгаж өгөөч гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч талаас ...үндсэн мөнгө 1 0******* 000 төгрөгийг энэ долоо хоногийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 514 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үндсэн мөнгөө энэ долоо хоногтоо багтааж төлөөгүй тохиолдолд шүүх хуралдаанд оролцохоор Дорнод аймагт ирсэн байр, хоол, унаа, томилолтын зардал 660 000 төгрөгийг нэхэмжлэхээр эвлэрэх санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ ” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 54 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ. (хх 1 тал)

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн төлөөлөгч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 54 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги 514 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, гэрээний үндсэн үүрэг 1 0******* 000 төгрөгийг долоо хоногийн дотор төлүүлэх эвлэрэх санал гаргасныг хариуцагч Б. хүлээн зөвшөөрч 1 0******* 000 төгрөгийг 0 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тайлбар гаргаж байна.  ..

Нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигч талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс эвлэрэх санал гаргасныг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзэх бөгөөд шүүх хуралдааны явцад талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх боломжтой юм.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Б. нарыг шүүх хуралдааны явцад эвлэрсэн гэж үзэх ба зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 6 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 9 /1 0******* 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж/ төгрөг ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Нэхэмжлэгч “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 54 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Б. нарын шүүх хуралдааны явцад эвлэрсэн “...нэхэмжлэлийн шаардлагаас алданги 514 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, гэрээний үндсэн үндсэн үүрэг 1 0******* 000 төгрөгийг 0 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн дотор төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрч...” тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 6 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 9 /хорин есөн мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЖАРГАЛТУЯА