| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2026/1132/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1250 |
| Огноо | 2026-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.7.2., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч О.***, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Ц.***, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502000250004 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
2. Монгол Улсын иргэн, бие эрүүл, ухаан бүрэн, *** овогт ***ийн *** /РД:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.*** нь Ц.***тай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан, “LSD” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 12 дугаар сарын эхээр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,
Улмаар 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133 дугаар байрны 6-*** тоотод “LSD” гэх хэрэглээний нэршилтэй 59 ширхэг сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан,
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “ЖИ ДИ ЭС” (JDS) зочид буудлын В1 давхрын караокед хохирогч Б.***ыг “үйлчилгээний газарт тооцоогоо хийхгүй маргалдсан” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ц.*** нь О.***тэй бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан, “LSD” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 12 дугаар сарын эхээр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133 дугаар байрны 6-*** тоотод “LSD” гэх хэрэглээний нэршилтэй 59 ширхэг сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч О.***: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн ба нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.***: “....*** гэж хүний дарамт шахалтаар энэ хэрэг үйлдэгдсэн. Анх Дорноговь аймгийн урлагийн наадамд оролцдог хүүхдүүд болохоор нэгнээ таньдаг байсан ба өөр сургууль байсан. Хэдэн жилийн дараа Клаб хаус апплейкшнаар санаандгүй таарч, түүнийхээ дараа холбогдоод ойр зуур юм ярьсан. Тэгээд надад 2 сарын өмнө би Нидерландаас Дорноговь аймаг руу юм явуулсныг карго дээрээс очиж аваад вокзал дээрээс ээж рүү минь явуулаад өгөөч гэсэн. Тэгээд би каргог нь очиж аваад хэлэхэд намайг задлаад үз гэсэн ба би үзэхэд LSD гэх бодис байсан. Түүнийгээ намайг түр өөртөө байлгаж бай, би хүнд өгөх ёстой юм гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа *** буцааж авсан байсан. Надаар Алтай хотхоны урд гадаа нэг газар тавиулсан ба өөрөө ирж авсан юм шиг байсан. Түүнээс хойш дахиж холбогдоогүй..” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Гэрч М.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва аппартмент *** дугаар байрны *** тоот, 2 өрөө байрыг 2024 оны 08 дугаар сард ашиглалтад ороход худалдаж авсан миний эзэмшлийн байр байгаа юм. Би гэр бүлээрээ Увс аймагт ажиллаж амьдардаг учир энэ 2 өрөө байраа 2024 оны 8 дугаар сард шинээр хүлээж аваад түрээслэхээр Үнэгүй.мн дээр зар тавьсан, удалгүй нэг эмэгтэй залгаад түрээслэхээр болоод байраа үзүүлэхэд 40 гаруй насны махлаг царайтай эгч, нөхрийн хамт ирж үзээд түрээслэхээр болоод түрээсийн гэрээ хийх гэтэл тухайн үед байрны гэрчилгээ гараагүй байсан тул бичгээр түрээсийн гэрээ байгуулж чадалгүй би нутаг руугаа буцсан. Тухайн үед манайх байраа сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, 3 сарын төлбөр болох 4,500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэгээд түлхүүрээ өгөөд байрандаа оруулчхаад Увс руу явсан. Тухайн үед тэр эгч надад хэлэхдээ бид хоёр удахгүй Солонгос руу явах гэж байгаа, танай энэ байранд манай хүү найз охиныхоо хамт амьдарна гэж ярьж байсан. Тэр хүүг нь би харж байгаагүй, огт уулзаагүй, ээжтэй нь амаар түрээслэхээр тохирсон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сард 4 дэх сарын төлбөрөө өгөх гээд А.Гэгээ гэсэн фейсбүүкээс над руу холбогдоод 1,500,000 төгрөгөө шилжүүлсэн, дараа нь 12 дугаар сард түрээсийн төлбөрөө өгөөгүй, нөгөө фейсбүүк нь намайг блок хийсэн байсан. 2025 оны 01 дүгээр сард түрээсийн мөнгө өгөхгүй, надтай холбогдохгүй байхаар нь Улаанбаатар хотод байдаг эмэгтэй дүүгээрээ А.Гэгээ гэдэг фейсбүүк рүү байрны түрээсийн мөнгөө өгөөч ээ, үргэлжлүүлэн түрээслэх үү, түрээслэхгүй бол байрны түлхүүрээ авъя гэж бичүүлэхэд уучлаарай байрыг чинь түрээслэхээ больсон, байрны чинь түлхүүрийг доод талынх нь дэлгүүрт үлдээсэн гээд дэлгүүрийн зураг явуулсан байсан. Тэр үед нь манай нөхөр Улаанбаатар хот руу явж таараад байрны доод талын дэлгүүрээс түлхүүрээ аваад байрандаа ортол хана цөмлөчихсөн, завааруулсан байсан. Манай байранд амьдарч байсан тэр *** гэх залуу надтай уулзаад Солонгос руу явна гэж байсан эгчийн хүү нь байх гэж бодож байна. Гэхдээ би харж байгаагүй...” /1 дэх хавтас хэргийн 69-70 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэрээс хураагдсан LSD минийх биш. Гадаадаас *** гэж хүн явуулсан. Хамгийн анх *** надтай хамт амьдарч байсан залууд 800 ширхэг LSD гэх зүйлийг гадаадаас явуулсан гэж сонссон. Намайг цагдаад баригдахаас нэг хоногийн өмнө баригдсан юм билээ. Тэгээд надад LSD байгаа гэдгийг Хар тамхиныханд хэлчихсэн юм билээ. Үүнийгээ намайг баригдсаны дараа надад хэлсэн.
Би ***гийн үлдээсэн гэх зүйлийг гэрийнхээ хөшигний ард тавьчихсан байсан. Тухайн үед цагдаа нар ирэхэд шууд зааж өгсөн. Цагдаад баригдсаны дараа ***, *** хоёрт цагдаад баригдсан талаараа хэлсэн. Гэтэл *** надаас 10,000,000 төгрөг нэхэж хэлсэн. *** намайг блок хийсэн. Үүнээс хойш *** над руу чат бичиж дарамталж эхэлсэн. *** чи ***тай нийлж миний юмыг идсэн гээд сүрдүүлсэн. Тэгээд би утасгүй нэг хэсэг хөдөө байж байгаад 09 дүгээр сард Улаанбаатар хотод ирсэн.
Манай гэрээс хураагдсан LSD гэх зүйлийг зүйлийг хураагдахаас 10 хоногийн өмнө *** авч ирсэн. Манай гэрт LSD байх үед ***, ***гийн хэлснээр гэрийнхээ үүдэнд 2 удаа лок тавьсан. Намайг гэрийнхээ үүдэнд гаргаад тамхины саванд хийгээд шидчих гэдэг байсан. Би чадахгүй гэж хэлэхээр *** нь над руу байнга залгаад дарамтлаад байдаг байсан.
*** нь ***гийн найз, би тухайн үед ***тай үй зайгүй найзалдаг байсан. ***г надтай амьдарч байхад Баясаа байна уу гээд надтай хамт амьдарч байгааг мэдчихээд чат бичиж танилцаж байсан...” /1 дэх хавтас хэргийн 135-136, 2 дахь хавтаст хэргийн 208 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Ц.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Надад худалдан борлуулсан зүйл байхгүй.
Би ***тай дунд ангид байхдаа танилцаж байсан. Би тухайн үед бүжиглэдэг байсан. *** ч гэсэн бүжиглэдэг байсан ба Яргуй гээд урлагийн наадам дээр танилцаж байсан. *** одоо Нидерланд улсын Амстардам хотод ажиллаж амьдардаг, яваад нилээн хэдэн жил болж байгаа байх. *** бид хоёр ер нь харилцаа холбоогүй байж байгаад клаб хаус гээд апп дээр тааралдаад мэнд устай болж, холбоо тогтоосон. Хамгийн анх 2024 оны 12 дугаар сарын эхээр *** над руу залгаад карго очсон, тэр каргог аваад вокзалаас унаанд тавиад Дорноговь аймаг руу ээж рүү явуулаад өгөөч гэж ярьсан. Тэгээд очиж каргог нь аваад ***ий гэрт очиж ***тэй уулзсан. Тэгээд карго явуулсан гэхээр нь очиж аваад ирлээ, дотор нь LSD гэдэг бодис байна. Үүнийг түр байлгаж байгаарай, хүнд өгнө гэж хэлсэн гэдгийг ***д хэлсэн. Тэгээд ***гийн явуулсан каргог аваад гэртээ харьсан. ***д ямар нэгэн зүйл үлдээгээгүй.
Тэгээд ***гийн явуулсан LSD гэх бодисыг ***гийн хэлснээр 15 ширхэгээр 32 газарт тавьсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 10-ны үеэр *** манай гэрт ирээд *** юмаа авъя гээд байна гэсэн. Тэгээд үлдсэн юмыг нь бүгдийг нь аваад гэрээсээ гараад ***гийн хэлсэн газарт ***ий хамт очиж тавьсан. Тэгээд би гэр рүүгээ орсон, дахин холбогдоогүй. Хэрэгт орсны дараа тэр гаргаж тавьсан зүйлийг ***ийг авсан юм байна гэж ойлгосон.
Би ***гийн гуйснаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Алтай хотхоны урд талын гүүрний ойролцоо 3 удаа лок тавьсан. 1 удаагийн лок тавилтад 15 ширхэг LSD гэх мансууруулах бодисыг тавьсан. Би лок тавиад *** руу зургийг нь явуулчихдаг байсан. Би энэ лок тавьсныхаа хариуд ямар нэгэн шан, хөлс аваагүй. Надад ***гаас нэг л удаа карго илгээмж ирсэн. Тухайн үед миний нэрээр ирээгүй, өөр хүний нэрээр ирсэн байсан. Би одоо нэрийг нь санахгүй байна...” /1 дэх хавтаст хэргийн 149, 2 дахь хавтаст хэргийн 211-212 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 604 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
2. 3. Шинжилгээнд ирүүлсэн “О.*** ТА01320211 2024.12.21” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /1 дэх хавтас хэргийн 94-95 дахь тал/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 593 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2. Шар өнгийн тагтай хуванцар савтай шингэ, “Ultra Cool” гэсэн бичиглэлтэй, хуванцар савтай шингэ, тариур, мөнгөлөг цаас, хуванцар зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
3. “1 Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар Г:389, Товч утга: О.***ий гэрээс хураан авсан, объектын мэдээлэл, онцлог: Дроп шингэн, LSD, алба хаагч цол, нэр: х/ч Н.Марал-Эрдэнэ, огноо: 2024.12.21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар өнгийн тагтай хуванцар савтай шингэний хуванцар савтай үеийн жин 50,0 г, “Ultra Cool” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэний хуванцар савтай үеийн жин 74,7 г, зурагтай эрээн өнгийн 1х1 см хэмжээтэй 56 ширхэг цааш нь мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 1,5 г байна...” /1 дэх хавтас хэргийн 100-102 дахь тал/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 592 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн эрээн өнгийн цаас мэт зүйлээс LSD илэрсэн. LSD нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтана.
Шинжилгээнд ирүүлсэн өнгөгүй шингэн зүйл агуулсан тариураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн ягаан эрээн өнгийн цас мэт зүйлийн буцах үеийн цэвэр жин 0,0623 грамм байна...” /1 дэх хавтас хэргийн 107-108 дахь тал/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №66 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. О.*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
2. О.*** нь мансууруулах донтой, эсхүл мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
3. О.*** нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэх чадвартай байна.
4. О.*** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1 дэх хавтас хэргийн 111-113 дахь тал/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №126 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Ц.*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
2. Ц.*** нь мансууруулах донтой, эсхүл мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
3. Ц.*** нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэх чадвартай байна.
4. Ц.*** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1 дэх хавтас хэргийн 173-175 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 15 дахь тал/,
- Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-23 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 12-16 дахь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 24-28 дахь тал/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухайн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 29-31 дэх тал/,
- Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 37 дахь тал/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 43-60 дахь тал/,
- Эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/,
Хохирогч Б.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед багын найз Солонго, Анука, Тайвнаа нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах JDS зочид буудлын Б1 давхрын караокед орсон. Тэгээд дөрвүүлээ нэг шил виски, пиво ууж байгаад үүрийн 4 цаг өнгөрч байхад караокеноос гарах гээд тооцоогоо хийгээд зогсож байтал үл таних эрэгтэй энэ газар тооцоогоо хийж чадахгүй юм бол яах гэж ордог юм, би бол нэгдүгээр хорооллын атаман гээд над руу агсраад байхаар нь би ахын дүү ингэж болохгүй гэтэл миний хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад эхлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл тэр эрэгтэй гараад зугтаачихсан. Тэгээд би Гэмтэл согог судлалын төв орж үзүүлэхэд хамар хугарсан байсан...” /2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,
Гэрч У.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах JDS зочид буудлын Б1 давхрын караокед ***, Төөгөө, Чохоро гэх хочтой залуугийн хамт орсон. Тэгээд тухайн караокед үйлчлүүлж байгаад хүний нэг ширхэг 0,5 литрийн пиво авч уусан. Тухайн караокед дуулж байгаад цаг нь дуусахаар гарах гэж байхад тухайн караокены текэн дээр үл таних нэг залуу барментэй тооцооны маргаан хийгээд зогсоод байсан. Тэгэхэд *** тухайн үл таних залуу дээр очоод тооцоогоо хийж чадахгүй байж яах гэж үйлчлүүлсэн юм гээд маргаад байх шиг байсан. Тэгээд *** үл таних хүнтэй маргалдаж байгаад нүүрэн тус газар нэг удаа цохих шиг болсон...” /2 дахь хавтаст хэргийн 21-22, 97-99 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын дундуур би ***ий хамт Баянзүрх дүүргийн Олимп хотхоны байранд очиход ***, Чохоро, Чой гээд залуу, мөн үл таних хоёр залуу байсан. Тухайн залуучууд бөөндөө пиво ууж байхаар нь би уухгүй гэж хэлээд өөр өрөө рүү ороод унтсан. Тэгээд унтаж байхад нэг нь намайг сэрээгээд 3 дугаар эмнэлэг орох хэрэг байна. Чи уугаагүй юм чинь машин бариад өг гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгээд машин дотор ***, Чохоро, *** бид дөрөв гуравдугаар эмнэлгийн караоке орсон чинь үл таних хүмүүс за залуучууд урд гараад бүжиглэ гээд байсан. Тэгээд би тийм зүйл байхгүй, би таксины жолооч гэж хэлээд караокеноос гараад машин дотроо нөгөө хэдийн гарч ирэхийг хүлээгээд сууж байтал Чохоро болон *** нар түрүүлж гарч ирээд араас нь *** гарч ирэхгүй байсан. Тухайн караокед уулзсан *** гэх охин гарч ирээд *** дотор зодоон хийгээд байна, салгаач гэж хэлэхэд нь би караоке руу явж ортол нэг залуу газарт хэвтсэн байдалтай *** нь тухайн үл таних залуугийн хажууд хүмүүсээр гараа бариулсан байдалтай байсан. Тэгээд би караокены хүнтэй уулзаад *** нь ***ийг дагуулаад өөр өрөө рүү орсон...” /2 дахь хавтаст хэргийн 105-108 дахь тал/ гэсэн,
- Өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 32 дахь
Тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13071 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.***ын биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /2 дахь хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
- Гэрэл зургийн үзүүлэлт/2 дахь хавтаст хэргийн 60 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 71-72 114-116 дахь тал/,
- Шүүгдэгч Ц.***гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.***, Ч.*** нарын мэдүүлэг /хавтас хэргийн 62-63, 65-66 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 216 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/, регистрийн дугаарын лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 223-229 дэх тал/, тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 231, 232 дахь тал/,
- Шүүгдэгч О.***ий хувийн байдалтай холбоотойгоор гэрч Н.***, О.*** нарын мэдүүлэг /хавтас хэргийн 80-81, 89-90 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 184, 2 дахь хавтаст хэргийн 76 дахь тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дэх хавтас хэргийн 186 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 187, 2 дахь хавтаст хэргийн 77 дахь тал/, регистрийн дугаарын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 189, 2 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 203, 2 дахь хавтаст хэргийн 78, 241 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дэх хавтас хэргийн 206-213, 2 дахь хавтаст хэргийн 123-130 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч О.*** нь Ц.***тай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн талаар:
Шүүгдэгч О.***, Ц.*** нар нь бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан, “LSD” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 12 дугаар сарын эхээр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,
Улмаар 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133 дугаар байрны 6-*** тоотод “LSD” гэх хэрэглээний нэршилтэй 59 ширхэг сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 604 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “О.*** ТА01320211 2024.12.21” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /1 дэх хавтас хэргийн 94-95 дахь тал/ гэсэн, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 593 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шар өнгийн тагтай хуванцар савтай шингэ, “Ultra Cool” гэсэн бичиглэлтэй, хуванцар савтай шингэ, тариур, мөнгөлөг цаас, хуванцар зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1 Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар Г:389, Товч утга: О.***ий гэрээс хураан авсан, объектын мэдээлэл, онцлог: Дроп шингэн, LSD, алба хаагч цол, нэр: х/ч Н.Марал-Эрдэнэ, огноо: 2024.12.21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар өнгийн тагтай хуванцар савтай шингэний хуванцар савтай үеийн жин 50,0 г, “Ultra Cool” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэний хуванцар савтай үеийн жин 74,7 г, зурагтай эрээн өнгийн 1х1 см хэмжээтэй 56 ширхэг цааш нь мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 1,5 г байна...” /1 дэх хавтас хэргийн 100-102 дахь тал/ гэсэн, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 592 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн эрээн өнгийн цаас мэт зүйлээс LSD илэрсэн. LSD нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн өнгөгүй шингэн зүйл агуулсан тариураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн ягаан эрээн өнгийн цас мэт зүйлийн буцах үеийн цэвэр жин 0,0623 грамм байна...” /1 дэх хавтас хэргийн 107-108 дахь тал/ гэсэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2026 оны №66 дугаартай дүгнэлт “...О.*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. О.*** нь мансууруулах донтой, эсхүл мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. О.*** нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэх чадвартай байна. О.*** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1 дэх хавтас хэргийн 111-113 дахь тал/ гэсэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2026 оны №126 дугаартай дүгнэлт “...Ц.*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ц.*** нь мансууруулах донтой, эсхүл мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Ц.*** нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэх чадвартай байна. Ц.*** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1 дэх хавтас хэргийн 173-175 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 15 дахь тал/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-23 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 12-16 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 24-28 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухайн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 29-31 дэх тал/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 37 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 43-60 дахь тал/, эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан баримтуудаар,
1.2 Шүүгдэгч О.*** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.*** нь 2022 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Жи Ди Эс” (JDS) зочид буудлын В1 давхрын караокед хохирогч Б.***ыг “үйлчилгээний газарт тооцоогоо хийхгүй маргалдсан” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.***ын: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед багын найз Солонго, Анука, Тайвнаа нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах JDS зочид буудлын Б1 давхрын караокед орсон. Тэгээд дөрвүүлээ нэг шил виски, пиво ууж байгаад үүрийн 4 цаг өнгөрч байхад караокеноос гарах гээд тооцоогоо хийгээд зогсож байтал үл таних эрэгтэй энэ газар тооцоогоо хийж чадахгүй юм бол яах гэж ордог юм, би бол нэгдүгээр хорооллын атаман гээд над руу агсраад байхаар нь би ахын дүү ингэж болохгүй гэтэл миний хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад эхлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл тэр эрэгтэй гараад зугтаачихсан. Тэгээд би Гэмтэл согог судлалын төв орж үзүүлэхэд хамар хугарсан байсан...” /2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэсэн, гэрч У.***гийн: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Ди Эс” (JDS) зочид буудлын Б1 давхрын караокед ***, Төөгөө, Чозоро гэх хочтой залуугийн хамт орсон. Тэгээд тухайн караокед үйлчлүүлж байгаад хүний нэг ширхэг 0,5 литрийн пиво авч уусан. Тухайн караокед дуулж байгаад цаг нь дуусахаар гарах гэж байхад тухайн караокены текэн дээр үл таних нэг залуу барментэй тооцооны маргаан хийгээд зогсоод байсан. Тэгэхэд *** тухайн үл таних залуу дээр очоод тооцоогоо хийж чадахгүй байж яах гэж үйлчлүүлсэн юм гээд маргаад байх шиг байсан. Тэгээд *** тухайн үл таних хүнтэй маргалдаж байгаад тухайн хүний нүүрэн тус газар нэг удаа цохих шиг болсон...” /2 дахь хавтаст хэргийн 21-22, 97-99 дэх тал/ гэсэн, гэрч Б.***ийн: “...2022 оны 09 дүгээр сарын дундуур би ***ий хамт явж байгаад Баянзүрх дүүргийн Олимп хотхоны байранд яваад очиход тухайн байранд ***, Чохоро, Чой гээд залуу, мөн үл таних хоёр залуу байсан. Тухайн залуучууд нь бөөндөө пиво ууж байхаар нь би уухгүй гэж хэлээд өөр өрөө рүү ороод унтсан. Тэгээд унтаж байхад нэг нь намайг сэрээгээд 3 дугаар эмнэлэг орох хэрэг байна. Чи уугаагүй юм чинь машин бариад өг гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгээд машин дотор ***, Чохоро, *** бид дөрөв гуравдугаар эмнэлгийн караоке орсон чинь үл таних хүмүүс за залуучууд урд гараад бүжиглэ гээд байсан. Тэгээд би тийм зүйл байхгүй, би таксины жолооч гэж хэлээд караокеноос гараад машин дотроо нөгөө хэдийн гарч ирэхийг хүлээгээд сууж байтал Чохоро болон *** нар түрүүлж гарч ирээд араас нь *** гарч ирэхгүй байсан. Тухайн караокед уулзсан *** гэх охин гарч ирээд *** дотор зодоон хийгээд байна, салгаач гэж хэлэхэд нь би караоке руу явж ортол нэг залуу газарт хэвтсэн байдалтай *** нь тухайн үл таних залуугийн хажуу талд хүмүүсээр гараа бариулсан байдалтай байсан. Тэгээд би караокены хүнтэй уулзаад *** нь ***ийг дагуулаад өөр өрөө рүү орсон...” /2 дахь хавтаст хэргийн 105-108 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 32 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 13071 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.***ын биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /2 дахь хавтаст хэргийн 39-40 дэх тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 71-72 114-116 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүйн дээр тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч О.***, Ц.*** нар нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан, “LSD” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 12 дугаар сарын эхээр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133 дугаар байрны 6-*** тоотод “LSD” гэх хэрэглээний нэршилтэй 59 ширхэг сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.*** нь 2022 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Жи Ди Эс” (JDS) зочид буудлын В1 давхрын караокед хохирогч Б.***ыг “үйлчилгээний газарт тооцоогоо хийхгүй маргалдсан” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Хохирогч Б.***ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.***ий түүнийг гараараа цохих идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
2. Шүүгдэгч О.***, Ц.*** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***, ***ийн *** нарыг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***д шийтгэсэн 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.***д шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.*** нь 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 132 хоног цагдан хоригдсоныг /1 дэх хавтаст хэргийн 161-162, 167-170, 2 дахь хавтаст хэргийн 184-187, 192-194 дэх тал, 221-224 дэх тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
3. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Б.***ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдолтой байна, хамраа янзлуулна гэсэн байх тул хохирогч Б.*** гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч О.***ээс жич нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн 2502000250004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Хар тамхитай тэмцэх албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 57 ширхэг цаас мэт зүйл, өнгөгүй шингэн зүйл агуулсан хоёр ширхэг тариур, шар өнгийн тагтай хуванцар савтай шингэн, Ultra Cool гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн нэг ширхэг тариур, мөнгөлөг цаас, хуванцар зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болмогц устгахыг, мөн Хар тамхитай тэмцэх албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Самсунг Эс 9 загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болмогц шүүгдэгч О.***ий ар гэрийнхэнд олгохыг Хар тамхитай тэмцэх газарт тус тус даалгаж, эрүүгийн 2502000250004 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.***, Ц.*** нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.*** гомдолтой гэснийг болохыг тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***, *** овогт ***ийн *** нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***, ***ийн *** нарыг тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.***ий цагдан хоригдсон нийт 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.***д шийтгэсэн 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.***д шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн 2502000250004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Хар тамхитай тэмцэх албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 57 ширхэг цаас мэт зүйл, өнгөгүй шингэн зүйл агуулсан хоёр ширхэг тариур, шар өнгийн тагтай хуванцар савтай шингэн, Ultra Cool гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн нэг ширхэг тариур, мөнгөлөг цаас, хуванцар зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болмогц устгахыг, мөн Хар тамхитай тэмцэх албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Самсунг Эс 9 загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болмогц шүүгдэгч О.***ий ар гэрийнхэнд олгохыг Хар тамхитай тэмцэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн 2502000250004 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.***, Ц.*** нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.*** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
8. Хохирогч Б.*** гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч О.***ээс жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин *** болтол шүүгдэгч О.***, Ц.*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР