| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2022/00154/И |
| Дугаар | 138/ШШ2022/00219 |
| Огноо | 2022-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2022/00219
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 247 191.41 төгрөг гаргуулах тухай” “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн 2 дугаар хороо, *******ийн гудамж, ******* Тауэр-1 байрны 15 давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр L04701455 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь ...зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасны дагуу *******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний 7701048970 дугаартай зээлийн дансанд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 134 000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. ...Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар ...нийт 247 191.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “******* ******* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 247 191.41 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 247 191.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 247 191.41 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэг 247 191.41 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8070 төгрөгийн 50 хувь болох 4035 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 4035 /дөрвөн мянга гучин тав/ төгрөгийг төсвийн орлогоос, 4035 /дөрвөн мянга гучин тав/ төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА