Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00091/И |
Дугаар | 138/ШШ2022/00221 |
Огноо | 2022-02-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2022/00221
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Авто машины моторын үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай” *******ын нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* /утас *******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2021 оны 08 сарын 10-ны үед намайг аймагт байхад машинаа зарна гэсэн үү, хөгшин чинь авъя гээд 7 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон. Энэ үед намайг хөлсөлж аймгаас 185 км газарт авч яваад, тэндээс гэр бараа ачиж төмөр замд авчирч буулгасан юм. Ингэж явж байхдаа миний машиныг авъя, зүгээр машин байна, надад зарчих гэсэн. Тэгээд 3 хоногийн дараа үхэр зараад мөнгийг чинь авчирч өгнө гээд намайг гэрт минь буулгаад машиныг аваад явсан. Тэгээд хэд хоног чимээгүй болохоор нь машиныхаа мөнгийг авъя гэхэд үхрийн өвчин гараад үхрээ оруулж ирж чадахгүй байна гэж хэлж 20 хоносон. Түүнээс хойш машинд нэг юм дуугараад байна, засварчин Эрхэмээ ахын дугаарыг өгөөч гэхэд нь өгсөн. Тэгээд тэр хүн үзээд моторт чинь дуу орсон байна, шинэ мотор тавих хэрэгтэй болж дээ гэсэн. Тэгээд ярьж байгаад моторыг янзлуулаад, машинаа зарж мөнгөө төлөхөөр болсон. Гэтэл төлөхгүй болохоор нь 2021 оны 10 сард чи чадахгүй бол би машинаа авъя, харин чи моторын мөнгийг нь өг гэхэд за гэж тохироод 3 500 000 төгрөг бүтээж өгөхөөр болсон. Гэвч одоо болтол моторын мөнгийг өгөхгүй, янз бүрийн шалтаг заагаад худлаа хэлээд байна. Иймд гоос 3 500 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын 8 дугаар баг, ийн тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн /утас / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2021.08.10-ны өдөр *******оос Porter маркийн машин худалдаж авахаар болж, хэд хоног барьж үзье гэж авч явсан. Намайг машин бариад явж байхад машины мотор бага зэрэг муу, доголдолтой байсан. Би *******д машины чинь мотор муу юм байна гэхэд тэр ирээд машинаа асаагаад аваад явсан. Тэгээд холбоогүй байж байгаад намайг машины моторыг нь эвдэлсэн юм шиг мөнгө нэхэмжилсэн байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
******* нь тус шүүхэд ******* надад холбогдуулан машины моторын үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Миний бие тус нэхэмжлэлтэй танилцаад өмнө нь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан. Энэ тайлбараасаа татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, *******ын 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* би бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. *******ын нэхэмжилсэн 3 500 000 төгрөгийг би 2022 оны 03 сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Авто машины моторын үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийн 50 хувь болох 35 475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 475 төгрөгийг төсвийн орлогоос, 35 475 төгрөгийг хариуцагч *******гоос тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын “Авто машины моторын үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийн 50 хувь болох 35 475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг төсвийн орлогоос, 35 475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч *******гоос тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА