| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00178/И |
| Дугаар | 156/ШШ2024/00235 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00235
2024 05 06 156/ШШ2024/00235
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00178/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Х Б Х банкны эрх хүлээн авагч
Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, В Г ,
Нэхэмжлэлийн шаардлага: 14,331,572.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х Б Х банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В Г нь Х Бтай дараах барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Үүнд:
- 2012.01.09 өдөр олгох зээлийн хэмжээ 3,500,000 төгрөг, зээлийн хүү жилийн 30%, зээлийн хэмжээ 2 жил,
- 2012.01.25 өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 3,338,000 төгрөг, олгох зээлийн хэмжээ 2,500,000 төгрөг, зээлийн хүү жилийн 30%, зээлийн хэмжээ 3 жил,
Нийт 2 удаагийн барьцаат зээлийн гэрээгээр зээл олгож, хамгийн сүүлийн буюу 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр нийт хэмжээ 5,838,000 төгрөг болсон. Гэвч зээлдэгч В Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй банкыг хохироосон. В Г нь оршин суух хаягтаа байхгүй хаяг нь тодорхойгүй байсан тул эрэн сурвалжлуулж Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 54-04/310 дугаартай албан тоотоор нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаг болохыг тогтоосон.
В Г ийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
- Үндсэн зээлийн үлдэгдэл 3,055,916.45 төгрөг,
- Зээлийн хүүний үлдэгдэл 9,409,453.43 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,866,202.13 төгрөг, нийт 14,331,572.01 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд В Г өөс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 14,331,572.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч В Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 3,055,916.45 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
- 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг,
- 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 255,916.45 төгрөгийг тус тус төлөх саналтай байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Х Б Х банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч В Г нь зээлийн төлбөр болох 14,331,572.01 төгрөгөөс үндсэн зээл 3,055,916.45 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул зээлийн хүүний үлдэгдэл 9,409,453.43 төгрөг нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,866,202.13 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. 3,055,916.45 төгрөгийн үнийн дүнд эвлэрэх саналтай байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х Б Х банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан 14,331,572.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 11,275,655.56 төгрөгөөс татгалзаж, 3,055,916.45 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 255,916.45 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар банкны эрх хүлээн авагч нь 14,331,572.01 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч В Г өөс 3,055,916.45 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 63,845 төгрөгийн тал хувь болох 31,922 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х Б Х банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан 14,331,572.01 /арван дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун далан хоёр мянга нэг мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 11,275,655.56 /арван нэгэн сая хоёр зуун далан таван мянга зургаан зуун тавин таван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 255,916.45 төгрөгийг, нийт 3,055,916.45 /гурван сая тавин таван мянга есөн зуун арван зургаан төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар банкны эрх хүлээн авагч нь 14,331,572.01 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч В Г өөс 3,055,916.45 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 63,845 /жаран гурван мянга найман зуун дөчин таван мянга/ төгрөгийн тал хувь болох 31,922 /гучин нэгэн мянга есөн зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА