Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 52

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ш.Н- Б.М- Б.А- Шүүгдэгч Ш.Н-ы өмгөөлөгч Д.******* Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Ж.******* Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ж.******* Хохирогч Ж.*******гийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Говь- аймгийн Прокурорын газраас Ширхүүгийн Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ын А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч гийн М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201607000143 дугаарын эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 10 дугаар сарын 26-нд Говь- аймгийн Баян- Уул сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт, ****** сумын ***** багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт Ш-ийн Н РД: /ДБ******/

Монгол Улсын иргэн, халх, 1979 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь- аймаг Баян-Уул сумын багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт Б-ын А РД: /ДБ*******/

Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь- аймаг Баян-Уул сумын багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт Б-ийн М РД: /*******/

Шүүгдэгч Ш.Н нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумын багийн иргэн Б.А-ийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Х.М-ыг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.М-тэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.А-т зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэхийг завдаж танхайрсан, мөн Б.А-ийн гэрийн гадаа **-** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчиж Х.М-ын амь насыг хохироосон, Шүүгдэгч Б.А- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумын багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.М-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, Шүүгдэгч Б.М- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумын багийн иргэн Б.А-ийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.Н-тай бүлэглэн иргэн С.А-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумын багийн нутагт Б.А-ийн гэрт адууны засаа идэхээр ирсэн М- гэрийн эзэн Б.А-ийг “...3000 төгрөг нэхээд явж байсан хүн мөн байна ш дээ...” гэж хэлснээс үүдэн маргаж А- “...чи намайг хүмүүсийн хажууд 3000 төгрөг нэхээд явж байсан гэж доромжиллоо, салаавч гаргалаа, салаавч ам руу хийлээ...” гэсэн шалтгаанаар хохирогч Б.М-ыг цээжин тус газар нь өшиглөж гараараа цохьсон болох нь энэ талаар мэдүүлсэн Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Талийгаач болдог залуу манай нөхөртэй маргалдаж муудалцсан тэгээд бид нар салгаад тайвшруулсан тэгээд манай нөхөр талийгаач болдог залуу хоёр эвлэрсэн байсан хэсэг хугацааны дараа дахин тэр хоёр маргалдаад бид нар салгасан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.О-ийн “...талийгаач М- нь гэрийн эзэн А-ийг “чи кемп дээр 3000 төгрөг нэхээд яваад байсан залуу мөн үү” гэж асуусан тэгэхэд А- нь уурлаж янз бүр болоогүй, харин царай нь сонин болоод өнгөрсөн манай нөхөр ч талийгаач М-ад хандаж “чи андуурч байх шиг байна, кемпээр явж байсан хүн биш” гэж хэлсэн, тэгээд А-ийн гэрээс гарч адуу малаа барьж засаад засаагаа рашаанаар даруулж уусан. А- нь чи түрүүн намайг 3000 төгрөг нэхсэн гэж хэлээд хоорондоо маргалдаад А- нь босч ирээд талийгаачийг цохиж авсан, яг хаана нь яаж цохисон гэдгийг би нарийн хараагүй, тэгээд талийгаач ч бас босч ирээд барьцалдаад авсан, тухайн үед гэрт байсан хүмүүс нийлээд салгасан бөгөөд би гэрт үлдсэн, харин гэрт байсан эрчүүд нь гарч явсан, А- бид хоёр учраа олно гэж хэлж байсан, тэгээд гэр дотроос намайг харахад А- талийгаач М- хоёр хоёулаа зүв зүгээр юм яриад зогсож байсан, тухайн үед би энэ эрчүүд их хурдан эвлэрэх юм гэж бодож байсан, удалгүй тэр хэд инээгээд буцаж гэрт орж ирсэн. Талийгаач М- А- лүү салаавч гаргасан, би гарыг нь хойш татаад болиоч гэхэд А- нь “чи чаддаг юм бол наадахаа миний аманд авч ирээд хийчих” гэж хэлсэн, талийгаач М- босч очоод А-ийн аманд нь салаавч хийсэн, харин А- нь босч ирээд талийгаачийг өшиглөсөн, бид нар ч босч ирээд тэр хүмүүсийг салгасан, А-ийг М нь салгаж аваад гэрээс гарч явсан ... “гэсэн мэдүүлэг, Гэрч С.А-ын “...А- нь талийгаач М-ыг нэг удаа цээжин хэсэгт нь өшиглөж хойш нь унагаасан түүнийг бид хоёр салгасан, харин орой нь А- талийгаач М-тай маргалдаж муудалцахад тэнд байсан хүмүүс босоод салгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Ц-ын “...Намайг очиход талийгаач болсон залуу гэрийн эзэн А-ийг 3000 төгрөг нэхсэн хүн байна гэж хэлсэн юм шиг байна лээ би тэр хэдийн өмнө юу болсон талаар мэдээгүй. Тэгж байхад А- нь босч ирээд талийгаач залууг өшиглөөд авсан, тэр үед би А-ийн нэг хөлийг нь бариад авсан тэгээд гэрт байсан хүмүүс тэр хоёрыг салгасан талийгаач болсон залуу А- хоёр гадаа гараад хоорондоо ярилцаад эвлэрч байгаа бололтой гадаа шээгээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.М-ын “....Тэгээд гэрт хүмүүс цай ууж байхад талийгаач М- нь гэрийн эзэн А-ийг “энэ зам дээр 3000 төгрөг нэхээд явж байсан хүн мөн байна ш дээ” гэж хэлсэн хүмүүс түүнийг “чи андуурсан байна” гэж хэлсэн бөгөөд А- ч түүнийг андуурсан байна гэдэг талаар яриад өнгөрсөн, тухайн үед хэрүүл маргаан болоогүй. Тэгэхэд А- нь талийгаачид хандаж “чи миний найзуудыг байхад намайг 3000 төгрөг нэхэж явдаг гэж доромжилсон” гэж хэлсэн, түүнээс болж маргалдахад тэнд байсан хүмүүс тэднийг салгасан бөгөөд тэр хоёр гэрт байхдаа эвлэрсэн юм. Дахин архи ууж байгаад талийгаач М- нь манай хадам ах А- рүү салаавч гаргасан бөгөөд түүнээс болж тэр хоёр хоорондоо маргалдаж барьцалдаж авсан, тэгээд гэрт байсан хүмүүс тал талаас нь хоёр тийш татаад салгаж, би А-ийг салгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Б-ийн “...А-ийн гэрт очсон бид нар очоод А-ийн гэрт цай ууж байхад талийгаач Х.М- нь А-ийг чи зам дээр 3000 төгрөг нэхээд явж байсан хүн мөн байна ш дээ гэж хэлсэн харин тэнд байсан хүмүүс М-ыг андуурч байгаа талаар хэлээд гадаа гарч адуу зассан юм. А-ийн гэрт архи уугаад сууж байхад 3000 төгрөгний асуудлаас болж А-, талийгаач М- нар нь хоорондоо маргалдсан тэгээд гэрт байсан хүмүүс салгаад эвлэрүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.А-ийн ”...А-ийн гэрт орсон, тэнд цай уух гэж байхад талийгаач М- нь А-ийг хараад “энэ залуу кемп дээр 3000 төгрөг нэхээд явж байсан залуу мөн байна” гэсэн чинь А- нь “та андуурч байх шиг байна, би тэгж яваагүй” гэж хэлсэн, тэр үед ямар нэгэн зодоон маргаан болоогүй. А- нь “чи намайг найзуудын өмнө 3000 төгрөг нэхсэн гэж доромжилсон би тийм мөнгө нэхдэг хүн биш” гэж хэлээд талийгаач М-ыг нэг удаа цохиод авах шиг болсон, тэгэхэд гэрт байсан хүмүүс тэр хоёрыг салгаж гадаа гарсан, гадаа байхдаа тэр хоёр хамт жоохон холдож уулзаж байгаад “бид хоёр эвлэрсэн, одоо сайхан найзууд болсон” гээд буцаад ирсэн, тэгээд гадаа байсан хүмүүс бүгд гэрт орсон, тэр үед талийгаач М- нь “хүн андуурсан байна уучлаарай” гэж хэлж байсан... Талийгаач М- нь “түй май” гээд А- рүү салаавч гаргасан, А- нь “энэ юу өгөөд байна, миний ам руу авч ирээд хийх юм болов уу” гэсэн чинь талийгаач М- нь ухас гээд босч очоод А-ийн ам руу салаавч хийгээд тэр хоёр барьцалдаад босч ирэхэд тэнд байсан хүмүүс босч ирээд салгасан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Х.М-, Б.А- нарыг маргалдаж байх үед шүүгдэгч Ш.Н нь **-** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж Э, М нарын хамт Б.А-ийн гадаа ирж, Ш.Н гаднаас А-ийнд орж ирмэгцээ “яахаараа та нар миний нутагт ирж миний ахын гэрийг нураадаг юм” гэж хэлээд Х.М-ыг нүүрэн тус газар нь 2 удаа мөргөсөн, улмаар иргэн С.А-ыг А-ийн гэрээс дагуулан гарч шүүгдэгч Б.М-тэй бүлэглэн зодож, хохирогч С.А-ыг төмрөөр цохихоор завдсан, шүүгдэгч Б.М- нь шүүгдэгч Ш.Нтай бүлэглэж зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч С.А-ын “...намайг Н-, М- гэдэг хоёр хүн бүлэглэн зодож миний биед гэмтэл учруулсан. Би дээрх хоёр хүний цохиж зодсон зүйлийг ялган хэлж чадна. Н- нь намайг газарт унагаачихаад миний нүүрэнд гараараа цохиж зодсон түүнээс болж миний зүүн нүдний хөмсөг дамнасан сорвитой болсон мөн нүүрний зүүн хэсэгт бага зэрэг гарсан сорви олон байгаа харин М- нь намайг газарт унасан Н-д зодуулж байхад миний толгойн орой хэсэг буюу зулай руу 3-4 удаа өшиглөсөн түүний өшиглөснөөс миний толгойн орой хэсэг хагарч үс нь зулгарсан. Тэр хоёр хүний хэнийх нь цохиж зодсоноос болж тархи доргисон гэдгийг ялгаж хэлэх боломжгүй.Н-, М- нар намайг ямар ч шалтгаангүйгээр шууд л цохиж зодсон. Талийгаач М- гэрийн эзэн А- нарыг хоорондоо маргалдаж байхад Н- болон хамт ирсэн гэх хүмүүс нь байгаагүй харин М- тэнд байсан бөгөөд бид нартай ямар ч маргаан хийгээгүй байж дараа нь намайг Н- зодож байхад ирээд бүлэглэн зодсон юм. ...Н- орж ирээд гэрийг нь унагаах шахсан намайг гэрээс гарч ирээд машинд суух гэж байхад Н- миний араас гарч ирээд намайг татаж хойш нь унагаагаад зодсон тэгэхэд хажуугаас нь М- нийлж намайг зодоод миний толгой хэсэгт өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Ц-ын ”...А-ын эхнэр нь “А-ыг 2 хүн зодсон түүнийг би харсан” гэж хэлсэн тэр нь Н-, М- хоёр байсан юм билээ...”гэсэн мэдүүлэг, Гэрч Э.М-ын ”... би А-ийг салгаж гэрээс дөнгөж гаргаж байхад миний ар талаар Н-, Э, Мө нар зөрж гэрт орсон юм шиг байна лээ, тэр хэдийг би гэр лүү орж байхыг хараагүй. Би А-ийг бариад гэрийн зүүн талаар явж байхад А-ын эхнэр /бүтэн нэрийг нь мэдэхгүй “М чи хаана байна энд А-ыг зодоод байна ш дээ” гэж хэлсэн, намайг яваад очиход А нь ийн машины ар хэсэгт газарт унасан, харин түүний дээр нь Н- суусан юм уу эсвэл дээр нь дарсан байдалтай барьцалдсан, тэнд эмэгтэйгээс , хоёр байсан, харин хажууд нь Мө- /Мол/ байсан болохоор нь би Мө- нь нийлээд А-ыг зодож байгаа юм байх гэж бодоод хойш нь татаад “та нар яагаад хүн зодоод байгаа пизданууд бэ” гэж хэлээд Мө-ыг нэг удаа алгадсан юм, тэгээд Н-ыг салгаад А-ыг салгаж авсан, А- нь намайг ингээд зодчихлоо ш дээ гэж хэлж байсан бөгөөд түүнийг би дагуулж гэрт оруулаад цус нөжийг нь угаалгасан юм. Намайг очиход А-ын эхнэр нь Н-тай зууралдаад тэнд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.А-ийн ”...Н- гэрт орж ирээд гэрийн зүүн талаар тойроод А-, М- нар луу дайраад гэрийн унь тооно зэргийг барьж аваад унагаах гэж байсан тэгээд хүмүүс “болиоч, гэр уналаа” гэж орилоод бүгд гэрээс гарсан тэгэхэд Б бид хоёр гэрт үлдээд унасан унийг өлгөж байгаад гадаа гарч ирэхэд А-ын эхнэр нь “энд хүн зодож аллаа ш дээ, та нар энэ нүүрийг нь хараач” гэж хэлсэн, тэгээд яваад очиход А-ын нүүр нь хавдаад цус болсон байсан. Хэн зодсон талаар асуухад “энэ цагаан подволктой залуу зодсон...” гэж хэлж байсан”гэсэн мэдүүлэг, Гэрч Т.У-ийн “...Тэгтэл гаднаас танихгүй өндөрдүү биетэй цагаан цамцтай залуу хоёр гурван залуугийн хамт орж ирээд цагаан цамцтай залуу “яахаараа та нар миний нутагт ирж миний ахын гэрийг нураадаг юм...” гэсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс бүгд гарсан, тэгтэл А-ыг цагаан цамцтай залуу зодчихсон байна гээд эхнэр нь хэлсэн. Тэгтэл А-ын духнаас нь байх цус гарсан байсан, тэгээд тэр хооронд бөөн бужигнаан болсон. Түүний дараа М- хаана байна гээд хайтал гэрийнх нь баруун талд байсан дугуйны цаана хэвтэж байсан, тэгээд гэрэл тусгаад хартал хамраас нь цус гарсан байсан ба “бос явъя” гэтэл босохгүй байсан. Тэр үед А- гэрт орж ирээд “би хүн зодоогүй, та нар харж байсан биз дээ” гэж хэлсэн, тэгтэл эхнэр нь нөхөр лүүгээ “амьтан ах дүү найз нөхөд ороод ирсэн байхад хүнтэй маргалдаж муудалцлаа” гэж уурласан...”гэсэн мэдүүлэг Гэрч Б.гийн ”...бид нар талийгаач М-ыг гэрт бариад гаргахгүй байж байгаад эргээд харсан чинь нэг танихгүй цагаан фудволктой залуу гэрт орж ирсэн байсан. Харин А, Б нар таньд хамаагүй гэж хэлээд зогсож байсан, харин Н- гэдэг залуу нь гэрийн зүүн талын нэг унинаас барьж аваад баганаас барьсан. Тэгэхэд гэрийн баруун хэсгийн унь унаж эхэлсэн тэгж байгаад гэрийн баруун хоймор хэсэгт байсан талийгаач М-ыг Н- нь очоод цохиж байсан, яг хаана нь цохисон гэдгийг би мэдэхгүй, тэгээд бид нар талийгаачийг хамгийн түрүүнд гэрээс гаргасан. Гэрийн гадна гарч ирээд А- машинд суугаад би араас нь явж байхад Н- нь миний хажуугаар гүйж гараад машинд байсан манай нөхөр А-ыг татаж газарт унагаагаад ямар ч үгийн зөрүүгүй шууд л дээр нь гарч суугаад нүүр нүдгүй цохиж зодсон, мөн Н- нь манай нөхрийг төмрөөр цохих гэж байхад нь би Н-тай зууралдаж байж салгасан, би ганцаараа Н-, М- нарыг салгах гээд чадахгүй байхад ирээд Н-ыг салгаж холдуулсан, харин би өөрөө М-ийг нь татаж гулдчиж байж холдуулсан юм. Тухайн үед би тэр хүний нэрийг мэдэхгүй байсан бөгөөд тэнд байсан хүмүүсээс асуусан чинь Мол л гээд байх шиг байсан, би царай төрхийг нь харсан санаж байгаа учраас дараа нь нэрийг нь асуухад М- гэдэг хүн байсан юм билээ, нөгөөхийг нь Н- гэж байсан. Манай нөхрийг зодож дууссаны дараа А-ын нүүрнээс нь цус гоожоод нүүр нь хавдсан байсан, тэгээд би Н-ыг ямар учраас зүгээр байсан хүнийг цохиж зодсон талаар асуух гээд эргэж Н-ыг хайсан боловч Н- нь явчихсан байсан, харин М- нь гэрийн гадна байж байсан, би М-ийг “чи яагаад зүгээр байсан хүнийг цохиж зодож байгаа юм” гэхэд надаас зугтаад шахуу гэр лүү орсон, би М-ийн араас нь гэрт ороод “яагаад манай нөхрийг цохиж зодсон юм” гэж асуухад “би цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна, би цохиж зодсоныхоо хариуцлагыг хүлээнэ” гэж хэлсэн. Н-ы барьж байсан төмөр нь матигар төмөр байсан...”гэсэн мэдүүлгүүд болон хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Ш.Н нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумын багийн иргэн Б.А-ийн гэрийн гадаа өөрийн 42-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 7-р бүлгийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй заалтыг зөрчсөнөөс иргэн Х.М-ыг дайрч амь насыг нь хохироосон болох нь хохирогч Ж.*******гийн “...Манай нөхөр Х.М- нь Говь- аймагт оршин суугаад Ховд, Говь- аймгийн хоорондох зам дээр ажиллаж байсан. Миний тухайд яг хэрэг гарах үед Увс аймагт байсан учраас юу болсон талаар мэдэхгүй байна. Хүмүүсийн ярьж байгаагаар манай нөхрийг зам дээр ажиллаж байхад нь хэдэн хүн авч айлд очиж архидаж байгаад хэрэг гарсан байна. Би энэ хэрэгт холбогдолтой баримтыг бүрдүүлж байгаа...”гэсэн мэдүүлэг, Осол гарах үед байсан ослыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Д.Б-ийн “...Намайг гэрт хүүхэд тэврээд сууж байхад талийгаач нь манай гэрийн хаалгаар нэг удаа шагайж харчихаад цааш явсан, удалгүй би араас нь гарч ирээд гар утасны гэрэл тусгаад харсан чинь талийгаач нь манай гэрийн баруун тал руу байсан нэг том дугуйны тэнд очсон шээгээд зогсож байсан, би буцаад гэртээ ороод сууж байхад гадаа машин дуугарсан, би түүнийг нөгөө жийп машинтай хүмүүс явж байгаа юм байх гэж бодоод гарч ирээд харсан чинь Н-ы давхар кабинтай ачааны машин нь ухарч байсан бөгөөд машины ар талд хүний хөл нь гарсан бөмбөрөөд явж байгаа харагдсан тэгээд би ухаан алдсан байсан. Манай тэнд байсан хүмүүс гэрийн урд тал руу байсан жийп машины тэнд очсон авгайчууд нь г ингээд зодчихсон байна ш дээ та нар ямар муухай юм гээд орилж байсан тэр хооронд л Н- машинаа асааж аваад явсан юм. Түүний машинд хүн дайруулахыг надаас өөр харсан хүн байхгүй. Талийгаачийг манай гэрийн баруун талд Н-ы машин байсан газраас хүмүүс олсон. Тэгээд гадаа байхад тэр хүмүүс хамаагүй хөдөлгөж болохгүй байх гэж хэлээд манай гэрийн урд хэсэгт байсан төмөр карказыг өргөж авч очоод түүний дээр нь тавиад карказыг юмаар хучсан. Тэгснээ за наад хүн чинь даараад байх шиг байна гэж хэлээд гэрт оруулж ирсэн юм. Тэгээд Баян-Уул сумын эмнэлэг рүү утсаар яриад дуудлага өгөөд дуудлагын эмч манайд ирж тэр хүнийг үзчихээд наад хүн чинь нас барсан байна гэж хэлээд явсан. Тэгээд би худгийн тэнд байдаг хойд гэр лүүгээ явчихсан юм. 2016 оны 09 сарын 22-ны өдөр би өөрийнхөө машиныг унаж ирээд гэрийнхээ баруун талд гэртэй зэрэгцүүлээд зогссон байсан, намайг машин тавьсны дараа М- ирээд манай машины баруун талд машинаа зэрэгцүүлж тавьсан байсан. ийн унаж ирсэн жийп манай гэрийн урд талд байсан бөгөөд эхлээд зүүн тийш харсан зогсож байсан харин дараа нь ийн эхнэр нь унаад баруун тийш харуулж тавьсан тэгэхдээ гэрийн баруун урд тал руу харуулж зогсоосон байсан. Н-ы машин нь жийп машины өөрөөс нь харсан баруунаас зүүн тийш харсан байрлалтай гэрийн баруун тал руу зогсож байсан. Манай гэрийн гадна байсан машинууд зодоон болох үед хөдлөөгүй зодоон болохоос өмнө жийп нь хөдлөөд буцаад зогссон харин Н-ы машин жийпний өөдөөс ирээд бараг л мөргөх шахаад зогссон гэсэн. Зодоон болсны дараа Н-ы машин ганцаараа ухрах хөдөлгөөн хийсэн бусад машин хөдлөөгүй байрандаа л зогсож байсан. Талийгаач нь Н-ы машинд дайруулсны дараа тухайн газраас ердөө ч хөдлөөгүй тэндээ л байсан. Машинд дайруулахаас өмнө хаана байсан талаар би мэдэхгүй ямар ч байсан намайг гарч ирээд харахад ганцаараа зогсоод шээж байсан юм. Манайд жийптэй ирсэн гэдэг хүний нүүр, нүд нь хавдсан байсан, бусад хүмүүсийн биед зодооноос болж ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан. Н- нь цагаан өнгийн фудволк дээгүүрээ өмссөн байсан...”мэдүүлэг, Гэрч Д.ын ”... А-ийн эхнэр нь хэлсэн тэгээд би гарч ирээд харсан чинь банзан өндөрлөгөөтэй ачааны машин байсан. ...Зодоон болсоны дараа Н-ы машин хөдлөөд явсан байсан гэх мэдүүлэг Гэрч Э.Мө-ын ”...Тэр үед М- алга байна, М- хаана байна гээд бид нар бүгдээрээ гэрэл тусгаад хайсан чинь М- гэрийн баруун тал луу гадаа хэвтэж байсан юм. Бид нар талийгаач М-ыг гадаа хэвтэж байхад нь хамаагүй хөдөлгөж болохгүй байх гэж хэлсэн боловч гадаа хүйтэн байсан учраас гэрийн урд тал руу байсан төмөр карказыг авч ирээд дээр нь тавиад бүтээсэн, тэгснээ гэрт оруулахгүй бол болохгүй байх гадаа хүйтэн байна гээд талийгаачийг гэрт оруулсан юм. Талийгаач нь ямар нэгэн зүйлийн талаар яриагүй “ёоё” л гэж нэг удаа дуугарч байсан. А-ийн өөрийнх нь пронтер маркийн машиныг би унаад гэрийн баруун талд тавьсан, түүний хажуу талд М-ийн машин байсан, тэр хоёр машины баруун урд тал руу ийн машин байсан бөгөөд түүний өмнөөс нь Н-ы машин харсан зогсож байсан. Зодоон болж дууссаны дараа талийгаачийг гадаа байхад нь ганцхан Н-ы машин л хөдөлж явсан, бусад машин нь хөдлөөгүй байрандаа байсан бөгөөд харин талийгаачийг гадаа байхад нь олоод гэрт оруулсаны дараа тэнд байсан машинууд хөдөлсөн юм. Хэрэг гарсаны маргааш нь цагдаа нар ирээд А-ийг барьж аваад аймаг явсан. Тэгэхэд Б нь уйлаад “А- яагаа ч үгүй ш дээ, талийгаачийг Н- машинтай ухарч байхдаа дайрчихсан юм” гэж хэлсэн. Би ийг “чи энэ талаараа эртхэн хэлэхгүй яасан юм” гэхэд “би танд хэлсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Б-ийн ”...Намайг машинд сууж байхад тэнд байсан хүмүүс талийгаач М-ыг энд байж байна гээд гэрийн баруун талаас олсон. Тэгээд машины гэрэл тусгасан чинь машины гэрлийн үзүүр чигтэй байсан учраас ийн машиныг бага зэрэг ойртуулж зогсоогоод би очоод миний найз босоорой явъя гэж хэлсэн чинь за байж бай гэж талийгаач М- нэг удаа хэлээд буцаад унасан. Н- нь гэрийн зүүн талын унийг татаж байгаад гэрийг унагаах шахсан. Тэгээд намайг гэрийн баруун хойморьт сууж байхад ирж намайг нэг удаа заамдаж аваад тавьчихаад гараад явсан харин намайг гэрээс гарч ирэхэд зодоон болоод дууссан байсан. Талийгаач М- нь гэрээс яг хэдэн цагт гараад хаашаа явсан юм гэдгийг би мэдэхүй байна гэхдээ гэрээс гарахад ямар ч байсан явах чадваргүй болоогүй л байсан байх. Талийгаач М- нь хэвтэж байсан газраасаа босоод явах чадвар байгаагүй нэг удаа өндийж ирээд буцаад хэвтсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.А-ийн “...Намайг гэрт орчихоод гарч ирэхэд Н-ы машины арынх нь улаан гэрэл асаад явж байгаа харагдсан. Тэнд байсан хүмүүс “энэ одоо яагаад ийм болчихвоо, хэн ингээд зодчихвоо” гээд тэнд байсан хүмүүс л хоорондоо ярилцаад байсан болохоос биш талийгаач М- нь өөрөө ямар нэгэн зүйлийн талаар яриагүй. А-ыг Н- зодсон гэж хэлж байсан, мөн сүүлд нь гэрт орж ирчихээд М-ийг заагаад “чи бас өшиглөж байсан ш дээ” гэхэд М- нь “тийм ээ би өшиглөсөн” гэж хэлсэн юм. А-ыг Н-, М- нар зодсон гэж О хэлж байсан. Талийгаач М-ын хувцас нь шороо болсон, нүүр нь цустай, нүүрэнд нь өвс наалдсан байсан. Бид нарыг очиж харахад талийгаач нь Н-ы машин байсан газрын харалдаа ар хэсэгт хэвтэж байсан, мөн талийгаач М-ад тухайн үед босоод явах чадвар байгаагүй. Би хэрэг гарсны маргааш өдөр нь хамт явсан машинтай хүмүүстэй хамт аймагт ирсэн харин дараа нь аймагт ирсний дараа надад хэлэхдээ “талийгаачийг Н- нь машинтай хөдөлж ухарч явахдаа дайрчихсан” гэж хэлсэн юм гэсэн...” мэдүүлэг, Гэрч Т.ийн ”... М- хаана байна гээд хайтал гэрийнх нь баруун талд байсан дугуйны цаана хэвтэж байсан, тэгээд гэрэл тусгаад хартал хамраас нь цус гарсан байсан ба “бос явъя” гэтэл босохгүй байсан...” мэдүүлэг, Гэрч Р.ийн “...Тэгээд М- хаачсан бэ гээд бүгд хайсан, тэр үед манай машины өмнөөс ирж зогссон Бонго машин ухарч байсан. Тэгээд М-ыг хайж байтал “яанаа М-ыг зодчихсон байна” гэсэн. Тэгтэл талийгаач миний машины зүүн хойд талд толгой нь баруун тийш харсан ба ирсэн Бонго машины зогсож байсан газрын хойд талд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.О-ийн “...бид нар талийгаачийг М- хаана байна гээд хайсан. Тэр үед О талийгаачийг энд хэвтэж байна гэж хэлсэн бөгөөд О бид хоёр хамт гүйгээд очиход, талийгаачийн хажуу талд нь очсон, машинаа ойртуулаад гэрэл тусгасан зогсож байсан. Талийгаачийн уруулаас нь бага зэрэг цус гарсан байсан бөгөөд нүд нь хавдаагүй, хамрын гол хэсгээр бага зэрэг хавдаж байсан. Манай нөхөр А-ыг цохиж зодсоны дараа би М-ийг яагаад хүн зодсон талаар асуугаад гадаа байхад нэг хүүхэд манай машины ар талаар тойроод гарч ирээд явж байсан тухайн үед би энэ хүүхэд хаанаас гарч ирсэн юм бол гэж бодоод л өнгөрсөн.“Нэг” гэж тэмдэглэсэн газар нь талийгаачийн хэвтэж байсан газар мөн, бид нар талийгаачийг хамаагүй хөдөлгөж болохгүй гэж хэлж байсан. Бид нарын тухайд талийгаачийг хэвтэж байсан газраас нь буюу “1” гэж тэмдэглэсэн газраас шууд л гэрт оруулсан юм. Харин талийгаачийг гадаа хэвтэж байхад нь даарна гэж хэлээд дээлээр хучсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Г-ын “...Намайг **-** УНК улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг авч ирэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, тоормосны систем хэвийн ажиллагаатай, гэрэл дохио бүрэн бүтэн, шил толь хагарч гэмтсэн зүйлгүй бүрэн бүтэн байсан. Намайг Н-д уг тээврийн хэрэгслийг өгч байхад шаврын хаалтны хаймар нь муу байсан боловч тасарч гэмтээгүй, шаврын хаалтны төмөр нь муруйгаагүй байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.гийн “...А-ийн гэрийн гадна очсон, тэгэхэд нэг эмэгтэй гарч ирээд намайг дагуулж орсон, гэрт ороход зуухны үүдэнд нэг хүн сууж байсан бөгөөд түүний нүүр нь цус болсон байсан, тэр хүнийг юм болов уу гээд очоод үзэх гэхэд “биш, тэр хүнийг үзнэ” гэж хэлсэн, тэгэхэд гэрийн баруун талд нэг хүн хэвтэж байсан бөгөөд түүнийг очиж үзэхэд нас барсан, бие нь хөрсөн байсан. Гэрт гэрийн эзэн А-, түүний эхнэр, мөн Ланд-80 маркийн машинтай ирсэн гээд нэг ахын нүүр нь цус болсон, баруун нүдний дээд хэсэгт нь язарсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.Ц-ийн “...Манай гэрийн гадаа , Н- нар машинтай ирсэн, тэгээд машиныг гэрийн урд талд баруун тийш харуулан зогсоосон байсан бөгөөд наад талаас нь Н- бууж ирсэн... Н- машин унаж явсан...” гэсэн мэдүүлэг болон гэрч Д.Б, Ө.Ц нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хангалттай тогтоогдож байна. Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн Шүүх Шинжилгээний албаны шинжээчийн “...Талийгаачийн биед олон хавирганы нэг болон хоёрлосон хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт, баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхи, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалга, зүүн бугалга, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

1. Талийгаачийн биед үүсэн дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхинд байх зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэгт байх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохилтын улмаас үүсгэгдэх боломжтой. Олон хавирганы нэг болон хоёрлосон хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус, баруун чамархай, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалга, зүүн бугалга, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт гэмтэл нь мөргөгдөж дайрагдах үед үүсэх боломжтой.

2. Талийгаачийн биед үүссэн дээрх баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхи, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалга, зүүн бугалга, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин олон хавирганы нэг болон хоёрлосон хугарлууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаачийн биед учирсан баруун чамархай, дух, хамрын уг, зүүн хөмсөг, баруун доод зовхи, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, баруун бугалга, зүүн бугалга, баруун далны доод хэсэг, ууц, баруун ташаан толгой, баруун гуя, зүүн дал, зүүн хавирганы нум, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хацар, дээд уруул, баруун чихний доод хэсэг, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаан толгойн урд хэсэг, зүүн хөхний зүүн доод талд цус хуралт, хамрын уг хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл учраас нас барахад нөлөөлөөгүй. Олон хавирганы нэг болон хоёрлосон хугаралууд, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн, баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий бага аарцгийн хөндийд 300 мл шингэн цус хуралдалт гэмтэл нь нас барахад нөлөөлсөн байна.

4. Талийгаач нь цээж хэвлий, бага аарцагны битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлтээр ослын улмаас хүний амь нас хохирсон болох нь нотлогдсон байна. Мөн шинжээч эмч Т.А-ын “...Талийгаачийн биед баруун эгэм ясны хугарал, хавирга ясанд хугарал гэмтэл байсан, өөр хугарал байгаагүй. Эгэм яс нь дунд хэсгээрээ ташуу хугарсан байсан, харин хавирга яс нь шууд болон шууд бус хугаралтай байдаг, түүнээс нумарсан, цуурсан, эмтэрсэн, мушгирсан, цөмөрсөн, няцарсан хугарал хавирга ясанд үүсэхгүй, харин ташуу, хөндлөн, сэтэрсэн хугарал үүсч болдог. Талийгаачид үүссэн хавирга ясны хугарал нь ташуу болон шууд хугаралтай байсан. Хоёр талын олон хавирга яс хугарсан учраас хавирга ясны хугарал үүсгэсэн хүч нь дотор эрхтнүүдэд үйлчилж, уушигны няцрал, зүүн бөөрний язрал, зүүн баруун бөөр, элэг, давсагны гялтанд цус хуралт, хэвлий, бага аарцагны хөндийд 300 мл шингэн хуралт гэмтлүүд үүсгэсэн байна. Олон ясны хугарал, эгэм ясны гэмтэл, дотор эрхтний гэмтэл нь мөргөгдөж дайрагдах үед үүсэх боломжтой, харин цохиж, өшиглөх үед олон ясны хугарал, дотор эрхтний гэмтэл, эгэм ясны хугарал үүсэхгүй. Нас барсаны өмнөх болон дараа нь үүссэн гэмтэл нь задлан шинжилгээний явц болон эд эсийн шинжилгээгээр ялгардаг, талийгаач Х.М-ын биед үүссэн гэмтэл нь амьд байхад үүссэн гэмтэл байсан. Талийгаач Х.М-ын биед үүссэн үхэлд хүргэсэн гэмтлүүд нь машин түүний бие дээгүүр гарах үед үүссэн гэмтэл байна. Өөрөөр хэлбэл талийгаач нь хэвтээ байрлалд байсан. Мөн дээрх гэмтэл нь 1-2 удаагийн дайралтаар үүссэн байх боломжтой. Талийгаач Х.М-ын биед үүссэн олон ясны хугарал, эгэм ясны хугарал, дотор эрхтний гэмтлүүд нь дайрагдах үед үүсгэгдэнэ, эдгээр гэмтлүүд үүссэн байгаагаас харахад талийгаачийн биед үүсгэсэн гэмтэл нь маш хүнд тонноор яригдах зүйлээр дарагдсан байна гэж ойлгогдоно. Мөргөгдөх үед биеийн гадна талд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь үүссэн байх боломжтой, харин толгойд үүссэн цус хуралт зөөлөн эдийн няцрал нь цохилтын улмаас үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг, болон эд мөрийн баримтаар хураагдсан шаврын хаалтны хэсгээс бүхлийг тогтоох шинжээчийн дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлт,зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Н нь Х.М-ыг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.М-тэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.А-ыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэхийг завдан танхайрсан, Шүүгдэгч Б.А- нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумын багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.М-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, Шүүгдэгч Б.М- нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь- аймгийн Баян-Уул сумын багийн иргэн Б.А-ийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.Н-тай бүлэглэн иргэн С.А-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч нар нь 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.Н нь шүүгдэгч Б.М-тэй бүлэглэж үйлдсэн, мөн зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэхийг завдаж үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн хэргийг, шүүгдэгч Б.М- нь Ш.Нтай бүлэглэж үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн хэргийг хохирогч Х.М-, С.А- нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үндсэн шинжээр нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 д заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “бүлэглэж”,мөн “хоёр, түүнээс олон хүний” эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн хэргийг хохирогч Х.М-ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үндсэн шинжээр нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэмт хэрэгт тус тус дүйцүүлэх нь зүйтэй байна. 2002 оны Эрүүгийн хуульд заасан “танхайрах гэмт хэрэг”, мөн “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон бөгөөд шүүгдэгч Ш.Ны үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх нь зүйтэй байна. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ш.Н, Б.М- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж байгаа боловч энэ зүйл хэсгийг хуульд шинээр гэмт хэрэгт тооцсон учир шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж зүйлчлэх боломжгүй. Шүүгдэгч Ш.Н нь хохирогч С.А-ыг худгийн моторын төмрөөр цохихыг завдсан байгаа ч 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар түүний худгийн моторын төмрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй байна. Шүүгдэгч Ш.Ны 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан буюу “...тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсний улмаас бусдын амь нас хохирсон” хэргийн үндсэн шинж нь 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... “ энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжид тохирч байх тул түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн зүйлчлэх зүйтэй. Шүүгдэгч Б.А-ийг хохирогч Х.М-тай маргалдаж “...чи намайг хүмүүсийн хажууд 3.000 төгрөг нэхээд явж байсан гэж доромжиллоо. Салаавч гаргаж, салаавч ам руу хийсэн...” гэсэн шалтгаанаар Х.М-ыг цээжин хэсэгт нь өшиглөж, гараараа цохисон үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б.М-ийг шүүгдэгч Ш.Нтай бүлэглэж Х.М-, С.А- нарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “бүлэглэж”,мөн “хоёр, түүнээс олон хүнйи эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ш.Ныг шүүгдэгч Б.М-тэй бүлэглэж Х.М-, С.А- нарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “бүлэглэж”,мөн “хоёр, түүнээс олон хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт”, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт засан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ш.Ны үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан байх тул шинэ Эрүүгийн хуулийн энэ заалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгч Ш. Н-, Б. М-, Б. А- нарт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй. Шүүгдэгч нарын үйлдсэн хохирогч С.А-, Х.М- нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ш.Н, Б.М- нарын үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1д заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Харин шүүгдэгч Ш.Ныг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон учир түүнд эрүүгийн харуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Шүүгдэгч Ш.Н-д ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Ныг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй. Шүүгдэгч Ш.Ны хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна. Хохирогч Ж.******* нь шүүгдэгч Ш.Наас оршуулгын зардал 8912550 төгрөг, охин М.М, хүү М.Б, охин М.Б нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж 80424080 төгрөг, зээлийн 59999986 төгрөг нийт 149336616 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талийгаачийн оршуулгын зардалд шүүгдэгч Ш.Н-аас 6.700.000 төгрөгийг хүлээн авсан байна. Хэрэгт нийт 8.819.400 төгрөгний зарлагын баримт хавсаргагдсан байна. Гэвч дээрхи хэрэгт авагдсан баримтуудаас 3 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас дахь 22600 төгрөгний, 21900 төгрөгний, 13500 төгрөгний, 16600 төгрөгний, 37200 төгрөгний, 89550 төгрөгний, 35500 төгрөгний, 49850 төгрөгний, 10300 төгрөгний нийт 297000 төгрөгний нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтын буюу /9/ ширхэг E баримтууд/-аар гарсан зардлыг хэн хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй зарим баримтуудыг хохирогч зарцуулсан нь тогтоогдохгүй тул уг баримтуудыг үнэлэх боломжгүй байна. Иймд 297000 төгрөгийг хасч тооцлоо. Хохирогчийн хэрэгт хавсаргасан 219-р хуудас дахь 537000 төгрөгний, 500000 төгрөгний, 221-р хуудас дахь 8400 төгрөг, 60700 төгрөгний, 223-р хуудас дахь 645500 төгрөгний, 224-р хуудас дахь 390000 төгрөгний, 225-р хуудас дахь 2050000 төгрөгний, 226- р хуудас дахь 102300 төгрөгний 227-р хуудас дахь 603000 төгрөгний, 228-р хуудас дахь 2000000 төгрөгний, 229-р хуудас дахь 976500 төгргөний 230 хуудас дахь 649000 төгрөгний нийт 8522400 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн болон бусад гарсан зардлын баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримт гэж үнэлсэн болно. Харин шүүгдэгч Ш.Н-ы өмгөөлөгч хавтас хэргийн 224 хуудас дахь хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 390000 төгрөгний баримт 230 дугаар хуудас дахь 649000 төгрөгний баримтуудын он, сар засвартай, тамга дарагдсан нэр уншигдахгүй, худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн 229 дүгээр хуудсанд авагдсан 976500 төгрөгний худалдан авсан бүтээгдэхүүн болох хиам, майонезтай давхцсан учир нотлох баримтаас хасуулах тухай саналыг гаргаж байгаа ч хүлээн авах боломжгүй. Иймд шүүгдэгч Ш.Н-аас 1822400 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.З-д олгох нь зүйтэй. Харин талийгч Х.М- нь Говь- аймгийн Хасбанкны салбараас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулан 65000000 төгрөг зээлсэн болох нь түүний 5001131285 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй ба амь хохирогчийн зээлийн гэрээний үүрэг болох 65 сая төгрөгнөөс 5.934.998 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүгдэгч Ш.Наас нэхэмжилсэн 59.999.986 төгрөг нь дээрх хуульд зааснаар гэм хор учруулсны төлбөрт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн хохирогч Ж.З нь охин М.М, хүү М.Б, охин М.Б нарт 18 нас хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг шүүдэгч Ш.Н-аас нэхэмжилсэн боловч энэ эрүүгийн хэрэгт шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар Сэнгүр нэртэй пивоны лааз 4 ширхэг, Охь нэртэй архины шил 1 ширхэг, Соёолж гэх нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, 100 төгрөгний гэж нэрлэгдэх хуванцар аяга 1 ширхэг, ******* овогтой А-ийн эзэмшлийн гэх **-** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн цагаан өнгийн фудволк 1 ширхэг, Цагдаагийн ахмад М.Б-ын 2016 оны 09 сарын 24-ны өдөр хэрэг гарсан газарт очиж талийгаач Х.М-ын хэвтэж байсан газарт үзлэг хийж илрүүлсэн 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, түүний хажуу хэсэгт байх diesel гэх бичигтэй бор өнгийн тэлээний түдүүл болон 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтэн Н-ы унаж явсан гэх 4291 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж илрүүлж масканд /нэг удаагийн амны хаалтанд/ шингээж авсан зүйлс, Талийгаач Х.М-ын өмсөж явсан хувцас болох задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун фудволк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр газрын хөрснөөс авч шинжилгээнд хүргүүлж ирсэн 9616 Говь- гэж хаягласан цаасан ууттай шороо 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрч Э.аас хураан авч үзлэг хийсэн худгийн моторын төмөр 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийж хурааж авсан шаврын хаалтны тасархай 1 ширхэг зэргийг тус тус устгаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Энэ хэрэгт Ш.Н, Б.А-, Б.М- нараас гаргуулах, эрүүгийн хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Н нь тогтоол гарахын өмнө 106 хоног, шүүгдэгч М- нь 49 хоног, шүүгдэгч А- нь 62 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1,1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь- аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт Ш-ийн Н-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ******* овогт Б-ийн М-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ******* овогт *******ын А-д 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт Ш-ийн Н-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, Б.М-тэй бүлэглэж, Х. М-, С.А-ын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт Б-ийн М-ийг шүүгдэгч Ш.Нтай бүлэглэж, Х.М-, С.А-ын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт Б-ын А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ны үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ийн Н-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсугай.

5. Шүүгдэгч Ш.Н-д хорих ял оноохгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ш.Н нь тогтоол гарахын өмнө 106 хоног, шүүгдэгч Б.М- нь 49 хоног, шүүгдэгч Б.А- нь 62 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М-, Б.А- нараас гаргуулах хохиролгүй, тэдний иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэнгүр нэртэй пивоны лааз 4 ширхэг, Охь нэртэй архины шил 1 ширхэг, Соёолж гэх нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, 100 төгрөгний гэж нэрлэгдэх хуванцар аяга 1 ширхэг, ******* овогтой А-ийн эзэмшлийн гэх **-** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн цагаан өнгийн фудволк 1 ширхэг, Цагдаагийн ахмад М.ын 2016 оны 09 сарын 24-ны өдөр хэрэг гарсан газарт очиж талийгаач Х.М-ын хэвтэж байсан газарт үзлэг хийж илрүүлсэн 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, түүний хажуу хэсэгт байх diesel гэх бичигтэй бор өнгийн тэлээний түдүүл болон 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтэн Н-ы унаж явсан гэх **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж илрүүлж масканд /нэг удаагийн амны хаалтанд/ шингээж авсан зүйлс, Талийгаач Х.М-ын өмсөж явсан хувцас болох задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун фудволк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр газрын хөрснөөс авч шинжилгээнд хүргүүлж ирсэн 9616 Говь- гэж хаягласан цаасан ууттай шороо 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрч Э.М-аас хураан авч үзлэг хийсэн худгийн моторын төмөр 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 42-91 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийж хурааж авсан шаврын хаалтны тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

10. Шүүгдэгч Ш.Н-ы жолоочийн ****** дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

11. Шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэхьхэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-аас 1822400 /нэг сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.З-д олгож, хохирогч Ж.З-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 59999986/тавин есөн сая есөн зуун ерөн есөн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

13. Шүүгдэгч Ш.Н-аас нэхэмжилсэн охин М.М, хүү М.Б, охин М.Б нарыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

15. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА