| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00202/И |
| Дугаар | 156/ШШ2024/00237 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2024/00237
2023 05 09 156/ШШ2024/00237
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
156/2024/00202/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...тоотод байрлах, Т Ф ББСБ ХХК,
Хариуцагч Хэнтий аймгийн.....оршин суух,М П ,
Нэхэмжлэлийн шаардлага: 219,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.П нь тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 220506-278918 тоот зээлийн дугаартай 150,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8.1 хувийн хүүтэй, 21 хоногийн хугацаатай зээлсэн. М.П нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй, удаа дараагийн зээл төлөх шаардлагыг үл биелүүлж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө төлөлгүй 263 хоногийн хугацаа хэтрээд байна. М.П нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 101,886 төгрөг, үндсэн зээлийн хүү 99,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,836 төгрөг төлөхөөр байна. Иймд М.П ээс нийт 219,645 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.П т холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 219,645 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.П т холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 219,645 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК нь хариуцагч М.П т холбогдуулан 219,645 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 219,645 төгрөгийг хариуцагч М.П нь төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,620 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.П ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.П т холбогдох 219,645 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.П нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,620 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.П ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА