| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00221/И |
| Дугаар | 156/ШШ2024/00238 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2024/00238
2024 05 13 156/ШШ2024/00238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00221/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ХХ А З Д
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х А З Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... регистрийн дугаартай Ө-н Д-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Д тай аймгийн Засаг дарга нь 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. Ө.Д т гэрээний дагуу аймгийн жижиг дунд бизнесийн дэмжих сангаас 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн төлбөрт 2,445,000 төгрөгийг тушаасан бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Одоогоор 7,555,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл авах үедээ Д суманд оршин суудаг байсан ба одоогоор хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, сумын иргэдээс тодруулахад Улаанбаатар хот руу шилжсэн гэсэн мэдээлэл авсан. Хариуцагч Ө.Д ын хаяг тодорхой болгох шаардлагатай байх тул О.Долгоржавыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Х А З Д нь Ө.Д т холбогдуулан зээл 7,555,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Д ын оршин суух хаяг тодорхойгүй, О.Долгоржав нь өмнө оршин суух хаягтаа суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хэрэгт авагдсан 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, Хэнтий аймгийн Д сумын Долоод багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай албан бичиг болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө-н Д-ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас түүнийг эрэн сурвалжлах шаардлага үүссэн тул Хэнтий аймгийн Д сумын 2-р багт оршин сууж байсан гэх, ... регистрийн дугаартай Ө-н Д-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Д сумын 2-р баг оршин сууж байсан гэх, ... регистрийн дугаартай, Ө-н Д-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ө.Д ыг эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суух хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА