| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00233/И |
| Дугаар | 156/ШШ2024/00256 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2024/00256
2024 05 14 156/ШШ2024/00256
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
156/2024/0233/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ...оршин суух, Тэнгэр боржигон овогт Л.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ... үйлчлэгч Д.Ш ,
Нэхэмжлэлийн шаардлага: 135,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ш нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 135,000 төгрөгийн бараа зээлдэж аваад төлөөгүй тул Д.Ш гаас барааны үнэ болох 135,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Л.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Ш нь 135,000 төгрөг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Д.Ш д холбогдуулан 135,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Ц гийн нэхэмжилсэн 135,000 төгрөгийг хариуцагч Д.Ш нь төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ш гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ш д холбогдох 135,000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,700 /дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,350 /хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ш гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,350 /хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА