Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2026/IШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

20...       05         11                                                     %20.../ШЦТ/251

 

                             

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавхлан,

Улсын яллагч М.Мөнхтайван,

Иргэдийн төлөөлөгч Д.Сарантуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н, түүний өмгөөлөгч Р.Б, 

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж,

Шүүгдэгч, хохирогч У.М, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Т аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Бын Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Угийн М нарт холбогдох эрүүгийн 2334000000299 дугаартай, 4 хавтаст хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 0..-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 19..5 оны .. дугаар сарын ..-ны өдөр Т аймгийн З суманд төрсөн, .. настай, э..эгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Т аймгийн З сумын Б З .. дугаар баг Лын гудамж .... тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд барилгын засварын ажил эрхэлж байсан, ам бүл ...... У хот, Б дүүрэг, ... дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай гэх боловч иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Т аймаг, С сум, .. дүгээр баг, Ө .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

урьд Т аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон Б овогт Бын Г, регистрийн дугаар ....,

2.Монгол Улсын иргэн, 197.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Т аймгийн С суманд төрсөн, 4.. настай, э..эгтэй, бүрэн бус дунд боловсролтой, модон эдлэл чимэглэлчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Т аймгийн З сумын Б З .. дугаар баг Лын гудамж .... тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд барилгын засварын ажил эрхэлж байсан, ам бүл .., ................ хамтаар У хот, Б дүүрэг, .. хороо, ....тоотод оршин суух хаягтай гэх боловч иргэний оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар У хот, Б дүүрэг, .. хороо, ... хороолол, Ч гудамж, ... дүгээр байр, .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Угийн М, регистрийн дугаар: .....

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасан гэмт хэрэгт, шүүгдэгч У.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Г: “Би айлын 7 дахь хүү. Амь хохирогчтой миний дээрээсээ 3 дахь ах Г ажил төрлийн бО найз нөхдийн холбоотой хүмүүс байсан. Би ах нарын маань найз гэдэг утгаар амь хохирогчтой ажлын хүрээнд танилцсан. 2000-2003 оны хугацаанд 3 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Амь хохирогч ах нарын маань найз, би ах нартайгаа хамт ажилладаг байсан. Ах нарын маань найз байсан учраас хүндэлж, дэмжиж 2023 он хүртэл хамтарч ажиллаж ирсэн. Би амь хохирогчтой 2020 оноос эхэлж хамтарч ажилласан. Амь хохирогч хувь хүний хувьд намайг хүндэлдэг, би ч хүндэлдэг. Ажиллаж байх хугацаанд архи уух хандлагатай байдаг байсан. Архи уухаараа алга болчихдог байсан. Мөн амь хохирогчийн ээжтэй холбоотой байдаг байсан. Цалин мөнгийг нь архи уусан үед нь өгдөг. Мөн амь хохирогч өөрийн гэсэн орон гэргүй үе байсан. Тэр үед амь хохирогчид байр түрээслэх гэх зэргээр өөрийн боломжийн хүрээнд туслаад л явдаг байсан. Би амь хохирогчийг Т аймгийн 100 жилийн ойгоор ээж, аав, 2 хүүхэдтэйгээ наадмын талбай дээр хоёр майхан бариад сайхан тэмдэглэж байсан. Амь хохирогчийн ээж хүртэл мэдэж байгаа. У.Мын хувьд хар багаасаа нэг нутгийнх. Ээж маань У.Мын ээжтэй нь холын садан төрлийн харилцаатай. У.М миний дээрээсээ 4 дэх ахын маань ангийн хүүхэд. Хар багаасаа ах аа гэж хүндэлж ирсэн ийм харилцаатай хүмүүс. 2023 оны .. дугаар сарын 07-ны өглөө амь хохирогч бид хоёр барилгын орон сууц засаж байсан газар өглөө 06 цаг өнгөрөөд бид хоёр ажлаа эхэлсэн. Тэгэхэд ажлын байран дээрээ хоёулхнаа байсан. У.М тухайн үед байгаагүй. Т аймгийн 100 жил болсон. Тэрний дараа У.Мын хадам ээж, аав хоёр нь алтан гадасны найртай гээд .. дугаар сарын 04-нд Ө явсан. Явчихаад .. дугаар сарын 07-нд ирсэн. Ирэхдээ юутай ирсэн бэ гэхээр 4 литр айраг, ууцны мах байсан. Тэгээд найран дээр юу болсон бэ гэсэн сугалаанд 100,000 төгрөгийн шагнал хожсон, тэрнээсээ та хоёрт амсуулъя гээд 20,000 төгрөгийг бэлнээр аваад ирсэн байсан. Тэгээд бид хоёр авч ирсэн мах, айргийг нь идэж уугаад байж байсан. Тухайн үед ажилтай байсан учраас нилээн ядарсан байсан. У.М найран дээр нилээн идэж уусан толгой, бие хаа муу байна гээд ганц юм авчихъя гэсэн. Тэгээд амь хохирогч У.Мын 20,000 төгрөгийг нь аваад тухайн өдөр болох .. дугаар сарын 07-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд дэлгүүр рүү явсан. Тэр үед гадаа халуун байсан. Тэгээд амь хохирогч дэлгүүр рүү яваад 0.75 литрийн Хараа нэртэй архи, ундаа авч ирсэн. Би У.М, амь хохирогч нарыг ах аа гэж хүндэлдэг байсан учраас юу ч бодолгүй авч ирсэн архийг нь тэр өдрөө ярьж хөөрөөд л уусан. Авч ирсэн юмыг нь уучихаад бид гурав гадаа халуун байгаа юм чинь гээд ярьж байгаад нар буухаар ажлаа эхлэе гэж тохироод гол орохоор болсон. Тэгээд бид гурав хойшоо Эы зүүн талын гол руу явсан. Гол руу явж байхад оёдлын үйлдвэрийн 5 давхар байрны хамгийн хойд талын хөндлөн байрны доод талын дэлгүүрт орсон. Хамгийн анх ундаа авах гэж орсон. Дахиж нэмж архи уух талаар яриагүй байсан. Тэгээд ундаа авах гээд ороход энэ хоёр ундаагаа аваад ирье гээд цаашаагаа явсан. Тэгээд ундаа авах юм байх гэсэн чинь 0.75 литрийн Хараа, 1 ундаатай аваад ирсэн. У.М дахиад ганц юм уучихъя гээд шаналгаад байсан. Тэр дэлгүүрээс 0.75 литрийн Хараа, 1 ундаа авсан. Тэгээд гол руу очиж авсан архиа уугаад ярьж хөөрч суусан. Архи дуусахын үед У.М, амь хохирогч хоёр хоорондоо муудалцаад маргалдаад эхэлсэн. Ямар шалтгаанаас болсон бэ гэхээр У.М, амь хохирогч хоёрыг холбосон хүн нь ажлын журмаар анх удаа надтай хамтарч ажиллаж байгаа хүмүүс. Өмнө нь ганц нэг ажил дээр 01, 02 сарын хугацаатай хамтарч ажиллаж байсан ийм л харилцаатай хүмүүс. Тэгээд ажиллаж байх хугацаанд амь хохирогч архи уудаг. Амь хохирогч У.Мыг бодвол барилгын ажил дээр нилээн О жилийн туршлагатай хүн. У.М бараг барилга дээр ажиллаж байгаагүй хүн. Хамт ажиллаж байх хугацаанд амь хохирогчийг зардаг, дээрэлхдэг зүйл надад ажиглагддаг байсан. Гэхдээ тэр болгонд нь би оролцоод байдаггүй байсан. Гол дээр юунаас болж муудалцсан бэ гэхээр амь хохирогч У.Мыг “чи намайг байнга зардаг, би чиний туслах биш, би чамтай ажиллаагүй, би Б.Гтой ажилладаг” гэх мэтээр маргалдаж байсан. У.М уухаараа ална шүү, барахгүй шүү гэх мэтээр хэлдэг төрлийн хүн. Гол дээр байхад У.Мын согтолт нь амь хохирогч бид хоёрыг бодвол өндөр байсан. Гол дээр амь хохирогч У.Мыг зодсон. Тэгээд бид гурав буцаад явсан. Байр руугаа буцаад явж байхад оёдлын үйлдвэрийн 5 давхарын дэлгүүр рүү амь хохирогч ундаа авах гээд орсон. Дэлгүүр рүү амь хохирогч орохдоо мөнгөгүй ороод буцаад гараад ирсэн. Тэгээд би дэлгүүр рүү ороод нэг ундаа аваад буцаад засаж байсан барилга руугаа явсан. Барилга руугаа явахад би түрүүлээд байшин руугаа орсон. Гэтэл гадаа амь хохирогч, У.М хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ хоёр барилга руу орж ирсэн. Барилга руу орж ирэхэд У.М амь хохирогч руу агсраад байсан. “Чам шиг хогийн амьтан, чи муу намайг барахгүй шүү, чи муу намайг зоддог хэн бэ” гэх мэтээр агсраад байсан. Агсраад байхаар нь өөрийнхөө орыг дунд нь засаад энэ хоёрыг хоёр талдаа хэвтүүлээд унтацгаасан. Өглөө босоход амь хохирогчийн Б талын нүд хавдаж, хөхрөөд улайсан байсан. У.Мын нүд нь нилээд хавдаад улайсан байсан. Тэгээд би санаа зовоод хүний юм хийж байгаа юм чинь амь хохирогчид нүдний шил зүүлгэсэн. У.М гадаа гагнуур хийж байсан учраас гагнуурын хар малгай зүүчихэж байгаа болохоор шил зүүх шаардлагагүй байсан. Тэгээд ажлаа эхлүүлээд байж байтал У.М өчигдрийнхөө уусан юмыг гаргая, толгой өвдөөд байна, шараа тайлж ганц юм авчихъя гээд байхаар нь өөрийнх нь данс руу нь мөнгө хийсэн. Тэгээд 3 пиво, ундаа, тамхи авч ирсэн. Тэрийгээ уучихаад байж байтал У.М дахиад ганц юм авчихъя гэсэн. Тэгээд шалаад байхаар нь данс руу нь 20,000 төгрөг хийгээд ганц юманд явуулсан. Авч ирсэн юм аа бас уугаад байж байтал 12 цаг өнгөрөөгөөд гаднаас манай шавь н.Б ирсэн. Өмнө нь тэр барилга дээр засал хийж байсан. Тэрнийхээ багажуудыг авах гэсэн юм аа гээд орж ирсэн. Тэгээд н.Быг орж ирэхэд бид нарын ууж байсан архи дуусаж байсан учраас н.Быг шил архинд явуулсан. Тэгээд н.Б, амь хохирогч, У.М бид дөрөв юм ярьж сууцгаасан. Тэгээд н.Б амь хохирогчийн нүүр ам хөхөрч хавдсаныг харсан. н.Б хэлэхдээ “ах нар яагаад нүүр ам чинь хөхөрчихөв өө” гэсэн. 13 цаг өнгөрөөгөөд 14 цаг болж байсан. Тэгэхэд н.Бын эхнэр гээд эмэгтэй хүн гаднаас ороод ирсэн. “Яасан удаан явдаг юм бэ” гээд н.Быг аваад явсан. Явсных нь дараа бид гурав хоолоо идээд байж байтал миний хуучин хөндүүрлээд байсан шүдний ломбо уначихсан. Тэгээд тухайн үед гадаа н.Э ирсэн байсан. н.Эт “Т рүү орж шүднийхээ ломбыг хийлгэмээр байна” гэж хэлсэн. н.Эын найз нь болох н.И гээд нэг залуу байсан. Тэгээд бид гурав эмнэлэг орох гээд Т рүү орсон. Т рүү явах хооронд н.Э, н.И хоёрыг хоол идэх үү гэсэн чинь идье гээд А зоогийн газар руу орсон. Ат байхад 50 граммаар нэг, хоёр удаа татсан. Тэгээд нилээн ярьж хөөрч сууж байгаад 15 цагийн үед А зоогийн газраас гарсан. Зоогийн газраас гараад зүүн талд байдаг шүдний эмнэлэг орсон. Тэр эмнэлэг рүү орсон чинь шүд үзэхгүй, эмч нь байхгүй гээд гарсан. Тэгээд өөр нэг эмнэлэг рүү ороход бас эмч нь байхгүй гэсэн. Бид гурав гараад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү очсон. Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэсэн бас л цаг байхгүй гэсэн. Тэгээд буцаад барилга руугаа ирсэн. Барилга руугаа ирэхэд цаг 16 цаг өнгөрөөд 17 цаг болж байсан. Нилээн орой болсон байсан. Барилга дээрээ ирэхэд амь хохирогч, У.М хоёр дахиад нэг шил архи нэмээд авчихсан хоорондоо муудалцаад зогсож байсан. Тэгээд би орж салгасан. Амь хохирогчийн согтолт өндөр байсан. Амь хохирогч, У.М хоёрыг салгачихаад н.Э, н.И хоёр дээр очиж зөвлөгөө өгөөд байж байтал Налайхаас манай н.О гээд найз өглөө нь ирнэ гээд ярьж байсан. Тэгээд байж байтал 1.. цаг өнгөрөөд н.О найз н.Стойгоо ирсэн. Ирэхээр нь би н.О, н.С хоёртой М хийд рүү 1.. цаг өнгөрөөгөөд явсан. Тэгээд бид гурав Мт очоод ярьж хөөрөөд ууж суусан. Сууж байгаад овооны энгэрт 22 цагийн үед нэг гэр авсан. Овооны энгэрээс 0.75 литрийн ногоон экс нэртэй архи авч уусан. Тэгээд бид гурав ярьж хөөрөөд нөгөө архиа уучихаад овооны энгэрт хоносон. Овооны энгэрт хоночихоод өглөө нь н.Огийн найз н.С хотод ажилтай байсан учраас н.О бид хоёр Т рүү н.Сор хүргүүлээд засаж байсан барилга дээр ирсэн. Барилга дээр ирээд н.О бид хоёр барилга руу орсон. У.М гадна талд шатан дээр гагнуур хийгээд зогсож байсан. Ороод У.Мт “ямар хоол унд хийж идэх вэ” гэсэн чинь “бэлэн юм авчихъя” гэж У.М хэлсэн. н.О барилга руу ороод буцаад дэлгүүр орсон. Би барилга руу ороход амь хохирогч сонин байдалтай хэвтэж байсан. Би хувцасаа сольж байх хооронд зүүн хойд талд миний барилгын ажлын хувцас байсан. Б хойд талд амь хохирогч унтаж байсан. Унтах ч гэж зовуурьтай хэвтээд байж байсан. Хувцасаа сольж байх үед би нүднийхээ хажуугаар хальт харсан. Тэгэхэд амь хохирогч аягүй хүнд байдалтай миний хойгуур 00 руу орсон. Тэгээд би хувцасаа сольчихоод амь хохирогчийн араас орсон чинь 00-ын өмнө газар хэвтчихээр нь сандраад У.Мт хэлээд “яана аа, О ах харавчихав уу, яачихав” гэсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар хамгийн түрүүнд түргэн дуудсан. Гэтэл миний утасны цэнэг дуусаад н.Огийн утсаар мөн адил дуудсан. Би тухайн үед сандарсан. Тэгээд түргэн ирэхэд амьсгаа нь хураагдсан байна шүү дээ гэсэн. Түргэний дараа цагдаа ирсэн. Цагдаа нар ирэхэд байрны эзэн н.Бы эхнэр ирсэн. Цагдаа нар ирээд бид нарыг тус тусад нь зогсоосон. н.Бы эхнэр ирээд юу болсон талаар асуусан. “Би өглөө нь ирсэн чинь л ийм зүйл болчихлоо, тэгээд түргэн дуудсан” гэдэг талаар н.Бы эхнэрт хэлсэн. н.Бы эхнэр надад ингэж хэлсэн. “Урьд шөнө нилээн харанхуй болсон үед шөнө барилга дээр ирсэн чинь У.М ганцаараа нэг давхарт архи юм уу, нэг юм уугаад зогсож байсан. Нөгөө нэг хүн нь байхгүй ганцаараа байж байсан шүү дээ” гэсэн. Би бол тухайн үед тэгж л бодсон. Шөнө л гарч ороод наана, цаана юм болсон юм байхдаа гэж бодсон. Намайг М явахад амь хохирогчид тийм аймар шалбархай, гэмтлийн зүйлүүд мэдэгдээгүй. Цагдаа нар ирээд цагдаагийн газар руу машиндаа суулгаад аваад явсан. Би өглөө нь М дээр байхдаа үлдээсэн архинаасаа уусан. Гэтэл цагдаа нар ажил дээрээ авч ирчихээд надаас архи аймар үнэртээд, тал талаас нохой шиг “чи хүн алчихсан юм биш үү, чи л алчихсан байна шүү дээ” гэсэн. Өглөө 10 гээд цагдаа дээр ирснээс хойш намайг номхон зогсолттой зогс гээд орой 19, 20 цаг хүртэл нам зогсоосон. Хоол, цай юу ч байхгүй. Би бараг ухаан алдах шахуу, надад аягүй хэцүү байсан. Тэгсэн намайг сэжиглэж байна гэсэн. Би тухайн үед юунд холбогдоод байгаагаа ойлгоогүй. Би ингэж хүндээр яллагдаад байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна.“ гэж.  

 

Шүүгдэгч, хохирогч У.М: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй”, “хохирогч болохын хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн.

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласан баримт бО хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 1 тал/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн хэргийн 2 тал/, газарт үзлэг хийсэн тэмдэглэл бО тухайн үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 4-17 тал/, мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 19 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл бО тухайн үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 20-24 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 25-30 тал/, сэжигтэн Гын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 32-39 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн ...-44 тал/, “Хаан банк” ХК-ийн 2023 оны .. дугаар сарын 24-ний өдрийн №5721/23/445 дугаартай албан бичиг, депозит дансны хуулгууд /1 хх-ийн 46-.. тал/, “Хас банк” ХК-ийн 2023 оны .. дугаар сарын 23-ны өдрийн №130/361 дугаартай албан бичиг /1 хх-ийн 53 тал/, “Төрийн банк” ХК-ийн 2023 оны .. дугаар сарын 1..-ны өдрийн №49/665 дугаартай албан бичиг /1 хх-ийн 54 тал/, банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 55-56 тал хохирогч У.Мын \ мэдүүлэг /2 хх-ийн 1..9-190 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нгийн мэдүүлэг /1хх-ийн 63 дугаар тал/, гэрч Ү.Эын \ мэдүүлэг /1хх-ийн ....-..9 дүгээр тал/, гэрч Ү.Эын дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 91-93 дугаар тал/, гэрч Д.Иын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар тал/, гэрч Д.Иын дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 76-7.. дугаар тал/, гэрч Э.Бын мэдүүлэг /1хх-ийн 115-116 дугаар тал/, гэрч М.Мы мэдүүлэг /1хх-ийн 119-120 дугаар тал/, гэрч Х.Сын мэдүүлэг /1хх-ийн 112-113 дугаар тал/, гэрч С.Бы мэдүүлэг /2хх-ийн 193-19... тал/, гэрч Б.Бы мэдүүлэг /1хх-ийн 105-106 дугаар тал/,   гэрч А.Сын мэдүүлэг /1хх-ийн 10.. дугаар тал/, гэрч Э.Огийн мэдүүлэг /1хх-ийн 95-96 дугаар тал/, шүүгдэгч У.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн ..2-..3 дугаар тал/, шүүгдэгч У.Мын гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн ..5-..6 дугаар тал/,      Т аймгийн Шүүх шинжилгээний 2023 оны .. дугаар 10-ны өдрийн 4..1 дугаартай дүгнэлт /1хх-ийн 156-157 дугаар тал/, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны .. дугаар сарын 09-ний өдрийн Э.О, У.М, Б.Г нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 1.. дугаар тал/, Т аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт /1хх-ийн 13..-143 дугаар тал/, шинжээч эмч Л.Бямбатуяагийн мэдүүлэг /1хх-ийн 153 дугаар тал/,        Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны .. дугаар сарын 15-ны өдрийн 2..60 дугаартай дүгнэлт /1хх-ийн 165-166 дугаар тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны ... сарын 04-ний өдрийн 34.. дугаартай дүгнэлт /2хх-ийн 224-231 дүгээр тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт /1хх-ийн 202-20... тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1214 дугаартай дүгнэлт /4хх-ийн 74-75 дугаар тал/, хохирогч У.Мын дахин өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Оын мэдүүлэг, гэрч С.Бы мэдүүлэг, гэрч Д.Дгийн мэдүүлэг, Мөрдөгчийн 20... оны 3 дугаар сарын 1..-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай тогтоол, Т аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 20... оны 3 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас, шинжээч эмч Л.Бямбатуяагийн дахин өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ийн 44-122 дугаар тал/ зэрэг болно. 

 

Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдөр Т аймгийн З сум, Б З 6 дугаар баг, Лын гудамж, 2-223 тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд барилгын засварын ажил хийж байхдаа хувийн таарамжгүй харьцааны Ус хамт ажиллаж байсан .. настай, э..эгтэй Ё.Оыг нүүр хэвлийн тус газарт нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “зулайн Б хэсгээс доош суурийн дунд хонхор хүртэл үргэлжилсэн шугаман, зулайн чамархайн заадал, Б чамархайн ясны урд доод хэсгээс арагш чамархай, зулайн заадал руу үргэлжилсэн хугарал, Б чамархайн булчинд цус хуралт, Б хацар ясны хугарал, цус хуралт, Б 5,6,7,..,9,10, зүүн 2,3,4,5,6,7,..,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цус хуралт, Б, зүүн уушигны шарх, цээжний Б хөндийд цус хуралдалт /400мл/, их тархины Б тал бөмбөлгийн чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, Б шанаа, зүүн чамархайн хуйх, өвчүүний бүдэрхий, Б, зүүн өвдөг, шилбэ, Б тавхайн 1-р хурууны 1-р үенд зулгаралт, зүүн нүдний алимны салст, Б, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, цээж, Б сарвууны 1-р хурууны 3-р үе, Б гуя, Б тавхайн 1-р хурууны 2-р үенд цус хуралт, Б, зүүн шанаа, Б, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ, духны Б хэсгээс доош Б нүдний ухархайн гадна хана, духны сэртэн, хацрын заадал, хамар яс, зүүн 9-р хавирганы хуучин хугарал” гэмтэл учруулж О тооны гэмтэл учруулан зовж зүдрэхээр байдлыг бий болгож буюу онц харгис хэрцгийгээр алсан,

мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны .. дугаар сарын 07-ны өдөр Т аймгийн З сумын Б З 6 дугаар багийн 2-223 тоотын гадна хамт барилгын ажил хийж байсан У.Мын нүүр рүү гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад шарх, дух, зүүн чамархай, зүүн дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт, Б, Б нүдний дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, дээд уруул, дээд, доод уруулын дотор салст, Б мөрөнд цус хуралт, Б нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч У.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ барилгын засварын ажил хийж байсан Т аймгийн З сум, Б З 6 дугаар баг, Лын гудамж, 2-223 тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө иргэн Ё.Оыг Б.Год зодуулан бэртэл, гэмтэл авч асрамж, туслалцаа шаардлагатай байхад нь амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан байгааг мэдсээр байж харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлэлгүй орхисны Ус хохирогч Ё.О нь нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2334000000299 дугаартай хэрэгт авагдсан:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Мын өгсөн: “...2023 оны .. дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед У хотод байх гэрээсээ Т аймгийн З сумын 6 дугаар баг, 2-223 тоотод ажил хийж байгаа газраа ирсэн. Намайг ирэхэд талийгаач О, Г 2 амарч байсан. Гадаа халуун байна, орой сэрүүнд гарч ажлаа эхлэе гэж Г надад хэлсэн. Би 2.5 литрийн пивоны саванд айраг хийж авч ирсэн байсан ба хоол ундаа идээд айргаа уугаад байж байгаад өдөр 14 цагийн үед Г “халуун байна, усанд оръё” гээд тэр хавьд байдаг гол руу усанд орохоор явсан. Замдаа оёдлын үйлдвэрийн 5 давхар байрны дэлгүүр орж зайрмаг, 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад гол дээр ирээд үлдсэн 1 сав айраг бО авсан архиа хувааж ууцгаагаад ажлынхаа талаар ярилцаж суусан. Тэгээд голын усанд талийгаач О орж сэрүүцсэн бөгөөд Г бид хоёр ороогүй. Тэгээд нар буусны дараа буцаад ажлынхаа байр руу бид 3 алхаж явах замдаа оёдлын үйлдвэрийн 5 давхар байрны дэлгүүр рүү О орсон. Г бид хоёр дэлгүүрийн гадна хүлээж, О дэлгүүрээс юм аваагүй гарч ирээд бид 3 ажлын байран дээр байж байтал Г миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Цохисных нь дараа би нүүрээ дараад газар хэвтсэн. Тэгээд би ганцаараа хашаан дотор хэсэг сууж байтал О ажлын байрнаас гарч ирээд намайг “орж унт” гэхээр нь би ороод 1 давхарт бид 3 хамт унтсан. Маргааш нь буюу 2023 оны .. дугаар сарын 0..-ны өглөө 06 цагийн үед бид 3 ажилдаа гарсан бөгөөд өдөр 12 цагийн үед ид халаад байхаар нь байшин руугаа орж хоол цайгаа хийсэн. Хоол идчихээд байж байтал талийгаач О ганцаараа дэлгүүр ороод 0.33 литрийн Хараа гэдэг архи авч ирсэн. Бид хэдийг хоол идэж байх үеэр гадаа Э гэх залуу нэг залуутай хамт ирчихсэн унь зүлгээд байж байсан. О авч ирсэн архийг Г бид 3 хувааж ууж байтал гадаа Гын шавь гэх залуу орж ирээд “таслагч, дрилл авна” гээд орж ирсэн. Тэгсэн Г шавийгаа дэлгүүр рүү архинд явуулсан. Удалгүй Гын шавь 0.5 литрийн “Хараа” гэдэг архи бО ундаа авч ирээд бид 4 хувааж уугаад байж байтал Гын шавийн эхнэр гэх нэг хүүхэн орж ирээд тэр залууг аваад гарсан. Үүний дараа цагийг нь сайн санахгүй байна үдээс хойш л байх Г хоол идэж байхдаа шүдээ гэмтээчихсэн болохоор шүдний эмнэлэг орно гээд Эын хамт З сумын Т рүү явсан. 40 минут орчмын дараа Г, Э нар ирсэн ба би байшингийн 2 давхарт полкон дээр ажлаа хийж байсан. Харин О байшингийн 1 давхарт хэвтэж байсан. Г байшин руу ганцаараа орсны дараа “Ооо ахаа” гэх Гын орилох дуу гарахаар нь би 2 давхараас 1 давхар руу гартал 1 давхрын том өрөөний шалан дээр О ах газарт хэвтчихсэн дээрээс Г тавчиктай хөлөөрөө нүүр бО цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би очоод “юу болоод байгаа юм” гээд болиултал Г надад хандаж “үхээч гэж намайг хараасан, хүн тэжээвэл толгой цустана, мал тэжээвэл ам тосдоно” гэж хэлээд нэмж О цээж, нүүр хэсэг рүү нь өшиглөхөөр нь би “болиоч” гэсэн чинь Г Оыг зодохоо болиод надад хандаж “та ажилдаа гар” гэхээр нь би байшингийн хоёр давхрын болкон дээр гагнуур хийсэн. Харин Г байшингийн 1 давхраар гарч ороод хүнтэй утсаар яриад яваад байсан. Тэр үед талийгаач О 1 давхарт байсан ба гарч ирэхгүй болхоор нь би 1 давхар руу буутал нойлын өрөөнд Г, Оыг оруулчихсан нүүр толгойг нь хүйтэн усаар угааж байсан. О нүүр нүд нь хөхөрч хавдсан ухаангүй байдалтай байсан. Би буцаад хоёр давхрын болкон дээрээ гагнуур хийж байтал 19 цагийн үед Г 1 давхраар “би явлаа шүү хүн ирж байгаа, би хойшоо мод руу очиж хоночихоод ирье, та багажаа цуглуулаад хаалга үүдээ сайн түгжиж хоноорой” гэж хэлсэн. Удалгүй хашааны гадна цагаан өнгийн кроун маркийн машин ирээд Г гартаа хоёр мишок бариад уг машинд суугаад явсан. Хэн ирснийг мэдэхгүй байна. Тэгээд 21 цагийн үед харанхуй болоод би гагнуураа хийж дуусаад багажнуудаа цуглуулаад 1 давхрын үүдний жижиг өрөөнд багажаа хийгээд нойл руу ортол О ах нойлын өрөөний ванн дотор хурхираад унтаж байсан. Тэгэхээр нь гадаа ажил хийж байгаа Э бО түүнтэй хамт байсан залууг дуудаж бид 3 нойлын өрөөнөөс О ахыг дамжилж гаргаад том өрөөний гудсан дээр хэвтүүлсэн. Тухайн үед О ахын нүүр, нүд хөхөрч хавдсан байсан болохоор Э “энэ ахыг хэн зодсон юм бэ” гэхээр нь Г зодсон болохоор “Г зодчихсон юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э надад хандаж “хөгшин хүн зодож байхаар үе тэнгийнхнээ зодохгүйдээ” гэж хэлсэн. Тухайн үед миний нүүр нүд хөхөрч хавдсан байсан болохоор Э мөн надаас “та бас нүүр амаа яачихсан юм бэ” гэж асуухаар мөн адил Г цохисон болохоор Г намайг цохисон талаар хэлсэн чинь Э “ өө яана аа, хоёуланг чинь ингээд зодчихсон юм уу, нүүр ам аймар хавдсан байна лээ шүү, та анзаарч байгаарай” гэж хэлээд Э, хамт байсан залуугийн хамт гараад явсан. Тэгэхээр нь би хоёр давхарт гараад унтаад өгсөн бөгөөд О ах 1 давхарт унтаж үлдсэн. Унтахад 22 цаг болж байсан. Маргааш нь буюу 2023 оны .. дугаар сарын 09-ний өдрийн 06 цагийн үед сэрэхэд О ахын хурхирах дуу 1 давхраас сонсогдож байсан ба би 1 давхарт О ах дээр очоод “дажгүй юу, бие гайгүй юу” гэхэд О ах ёолж байгаад “гайгүй” гэж байсан. Их зовиуртай харагдаж байсан. Тэгээд би Г руу залгаад “ирэх болж байна уу, хурдан ир Ооо ахын чинь бие өвдөөд ёолоод байна, түргэн дуудъя” гэж хэлэхэд “жаахан байж байгаад очлоо” гэж байсан. Үүний дараа би гадаа гарч гагнасан төмөрнүүдээ зүлгээд байж байтал 7 цаг болж байхад Г цагаан өнгийн кроун машинтай ирсэн бөгөөд найз хүүхнийхээ хамт орж ирсэн. Орж ирээд байшин руу яваад орсон ба би хойноос нь хоёр давхраар бууж ирэхэд Г О ах дээр очоод “бос” гээд сэгсрээд байсан. Нөгөө найз хүүхэн нь “энэ хүн яасан юм бэ” гэж асуухад Г 2, 3 хоног архи уугаад ирсэн юм гэж байсан. Г хоол хийж идъе гэж хэлэхэд найз хүүхэн дэлгүүр рүү гоймон авна гээд гарсан. Г, О хоёр 1 давхарт үлдээд, би 2 давхарт болкон дээр зүлгүүрээ хийсэн. Удалгүй Г намайг дуудахаар нь 1 давхарт буухад Г О ахыг нойлд оруулчихсан толгойг нь хүйтэн усаар норгож байсан бөгөөд Г надад хандаж “О ах харвачихлаа” гэхээр нь би “юу гэсэн үг юм бэ түргэн дуудаач” гэж хэлж байхад найз хүүхэн нь орж ирээд найз хүүхнийх нь утсаар түргэн дуудуулсан. Тухайн үед миний утас цэнэггүй унтарсан байсан юм. Түргэн 5-10 минутын дараа ирсэн бөгөөд ирж О ахыг үзээд нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2хх-ийн 1..9-190 дүгээр тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нгийн “Миний хувьд гомдлын хувьд маш их гомдолтой байна. Гтой утсаар ярих гээд залгаад байсан огт утсаа аваагүй. Миний хүүг зодчихоод утсаа авахгүй салгасан юм байна гэж бодоод байгаа. Яагаад зодсон юм бол, тэр үедээ эмнэлэгт хандаад үзүүлж болоогүй юм болов уу гэж маш их гайхаж байна. Би өөрийн ..969....47 дугаарын утсаар Гын утас руу залгаж байсан. Гын ар гэрээс хохирол төлбөрт хоёр сая төгрөгийг миний дансанд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 63 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Эын өгсөн: “...Орой 16 цагийн үед униа зүлгэж эхлээд 20 цагийн үер харанхуй болох үед ажлаа дуусгасан юм. Тэгээд гар нүүрээ угаахаар угаалгын өрөө рүү ороход ванн дотор Ооо гэдэг ах ус хийгээд дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед нүүр ам нь жигтэйхэн хавдчихсан, хоёр нүд нь тагларчихсан байхаар нь дуудсан чинь сэрэхгүй байхаар нь найз И бО тэнд Ооо гэдэг ахтай хамт ажиллаж байсан М гээд ахтай хамт өргөөд орон дээр нь гаргаж хэвтүүлсэн. Тэгээд М гэдэг хүнээс яасан талаар нь асуухад “Гтой л муудалцаад байсан” гэж хэлсэн. Ооо гэх хүн зүгээр явж байсан. Ямар нэгэн зовуурь шаналал байхгүй. Б нүд нь хөхөрчихсөн согтуу л явж байсан. Орой оронд нь оруулахад нүүрний ил харагдаж байсан гэмтэл бол нэмэгдсэн, 2 нүд нь тэр чигтээ хавдсан, нүүр нь хавдсан байдалтай болчихсон байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн ....-..9 дүгээр тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Эын дахин өгсөн: “Тухайн үед талийгаач тогоо шанага бариад хоол хийгээд явж байсан. ...Эхлээд манай найз И нэг давхрын нойл руу орж бие засаад гар нүүрээ угаасан. Дараа нь би орж гар нүүрээ угаасан. Тухайн үед нойлын өрөөний ванн дотор амь хохирогч гэх О хувцас байхгүй, дотуур хувцастайгаа хурхираад унтаж байсан. Бараг усгүй шахуу ванны дотор бие нь хуурай, бандаашны арын хэсэг нь жаахан нойтондуу байсан. Би хараад Мт хандаж “энэ хүн чинь зүгээр үү, хэр их уусан юм бэ, ор дэр рүү нь аваачиж унтуулах юм уу” гэж хэлсэн. Харин М “би ганцаараа дийлэхгүй байх, хоёр дүүг явахаас нь өмнө хамт өргөлцөөд ор руу нь унтуулья” гэж хэлсэн. Тэгээд М талийгаачийн цээжнээс нь би хоёр хөлнөөс нь өргөөд И хаалга онгойлгоод бид гурав том өрөөний Б хэсэгт зассан мишок дээр аваачиж хэвтүүлсэн. Нэг шар хөнжил хажууд нь байсан. Би Мт хандаж “Энэ хүн чинь янзан бүр болох вий дээ, 2-3 хоног архи уучихсан, болохгүй бол эмнэлэг дуудаарай” гэж хэлээд өөрийн гар утасны дугаарыг Мт өгөөд бид хоёр явсан. ...Өдөр намайг ирэх үед талийгаачийн нэг нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Гэхдээ айхтар хавдаагүй, анзаарагдахаар байсан. Харин орой өргөх үед хоёр нүд нь нилээд айхтар хавдсан, өдрийн хавдартай нүд нь нэмээд хавдсан байсан. Өдөр Б нүд нь хавдартай байсан санагдаж байна. Өөр биед нь цус нөж болсон зүйл анзаарагдаагүй. Нүүр хэсгийг нь хараад нилээд айхтар зодуулсан байна, энэ хэдийг хоорондоо зодолдсон байна гэж бодсон. Би Маас “та нүдээ яасан юм бэ” гэхэд дриллээр юм хийж байгаад иш нь ирээд цохисон гэж ярьсан. Харин “О гэх хүнийг яасан юм бэ” гэхэд “Г зодсон, боль гээд байхад болихгүй байсан, намайг болохоор өчигдөр орой цохисон, би одоо юу гээд хэлсэн юм санахгүй байна, дургүйг нь хүргэхээр юм хэлчихсэн юм уу, намайг Г цохисон” гэж ярьсан. ...Маргааш нь буюу 2023 оны .. дугаар сарын 09-ний өглөө 09:30-09:40 цагийн үед засвар хийж байсан байшин руу очсон. Тухайн үед эмнэлгийн машин ирчихсэн байсан. Г гадаа хураалттай модны хажуу талд нилээд сандарсан байдалтай зогсож байсан. Уулзах үед “О ахын зүрх нь гэнэтхэн хаагдчихлаа, 2-3 хоног гадуур архи уугаад зодоон хийгээд явж байсан, чи явж ажлаа бодохгүй юу даа” гэж хэлсэн. ...Г “шүүх хурал болоод даалтанд гарчихлаа” гээд танихгүй дугаараас над руу залгасан. Тэгээд надтай ярихдаа тулгасан байдалтай “Чи О, М нарыг зодолдохыг цонхоор харсан уу, би салгаж байсан, чи харсан уу” гэж асуусан. “Би одоо хот руу ороод буудалд хонох юм шиг байна, чи ирэхгүй юм уу” гэж хэлэхээр нь “би юу ч гэсэн ярья” гээд тасалсан. Тэр ч над руу дахиж залгаагүй, би ч дахиж залгаагүй. М “юу гэж чамд ярьсан юм бэ” гэхэд нь үнэнг нь хэлсэн.” гэж хариулсан мэдүүлэг /1хх-ийн 91-93 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Иын өгсөн: “...2023 оны .. дугаар сарын 0..-ны өдөр 20 цаг өнгөрөөд гадаа бүрэнхий болоод Э бид хоёр буугаад хажуу талд нь байх байшин руу орсон. Тухайн байшинд хоёр ах байсан. Нэгнийх нь нэрийг М гэсэн. Байшинд ороход тухайн байшин дотор угаалгын өрөөнд ваннд нэг ах нь унтаж байхаар нь манай найз Э, М гэх ахтай хамт өргөөд хажуу талын том өрөөнд нь оруулж ор засаж өгөөд унтуулсан. Тэгээд би найз Эын гэрт очиж хоносон. 2023 оны .. дугаар сарын 09-ний өглөө тухайн засвар хийж байсан газар Э бид хоёр очиход түргэний машин ирсэн байсан. Юу болсон талаар тодруулахад өчигдрийн ванн дотор байсан ах өнгөрсөн гэж байсан. Тухайн хүн унтсан байдалтай, нүүр нь хоёр нүд нь нилээн хавдартай болсон байсан. Тухайн хүн дотоожтой байсан. Өөр ямар хувцасгүй байсан. Тухайн хүн өдөр гарч ирэхэд нүүр царай нь зүгээр байсан ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй байсан. Хальт гарч ирээд л буцаад орсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Иын дахин өгсөн: “М, Э бид гурав хогоо цэвэрлэсэн. Гражийг нь түгжээд би эхлээд нойл орж гараа угаасан. Тухайн үед ванн дотор О гэх ах хурхираад унтаж байсан. Тухайн үед харах үед 2 нүд нь нилээд хавдартай хүнд зодуулсан шинжтэй байсан. ...Би нойл, угаалгын өрөөнөөс гарах үед Э бие засах өрөө рүү зөрөөд орсон. Э гараа угаачихаад хаалга онгорхой байсан тул Мтай ярих үед “Хоёр дүүг байгаа дээр нь өргөөд оронд нь оруулаадхья” гэж хэлсэн. ...Өдөр 14:00 цагийн үед зүгээр байсан, тэр үед эмнэлэг яваад ирсэн. Түүнээс хойш огт хараагүй. ...М 14:00 цагийн үед гагнуур хийж байсан. ...Мын яриагаар талийгаачийн гэмтлийн талаар Эт хандаж “энэ хоёр буюу Г, О нар маргалдаад Г Оыг зодсон, боль гэсэн боловч болихгүй байсан” агуулгатай зүйл хэлсэн. М мөн өөрийн нүд нь хөхөрсөн талаараа ярихдаа эхлээд дриллээр өөрийгөө харвуулаад цохисон гэснээ өчигдөр “бид хэд гол орчихоод буцаж ирээд маргасан юм шиг байгаа юм, юунаас болсноо санахгүй байна, Г намайг цохисон” гэж ярьж байсан. ...Өдөр ямар нэгэн гэмтэлтэй зовуурьтай байсан талаар нэг удаа таарах үед харж чадаагүй. Орой явах үед нойлд байхад нь харахад 2 нүд хацар нь нилээд хавдартай байсан. Дуудсан боловч сонин дуугараад сэрэхгүй байсан. ...Э Мтай ярилцах үедээ “энэ хүнээ эмнэлэгт үзүүлэх юм уу, түргэн дуудсан нь дээр байх аа” гэж хэлсэн. Бид хоёр шалтгааныг нь тухайн үед хараагүй, ойлгоогүй байсан юм. Харин М өөрөө хэлэхдээ “Би чиний дугаарыг авья” гээд Этай дугаараа солилцож байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 76-7.. дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Бын өгсөн: “...Би байшингийн 1 давхарын том өрөө рүү явж ороход Г багш 2 хүнтэй хамт өрөөний Б хойд талд хөнжил дэвсгэрийнхээ хажууд 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан. ...Тэгээд нүдний шилтэй ах буюу /гэрэл зураг үзүүлэхэд зурагт зааснаар М гэх/ хүн утасныхаа хавтаснаас хаан банкны карт гаргаж өгсөн. Энэ хооронд туранхай хөгшин ах буюу /гэрэл зурагт зааснаар О гэх/ хүн би бодибилдингээр явдаг гээд гар дээрээ суниагаад байсан. ...Нүдний шилтэй ахын нүд нь хөхрөөд бамбайсан байсан. Харин нөгөө туранхай хөгшин ахын нүд бамбайчихсан байсан. Хөхөрсөн бол харагдаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-116 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мы өгсөн: “...Миний харснаар бол нэг хүн нь Б талын нүд нь хөхөрчихсөн байсан. Өөрөөр анзаарсан зүйл бол байхгүй. /Гэрэл зураг үзүүлэхэд Мыг зааж “энэ хүний нүд хөхөрсөн байсан. Гэхдээ энэ зураг дээр арай царайлаг гарсан байна”/ гэв.” гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Сын өгсөн: “...Би 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдрөөс .. дугаар сарын 09-ний өдөр түргэн тусламжийн ээлжийн жижүүрт гарч байсан. Тэгээд өглөө 2023 оны .. дугаар сарын 09-ний өглөө 09 цаг 03 минутад 103 дугаарын утсанд ..... дугаарын утаснаас бага эмч Нд “ухаангүй согтуу хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би яаралтай дуудлагаар жолоочийн хамт гарсан. ...Тухайн талийгаачийг “архи уусан уу, ар гэрийнхэн нь байгаа юу, хүнтэй зодолдсон юм уу” гэж асуусан. Тэгэхэд барилгын эзэн гэсэн хүн буюу зурагт зааснаар Г гэх хүн “ээж нь хотод байдаг, энэ барилга дээр байрлаж ажилладаг юм. Сүүлийн хэд хоног архи уугаад яваад байгаа. Би эхнэртэйгээ хамт М очоод хоночихоод ирсэн юм аа. Хэнтэй хаагуур уусанг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...Барилгын эзэн буюу зурагт зааснаар Г гэх хүн нилээд сандарсан байдалтай байсан. Зүрхний цохилтыг нь үзэхэд 1 минутад 124 удаа цохилж байсан. Тэгээд зүрхний цохилтыг бууруулах эм өгсөн. Нөгөө саарал өнгийн баг зүүсэн э..эгтэй буюу М гэх хүний биеийн байдлыг харахад хэвийн, ямар нэгэн айж сандарсан зүйлгүй байсан. ...Барилгын эзэн буюу зурагт зааснаар Г гэх хүн эхнэртэйгээ хамт Маас байшинд орж ирэхэд талийгаачийг “цаад талын том өрөөнд хагас суугаа байдалтай байж байсан. Тэгээд 00 орлоо гээд орсон. Тэгээд 00 ороод гэнэт сонин амьсгалаад ухаан алдаад уначихсан дөнгөж сая” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “тийм байх боломжгүй. Талийгаач нас бараад удчихсан байна” гэж хэлсэн. “5 минутын өмнө танайд дуудлага өгөхөд талийгаач амьд байсан” гэж хэлсэн. Тэгэхэд нь би дахиад “тийм байх боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд би худлаа яриад байгааг нь мэдээд үзлэг хийж байх явцдаа цагдаад дуудлага өгсөн. ...Зөөвөрлөсөн байдалтай байсан. Яагаад гэвэл эвхсэн хөнжил дээр дэрлээд хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Хэрвээ ариун цэврийн өрөө рүү ороод ухаан алдаж унасан бол тийм эмх цэгцтэй байрлалтай хэвтсэн байх боломжгүй. Тэнд байгаа хүмүүс талийгаачийг ариун цэврийн өрөө рүү зөөж оруулсан гэж би бодож байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 112-113 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бы өгсөн: “2023 оны .. дугаар сарын 0..-ны өдөр байсан шиг санагдаж байна, яг сайн санахгүй байна. Мөн цагийг нь бас яг тэд ид гэж хэлж чадахгүй байна. Намайг гэрээсээ гараад явж байхад ямар ч байсан өдөр байсан. Тэгтэл нөгөө засвар хийлгэж байгаа айлаас “ална шүү чамайг” гэсэн чанга чанга дуу гараад байсан. Тэгээд би нэг орж юу болж байгааг мэдэх гэсэн боловч болихоор шийдээд яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /2хх-ийн 193-19... тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бы өгсөн: “Би 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр А.Г гэх хүнтэй аман гэрээ байгуулан урьдчилгаа мөнгө өгөөд явсан юм. 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр засварын ажлаа хийж эхэлсэн юм. Би 2023 оны .. дугаар сарын 06-ны өдөр барилгын материал авчирч өгөхөд Г, У хоёр байсан. Талийгаач У нүүр ам нь зүгээр байсан. 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдөр материал дууслаа гээд 500.000 мянган төгрөг авсан. Материалаа авлаа гэж орой хэлсэн. Тэгтэл өнөөдөр өглөө ийм юм боллоо.” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-106 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сын өгсөн: “Сүүлд 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдрийн 12:30 минутын орчим засвар хийлгүүлж байсан гэртээ очоод ороход гэрийн нэг давхарт шалан дээр гудас дэвсчихсэн М нь ганцаараа хэвтэж байхаар нь “нөгөө хэд чинь хайчсан юм” гэхэд “ирэх байх аа” гэж надад хэлэх үед нүүр хэсэг нь хөх эрээн болчихсон байсан. “Яасан юм” гэхэд “дриллэнд цохичихсон” гэж надад хэлсэн. Би дээшээ хоёр давхар руу гарч гарахад хүн байхгүй байхаар нь гэрээсээ гараад явсан. 22 цагийн орчим өөрийн тээврийн хэрэгслээ угаалгаж байх зуур засвар хийлгэж байгаа гэрээ эргэж орохоор хаалга татаж үзэхэд хаалга нь түгжээтэй хаалгыг нь сольчихсон түлхүүр байхгүй болохоор нь цонхоор нь харахад М нэг давхартаа ганцаараа босоод зогсчихсон аягатай зүйл уугаад байж байхаар нь нэг цонхыг нь нүдэх гэснээ болиод грашаа эргэж харахад цоожтой байхаар нь шууд гэр рүүгээ явсан. Тэгээд өглөө манай байранд хүн өнгөрчихсөн байна гэхийг сонсоод гэртээ очиход .. дугаар сарын 0..-ны өдрийн 12 цагийн орчимд нэг давхрын цонхны хажууд өрөөд тавьсан паркетэн шал өнөөдөр өглөө очиход нурсан байдалтай бас шалан дээр паркетын доод талд дэвсдэг цагаан өнгийн зөөлөвч нь мөн өмнөх өдөр нь очиход дэлгээтэй байсан, өнөөдөр очиход үрчийгээд хуниралдсан, урагдсан байсан ба нэг давхрын урагш харсан цонхны хажуу талын цементэн шалан дээр цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 10.. дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Огийн өгсөн: “Маргааш өглөө нь 0.. цаг өнгөрч байхад бид гурав Т рүү орж ирээд Г бид хоёрыг Гын засвар хийж байсан байшингийн гадна С нь буулгачихаад хот руу ажилтай гээд явсан. Г бид хоёр байшин руу орох үед байшингийн гадна талд төмөр шатан дээр 50 орчим насны э..эгтэй гадна фассат хийж байхаар нь “сайн байна уу та” гэсэн. Г “хувцасаа солиод гараад ирье” гэж хэлээд бид хоёр хамт байшин руу ороод Гыг хувцасаа сольж байхад гэнэт хүн дуугарах шиг болохоор нь нэг давхрын том өрөө рүү хальт харсан чинь өрөөний Б талын хойд буланд ногоон өнгийн хөнжил нөмөрсөн нүүр хэсэг гарчихсан нүүрний нүд хэсэг нь улайсан /хөхөрсөн/ байдалтай, гараараа үс бО нүүрээ элээд “ёо ёо” гэж дуугараад байхаар нь Гоос “энэ хүн яачихсан юм, нүүр нь яасан юм” гэхэд “мэдэхгүй, мэдэхгүй, 2-3 хоног ажлаа хийхгүй архи ууж байгаад ирсэн, хүнтэй зодолдсон юм байгаа биз. Би сайн мэдэхгүй” гэхээр нь би байшингаас гараад дэлгүүр орж гоймон аваад буцаад байшинд орох үед Г нь “утсаа өгөөдөх, хурдан түргэн дуудъя” гэсэн. “Яасан юм” гэхэд “нөгөө хүн чинь амьсгалахгүй, сонин болчихлоо” гэхээр нь утсаа өгөөд “хаана байна” гээд өмнө нь байсан газар руу нь харахад байхгүй нойлын өрөө рүү хальт харахад гар нь харагдахаар нь дэлгүүрээс авсан зүйлсээ 2 давхарт нь тавих үед 2 давхарт хүн байхгүй болохоор нь тортой зүйлээ тавиад шууд байшингаас гараад цагдаа бО түргэн иртэл тухайн байшин руу дахиж ороогүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.Мын гэрчээр өгсөн “Талийгаач 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдөр үдээс хойш зодуулсан. Тухайн өдөр 12:00 цагийн үед Г, О бид гурав хонины мах чанаж идсэн. Миний санаж байгаагаар 14:00-15:00 цагийн үед нар доошилсон байхад Г зодсон. Тухайн үед анзаарч тодорхой хараагүй юм. Учир нь байшин дотор цаг байхгүй, утас унтарсан байсан. ...Орой нь Г амралтын газар хонох гээд явсан ба маргааш өглөө нь буюу 2023 оны .. дугаар сарын 09-ний өдрийн өглөө эрт нар гарах үед ирсэн. О ах нэг давхарт, би хоёр давхарт хоносон. Талийгаач 2023 оны .. дугаар сарын 09-ний өдөр байшингаас огт гараагүй байсаар нас барсан. Би 2023 оны .. дугаар сарын 09-ний өдрийн өглөө өөрийн ...... дугаараас Гын ..60100..5 дугаар луу залгаж “Ооо ахын бие нь өвдөөд байна аа, ирэх болж байна уу?” гэж залгасан юм. ...Засвар хийж байсан байшингийн 1 давхрын том өрөөний цонхон талд гол хэсэгт зодсон. Зодсоны дараа байшингийн шалан дээр дэвссэн байсан зөөлөвч урагдсан байсан. “Би болио” гэж хэлээд гарсан. Тухайн үед Г “Ооо ахаа” гэж хашхичаад зодсон. Би сонсоод орох үед Г О ахыг зодохоо болиод амьсгаадсан, бухимдсан шинжтэй байсан. Харин О ах байшингийн хоёр цонхны гол хэсэгт нүүрээ дараад эвхрэлдсэн байдалтай ёо ёо  гээд зовсон байдалтай байсан. Яаж байгаа юм бэ гэхэд Г “Зүгээрээ би гэмтэл учруулаагүй биедээ тавчигаар өшиглөсөн” гэж байсан. ...Талийгаачийг зодох үед хашаан дотор унь зүлгэж байсан 2 залуу байсан ба дээрх зодооныг сонсоогүй юм шиг байсан. Дараа нь Гыг явсны дараа “ах хүү яасан юм бэ” гээд мэдсэн. Тэгээд би Г талийгаачийг ингэснийг хэлсэн. Мөн намайг урьд өдөр нь зодсон гэдгийг хэлсэн. ...Тэр үед Г талийгаачийг газар хэвтэж байхад нь нүүр, цээж рүү нь өшиглөөд дэвсээд байсан. Тухайн үед “би ямар гэмтэл учруулж байгаа биш, таавчиг юм чинь” гээд орилоод байсан. Намайг харах үед 4-5 удаа пид пид хийтэл өшиглөж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн ..2-..3 дугаар тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.Мын гэрчээр дахин өгсөн: “...тэр хоёр маргалдсаны дараа талийгаач 15 цагийн үед ажлаа хийхгүй орондоо ороод унтаад өгсөн. Тэгээд би гадуур ажлаа хийж байгаад Г явсны дараа нар арай шингээгүй байх үед дотогшоо ороход талийгаач О орон дээрээ байхгүй байсан. Тэгээд би угаалгын өрөөнд ортол талийгаач ваннд хурхираад, усан дотор унтаж байхаар нь “босоод орондоо орж унтаа” гэхэд “миний толгой хагарчих гээд өвдөөд байна, ёо ёо” гээд босож чадахгүй байсан. Тэгээд надаас Э “яасан юм бэ?” гэж асуухаар нь харин өдөр Г талийгаачтай муудалцаад байсан тэр үедээ цохиж зодсон юм шиг байна гэсэн ...Өнөө өглөө би нар арай гарахаас өмнө сэрээд гадаа гарч шатнуудаа угсарчихаад, ажилдаа гарсан. Тэр үед талийгаач хурхираад унтаж байсан бөгөөд “та гайгүй юу” гэхэд “гайгүй ээ” гэж байсан. ...Г “Ооо ахаа босоо” гээд чирээд гулдчаад байхаар нь “би яах гээд байгаа юм бэ, бие нь өвдөөд байгаа юм шиг байна лээ, түргэн дуудаж үзүүлсэн нь дээр юм биш үү” гэхэд “зүгээрээ зүгээр” гээд 00 руу оруулсан. Тэгээд би араас нь ороод харахад нүүрийг нь усаар шавшаад байсан. Би буцаж гараад ажлаа хийж байтал Г намайг дуудаад Ооо ах харвачихлаа гэхээр нь “юу гэсэн үг юм бэ, гарыг нь өргөөч ээ” гээд би сандраад шууд түргэн дуудсан юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн ..5-..6 дугаар тал/,

-Т аймгийн Шүүх шинжилгээний 2023 оны .. дугаар 10-ны өдрийн 4..1 дугаартай “У.Мын биед доод уруулын дотор салстад шарх, дух, зүүн чамархай, зүүн дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт, Б, Б нүдний дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, дээд уруул, дээд, доод уруулын дотор салст, Б мөрөнд цус хуралт, Б нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн О удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 156-157 дугаар тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-17 дугаар тал/,

-Эрх бүхий албан тушаалтны 2023 оны .. дугаар сарын 09-ний өдрийн Э.О, У.М, Б.Г нарын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 1.. дугаар тал/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 20-2... тал/,

-Мөрдөгчийн сэжигтэн Б.Гын утсанд 2023 оны .. дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн “2023 оны .. дугаар сарын 09-ний өдөр орсон гарсан дуудлага хэсэгт 07:19 минутад, Moogii Ah, ...... дугаартай, 2 мин 6 сек.” гэх тэмдэглэл /1хх-ийн 3... тал/,

-Т аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 146 дугаартай “Амь хохирогч Ё.Оын цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн 2-9, 11, 12-р хавирга, Б 6, ..-10-р хавирга шууд, Б 7-р хавирга хоёрлосон шууд биш хугарал, орчны эдийн цус хуралт, цээжний Б плеврийн хөндийн цусан бүлэн (400гр), Б, зүүн уушгины дээд дэлбэнгийн урагдал, их тархины Б тал бөмбөлгийн чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, деганы зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, Б шанаа, зүүн чамархайн хуйх, өвчүүний бүдэрхий, зүүн өвдөг, шилбэ, Б өвдөг, шилбэ, Б хөлийн эрхий хурууны 1-р үеэнд зулгаралт, зүүн нүдний алимны салст, Б, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн эгэм, хөхний цээж, Б гарын эрхий хурууны 3-р үе, Б гуя, хөлийн эрхий хурууны 2-р үеэнд цус хуралт, Б, зүүн шанаа, Б, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч Ё.О нь дээрх оношинд дурьдсан цээжний битүү гэмтлийн Ус гэмтлийн шокод орж нас баржээ. Амь хохирогч Ё.Оын цусанд 0.6%, ходоодны шингэнд 1.0%, цесенд 1.1%, спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолт болно. А (11) бүлгийн цусны харъяалалтай байна. Амь хохирогч Ё.О нь судас хатуурах өвчин, зүрхний булчингийн томрох хэлбэрийн эмгэгшил зэрэг архаг хууч өвчтэй байсан байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 13..-143 дугаар тал/,

-Шинжээч эмч Л.Бямбатуяагийн өгсөн: “Амь хохирогч Ё.Оын биед учирсан цээжний битүү гэмтэл нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг яаралтай буюу нэн даруй үзүүлж дараагийн шатлал руу илгээсэн тохиолдолд амь насныг нь аврах боломжтой байсан. Амь хохирогч Ё.Оын биед учирсан гэх цээжний битүү гэмтэл авсан үед дээрх идэвхтэй хөдөлгөөнүүдийг хийх боломжгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 153 дугаар тал/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны .. дугаар сарын 15-ны өдрийн 2..60 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцад 5х5мм хэмжээтэй эдэлгээний явцад дулаан илчний үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлт, 20мм хэмжээтэй шинээр татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, хөх өнгийн жинсэн өмдөнд 40х35мм, 30х10мм хэмжээтэй эдэлгээний явцад хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин гогодолтууд байна. Саарал өнгийн дотоож гэмтэлгүй байна. Хөх өнгийн цамцанд шинээр үүссэн ханзралт хэрэг үйлдэгдэх цаг хугацаа, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 165-166 дугаар тал/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны ... сарын 04-ний өдрийн 34.. дугаартай “Талийгаач Ё.Оын цогцост зулайн Б хэсгээс доош суурийн дунд хонхор хүртэл үргэлжилсэн шугаман, зулайн чамархайн заадал, Б чамархайн ясны урд доод хэсгээс арагш чамархай, зулайн заадал руу үргэлжилсэн хугарал, Б чамархайн булчинд цус хуралт, Б хацар ясны хугарал, цус хуралт, Б 5,6,7,..,9,10, зүүн 2,3,4,5,6,7,..,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цус хуралт, Б, зүүн уушигны шарх, цээжний Б хөндийд цус хуралдалт /400мл/, их тархины Б тал бөмбөлгийн чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, Б шанаа, зүүн чамархайн хуйх, өвчүүний бүдэрхий, Б, зүүн өвдөг, шилбэ, Б тавхайн 1-р хурууны 1-р үенд зулгаралт, зүүн нүдний алимны салст, Б, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, цээж, Б сарвууны 1-р хурууны 3-р үе, Б гуя, Б тавхайн 1-р хурууны 2-р үенд цус хуралт, Б, зүүн шанаа, Б, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ, духны Б хэсгээс доош Б нүдний ухархайн гадна хана, духны сэртэн, хацрын заадал, хамар яс, зүүн 9-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн О удаагийн үйлчлэлээр унах, дарах, шахах, цохих, цохигдох механизмаар үүсэх боломжтой. Тогтоогдсон гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Талийгаачийн цусанд 0,6 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно. А/II/ бүлгийн цустай байна. Талийгаач нь судас хатуурах өвчин, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Шарил дахин шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй. Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн Ус нас баржээ. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтлүүд байх бөгөөд гэмтэл авсан даруйд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийж явах, алхах үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой боловч гар дээрээ суниах боломжгүй. Дээрх зулайн Б хэсгээс доош суурийн дунд хонхор хүртэл үргэлжилсэн шугаман, зулайн чамархайн заадал, Б чамархайн ясны урд доод хэсгээс арагш чамархай, зулайн заадал руу үргэлжилсэн хугарал, Б чамархайн булчинд цус хуралт, Б хацар ясны хугарал, цус хуралт, Б 5,6,7,..,9,10, зүүн 2,3,4,5,6,7,..,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цус хуралт, Б, зүүн уушигны шарх, цээжний Б хөндийд цус хуралдалт /400мл/, их тархины Б тал бөмбөлгийн чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, Б шанаа, зүүн чамархайн хуйх, өвчүүний бүдэрхий, Б, зүүн өвдөг, шилбэ, Б тавхайн 1-р хурууны 1-р үенд зулгаралт, зүүн нүдний алимны салст, Б, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, цээж, Б сарвууны 1-р хурууны 3-р үе, Б гуя, Б тавхайн 1-р хурууны 2-р үенд цус хуралт, Б, зүүн шанаа, Б, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Духны Б хэсгээс доош Б нүдний ухархайн гадна хана, духны сэртэн, хацрын заадал, хамар яс, зүүн 9-р хавирганы хуучин хугарал гэмтэл нь талийгаачийг нас барахаас 3-с дээш сарын өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Гэмтэл авсан даруйд зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй.” гэх дүгнэлт /2хх-ийн 224-231 дүгээр тал/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Б.Г нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчин үгүй гэж үзлээ. Б.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Г нь хэрэг хариуцах чадвартай болно.” дүгнэлт /1хх-ийн 202-20... тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1214 дугаартай “Амь хохирогч Ё.Оын хууль ёсны төлөөлөгч Ёы Н /РД: ........./-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн Ус урт хугацаанд үргэлжилсэн уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн Ус хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /4хх-ийн 74-75 дугаар тал/,

-Хохирогч У.Мын дахин өгсөн: “...Би өмнө нь О удаа мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй. 2023 оны .. дугаар сарын 07-ны орой Гаанболд би талийгаач бид 3 Т аймгийн З сумын БЗ 6 дугаар багийн нутагт байрлах З голын эрэг дээр хамт архи ууж байгаад буцаад ажлын байр руугаа явах замдаа Г намайг зодож миний Б нүд хавдсан мөн нүүрний Б хэсэг улайгаад хавдсан байсан. Намайг Г гараараа нүүр рүү хэдэн удаа цохисон. Бид нар голын эрэг дээр байсан. Яг бид нарын ойролцоо хүн байгаагүй байх, яг сайн анзаараагүй хол зайтай хүмүүс байсан байх. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 61 дүгээр тал/,

                -Гэрч Ш.Оын өгсөн: “...Тухайн тоотод барилгын засвар хийж байсан харин барилгын хүмүүс зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед манай гэрийнхэн хөдөө байсан учраас мэдэх хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 62-65 дугаар тал/,

                -Гэрч С.Бы өгсөн “...Би тухайн тоотод 1.. жил амьдарч байна. За тухайн тоот нь манай байрны Б хойно байдаг байшин байгаа юм аа. Миний мэдэхээр хэдэн тоотын залуучууд барилгын засвар хийж байсан. Би өдрийг нь санахгүй байна тухайн өдрийн үдээс хойш тухайн барилгын урдуур дэлгүүр явж байхад хүмүүс шуугилдаад байхаар би барилгын хүмүүс архи уусан юм байхдаа гэж бодоод дэлгүүр явчаад буцаад ирэхэд тухайн хүмүүс чимээгүй болсон байсан. Тэгээд маргааш нь цагдаа нар ирсэн байсан. Би тухайн барилгын хүмүүсийг танихгүй. Зодоон бО талаар хараагүй...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 67-70 дугаар тал/,

                -Гэрч Д.Дгийн өгсөн “...Би тухайн тоотод амьдраад 20-иод жил болж байна. Би тухайн барилгын засвар хийж байсан хүмүүс хоорондоо зодоон цохион хийсэн талаар мэлэхгүй байна. Миний мэдэхээр хотоос хүмүүс ирж засвар хийж байгаа гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 71-76 дугаар тал/,

                -Мөрдөгчийн 20... оны 3 дугаар сарын 1..-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай тогтоол /5 хх-ийн 77 дугаар тал/, Т аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 20... оны 3 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас /5 хх-ийн 7.. дугаар тал/,

                -Шинжээч эмч Л.Бямбатуяагийн дахин өгсөн “...Тиймээ, хоёр бО түүнээс дээш гэмтлийг О тооны гэмтэлд хамааруулж үзнэ. Дээрх гэмтлүүдийг авсан тохиолдолд маш хүчтэй өвдөлт, зовуур шаналгаа илрэх ба зарим тохиолдолд ухаан балартах, ухаан алдах, үхэлд ч хүргэж болдог. Дээрх гэмтэл авсан үед маш хүчтэй өвдөлт илэрдэг тул хүнийг зовоож тарчлах, өвдөж шаналах нөхцөл байдалд хүргэнэ.” гэх мэдүүлэг /5 хх-ийн 79-..1, 94-9.. дугаар тал/,

                -Т аймгийн Прокурорын газрын Прокурорын 20... оны ... сарын 13-ны өдрийн 25 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол” /5 хх-ийн ..4-.... дугаар тал/,

                -Яллагдагч Д.Гын дахин өгсөн мэдүүлэг /5 хх-ийн ..9-91 дүгээр тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж үзэв.

 

                Амь хохирогч Ё.О нь зулайн Б хэсгээс доош суурийн дунд хонхор хүртэл үргэлжилсэн шугаман, зулайн чамархайн заадал, Б чамархайн ясны урд доод хэсгээс арагш чамархай, зулайн заадал руу үргэлжилсэн хугарал, Б чамархайн булчинд цус хуралт, Б хацар ясны хугарал, цус хуралт, Б 5,6,7,..,9,10, зүүн 2,3,4,5,6,7,..,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цус хуралт, Б, зүүн уушигны шарх, цээжний Б хөндийд цус хуралдалт /400мл/, их тархины Б тал бөмбөлгийн чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, Б шанаа, зүүн чамархайн хуйх, өвчүүний бүдэрхий, Б, зүүн өвдөг, шилбэ, Б тавхайн 1-р хурууны 1-р үенд зулгаралт, зүүн нүдний алимны салст, Б, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, цээж, Б сарвууны 1-р хурууны 3-р үе, Б гуя, Б тавхайн 1-р хурууны 2-р үенд цус хуралт, Б, зүүн шанаа, Б, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ, духны Б хэсгээс доош Б нүдний ухархайн гадна хана, духны сэртэн, хацрын заадал, хамар яс, зүүн 9-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо..., амь хохирогч нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн Ус нас барсан талаар Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тогтоогдож, тухайн цаг хугацаанд амь хохирогч Ё.О, шүүгдэгч Б.Г нар хамт байсан болох нь:

                -хохирогч У.Мын өгсөн: “...О байшингийн 1 давхарт хэвтэж байсан. Г байшин руу ганцаараа орсны дараа “Ооо ахаа” гэх Гын орилох дуу гарахаар нь би 2 давхараас 1 давхар руу гартал 1 давхрын том өрөөний шалан дээр О ах газарт хэвтчихсэн дээрээс Г тавчиктай хөлөөрөө нүүр бО цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би очоод “юу болоод байгаа юм” гээд болиултал Г надад хандаж “үхээч гэж намайг хараасан, хүн тэжээвэл толгой цустана, мал тэжээвэл ам тосдоно” гэж хэлээд нэмж О цээж, нүүр хэсэг рүү нь өшиглөхөөр нь би “болиоч” гэсэн чинь Г Оыг зодохоо болиод надад хандаж “та ажилдаа гар” гэхээр нь би байшингийн хоёр давхрын болкон дээр гагнуур хийсэн. Харин Г байшингийн 1 давхраар гарч ороод хүнтэй утсаар яриад яваад байсан. Тэр үед талийгаач О 1 давхарт байсан ба гарч ирэхгүй болхоор нь би 1 давхар руу буутал нойлын өрөөнд Г, Оыг оруулчихсан нүүр толгойг нь хүйтэн усаар угааж байсан. О нүүр нүд нь хөхөрч хавдсан ухаангүй байдалтай байсан. Би буцаад хоёр давхрын болкон дээрээ гагнуур хийж байтал 19 цагийн үед Г 1 давхраар “би явлаа шүү хүн ирж байгаа, би хойшоо мод руу очиж хоночихоод ирье, та багажаа цуглуулаад хаалга үүдээ сайн түгжиж хоноорой” гэж хэлсэн. Удалгүй хашааны гадна цагаан өнгийн кроун маркийн машин ирээд Г гартаа хоёр мишок бариад уг машинд суугаад явсан. Хэн ирснийг мэдэхгүй байна...,  нойл руу ортол О ах нойлын өрөөний ванн дотор хурхираад унтаж байсан. Тэгэхээр нь гадаа ажил хийж байгаа Э бО түүнтэй хамт байсан залууг дуудаж бид 3 нойлын өрөөнөөс О ахыг дамжилж гаргаад том өрөөний гудсан дээр хэвтүүлсэн...., тухайн үед О ахын нүүр, нүд хөхөрч хавдсан байсан болохоор Э “энэ ахыг хэн зодсон юм бэ” гэхээр нь Г зодсон болохоор “Г зодчихсон юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь Э надад хандаж “хөгшин хүн зодож байхаар үе тэнгийнхнээ зодохгүйдээ” гэж хэлсэн. Тухайн үед миний нүүр нүд хөхөрч хавдсан байсан болохоор Э мөн надаас “та бас нүүр амаа яачихсан юм бэ” гэж асуухаар мөн адил Г цохисон болохоор Г намайг цохисон талаар хэлсэн чинь Э “ өө яана аа, хоёуланг чинь ингээд зодчихсон юм уу, нүүр ам аймар хавдсан байна лээ шүү, та анзаарч байгаарай” гэж хэлээд Э, хамт байсан залуугийн хамт гараад явсан..., би 1 давхарт О ах дээр очоод “дажгүй юу, бие гайгүй юу” гэхэд О ах ёолж байгаад “гайгүй” гэж байсан. Их зовиуртай харагдаж байсан. Тэгээд би Г руу залгаад “ирэх болж байна уу, хурдан ир Ооо ахын чинь бие өвдөөд ёолоод байна, түргэн дуудъя” гэж хэлэхэд “жаахан байж байгаад очлоо” гэж байсан. Үүний дараа би гадаа гарч гагнасан төмөрнүүдээ зүлгээд байж байтал 7 цаг болж байхад Г цагаан өнгийн кроун машинтай ирсэн бөгөөд найз хүүхнийхээ хамт орж ирсэн. Орж ирээд байшин руу яваад орсон ба би хойноос нь хоёр давхраар бууж ирэхэд Г О ах дээр очоод “бос” гээд сэгсрээд байсан. Нөгөө найз хүүхэн нь “энэ хүн яасан юм бэ” гэж асуухад Г 2, 3 хоног архи уугаад ирсэн юм гэж байсан. Г хоол хийж идъе гэж хэлэхэд найз хүүхэн дэлгүүр рүү гоймон авна гээд гарсан. Г, О хоёр 1 давхарт үлдээд, би 2 давхарт болкон дээр зүлгүүрээ хийсэн. Удалгүй Г намайг дуудахаар нь 1 давхарт буухад Г О ахыг нойлд оруулчихсан толгойг нь хүйтэн усаар норгож байсан бөгөөд Г надад хандаж “О ах харвачихлаа” гэхээр нь би “юу гэсэн үг юм бэ түргэн дуудаач” гэж хэлж байхад найз хүүхэн нь орж ирээд найз хүүхнийх нь утсаар түргэн дуудуулсан. Тухайн үед миний утас цэнэггүй унтарсан байсан юм. Түргэн 5-10 минутын дараа ирсэн бөгөөд ирж О ахыг үзээд нас барсан байна гэж хэлсэн.” гэх /2хх-ийн 1..9-190 дүгээр тал/,

                -Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Эын өгсөн: “...гар нүүрээ угаахаар угаалгын өрөө рүү ороход ванн дотор Ооо гэдэг ах ус хийгээд дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед нүүр ам нь жигтэйхэн хавдчихсан, хоёр нүд нь тагларчихсан байхаар нь дуудсан чинь сэрэхгүй байхаар нь найз И бО тэнд Ооо гэдэг ахтай хамт ажиллаж байсан М гээд ахтай хамт өргөөд орон дээр нь гаргаж хэвтүүлсэн. Тэгээд М гэдэг хүнээс яасан талаар нь асуухад “Гтой л муудалцаад байсан” гэж хэлсэн. Ооо гэх хүн зүгээр явж байсан. Ямар нэгэн зовуурь шаналал байхгүй. Б нүд нь хөхөрчихсөн согтуу л явж байсан. Орой оронд нь оруулахад нүүрний ил харагдаж байсан гэмтэл бол нэмэгдсэн, 2 нүд нь тэр чигтээ хавдсан, нүүр нь хавдсан байдалтай болчихсон байсан.” гэх /1хх-ийн ....-..9 дүгээр тал/,

                -Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Эын дахин өгсөн: “О хувцас байхгүй, дотуур хувцастайгаа хурхираад унтаж байсан. Бараг усгүй шахуу ванны дотор бие нь хуурай, бандаашны арын хэсэг нь жаахан нойтондуу байсан. Би хараад Мт хандаж “энэ хүн чинь зүгээр үү, хэр их уусан юм бэ, ор дэр рүү нь аваачиж унтуулах юм уу” гэж хэлсэн. Харин М “би ганцаараа дийлэхгүй байх, хоёр дүүг явахаас нь өмнө хамт өргөлцөөд ор руу нь унтуулья” гэж хэлсэн. Тэгээд М талийгаачийн цээжнээс нь би хоёр хөлнөөс нь өргөөд И хаалга онгойлгоод бид гурав том өрөөний Б хэсэгт зассан мишок дээр аваачиж хэвтүүлсэн. Нэг шар хөнжил хажууд нь байсан. Би Мт хандаж “Энэ хүн чинь янзан бүр болох вий дээ, 2-3 хоног архи уучихсан, болохгүй бол эмнэлэг дуудаарай” гэж хэлээд өөрийн гар утасны дугаарыг Мт өгөөд бид хоёр явсан..., өдөр намайг ирэх үед талийгаачийн нэг нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Гэхдээ айхтар хавдаагүй, анзаарагдахаар байсан. Харин орой өргөх үед хоёр нүд нь нилээд айхтар хавдсан, өдрийн хавдартай нүд нь нэмээд хавдсан байсан. Өдөр Б нүд нь хавдартай байсан санагдаж байна...,  нүүр хэсгийг нь хараад нилээд айхтар зодуулсан байна, энэ хэдийг хоорондоо зодолдсон байна гэж бодсон. Би Маас “та нүдээ яасан юм бэ” гэхэд дриллээр юм хийж байгаад иш нь ирээд цохисон гэж ярьсан. Харин “О гэх хүнийг яасан юм бэ” гэхэд “Г зодсон, боль гээд байхад болихгүй байсан, намайг болохоор өчигдөр орой цохисон, би одоо юу гээд хэлсэн юм санахгүй байна, дургүйг нь хүргэхээр юм хэлчихсэн юм уу, намайг Г цохисон” гэж ярьсан. ...Маргааш нь буюу 2023 оны .. дугаар сарын 09-ний өглөө 09:30-09:40 цагийн үед засвар хийж байсан байшин руу очсон. Тухайн үед эмнэлгийн машин ирчихсэн байсан. Г гадаа хураалттай модны хажуу талд нилээд сандарсан байдалтай зогсож байсан. Уулзах үед “О ахын зүрх нь гэнэтхэн хаагдчихлаа, 2-3 хоног гадуур архи уугаад зодоон хийгээд явж байсан, чи явж ажлаа бодохгүй юу даа” гэж хэлсэн. ...Г “шүүх хурал болоод даалтанд гарчихлаа” гээд танихгүй дугаараас над руу залгасан. Тэгээд надтай ярихдаа тулгасан байдалтай “чи О, М нарыг зодолдохыг цонхоор харсан уу, би салгаж байсан, чи харсан уу” гэж асуусан. “Би одоо хот руу ороод буудалд хонох юм шиг байна, чи ирэхгүй юм уу” гэж хэлэхээр нь “би юу ч гэсэн ярья” гээд тасалсан. Тэр ч над руу дахиж залгаагүй, би ч дахиж залгаагүй. М “юу гэж чамд ярьсан юм бэ” гэхэд нь үнэнг нь хэлсэн.” гэх  /1хх-ийн 91-93 дугаар тал/,

                -Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Иын дахин өгсөн: “...Мын яриагаар талийгаачийн гэмтлийн талаар Эт хандаж “энэ хоёр буюу Г, О нар маргалдаад Г Оыг зодсон, боль гэсэн боловч болихгүй байсан” агуулгатай зүйл хэлсэн. М мөн өөрийн нүд нь хөхөрсөн талаараа ярихдаа эхлээд дриллээр өөрийгөө харвуулаад цохисон гэснээ өчигдөр “бид хэд гол орчихоод буцаж ирээд маргасан юм шиг байгаа юм, юунаас болсноо санахгүй байна, Г намайг цохисон” гэж ярьж байсан. ...Өдөр ямар нэгэн гэмтэлтэй зовуурьтай байсан талаар нэг удаа таарах үед харж чадаагүй. Орой явах үед нойлд байхад нь харахад 2 нүд хацар нь нилээд хавдартай байсан. Дуудсан боловч сонин дуугараад сэрэхгүй байсан. ...Э Мтай ярилцах үедээ “энэ хүнээ эмнэлэгт үзүүлэх юм уу, түргэн дуудсан нь дээр байх аа” гэж хэлсэн. Бид хоёр шалтгааныг нь тухайн үед хараагүй, ойлгоогүй байсан юм. Харин М өөрөө хэлэхдээ “Би чиний дугаарыг авья” гээд Этай дугаараа солилцож байсан.” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 76-7.. дугаар тал/,

                -Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Би Т аймгийн З сум 6 дугаар баг Ж хотхон 14-6 тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд барилгын засвар хийх ажлыг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр авч эхэлсэн юм. Тэгээд тухайн үедээ сүүлийн 3 жил хувиараа хамтран ажилладаг мужаан О, Мын хамтаар 2 өдөр ажилласан. Тэгээд Т аймгийн баяр наадмын 100 жил болсон тул 2023 оны 7 дугаар сарын ...-наас 2..-ны өдрийг хүртэл амарсан. Энэ хугацаанд наадмын талбай дээр майхан бариад ээж бО аав, 2 хүүхэд, О нарын хамт байсан. Наадмын дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс барилгын засварын ажилдаа орсон. Өдөртөө засвараа хийгээд, оройдоо тэндээ амардаг байсан. Миний хувьд зарим үед оройдоо хүүхдүүд дээрээ очих гээд яваад өгдөг байсан. Ажиллаж байх хугацаанд 2023 оны .. дугаар сарын 06-ны өдөр М ахын хадам ээж, аав хоёр нь Алтангадас одон аваад Б аймаг руу 2023 оны .. дугаар сарын 05-ны өдөр яваад 2023 оны .. дугаар 07-ны өдөр ирсэн. Тэр хооронд О ах бид хоёр засварын ажлаа хийж байсан. М ах ирээд 2023.0...07-ны өдөр 20,000 төгрөгөөр эхлээд 0,5 литрийн Хараа архи авсан. Тэр архийг байшин дотроо бид гурав хувааж уусан. Тухайн үедээ халуураад 2 шил архи нэмээд аймгийн гол орж уугаад тэр өдрөө унтаж амарсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 214-219 дүгээр тал/,

                -шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр хоёрын харилцаа сөрөг тал руугаа орж ирээд М түүнд хандаж "чи муу гудамжны архичин писда, чам шиг муу гөлөг бол намайг бархгүй шүү" гээд согтуураа тэгээд эхэлсэн. Би хажуунаас нь "та хоёр хамт ажилдаг байж ямар ч муудалцах шаардлага байхгүй, та уусан идсэнээ шингээд сур, өдий насны хүмүүс байж битгий муудалц" гэж хэлсэн. Тэр үед талийгаач О ах Мыг шууд нүүрэн тус газар нь цохиод авсан. Харин М ах зөрүүлж түүнийн Б хацарны дээд хэсэгт цохисон О ах цааш унаад боссон унасан хойно нь дээрээс нь нүүд бО хавирга хэсэг рүү нь өшиглөөд байсан. Тэгээд би салгасан хоорондоо улайнцаим зодолдоод байхаар на салгасан. Тэр үед Мын нүүрний Б хацар, 2 нүд нь улайгаад хавдсан Харин Оын нүдний хэсэг нь хавдсан байсан. Дээр доороо орж зодолдоод байхаар нь болиулсан. Ингээд аймаг руу засвар хийж байсан байшин руугаа явсан. Дэлгүүрийн ойролцоо гарах үед О ах дэлгүүр орох үед 15:00-16:00 цаг болж балсан байх санагдаж байна. Дэлгүүрээс гарч ирэхдээ карт гүй орсон байна гэж хэлээд бид гурав юм авалгүй буцаад засаж байгаа барилга дээрээ ирсэн. Би түрүүлээд барилга руу орчихсон юм. Тэр үед М: О нар хашаан дотор шуугалдаад байсан. Дуу нь хадаад байсан болохоор зодолдо байсан байх гэж бодож байна Талийгаач Мыг өргөөд ороод ирсэн О ярихдаа энэ хашаан дотор суугаад босохгүй байна гэж ярья байсан. Орж ирээд М нь чимээгүй байж байгаад хэсэг хугацааны дараа "та нарыг ална. О чи намайг цохидог хэн бэ?, чам шиг гудамжны архичин намайг зодож барахгүй гээд байсан. Би тэр хоёрын голд нь М ахтай нэг гудсан дээр. О тусдаа мишоконд унтсан. 2023.0...0..-ны өдрийн өглөө 06:30 цагийн үед бид гурав ажлаа эхлүүлсэн Мын хоёр нүд нь хавдартай. Оын нүд нь хөхөрсөн байсан тул О ахад жижиг хар нүдний шил өгөөд та хоёрыг хүн амьтан харчуул юу гэж бодох юм гэж хэлээд шил зүү гэж хэлсэн Харин Мын хувьд нарнаас хамгаалсан даавуун багтай, гагнуур хийдэг тул хар шил хэрэггүй байсан. Би зодоон хийгээгүй тул шил зүүгээгүй. Талийгаач бид хоер дээр гагнуур хийсэн Менбаатар доор квадрат төмрүүдийг зүсвэрийн ажил хийх ажил явагдсан. Ур 11.00 цагийн алдад гурвуулаа жаахан хүйтэн юм уугаадхая, нар шараад байна гээд амрах гээд байшиндаа орсон Тэр үед М хажуунаас дотор аягүй муу байна, дотроо засаад ажлаа хийе тэгэх үү өчигдөр хэтрүүлчихсэн байна гэж хэлсэн. Би М, О нарт хандаж та нар өдий насны хүмүүс байж, хоорондоо муудалцаж бариад" гэж хэлсэн. Та хоёр эр хүмүүс хоорондоо аль муудалцахыг тэр гэхэв, битгий тоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 29-32 тал/ бО амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны ... сарын 04-ний өдрийн 34.. дугаартай “Талийгаач Ё.Оын цогцост зулайн Б хэсгээс доош суурийн дунд хонхор хүртэл үргэлжилсэн шугаман, зулайн чамархайн заадал, Б чамархайн ясны урд доод хэсгээс арагш чамархай, зулайн заадал руу үргэлжилсэн хугарал, Б чамархайн булчинд цус хуралт, Б хацар ясны хугарал, цус хуралт, Б 5,6,7,..,9,10, зүүн 2,3,4,5,6,7,..,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цус хуралт, Б, зүүн уушигны шарх, цээжний Б хөндийд цус хуралдалт /400мл/, их тархины Б тал бөмбөлгийн чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, Б шанаа, зүүн чамархайн хуйх, өвчүүний бүдэрхий, Б, зүүн өвдөг, шилбэ, Б тавхайн 1-р хурууны 1-р үенд зулгаралт, зүүн нүдний алимны салст, Б, зүүн нүдний зовхи, зүүн эгэм, цээж, Б сарвууны 1-р хурууны 3-р үе, Б гуя, Б тавхайн 1-р хурууны 2-р үенд цус хуралт, Б, зүүн шанаа, Б, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ, духны Б хэсгээс доош Б нүдний ухархайн гадна хана, духны сэртэн, хацрын заадал, хамар яс, зүүн 9-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн О удаагийн үйлчлэлээр унах, дарах, шахах, цохих, цохигдох механизмаар үүсэх боломжтой. Тогтоогдсон гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Талийгаачийн цусанд 0,6 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно. А/II/ бүлгийн цустай байна. Талийгаач нь судас хатуурах өвчин, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Шарил дахин шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй. Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн Ус нас баржээ... талаарх дүгнэлт,

 

                Мөн шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны .. дугаар сарын 07-ны өдөр Т аймгийн З сумын Б З 6 дугаар багийн 2-223 тоотын гадна хамт барилгын ажил хийж байсан У.Мын нүүр рүү гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад шарх, дух, зүүн чамархай, зүүн дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт, Б, Б нүдний дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, дээд уруул, дээд, доод уруулын дотор салст, Б мөрөнд цус хуралт, Б нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Мын... “Г бид хоёр дэлгүүрийн гадна хүлээж, О дэлгүүрээс юм аваагүй гарч ирээд бид 3 ажлын байран дээр байж байтал Г миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Цохисных нь дараа би нүүрээ дараад газар хэвтсэн...” гэх /2хх-ийн 1..9-190 дүгээр тал/, гэрч Ү.Эын.. “би Маас “та нүдээ яасан юм бэ” гэхэд дриллээр юм хийж байгаад иш нь ирээд цохисон гэж ярьсан. Харин “О гэх хүнийг яасан юм бэ” гэхэд “Г зодсон, боль гээд байхад болихгүй байсан, намайг болохоор өчигдөр орой цохисон, би одоо юу гээд хэлсэн юм санахгүй байна, дургүйг нь хүргэхээр юм хэлчихсэн юм уу, намайг Г цохисон” гэж ярьсан. ...Маргааш нь буюу 2023 оны .. дугаар сарын 09-ний өглөө 09:30-09:40 цагийн үед засвар хийж байсан байшин руу очсон. Тухайн үед эмнэлгийн машин ирчихсэн байсан. Г гадаа хураалттай модны хажуу талд нилээд сандарсан байдалтай зогсож байсан. Уулзах үед “О ахын зүрх нь гэнэтхэн хаагдчихлаа, 2-3 хоног гадуур архи уугаад зодоон хийгээд явж байсан, чи явж ажлаа бодохгүй юу даа” гэж хэлсэн. ...Г “шүүх хурал болоод даалтанд гарчихлаа” гээд танихгүй дугаараас над руу залгасан. Тэгээд надтай ярихдаа тулгасан байдалтай “Чи О, М нарыг зодолдохыг цонхоор харсан уу, би салгаж байсан, чи харсан уу” гэж асуусан. “Би одоо хот руу ороод буудалд хонох юм шиг байна, чи ирэхгүй юм уу” гэж хэлэхээр нь “би юу ч гэсэн ярья” гээд тасалсан. Тэр ч над руу дахиж залгаагүй, би ч дахиж залгаагүй. М “юу гэж чамд ярьсан юм бэ” гэхэд нь үнэнг нь хэлсэн.” гэх /1хх-ийн 91-93 дугаар тал/ мэдүүлгүүд, Т аймгийн Шүүх шинжилгээний 2023 оны .. дугаар 10-ны өдрийн 4..1 дугаартай “У.Мын биед доод уруулын дотор салстад шарх, дух, зүүн чамархай, зүүн дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт, Б, Б нүдний дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, дээд уруул, дээд, доод уруулын дотор салст, Б мөрөнд цус хуралт, Б нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн О удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 156-157 дугаар тал/ зэргээр тус тус нотлогдсон.

 

                Шүүгдэгч У.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ барилгын засварын ажил хийж байсан Т аймгийн З сум, Б З 6 дугаар баг, Лын гудамж, 2-223 тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө иргэн Ё.Оыг Б.Год зодуулан бэртэл, гэмтэл авч асрамж, туслалцаа шаардлагатай байхад нь амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан байгааг мэдсээр байж харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлэлгүй орхисны Ус Ё.О нас барсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч У.Мын гэрчээр өгсөн... “тэр хоёр маргалдсаны дараа талийгаач 15 цагийн үед ажлаа хийхгүй орондоо ороод унтаад өгсөн. Тэгээд би гадуур ажлаа хийж байгаад Г явсны дараа нар арай шингээгүй байх үед дотогшоо ороход талийгаач О орон дээрээ байхгүй байсан. Тэгээд би угаалгын өрөөнд ортол талийгаач ваннд хурхираад, усан дотор унтаж байхаар нь “босоод орондоо орж унтаа” гэхэд “миний толгой хагарчих гээд өвдөөд байна, ёо ёо” гээд босож чадахгүй байсан. Тэгээд надаас Э “яасан юм бэ?” гэж асуухаар нь харин өдөр Г талийгаачтай муудалцаад байсан тэр үедээ цохиж зодсон юм шиг байна гэсэн ...Өнөө өглөө би нар арай гарахаас өмнө сэрээд гадаа гарч шатнуудаа угсарчихаад, ажилдаа гарсан. Тэр үед талийгаач хурхираад унтаж байсан бөгөөд “та гайгүй юу” гэхэд “гайгүй ээ” гэж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн ..5-..6 дугаар тал/, мөрдөн шалгах ажиллгаанд шинжээч эмч Л.Бямбатуяагийн...“Амь хохирогч Ё.Оын биед учирсан цээжний битүү гэмтэл нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг яаралтай буюу нэн даруй үзүүлж дараагийн шатлал руу илгээсэн тохиолдолд амь насныг нь аврах боломжтой байсан. Амь хохирогч Ё.Оын биед учирсан гэх цээжний битүү гэмтэл авсан үед дээрх идэвхтэй хөдөлгөөнүүдийг хийх боломжгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 153 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Мын...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..., тухайн үед амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь аврагдах байсан..., миний тусламж үзүүлээгүй буруутай үйлдэл байгаа...гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон.

 

                Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “би амь хохирогч Ё.Оыг алсан гэмт хэрэг үйлдээгүй, мөн У.Мын биед халдаж зодоогүй, дээрх зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна”.... гэж,

 

                Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардоржоос “Монгол улсын иргэн Үндсэн хуулиар заасан шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Өнөөдрийн шүүх хурлын явцаас харахаар Б.Гыг бүгдээрээ гэм буруутай гэж үзсэн нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт үйлдсэн хүн хуулийн этгээд шударгаар олж тогтоох, хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан үүргээ мөрдөгч, прокурор гүйцэтгээгүй. Би энэ хэрэг гарсан үеэс хойш өмгөөлөгчөөр ажилласан. Удаа дараа хүсэлт гаргасан. Тэр дэлгүүрт камер байна уу, ойр орчимд нь камер байна уу, тэр голын эрэг дээр явсан хүмүүсийг нь шалгаач ээ, би өөрөө хүртэл яваад үзэхээр айл амьтан, чимээ чагнасан, зодоон болж байсан цаг хугацааны талаар тодорхой ярьдаг. Тэгэхээр энэ хэргийн хувьд эхнээсээ гурвуулаа байж байсан. Энэ гурван хүнийг нэгийг нь хорихгүй, нөгөөг нь хорьчихоод тэгээд ганцхан Б.Гыг буруутгах тал руу нотлох баримт бүрдүүлэх гэж хичээж мөрдөн шалгах ажиллагааг хийгдсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Үүргээ биелүүлээгүйгээс болоод өнөөдөр ийм эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэх боломжгүй..., Хүний амь нас хохирсон нь Б.Гын үйлдлээс юм уу, У.Мын үйлдлээс юм уу гэдгийг шалгаж тогтоосон зүйл энд алга. Шүүхийн бО мөрдөн шалгах ажиллагааны практикт энэ хоёр хүнийг хоёуланг нь цагдан хорьж байгаад шалгадаг. Гэтэл энэ байдлаа шалгаагүй учраас энэ хэргийн нөхцөл байдал үнэн зөвөөр тогтоох боломжгүй болсон байна гэж яриад байгаа. Б.Гын мэдүүлгийг үнэн байна гэдэг миний хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэх үед нотлогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзээд байгаа..., хэргийн бодит байдалд бодитой дүгнэлт хийгээгүй..,  Б.Гын мэдүүлгийг үнэн зөв байна гэдгийг нотлоод байгаа. Өөрөөр хэлбэл Б.Г, амь хохирогч хоёр зодолдсон байна. Тийм учраас ул мөр үлдчихээд байна. У.Мын биед ч ул мөр үлдээд байна. Амь хохирогчийн биед ч ул мөр үлдчихээд байна. Хэрвээ Б.Г энэ хоёртой зодолдсон бол Б.Гын биед шарх сорив зэрэг ул мөр заавал үлдэх ёстой...,  Б.Гыг гэм буруутай гэдгийг нотлох баримт бол хэрэгт тодорхой харагдахгүй байна...,  гэрч гэх н.И, н.Э хоёр мэдүүлэг өгөхдөө энэ гурвын зодсон асуудлыг хэн ч, хэзээ ч огт мэдээгүй, хараагүй. Яаж энэ хоёр хүний мэдүүлгийг нотлох баримт гэж үзэж хүний амь насанд халдсан гэдэг ноцтой хүнд зүйл ангиар гэм буруутайд тооцох гээд байгаа нь өмгөөлөгч хүний хувьд байж болохгүй гэж үзээд байгаа. Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл байгаа бол гэрчээр байцааж болохгүй. Гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтаа зогсоох ёстой байдаг. Гэтэл энэ заалтыг прокуророос биелүүлээгүй. Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоохоор ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн .. дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох ял оногдуулах үндэслэл болохгүй тул эдгээрийн мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээллийг тухай хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар заавал харьцуул гэж Дээд шүүхийн тогтоол байгаа. Тэгэхээр энэ хэрэгт авагдсан гол нотлох баримт болох дансны гүйлгээний хуулга, утсаар ярьсан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгийг маш сайн нягталж үзэх ёстой. Тэгж байж эх сурвалжийг заавал тодруулж гэм буруутайд тооцох ёстой гэж байгаа. Тийм учраас Б.Гыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-т заасны дагуу гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэж маргасныг тус тус шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзэв.

                Мөрдөн шалгах ажиллагаанд бО шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                Иймд шүүгдэгч Б.Гыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдөр Т аймгийн З сум, Б З 6 дугаар баг, Лын гудамж, 2-223 тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд барилгын засварын ажил хийж байхдаа хувийн таарамжгүй харьцааны Ус хамт ажиллаж байсан Ё.Оыг нүүр хэвлийн тус газарт нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд О тооны гэмтэл учруулан зовж зүдрэхээр байдлыг бий болгож буюу онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан,

                мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны .. дугаар сарын 07-ны өдөр Т аймгийн З сумын Б З 6 дугаар багийн 2-223 тоотын гадна хамт барилгын ажил хийж байсан У.Мын нүүр рүү гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

                шүүгдэгч У.Мыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ барилгын засварын ажил хийж байсан Т аймгийн З сум, Б З 6 дугаар баг, Лын гудамж, 2-223 тоотод байрлах 2 давхар хувийн сууцанд 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө иргэн Ё.Оыг Б.Год зодуулан бэртэл, гэмтэл авч асрамж, туслалцаа шаардлагатай байхад нь амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан байгааг мэдсээр байж харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлэлгүй орхисны Ус Ё.О нас барсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

                Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Сарантуяа нь “Шүүгдэгч Б.Г нь талийгаачийг онц харгис хэрцгийгээр алсан, У.М нь тусламж үйлчилгээ үзүүлээгүй буруутай гэж үзэж байна.” гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа үндэслэсэн болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр амьд явах үндсэн эрхтэй гэж зааж, энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалсан бөгөөд хүний амьд явах эрхэд халдсан хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар уг эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авахаар зохицуулсан байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний Ус хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид О тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, мөн учруулсан гэмтлийн Ус зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг хамааруулдаг.

 

Бусдын туслалцаа дэмжлэг шаардлагатай нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй гэдэг нь бэртэл гэмтэлтэй, өвчний Ус бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй хүнийг амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөлөөс авраагүй буюу эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлээгүй, түргэн тусламж дуудаагүй буюу өөрийн эс үйлдэхүйдээ санаатай хэлбэрээр хандсан эсхүл учирсан хор уршигт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан болохыг хамааруулж ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Г нь амь хохирогч Ё.Оын нүүр, хэвлийн тус газарт нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд гавал тархи, цээжний хавсарсан О тооны гэмтлүүдийг бий болгосны Ус тэрээр нас барсан,

мөн Б.Гын гэм буруутай үйлдлийн Ус хохирогч У.Мын биед доод уруулын дотор салстад шарх, дух, зүүн чамархай, зүүн дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт, Б, Б нүдний дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний алимны салст, дээд уруул, дээд, доод уруулын дотор салст, Б мөрөнд цус хуралт, Б нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь тус тус хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч У.М нь амь хохирогч Ё.О нь шүүгдэгч Б.Год зодуулж, О тооны хүнд гэмтлүүд авсан болохыг мэдэж байсан, эсхүл мэдэх бүрэн боломжтой байсан,

мөн амь хохирогчийн биед маш хүчтэй өвдөлт илэрч зовж тарчилж, өвдөж шаналсан нөхцөл байдалд байсныг мэдсээр байж бусдын туслалцаа дэмжлэг шаардлагатай нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүйн Ус тэрээр эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.

 

Хохирол, хор уршиг бО бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн Ус хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн бО үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны Ус үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Гыг гэм буруутай үйлдлийн Ус хүний амь нас хохирсон, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөн шүүгдэгч У.Мын гэм буруутай үйлдлийн Ус хүний амь нас хохирсон байна.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд “...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

мөн “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал бО гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 50.. дугаар зүйлийн 50...1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н нь хүний амь нас хохирсонтой холбоотой хохирол, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 9.751.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Гын төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 7.751.000 төгрөг бО сэтгэл санааны хохирол нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/....., А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн Ус хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг “Гуравдугаар” зэрэглэл 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлд тогтоосон байх тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.

 

“Сэтгэцэт учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн Ус мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн Ус амьдралын баяр баяалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны Ус сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

 

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны .. дугаар сарын 0..-ны өдөр гэмт хэрэг гарсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.  

 

Гэмт хэргийн Ус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нгийн сэтгэцийн хор уршигийн зэрэглэл “Гуравдугаар” зэрэглэлд хамаарч байх ба 22.99*550.000=12.644.500 төгрөг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 9.751.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Гын төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 7.751.000 төгрөгийг нэмж нийт 20.395.500 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

 

 Амь хохирогчийг амь насаа алдахад шүүгдэгч У.Мын эмнэлгийн бО бусад тусламж үзүүлээгүй буруутай үйл ажиллагаа байх тул түүнээс хангагдсан нэхэмжлэлийн шаардлагын 20 хувь болох 4.079.100 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Үлдэх 16 316 400 төгрөгийг шүүгдэгч Б.Гоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нд олгож шийдвэрлэв.       

 

Харин шүүгдэгч Б.Г нь хохирогч У.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч мөрдөн байцаалтын шатанд бО шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар нэхэмжилсэн хохиролгүй тул шүүгдэгч Б.Гыг хохирогч У.Мт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Иргэний хуулийн 50.. дугаар зүйлийн 50...1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал бО энэ хуулийн 50...5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж,

мөн зүйлийн 50...5 дахь хэсэгт “Гэмт хэргийн Ус нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж,

мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины бО эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг,”, мөн зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд бО төрөл, садангийн хүнийг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хууль ёсны төлөөлөгч Ё.Н нь амь хохирогч Ё.Оын төрсөн ээж мөн боловч тэрээр амь хохирогчтой нэг гэрт амьдардаггүй, тусдаа амьдраад О жил болж байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “амь хохирогч нь миний 17 насанд гарсан хүү бөгөөд миний аав, ээж хоёр дээр өссөн, бид хамт амьдарч байгаагүй” гэх түүний мэдүүлгээр тогтоогдож байх ба Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүл, гэр бүлийн гишүүн гэх ойлголтод хамаарах боломжгүй юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Мөнхтайван шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн адил тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6... дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгээд 19 жил, 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. У.Мын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ гэмт хэргийн Ус хохирогч нас барсан. Тийм учраас 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. У.Мын хувьд мөн адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал бО аль аль нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Б.Гын хувьд цагдан хоригдсон нийт 62 хоног байгаа. Өмнө нь цагдан хоригдсон 44 хоног байсан. 0... сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 1.. хоног байгаа. Тэрийг нэмж нэгтгээд 62 хоног байна гэж тоолсон. Үүнийг эдлэх ялд нь оруулж тооцуулахаар санал гаргаж байна. У.Мын хувьд 1.. хоног цагдан хоригдсон. Энэ хоногийг эдлэх ялаас нь оруулан тооцох нь зүйтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлын баримт авагдаагүй. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Эд мөрийн баримтаар хураан авсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл, ягаан өнгийн цэцэгтэй хөшиг, хөх цоохор даавуу, шар гудас, амь хохирогчийн гарын хурууны авсан хумс, хөх өнгийн цамц, өмд, саарал өнгийн дотоож зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах нь зүйтэй байна. Дээрх гаргасан ялын санал бол шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцэж байна гэж үзсэн. Тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тохирсон байхаар шударга ёсны зарчим гэж хуульчилсан байгаа. Үүнийг дагаж мөрдөөд жишиг болсон асуудал байгаа учраас хорих ялын санал оногдуулж байна. Нэгэнт шүүхээс хохирол төлбөрийг тогтоолоо. Гэхдээ энэ бол хэзээ ч хохирол төлөгдөхөөргүй, хүний амь насыг төлж барагдуулшгүй асуудал, эцсийн мөчид амь хохирогчийн амь нас хохирсон ийм нөхцөл байдал байгаа учраас дээрх ялын саналыг гаргаж байна.“ гэх саналыг, 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Улсын яллагчийн байр суурьтай адил байр суурьтай байна. Нэмж тусгайлан хэлэх зүйлгүй.“ гэх саналыг,

 

Шүүгдэгч У.Мын өмгөөлөгч Э.Энххэрлэн шүүхийн хэлэлцүүлэгт: “Улсын яллагч миний үйлчлүүлэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдлыг харгалзан үзсэнгүй. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзсэн. Энэ нь ойлгомжгүй байна. Яагаад гэхээр гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийг дүгнэж хэлэхдээ эс үйлдэхүй буюу болгоомжгүй гэмт хэрэг, болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж байгаа. Энэ гэмт хэрэг үйлдэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын Ус анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг үйл баримт тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нөгөөтэйгөөр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх гэдэг асуудал байгаа. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т байгаа. Гэмт хэргийн Ус учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах эсвэл хорих ял оногдуулахыг 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар энэ нь өөрөө сонгох санкцтай. Энэ санкц дээр юу гэдэг вэ гэхээр 5,400 нэгжээс 27,000 нэгж хүртэл гэж заасан. Би сая нотлох баримт шинжлэн судлуулах үе шат дээр миний үйлчлүүлэгч 2023 оноос хойш тасралтгүй 3 жилийн хугацаанд нийгмийн даатгал төлж, хөдөлмөрийн үр шимээ төлөөд явж байгаа. Үүгээр юуг хэлэх гээд байгаа вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-т заасан тодорхой орлоготой, хөрөнгөтэй гэдгийг нотолж ярьж байгаа. Өөрөөр хэлбэр шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хөнгөрүүлэх буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлууд, мөн анх удаа гэмт хэрэг гэм буруугаа сайн дураараа хүлээдэг. Ямар нэгэн маргаан гардаггүй. Эдгээр байдлуудыг харгалзан шүүхээс торгох гэсэн энэ санкцийг хэрэглээд өгөөч ээ гэж хэлж байгаа. 3 жилийн хугацаанд энэ хүний хорих ялыг биечлэн эдлүүлээд улсын яллагч яг яах юм бэ. Энэ хүн танд мөрдөн шалгах ажиллагаанд ямар саад учруулсан. Гэм буруугийн үе шатад өөрөө хэлээд байгаа. “Би бол харамсаж явдаг аа, уучлаарай” гэдгийг удаа дараа хэлдэг. Эдгээр байдлыг нь харгалзан үздэггүй юм уу. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан хорихоос төрлийн буюу торгох шийтгэл оногдуулж өгнө үү.“ гэх саналыг,

 

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Э.Мягмардорж шүүхийн хэлэлцүүлэгт: “Цагаатгах байр суурьтай байсан тул гэм буруутайд тооцсон. Тэгэхээр шударга шүүхээр шүүлгэх эрх, хууль ёсны зарчим, нотлох баримтыг үнэлэх, эргэлзээгүй байх энэ нөхцөл байдал бүгдийг нь харгалзаж үзээгүйд шүүх бүрэлдэхүүнд харамсалтай байгаагаа илэрхийлж байна. Тийм учраас би эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх санал байхгүй.“ гэх саналыг тус тус гаргасан.

 

            Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Гын хувийн байдалтай холбоотой дээд боловсролтой, эрх зүйч бО барилгын менежмент мэргэжилтэй, Т аймгийн С сум Э .. дүгээр баг, Ө .. дугаар гудамжны .. тоотод оршин суудаг, урьд Т аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 01дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай шийдвэр, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 45-5.., 7..-120 дугаар хуудас/,

            Шүүгдэгч У.Мын хувийн байдалтай холбоотой бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэрлэлтийн бО хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, .... хамт У хот, Б дүүрэг, .. дугаар хороо, ... хороолол, Чын гудамж, ...байрны ..09 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүйг илтгэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 44, 60-76 дугаар хуудас/ зэрэг баримтууд тус тус авагджээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.... зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Б.Г бО У.М нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн Ус зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн Ус зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

 Шүүгдэгч Б.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хүний онц харгис хэрцгийгээр алсан бол 12 жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч У.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэгээс таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч У.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”  гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бО хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Харин шүүгдэгч У.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын Ус анх удаа гэмт хэрэг үйлдсэнг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Гыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул эдгээр гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал бО хүний амь нас хохирсон байдал, үйлдсэн гэмт хэргүүдийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6... дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 19 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 19 /арван ес/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч У.Мыг “Бэртэл гэмтэлтэй, өвчний Ус бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны Ус хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн 2334000000299 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн цус мэт зүйл, ягаан өнгийн цэцэгтэй хөшиг, хөх цоохор даавуу, шар гудас, амь хохирогчийн гарын хуруунаас авсан хумс, хөх өнгийн цамц, жинсэн өмд, саарал өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

шүүгдэгч Б.Г нь хохирогч У.Мт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Ус тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.... зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36..., 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэргийг,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг,

шүүгдэгч Б овгийн Угийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны Ус хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б овгийн Бын Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6... дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 19 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт хорих ялыг 19 /арван ес/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Год оногдуулсан 19 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Шүүгдэгч Б овгийн Угийн Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч У.Мын цагдан хоригдсон 1.. /арван найм/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялаас хасаж түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 5.130.000 /таван сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 5.130.000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50.. дугаар зүйлийн 50...1, 50...5, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Гоос 16.316.400 /арван зургаан сая гурван зуун арван зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг, шүүгдэгч У.Маас 4.079.100 /дөрвөн сая далан есөн мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж У, Х дүүрэг 2... хороо, В хотхон ...тоотод оршин суух амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Н /..../-д олгосугай.

 

9.Эрүүгийн 2334000000299 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн цус мэт зүйл, ягаан өнгийн цэцэгтэй хөшиг, хөх цоохор даавуу, шар гудас, амь хохирогчийн гарын хуруунаас авсан хумс, хөх өнгийн цамц, жинсэн өмд, саарал өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч У.Мт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Ус тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шүүгдэгч Б.Год урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 20... оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохыг,

шүүгдэгч У.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч У.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                                        

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

 

                            ШҮҮГЧИД                        Т.БАТЖАРГАЛ

 

 

                                                                                 Б.МАРИНА