Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00284

 

2023 05 28 156/ШШ2024/00284

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

156/2024/00269/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ... оршин суух, Аюуш овогт С.Б ,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, Батгэрэлийн Хэрлэнмөнх,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,585,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Х өд холбогдуулан 2,585,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х нь зээлсэн мөнгөө 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгнө гэсэн боловч өгөхгүй намайг хохироож байна. Иймд Б.Х өөс 2,585,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 2,585,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Б ийн шүүхэд гаргасан 2,585,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Б.Х  нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,155 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б ид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б ийн нэхэмжилсэн 2,585,000 /хоёр сая таван зуун наян таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,310 /тавин зургаан мянга гурван зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,155 /хорин найман мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,155 /хорин найман мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Х нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА