Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 54

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ж.М- Г.Мя- Д.Н- Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-, Г.Мя-, Д.Н- нарт холбогдох 1723000280014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Завхан аймгийн ******* сумд 1983 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай хэрэг хариуцах чадвартай ******* овогт Ж-ийн М

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1995 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******ийн ийн оюутан, ам бүл-6, эцэг, эх, ах дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт Г-ын Мя

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Завхан аймгийн ******* сумд 1996 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******ийн ийн оюутан, ам бүл-6, эцэг эх эгч нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай ******* овогт Д-ын Н

Шүүгдэгч Ж.М- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Мя-, Д.Н- нар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт Ж-ийн М нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн ******* сумын төвд иргэн Г.Л-г “хүнтэй зодолдох гэхэд явуулсангүй” гэх шалтгаанаар түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохисон хэргийн үйл баримт нь хохирогч А.Л-гийн “ 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд ...сумын төвийн хонхорт М-, Н-, Б, Бу нар архи ууж сууж байсан... Тэгээд нэг залуу нь М-ыг яасан зэвүүн харцтай юм гээд гараараа ам руу нь цохисон. ...Тэгж байгаад тэр залуучууд хоорондоо маргалдаад сумын төв рүү явсан... тэгсэн М- араас нь очиж зодолдъё гээд явах гэхээр нь би хориглосон юм. Тэгсэн М- гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч Ж.М-ын өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн өдөр Завхан аймгийн ******* сумын төвд шүүгдэгч Г.Мя-, Д.Н- нар нь бүлэглэн А.Л-г зодсон хэргийн үйл баримт нь хохирогч А.Л-гийн “... Би гэр рүүгээ явж байтал гудамжны захад Мя-/ гар өргөсөн. Намайг зогсоход 3 хүн байх шиг байсан. Гадаа харанхуй байсан. 1 залуу нь ирээд миний нүд рүү цохисон. Би яаж байна гээд тонгойгоод өнгийхөд дахиад нэг залуу намайг хэд хэд цохисон. Тэгсэн наад хүн чинь нөгөө хүн биш байна гэсэн ...” гэсэн мэдүүлгээр, Г.Мя-, Д.Н- нартай хамт явж байсан гэрч Ж.Мя-гийн “...замдаа Л-ай таарсан. Би гар өргөж зогсоосон. Тэгсэн чинь Мя чи хэн бэ гээд Л-г цохисон тэр хооронд Л-г бас цохисон... Л-г андуураад зодсон. Би наадах чинь нөгөө хүн биш байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, мөн гэрч Н.М-ын “...Эхлээд Мя- Л-г цохисон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.М-, Г.Мя-, Д.Н- нарын үйлдлийн улмаас хохирогч А.Л-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 201720149 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ А.Л-гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, доод эрүүний баруун 2–р шүдний хугарал, эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... А.Л-гийн биед учирсан тархи доргилт, баруун зүүн нүдний цус хуралт, доод эрүүний баруун 2-р шүдний хугарал, эрхий хурууны зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч А.Л-гийн биед учирсан дээрх гэмтлүүдээс шүүгдэгч Ж.М- зүүн нүдэнд цус хуралт гэмтэл болон эрхий хурууны зөөлөн эдийн гэмтлийг учруулсан нь хохирогчийн “...М- гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон...М-ыг явуулахгүй гэж ноцолдоход миний хуруу тулсан...” гэсэн мэдүүлгээр, Ж.М-д цохиулсны дараа Ж.Мя- нартай тааралдахад А.Л-гийн зүүн нүд хөхөрсөн байсныг мэдүүлсэн гэрч Ж.Мя-гийн “...Л- д зодуулчихлаа гэсэн. Зүүн нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин хохирогчийн биед учирсан баруун нүдэнд цус хуралт, тархи доргилт, доод эрүүний баруун 2–р шүдний хугарал гэмтлийг шүүгдэгч Д.Н-, Г.Мя- нар учруулсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.М- нь 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг Адууны шил гэх газарт иргэн Б.ыг мотоциклийн түлхүүр өгсөнгүй гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж зодсон. Мөн түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн Г.Л-г нүүр рүү цохисон гэх шалтгаанаар зүүн бугалга тус газар нь хутгалсан хэргийн үйл баримт нь хохирогч Б.ын “...М- согтуугаар мотоцикл унаад явах гэхээр нь би боль гээд түлхүүрийг нь авсан гэх шалтгаанаас болоод хоорондоо маргалдаад М- түрүүлээд миний нүүрэн тус газар цохиод би уначихсан. М- миний дээр мордож аваад миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиод авсан. Миний нүүрэн тус газар баруун нүдний зовхин дор хэсэг газар арьс халцарсан. Баруун нүд улайсан. Үүдэн 1 шүд хөдөлсөн...“ гэсэн мэдүүлгээр хохирогч Г.Л-ийн “...М- А хоёр түлхүүрээс болоод маргалдаад хоорондоо зодолдоод эхлэхээр би дундуур нь орж салгах гэтэл М- миний зүүн гарны орчим 2 удаа цохиод авсан. Тэгтэл миний зүүн гарын сүвээ дагаад хүйтэн юм урсаад тэр орчимдоо хорсоод явчихсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.ын “...манайд М- А Л гэсэн 3 хүн ирсэн... Тэгээд тэд нар гарахаар явсан гэрийн гадаа мотоциклийн түлхүүр булаацалдаад байгаа бололтой чимээ гараад эхлэхээр нь манай нөхөр гараад явуулсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч С.Б-ын “... 2017 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 01 цаг 30 минутынн орчим гэртээ унтаж байтал гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь онгойлгоод өгтөл ороод ирсэн. Тэгээд намайг М- хатгачихлаа гээд ороод ирсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Ж.М-ын үйлдлийн улмаас Г.Л, Б.А нарын биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 201720164 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ Б.т тархины доргилт, дээд эрүүний баруун 1-р шүд 1-р зэргийн хөдөлгөөн, цохны хэсэгт, хамрын зүүн талд, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт баруун зүүн нүдний дээд доод зовхинд хүзүүний урд хэсэгт баруун хөх махны дээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн хэсгээр, мөн тус албаны 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 201720165 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ Г.гийн зүүн бугалганы ар дээд хэсэгт суганы харалдаа шарх, гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн хэсгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.М- нь А.Л-, Г.Л, Б.А нарын биед хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Мя-, Д.Н- нар нь бүлэглэн А.Л-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ж.М-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Мя-, Д.Н- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Хохирогч А.Л- нь хиймэл шүд хийлгэх зардлыг шүүгдэгч Г.Мя-, Д.Н- нараас нэхэмжилсэн боловч хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байна. Шүүх нотлох баримтын үндсэн дээр иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх учир энэхүү шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй ба хохирогч А.Л- нь хиймэл шүд хийлгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ж.М-аас хохирогч Г., А.Л-, Г.Л нар хохирол нэхэмжлээгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх Ж.М-, Г.Мя-, Д.Н- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгаж шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ж-ийн М-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт Г-ын Мя-, ******* овогт Д-ын Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 2000/ хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Н-ыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Мя-ыг Н-ыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.М-д оногдуулсан 2000/ хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд, шүүгдэгч Г.Мя-т оногдуулсан 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ж.М-, Д.Н-, Г.Мя- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ж.М-ын эвэртэй улаан зүсний 5 настай эр үхрийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 5/04 дугаартай тогтоолыг, Г.Мя-ын эвэртэй улаан зүсний 5 настай эр үхрийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолыг Д.ын эвэртэй хүрэн зүсний 5 настай эр үхрийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 5/06 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон оруулга бүхий бариултай дэлгэгдсэн үедээ 16 см урттай суран оосортой тонгорог хутгыг тус тус устгасугай.

8. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан, хохирогч А.Л- нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Н-, Г.Мя- нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ