| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00145/И |
| Дугаар | 156/ШШ2024/00188 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00188
2024 04 11 156/ШШ2024/00188
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00008/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Д.Г ,
Хариуцагч: Б.Х ,
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд Б.Х тэй танилцаж хамтран амьдрах болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр анхны хүүхэд өсөлтгүй болж, 2024 лны 4 дүгээр сарын 10-ны өдөр Г.Б төрсөн. Тэр үеэс хойш хүүгээ өөрөө өсгөж торниулсан.Б.Хаш-Эрдэнийг Г.Б ын эцэг мөн болохыг тогтоолгож , хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Х д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Б.Х бид хоорондоо тохиролцсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь Б.Х д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байх тул хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хэдийгээр нэхэмжлэлээсээ татгалзсан хэдий ч дахин шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар Д.Г ийн нэхэмжлэлтэй, Б.Х д холбогдох, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигчдод захирамжийг танилцуулахыг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд үүрэг болгосугай.
4. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ