Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/02715

 

2024    16

184/ШШ2024/02715

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ЧЙ86111*******0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, хороолол, үэ гудамж байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 20 онд тэй танилцаж, оноос хамтран амьдарч эхэлсэн ба 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулж, дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бид дундаасаа 2 хүүхэдтэй ба оны дугаар сарын -ны өдөр том охин төрсөн. Том охин маань 17 настай, Ерөнхий боловсролын сургуульд дугаар ангид суралцан төгсөж байна. оны дугаар сарын -ны өдөр бага охин төрсөн тэрээр 13 настай, Ерөнхий боловсролын сургуульд дүгээр ангид суралцаж байна. Охид маань миний асран хамгаалалтад надтай хамт амьдардаг. Ж. бид хоёр танилцсанаас хойш ******* жил хамт амьдарсан ба 2016 онд Ж. БНСУ-д суралцахаар явснаас хойш бид тус тусдаа амьдарч, одоо тус тусын амьдралтай хамтран амьдрагчтай болсон. Хамт амьдарч байх хугацаанд бидний дунд гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй, одоо ч ямар нэг гэр бүлийн хүчирхийлэл байхгүй. Бидний том охин одоо оюутан болох гэж байгаа, бага охин ЕБС-ын ахлах ангид орно. Ж. бид хоёрын дунд эд хөрөнгийн болон бусад зүйлээс шалтгаалсан маргаан байхгүй бөгөөд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө төлөвлөлт төлөвлөгөө. сургууль, амьдрал, хэрэглээ, хэрэгцээ гэх мэт шаардлагатай зүйлүүд дээр хамтдаа анхаарал хандуулж ярилцаж, ямар нэгэн маргах, зөрчилдөх зүйлгүй, тус тусдаа өөр өөрсдийн амьдралаар амьдардаг. Одоо нэгэнт тус тусын амьдралтай болоод тодорхой хугацаа өнгөрч, дахин хамт амьдрах боломжгүй болсон тул, хуульд заасны дагуу Э.******* болон Ж. бидний гэрлэлтийг шүүхээс цуцалж өгнө үү. гэж тайлбарласан.

2. Хариуцагч Ж.д 2024 оны дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Э.*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Мөн хүүхдүүд болох , нарыг эх Э.*******ийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, , нарын эрүүл бойжиж байгаа талаарх Мөнх Баясгалант ӨЭМТ-ийн тодорхойлолт, , нарын Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дүгээр сургуульд суралцдаг нь үнэн болох тодорхойлолт, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.******* болон Ж. нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус шүүхэд гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрсөн.

 

2. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Ж. нар нь 20 онд танилцаж, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 1, ******* дугаар тал/

 

3. Гэрлэгчид тус тусын амьдралтай болсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. /хавтаст хэргийн 1 дүгээр тал/

 

4. Гэрлэгчдийн хэн аль нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй тул тэдний шаардсан хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцнэ. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ЧЙ86111*******0/, овогт /регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.эс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР