Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/02784

 

2024 05 20 1*******4/ШШ2024/027*******4

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 6 дугаар хороо, ХМК тоосгоны гудамж өөрийн байр хаягт байрлах, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: УК99111*******15/-д холбогдох,

 

Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,*******0*******,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 201******* оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд ******* овогт ******* /регистрийн дугаар: УК99111*******15/ нь 201******* онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу ******* сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 2,*******00,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн ******* овогт ******* д холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Иймд санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,*******0*******,500 төгрөгийг хариуцагч М.эс гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М. миний бие 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөгийг тус тус ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч М.д холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,*******0*******,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөгийг тус тус ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,*******0*******,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч М. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 521,700 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 521,700 төгрөгийг тус тус ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР