| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/00217/И |
| Дугаар | 150/ШШ2024/00123 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2024/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, * дугаар хороо, ** тоотод байрлах “” ХХК-д холбогдох,
771,258,124 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай ******* ХХК-ийн 2014 оны 10 сарын 10-ны өдрийн 14/21 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ, 2015 оны 04 сарын 20-ны өдөр 14/2101 дугаартай нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Гэрээгээр аймгийн сумын ордын нийт 65,000 тн түүхий нүүрсийг нийлүүлэх төлбөрийг *******ээр бартер болон бэлэн мөнгөөр хийхээр харилцан тохиролцсон. “ ” ХХК нь гэрээний дагуу 2014-2015 оны хооронд компанид 40,912 тн 2,119,495.9 төгрөгийн түүхий нүүрс 9,320 тонн 18,239,333 төгрөгийн дизель түлш нийлүүлсэн. Гэрээний дагуу төлбөрт ******* ХХК нь бартераар 21,142.68 тн 2,885,961.32 төгрөгийн ******* нийлүүлж, тээврийн хөлс 94,226,800 төгрөг, вагон тавилт, таталтын зардал 27,156,375.40 нийт 3,007,344,207.4 төгрөг болсон. Талууд 2015 оны 04 сарын 01-ны өдрөөс 2015 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал тооцоо нийлж 1,809,663,465.9 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тооцоо нийлж 1,118,562,946.72 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоо нийлж 1,035,675,200 төгрөг, 2016 оны 04 сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тооцоо нийлж 1,035,615,196.72 төгрөгийн үнийн дүнг тус тус баталгаажуулсан байдаг. Уг актын дүнд талууд ямар нэгэн байдлаар маргадаггүй. Хариуцагч “ ” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн актаас хойш тодорхой тооны нүүрс нийлүүлж, хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 100 сая төгрөгийн төлөлтийг хийж 514,172,083 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн байна. Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хамтарсан хурлаар тооцоо нийлсэн бөгөөд үүнээс хойш өр төлбөрөөс нь ямар нэгэн байдлаар төлөгдөөгүй өнөөдрийг хүрч гэрээний дагуу зөвшилцөж тохиролцоонд хүрч чадаагүй. Тиймээс тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 241 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44/3161 тоот албан бичгийг 2023 оны 9 сард хүлээн авсан. Хариуцагчийг эрэн сурвалжилж ******* хот, ******* дүүрэг * дугаар хороо, ** тоотод үйл ажиллагаа явуулдаг болох нь цагдаагийн хэлтсээс тогтоож тус хаягаар манай манай компани нь нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдах 14/21 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гуравласан гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах 14/21 01 тоот гэрээнээс үүдэлтэй хохирол болох 514,172,083 төгрөг, алданги 257,086,041 төгрөг, нийт 771,258,124 төгрөгийг хариуцагч “ ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд анхлан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдсан. Нүүрс худалдах, худалдан авах, ******* нийлүүлэх тухай гэрээг ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан анх баталж байгуулсан. Тухайн цаг үед “ ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг хүн байсан. болон ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нар нь эхнэр, нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байсан. Иймээс Компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангалгүйгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчиж байгуулсан тус нүүрс худалдах, худалдан авах, ******* нийлүүлэх тухай гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй, хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэх үндэслэл тогтоогдож байна. Хоёрдугаарт. Нэхэмжлэгч талаас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд уг асуудалд холбогдуулсан тайлбартаа, гэрээ байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр компанийн хэлбэр ТӨХК бус ХХК болсон байсан. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн уг зохицуулалт энэ хэлцэлд хамаарахгүй гэх тайлбарыг өгсөн. Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаартай 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтад ******* ТӨХК тус жагсаалтад анхлан багтсан байдаг. Нийтэд илэрхий уг баримтаар гэрээ байгуулагдсан 2014 онд ******* ТӨХК нь ТӨХК-ийн хэлбэрээр байсан гэдэг нь илэрхий нотлогдож байгаа. Гуравдугаарт. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал өөрийн эхнэрийн 100%-ийн хувьцаа эзэмшдэг, урьд өөрийн биеэр гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан компанитай гэрээ байгуулсан, түүнийг баталсан нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл юм. Дөрөвдүгээрт. Нэхэмжлэгч талаас 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 100 сая төгрөг, ХХК-аас *******ийн төлбөр ** гэх утгатай шилжиж орсон. Уг хуулганд ямар нэг харилцах дансны дугаар болон нэр байхгүй. Харин ХХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь байгууллагын харилцах дансны 2017 оны 3 дугаар сарын 1-ээс 3 дугаар сарын 31-ний өдрийн дансны хуулгаас харахад дээрх дүн болох утгаар ямар ч зарлага гараагүй болох нь харагдаж байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ болох нүүрс худалдах, худалдан авах, ******* нийлүүлэх тухай гэрээ нь өөрөө Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөнөөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Тиймээс нэхэмжлэгч тал нь хариуцагчаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг шаардах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нөгөөтээгүүр нэхэмжлэгч талын хариуцагчаас шаардаж буй илүү нийлүүлсэн гэх нүүрсний тоо хэмжээ, түүнийг хариуцагч тал хүлээн авсан гэх бодит нөхцөл байдал бүрэн нотлогдохгүй зэргээс үзэхэд Нэхэмжлэгч ******* ТӨХК, хариуцагч ХХК нарын гүйцэтгэх захирал асан нь гэрээгээр халхавчлан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.1 дэх хэсэг, 17.4.2 дахь хэсгийн 17.4.2.2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал нь эрүүгийн эрх зүйн журмаар уг хэрэг маргааныг шийдүүлэх нь зүйтэй гэсэн хариу тайлбарыг гаргаж байна...” гэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “ ” ХХК-д холбогдуулан 771,258,124 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 10 сарын 10-ны өдрийн 14/21 дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ”, 2015 оны 04 сарын 20-ны өдөр 14/2101 дугаартай нэмэлт гэрээний үүргийг зөрчсөн тул уг гэрээнээс үүдэлтэй хохирол болох 514,172,083 төгрөг, алданги 257,086,041 төгрөг, нийт 771,258,124 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлно.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч талаас хариуцагч талд нийлүүлсэн гэх 20 тонн *******ийг тухайн үед компанийн удирдлагууд худалдан борлуулсан гэдэг ч орлого нь манай хуулийн этгээдэд бүртгэгдээгүй, ******* ХХК-ийн захирал , “” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс учир ашиг сонирхол нэгтэй этгээдүүд хоорондоо гэрээ хэлцэл байгуулсан нь хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл...” гэж маргажээ.
Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл уг асуудал нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болоогүйг дурдах нь зүйтэй.
Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Нүүрс худалдах, худалдан авах, ******* нийлүүлэх” гэрээгээр худалдагч “” ХХК нь худалдан авагч “*******” ХК-д гэрээгээр тохирсон хуваарийн дагуу аймгийн сумын “” ордны түүхий чулуун 20,000 тн нүүрсийг 1 тонныг 45,000 төгрөгөөр худалдагчийн агуулахаас нийлүүлэх, худалдан авагч нь тохирсон хуваарь нөхцөлийн дагуу нүүрс хүлээн авах, захиалагч нь хүлээн авсан нүүрсний төлбөрт ******* нийлүүлж төлөх талаар тохиролцсон байна.
Дээрх гэрээнд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт оруулахдаа нүүрсний хэмжээг 25,000 тонноор нэмэгдүүлж, нийт 65,000 тн нүүрсийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор худалдан авагчид бүрэн нийлүүлэх, худалдан авагч тал нь гэрээний зүйлийн төлбөрийг үндсэн гэрээнд заасан журмаар төлж барагдуулахаар,
2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулахдаа худалдагч нь худалдагч авагчид нүүрсийг аймгийн өртөөнөөс нийлүүлэх, худалдагч нь үүссэн нийт өр төлбөрийн дүнд нүүрс нийлүүлж хоорондын тооцоогоор хасаж тооцох, нийлүүлэх 1 тн нүүрсний үнэ 70,500 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “нүүрс худалдах, худалдан авах, ******* нийлүүлэх” гэрээ болон 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “нүүрс худалдах, худалдан авах ******* нийлүүлэх тухай гэрээнд нэмэлт оруулах гэрээ худалдан авагч “*******” ХК-ийн захирал , захиалагч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал , худалдагч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулагдсан байх ба худалдан авагчийг төлөөлж санхүү эрхэлсэн захирал , захиалагчийн төлөөлж менежер , худалдагчийг төлөөлж нягтлан бодогч нар гарын үсэг зуржээ.
Харин 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах ******* нийлүүлэх тухай гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд худалдан авагчийг төлөөлж гүйцэтгэх захирал оролцож гэрээг байгуулсан байх ба талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
Нүүрс худалдах, худалдан авах ******* нийлүүлэх тухай гэрээний дагуу худалдагч “” ХХК 40,912 тн буюу 2,119,495,009 төгрөгийн түүхий нүүрс, 9,320 тн буюу 18,239,333 төгрөгийн түлш нийлүүлсэн, худалдан авагч “*******” ХК нь 60,810 тн буюу 3,010,079,907.4 төгрөгийн ******* тус тус нийлүүлсэн болох нь “” ХХК-иас нийлүүлсэн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тайлан, зарлагын баримт, ын Төмөр замын падаан, тооцоо нийлсэн баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримтууд үүрэг хүлээж байсан этгээд үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байсныг нотлохоос гадна хугацааг дахин шинээр тоолох үр дагавартай болохыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасан.
Дээрх тооцоо нийлсэн баримтад худалдагч байгууллагыг төлөөлж нягтлан бодогч гарын үсэг зурсан байх бөгөөд нь “ Транспортэйш ” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн гэрээний 4.4-т худалдагч нь *******ийн тээврийн зардал, дагалдах зардлыг хариуцаж, ******* хүлээн авах салаа зам, хаягийг ирүүлнэ гэж тохиролцсоны дагуу “******* ” ХХК, “” ХХК гэх мэт хуулийн этгээдэд хаяглан *******ийг ачуулж байсныг нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл талууд хүлээн авах хүлээлгэн өгөх газрыг гэрээгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1 дэх хэсэгт зааснаар уг газрыг үүрэг гүйцэтгэх газар гэж үзнэ.
Иймд “*******” ХХК-д хариуцагч “ ” ХХК-иас 514,172,083 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Үндсэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт худалдан авагч нь нүүрсний төлбөрийг төлсөн байхад худалдагч тал тухайн төлбөртэй дүйцэхүйц хэмжээний нүүрсийг дутуу нийлүүлсэн, мөн дараа сард нөхөж нийлүүлэх үүргээ биелүүлээгүй бол дутуу нийлүүлсэн нүүрсний үнийн дүнд хоног тутам 0.1 хувийн алдангийг худалдан авагчид төлнө гэж заасан байна.
Хариуцагч хуулийн этгээд нь нүүрс худалдах, худалдан авах ******* нийлүүлэх тухай гэрээний үүрэг 514,172,083 төгрөгийг зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд гэрээгээр алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “ ” ХХК-иас гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл 514,172,083, алданги 257,086,041 төгрөг, нийт 771,258,124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно гэж заасан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нь 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл “ ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан болох нь тогтоогдож байгаа боловч 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болон 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд “нүүрс худалдах, худалдан авах ******* нийлүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах ******* нийлүүлэх тухай гэрээнд нь хэлцлийн нөгөө тал болж оролцоогүй, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдүүдийн хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан тул хариуцагчийн сонирхлын зөрчилтэй этгээдүүд хэлцэл хийсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,014,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,014,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “ ” ХХК-иас 771,258,124 төгрөг гаргуулж “*******” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,014,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,014,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА