Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2024/00419

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: ... оршин байгаа, “....” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суух, .... /РД:/,

Хариуцагч: ... оршин суух, ... /РД:/ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 4,028,654.06 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Х” ХХК нь зээлдэгч ... нартай 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №1126130115003122 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан төгрөгийн үнэт эдлэл авах зориулалтаар 2,000,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 12-н сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2023.03.25-ны өдөр дууссан боловч зээлдэгч Д.О, Д.Б нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч Д.О, Д.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,763,486.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265,167.09 төгрөг, нийт 4,028,654.06 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч О.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Д.О, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,028,654.06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, 79,410 төгрөгийн хамт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Х” ХХК нь Д.Отгонсүрэн, Д.Бат-Өөдөс нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 4,028,654.06 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч О.Н нь “... Хариуцагч Д.О, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,028,654.06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, 79,410 төгрөгийн хамт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,028,654.06 төгрөгийг хариуцагч Д.О, Д.Б нар нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                                                                               

                                      ШҮҮГЧ                                   Д.ОТГОНЧУЛУУН