Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00427

 

 

        2024        05         08

       151/ШШ2024/00427

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч:  оршин байгаа, “А” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суух, Б.Сувдмаа /РД:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 3,566,034 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.С нь манай компанид няравын албан тушаалд ажилладаг байсан бөгөөд “А” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлүүлэх гэрээг байгуулсан. Б.С нь төлбөр төлөх үүргээ 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зөрчиж, утсаар удаа дараа холбогдон гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхийг шаардаж мессэж илгээсэн боловч Б.С төлбөрөө төлөөгүй. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гэрээний 3.5 дахь зүйлд гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тогтоосон. Иймд Б.С-аас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний үүрэгт 2,377,356 төгрөг, алданги 1,188,678 төгрөг, нийт 3,566,034 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Э.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“А” ХХК нь хариуцагч Б.С-аас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр төлүүлэх гэрээний үүрэгт 2,377,356 төгрөг, алданги 1,188,678 төгрөг, нийт 3,566,034 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.С нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 00 минутаас өмнө 2,377,356 төгрөгийг манай 5038107808 тоот дансанд хийсэн тул бид нэхэмжлэлдээ тусгасан алданги 1,188,678 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “А” ХХК нь Б.С-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,566,034 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Э.Б нь “... Хариуцагч Б.С нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 00 минутаас өмнө 2,377,356 төгрөгийг манай 5038107808 тоот дансанд хийсэн тул бид нэхэмжлэлдээ тусгасан алданги 1,188,678 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна” гэх тайлбарыг ирүүлжээ.

Хариуцагч Б.С нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 2,377,356 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч “А” ХХК нь алданги 1,188,678 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болох нь “А” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/304 дугаартай албан бичиг, “Х” ХК-ийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,566,034 төгрөгийн алданги 1,188,678 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,377,356 төгрөгийг хариуцагч Б.С нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 36,003 төгрөгийг, хариуцагч Б.С-аас 36,003 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                                                                                       

                                      ШҮҮГЧ                                   Д.ОТГОНЧУЛУУН