Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга:З.Бат-Амгалан,

Улсын яллагч: Э.Одончимэг,

Шүүгдэгч: Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021345 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, / /, Шүүгдэгч Б нь 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн орчим согтуугаар найз Г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун өвдөгний цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал, баруун завьжны язрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв. Хохирогч Г мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 29-ний орой би Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах найз Б гэрт очсон. Б гэрт нь ортол Б надаас янз бүрийн юм шаардаад байсан. Би тэрийг нь зөвшөөрөөгүй тул Б намайг зодсон. Б миний баруун хацар, өвдөг рүү гараараа нэлээн хэдэн удаа цохьсон. Б намайг зодож байхыг өөр харсан хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-10/, ...2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 11:00 цагийн үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 17-р хорооны “Б” хоолны газарт ажиллаж байгаад хүүхдэд бэлэг сэлт өгөөд манай дарга М тус өдөр ганц шил архи задлаад бөөнөөрөө хувааж уучихаад орой 22:30 цагийн үед ажлаасаа гарчихаад хорооллын ахуйн үйлчилгээний орчимд нэг караокенд суусан. 23:40 цагийн үед ажлын газрын хүүхэн Б хүрч ирээд Г эгчийг аваач гээд залгасан байсан. Намайг тэгээд ирж аваад бид хоёр хамт тэдний гэрлүү хамт явсан юм. Тэгээд гэртээ очоод намайг янз бүрээр доромжлоод, хэрүүл хийх гээд байхаар нь нээх юм дуугараагүй юм. Тэр үед намайг гараа зангидаж байгаад зодоод байхаар нь би өөрийгөө хамгаалж чадаагүй юм. Тухайн үед би бас ажлынхантайгаа архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Гэхдээ ухаанаа алдаж тасартлаа ууж идээгүй байсан. Тэгээд би зодуулчихаад гараад эгчийндээ очсон юм. Тэгээд би маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. ...Бид хоёр нээх сүрхий хоорондоо холбоотой хүмүүс биш ээ. Хоорондоо болно бүтнэ гэж нийлээд хааяа нэг хамт очиж хамт хонодог байсан. Би одоо гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-13-15/ Сэжигтэнээр Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд тэр үедээ би сэтгэл санаагаар унаад стресстээд найз М 15:00 цагийн үед гэртээ 3 уулзсан юм. Манай найз М гэрт маань ирэхдээ 2 литрийн том пиво 2 ширхэг, нэг жижиг 1,5 литрийн пиво нэг ширхэгийг авчраад хамтдаа ууж юм ярилцсан юм. Тэгээд 20:00 цагийн үед Г гээд миний зүс таних хүүхэн над руу залгаад хүрээд ирээч хүүхдийн баяр тэмдэглээд жоохон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэхээр нь М бид хоёр Гийн ажил болох модны хоёрт байрлах “Буузандаа” цайны газарт нь очоод уулзтал арай тараагүй байна, та хоёр түр хүлээж бай гээд М бид хоёрыг жаахан хүлээлгэсэн. Тэгээд Мын дүүг ирэхээр машин дотор нь 2 лааз пивоо хүлээнгээ хувааж уусан. Тэгээд 21:00 цагийн үед Г ажлынхантайгаа караоке орно гэхээр нь би гэрлүүгээ харьсан. Тэр үед Мын дүү нь бас ахыгаа аваад явсан. 22 цагийн үед гэрлүүгээ 1.5 литрийн пиво авч ороод талыг ууж байгаад унтаад өгсөн. Шөнө 1 цагийн үед Гийн утсаар нэг хүүхэн залгаад Г эгчийг ирээд аваач гэхээр нь 1000 нэрийн барааны дэлгүүрийн замын урд талын нийтийн караокенаас очиж аваад 02:00 цагийн үед бичил хороолол руу харьсан. Гэртээ ирээд үлдсэн пивоо хувааж ууж байтал Г цүнхээ мартчихсан байна шдээ, чи авахгүй яасан юм бэ гээд над руу уурлаад хэрүүл хийх гээд байхаар нь би мөн хэрэлдсэн. Хэрүүл хийж байхдаа Гийг алгадаад, цохиод хаячихсан юм. Над руу тухайн үед юм авч шидэхээр нь би түүнийг цохьсон юм” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, “Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Гтэй уулзахад караокены газар цүнхээ мартсан гээд намайг цүнхийг аваагүй гээд над руу уурлаад шаазан аяга шидэхээр нь би уурлааад хоорондоо маргалдсан. Тухайн үед Гийг нэг удаа алгадаад, нэг цохьсон. Гт эмчилгээний зардал гээд 100.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Одоо Г гомдол саналгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-30-32/, Шинжээчийн 7152 тоот дүгнэлтэд: “...Я.Гийн биед баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун өвдөгний цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал, баруун завьжны язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-21/ 4 Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-34/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/ зэрэг болно. Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 26 дугаар байрны 46 тоот өөрийн гэртээ согтуугаар найз Я.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун өвдөгний цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал, баруун завьжны язрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь: Хохирогч Я.Гийн: “...Бийн гэрт нь ортол Б надаас янз бүрийн юм шаардаад байсан. Би тэрийг нь зөвшөөрөөгүй тул Б намайг зодсон. Б миний баруун хацар, өвдөг рүү гараараа нэлээн хэдэн удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Хэрүүл хийж байхдаа Гийг алгадаад, цохиод хаячихсан юм. Над руу тухайн үед юм авч шидэхээр нь би түүнийг цохисон юм” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7152 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв. Прокуророос шүүгдэгч Л.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. 5 Иймд шүүгдэгч Л.Бийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Л.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 5 дугаар сарын 29- нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн орчим үйлдэгдсэн байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Хохирогч Я.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гэж шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн хүсэлтийг бчигээр гаргасан байна. Иймд шүүгдэгч Л.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо сайн дураар бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бийг бусдын бие махбодид гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР