Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/264

 

 

 

 

 

      2022         03            03                                         2022/ДШМ/264    

 

О.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2105008521147 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т-,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сар хорих ялаар,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 11 сар 4 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

Шүүгдэгч О.Т- нь

1. 2021 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ***** тоотод байрлах иргэн Ч.Л-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, даалинтай хөөрөг, 2 ширхэг гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул ***** тоотод байрлах иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Ipad air 2” болон “Huawei p30” загварын гар утсыг хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн **** тоотод байрлах иргэн Г.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг гар утас, 3 ширхэг бугуйн цаг, Алдарт эхийн I, II дугаар одон зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 622.300 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2021 оны 5 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн***** иргэн Д.Д-ын амьдардаг жижүүрийн байранд хууль бусаар нэвтэрч, монетон ээмэг 2 ширхэг, 100 грамм хайлуулсан мөнгө, 2 хүний ор хөнжлийн даавуу зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 620.526 /2.620.526/ төгрөгийн хохирол учруулсан

5. 2021 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн ****** тоотод байрлах иргэн Ц.С-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг зөөврийн компьютерыг хулгайлан авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2021 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод байрлах иргэн Т.Ж-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Samsung А50, А10S” загварын гар утсыг хулгайлан авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “*****" их дэлгүүрийн *** тоот лангуунаас “Iphone 11” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авч, Э.Э-д 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2021 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***’ дэлгүүрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөний хайрцгийг хулгайлан авч, “*****” ХХК (Ц.Ц)-д 379.480 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2021 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн ***** тоотод байрлах иргэн У.Э-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Samsung А60” загварын гар утсыг хулгайлан авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн  “*****” худалдааны төвийн 9 тоот лангуунаас “Samsung А51” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авч, --- 879.200 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2021 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ****** байрлах иргэн М.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг гар утсыг хулгайлан авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2021 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ***** тоотод байрлах иргэн Б.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Iphone X Redmi note8” загварын гар утсыг хулгайлан авч, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2021 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус 2 хороолол, 84 дүгээр байрны 133 тоотод байрлах иргэн Ц.Цэдэндамбын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Samsung А32” загварын гар утас, автомашины түлхүүр зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2021 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ****** тоотод байрлах иргэн Н.Ц-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Samsung S6”, “Iphone X” загварын 2 ширхэг гар утас, “Dell I7” загварын зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Т-аас нийт 11.081.506 төгрөг гаргуулан

тус тус олгож,

хохирогч Д.Д “гэмт хэргийн улмаас учирсан гэх 2,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч О.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие аймгийн  суманд төрсөн. Бага наснаас эцэг, эхгүй өнчирсөн бөгөөд дээрээ 3 ахтай боловч ах нартайгаа огт холбоогүй байдаг. Би багаасаа тэнэмэл амьдралаар амьдарч байсан. 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хорих 455 дугаар ангиас суллагдаад Дархан-Уул аймагт ногооны ажил хийж байгаад Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд Хармагтай төслийн хайгуулын өрмийн компанид 1 сар 15 хоног ажиллаж байхдаа өрмийн штанганд баруун гарын сарвуугаа даруулж, хүнд гэмтэл авсны улмаас тухайн байгууллагад цаашид ажиллах боломжгүй болж халагдсан. Үүнээс хойш ууланд явж самар түүх ажил хийж, Булган аймгийн Уньт тосгонд мод бэлтгэлийн ажил хийж байгаад Улаанбаатар хотод 2021 оны 4 дүгээр сард орж ирсэн. Улаанбаатар хотод барилгын туслах хийхийн зэрэгцээ “Батбүрэн” гэх хамгаалалтын албанд ажиллаж хоногийн хөлсөө авч байсан. Би архидан согтуурсны улмаас алдаа гаргаж дээрх гэмт хэрэгт холбогдсондоо харамсан, гэмшиж байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ ямар ч маргах зүйлгүй, гэм буруугаа чин шударгаар хүлээж, бусдад учруулсан хохирлоо аль болох богино хугацаанд төлөхөө илэрхийлсэн болно. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Т-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учруулсан хохирлын хэмжээг харгалзан хорих ялыг  багасгаж өгнө үү. Гэм буруу, зүйлчлэл дээр маргаагүй. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч О.Т-т тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч О.Т- нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 19-ний хооронд Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 14 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 15.581.506 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

эд зүйлээ хулгайд алдсан талаарх хохирогч нар

 

алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 44/, /1хх 103/, /1хх 144/, /1хх 202/, /2хх 8/, 2хх 111/, /2хх 148/, /2хх 188/, /3хх 11/, /3хх 82/, /3хх 122/, /3хх 173/, /3хх 176/, /3хх 217/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 183/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-16/, /1хх 65-68/, /1хх 122-128/, /1хх 162-167/, /1хх 235-241/, /2хх 73-78/, /2хх 232-237/, /3хх 46-47/, /3хх 139-142/, /3хх 143-146/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 56-58/, /2хх 22-24/, /2хх 80-83/, /2хх 156/, /3хх 29/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд О.Т- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч О.Т-ын 14 удаагийн үйлдлээр бусдын амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхийн эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, хохирогч нарт биет байдлаар буцаан олгосон дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дгаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч О.Т-ын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан байхад шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад тусгахдаа “...ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай. ...” гэж хуульд заагаагүй, ойлгомжгүй үг хэллэгээр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй болохыг дурдаж, “...эдлэх ялд...”  гэж зөвтгөн өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Т-ын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч О.Т-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...ял эдэлсэн  хугацаанд...” гэсэн хэсгийг “...эдлэх ялд...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т- нь 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН