Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00437

 

 

 

 

 

        2024        05         13

       151/ШШ2024/00437

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С /РД:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 774,265.44 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.С нь “Т” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1101809, 1101809-01 дугаартай цахим зээлийн эрх нээх болон дэд гэрээг тус тус байгуулан 949,900 төгрөгийн зээлийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Д.С нь нийт 680,500.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд Д.С-ээс зээлийн үлдэгдэл 521,588.21 төгрөг, зээлийн хүү 211,125.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,551.99 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, нийт 774,265.44 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 774,265.44 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Т" ХХК нь Д.С-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 774,265.44 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь “... хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 774,265.44 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг ирүүлжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 774,265.44 төгрөгийг хариуцагч Д.С нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,132.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,566.18 төгрөгийг, хариуцагч Д.С-ээс 11,566.18 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                                                                                      

                                    ШҮҮГЧ                                      Д.ОТГОНЧУЛУУН