| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2026/0755/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/824 |
| Огноо | 2026-03-30 |
| Зүйл хэсэг | 18.17.2.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/824
2026 3 30 2026/ШЦТ/824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Д.Эрдэнэбаяр,
шүүгдэгч Э.Гэ, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Э.Гэд холбогдох “2611 00000 0014” дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Гэ /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Гэ 2025 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 21 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Зыг явж байхад хүч хэрэглэн халдаж, гадуур хувцасны халаасанд байсан түүний эзэмшлийн самсунг А51 загварын гар утсыг хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гэ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Энхжаргалын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-36 дахь тал/,
- Сэжигтнийг таньж олуулах ажиллагааны мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-40 дэх тал/,
- Хохирогч А.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн ШД-725-914779 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45-49 дэх тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/
- Шүүгдэгч Э.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Э.Гэ 2025 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 21 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Зыг явж байхад хүч хэрэглэн халдаж, гадуур хувцасны халаасанд байсан түүний эзэмшлийн самсунг А51 загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Энхжаргалын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-36 дахь тал/,
- Сэжигтнийг таньж олуулах ажиллагааны мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-40 дэх тал/,
- Хохирогч А.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тэгээд би автобусанд суугаад Гандангийн автобусны буудал дээр буугаад харих гээд явсан. Намайг алхах үед 30-40 насны эрэгтэй согтуу хүн ард дагаад яваад байсан. Би Гандангаас алхаад хийд чиглээд алхаж байсан нөгөө залуу гар утсаараа нэг яриулаач гэхээр нь байхгүй гэсэн чинь надтай ноцолдоод эхэлсэн. Тухайн хүн барьж байсан сүүгээрээ цохих гээд байхаар булааж аваад шидсэн. Тэгсэн надтай ноцолдож байгаад газар унагаад халаасанд байсан гар утсыг аваад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан гэх гар утас самсунг загварын утас байсан. Тэрнээс яг загварын утас гэдгийг мэдэхгүй байна. Би гар утсаа 2025 онд 180,000 төгрөгөөр авч байсан. Би тухайн гар утсыг яг энэ үнээр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн ШД-725-914779 дугаартай: “...Samsung-А51-64гб” гар утасны үнэлгээ нийт-150,000 төгрөг үнэлэв.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-49 дэх тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний тухайд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.
“Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байх ба “хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж гэмт этгээд эд хөрөнгөө өгөхгүй бол хохирогчийн амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдана гэж айлган сүрдүүлж, довтолсон байхыг ойлгодог бол “довтолсон” гэж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэн (араас нь цохих, хоолой боох гэх мэт) өөр этгээд рүү хүч хэрэглэн халдсаныг хэлнэ.
Хэргийн тухайд шүүгдэгч Э.Гэ нь хохирогч А.Зыг явж байхад хүч хэрэглэн халдаж, гадуур хувцасны халаасанд байсан түүний эзэмшлийн самсунг А51 загварын гар утсыг хууль бусаар авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялын саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаарагаас: “...Гэм буруугийн талаар прокурортой мэтгэлцэх үндэслэл байхгүй. 2020 онд ийм зүйл ангиар ял шийтгүүлж байсан ч гэсэн урьд нь ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг доордуулж, ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зээсэн байдаг. Хохирлыг төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед гэмтэл учраагүй, хохирлын хэмжээ 150,000 төгрөг байдаг. Э.Гэ эхтэйгээ хамт эхийгээ асран хамгаалдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Э.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Э.Гийн хувийн байдал болон гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялын санал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Гэ нь хохирогчид учирсан 150,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Гэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Гэ /РД:/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зааснаар шүүгдэгч Э.Гийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Гэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Гэ нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ