| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00232/И |
| Дугаар | 151/ШШ2024/00326 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00326
| 2024 04 10 | 151/ШШ2024/00326 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.А-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,086,872.77 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.А нь Г банктай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ... тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 2,890,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Дугаар ... тоот зээл болон барьцааны гэрээгээр 1505116993 тоот цалингийн харилцах дансыг барьцаалсан. Зээлдэгч Ч.А нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 2101 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Ч.А-аас үндсэн зээл 2,477,824.43 төгрөг, үндсэн хүү 4,025,347.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 583,700,39 төгрөг, нийт 7,086,872.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ч.А нь “Г” ХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2,890,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Би 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зам тээврийн осолд орж хүнд гэмтсэн тул тухайн зээлийг төлөх чадваргүй байсан. Одоо халамжаас сард 325,000 төгрөг авдаг. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 7,086,872.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,336,872.77 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Ч.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,086,872.77 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Ч.А нь “...Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 7,086,872.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,336,872.77 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 7,086,872.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.А нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,336,872.77 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,339.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ... тоот данснаас 64,169.98 төгрөгийг, хариуцагч Ч.А-аас 64,169.98 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН