Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2024/00396

 

 

 

 

 

 

               2024       04         26

            151/ШШ2024/00396

 

 

 

 

                                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 2,279,513.24 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай ... тоот Тар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А12 болон А53 загварын гар утсыг ... дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцөлөөр авсан. Гэвч Б.Б нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,519,675.49 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд үлдэх төлбөр 1,519,675.49 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 759,837.75 төгрөг нийт 2,279,513.24 төгрөгийг Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Б нь “Ж” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гар утас зээлээр худалдан авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 2,279,513.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 455,903 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 455,903 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Б.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 2,279,513.24 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 2,279,513.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 455,903 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 455,903 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 2,279,513.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 455,903 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 455,903 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 455,903 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,711.5 төгрөгийг, хариуцагч Б.Б-аас 25,711.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                         Д.ОТГОНЧУЛУУН