Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2024/00415

 

 

 

 

 

                2024       05         01

            151/ШШ2024/00415

 

 

 

 

                            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х-д холбогдох,

Гэрээний үүрэгт 3,852,750.91 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Х нь манай компанитай 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,144,900 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар таблет, зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Г.Х нь зээл авснаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,209,077.18 төгрөг төлөх байснаас 949,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй 483 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Г.Х-аас зээлийн үлдэгдэл 2,710,729.07 төгрөг, зээлийн хүү 1,097,382.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,639.22 төгрөг, нийт 3,852,750.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г.Х нь “Х” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,144,900 төгрөгийг 2.55 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар таблет, зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 3,852,750.91 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Г.Х-д холбогдуулан гэрээний үүрэгт 3,852,750.91 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Г.Х нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 3,852,750.91 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гэрээний үүрэгт 3,852,750.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Х нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 963,188 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ... тоот данснаас 38,297.5 төгрөгийг, хариуцагч Г.Х-аас 38,297.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

     ШҮҮГЧ                                        Д.ОТГОНЧУЛУУН