Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

2017         06          02                                     137  

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Г.Эсэн,       

            шүүгдэгч Д.Энхдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Валдир овогт Даваажавын Энхдуламд холбогдох эрүүгийн 201726030596 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Зэд” цайны газар тогооч ажилтай, ам бүл 7, ээж, дүү, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол 9-369 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Валдир овогт Даваажавын Энхдулам /РД: ЧП80100600/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Энхдулам нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Зэд” цайны газар тогоочоор ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлчлүүлж байсан Ж.Ундраагийн мартаж явсан “Iphone 7 plus” маркийн ягаан өнгийн /имей код 3553 7208 2835 517/ гар утсыг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын гаргасан мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Энхдулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба хэрэг бүртгэлтэнд сэжигтнээр мэдүүлэхдээ: ...2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн үед “Зэд” цайны газраар нилээд олон хүмүүс үйлчлүүлж байсан ба текний хажууд ягаан өнгийн “Iphone 7” маркийн гар утсыг хүн нь орхиод явсан байсан. Би утсыг аваад дуугарч магадгүй гэж бодоод гадаа нуучихсан юм. Гэтэл 20-30 минутын дараа нэг эмэгтэй орж ирээд “эгчээ энд утас орхисон байж магадгүй, та харсан уу” гэж асуухаар нь олон хүн байсан учир гаргаж өгөхөөс ичээд “утас байгаагүй, байсан бол гаргаад өгчихнө, манайх өмнө нь орхиод явсан эд зүйлийг хүмүүст нь буцаагаад өгч байсан, хувьдаа ашигладаггүй” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй гар утасны дугаараа өгөөд “хэрэв хэн нэгэн миний гар утсыг олоод танай цайны газарт ирвэл надад хэлээрэй” гээд явсан. Нөгөө эмэгтэйг явсны дараа би гар утсыг нь унтраагаад хамаатны дүү Б.Нэмэхбаярт 400.000 төгрөгөөр зарахад нөхрийн маань данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа Б.Нэмэхбаяр нь “цагдаагаас ярьсан, алга болсон утас ашиглаж байна гэхэд нь би утсыг цагдаад хүлээлгэж өгсөн” гэж хэлэхээр нь би Б.Нэмэхбаяраас авсан 400.000 төгрөгөө буцаагаад шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Ундраа мэдүүлэхдээ:  ...2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажлаасаа тараад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэд” цайны газар хоол идчихээд гараад урд талд байрлах дэлгүүрт орж нэгж авахдаа өөрийн гар утас байхгүй болсныг мэдээд 10 гаруй минутын дараа буцаж “Зэд” цайны газар ирэхэд утас байхгүй байсан. Цайны газрыг ажиллуулж байсан хүнд нь “би утсаа орхисон байна, та хараагүй биз” гэхэд “үйлчлүүлэгчид маань эд зүйлээ орхисон тохиолдолд бид нар буцааж өгдөг, та эд зүйлээ орхиогүй, манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс авсан байхыг үгүйсгэхгүй” гэж хэлэхээр нь би өөрийн утасны дугаараа өгөөд “өөр хүн утас олоод ирвэл над руу залгаарай” гэж хэлээд явсан. Миний гар утас ягаан өнгийн “Iphone 7 plus” маркийн басйан. Би 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр “Скай центр”-ийн Iphone-ний тасгаас 2.300.000 төгрөгөөр худалдан авч байсан тул гар утсаа 2.300.000 төгрөгөөр үнэлнэ. Миний алдагдсан утас 3553 7208 2835 517 имей кодтой. Гар утасны ID-г устгасан тул ямар нэгэн код нэхэхгүй, тиймээс шууд ашиглах боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 13-17-р хуудас/,

... Би өөрийн “Iphone 7 plus” маркийн ягаан өнгийн /имей код 3553 7208 2835 517/ гар утсыг хүлээж авсан учир Д.Энхдуламаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч Б.Нэмэхбаяр мэдүүлэхдээ: ...Энхдулам нь 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр “надад гар утас байна, гар утсаараа солих уу” гэхээр нь “үзье” гэхэд “Ай фоне-7” загварын ягаан өнгөтэй гар утас байсан. Тухайн гар утас нь кодтой байхаар нь би Тэди төв дээр очиж кодыг нь 20.000 төгрөгөөр тайлуулж, Энхдуламаас 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Энхдулам эгч Нисэхэд байдаг “Зэд” цайны газарт ажилладаг ба ажлаа хийж байхдаа тухайн гар утсыг олсон гэж надад хэлсэн. Энхдулам гар утсыг хайж ямар нэгэн хүн ирж магадгүй гээд надад гар утсыг зарсан ба тухайн гар утсыг хэд хоног хадгалсан гэж хэлж байсан. Би өөрийнхөө 5031724589 данснаас Энхдулам эгчийн өгсөн данс руу мөнгийг нь шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 

... Тухайн “Iphone 7 plus” маркийн ягаан өнгийн /имей код 3553 7208 2835 517/ гар утсыг Д.Энхдулам нь ажил дээрээс олсон гэж хэлсэн бөгөөд 2-3 хоног хадгалж байгаад уг утасны эзэн нь хүрээд ирж магадгүй гээд намайг худалдаж авах уу, эсвэл гар утсаараа солих уу гэхэд нь би 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн гар утсыг ашиглаж байхад Цагдаагийн газраас холбогдож болсон асуудлыг хэлсэн учир Цагдаагийн газарт очиж уг гар утсыг хүлээлгэж өгсөн. Энэ талаар Энхдуламд хэлэхэд надаас худалдаж авсан мөнгийг маань буцааж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгч Д.Энхдуламын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

           Шүүгдэгч Д.Энхдулам нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэд” цайны газарт тогоочоор ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлчлүүлж байсан хохирогч Ж.Ундраагийн гээсэн “Iphone 7 plus” маркийн /имей код 3553 7208 2835 517/ 2.000.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг завшсан болох нь:

 

Хохирогч Ж.Ундраагийн ...гар утас байхгүйг мэдээд 10 гаруй минутын дараа буцаж “Зэд” цайны газар ирээд ажиллуулж байсан хүнд нь “би утсаа орхисон байна, та хараагүй биз” гэхэд “үйлчлүүлэгчид маань эд зүйлээ орхисон тохиолдолд бид нар буцааж өгдөг, та эд зүйлээ орхиогүй, манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс авсан байхыг үгүйсгэхгүй” гэж хэлэхээр нь би өөрийн утасны дугаараа өгөөд “өөр хүн утас олоод ирвэл над руу залгаарай” гэж хэлээд явсан. Би тухайн ягаан өнгийн “Iphone 7 plus” маркийн гар утсыг 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр “Скай центр”-ийн Iphone-ний тасгаас 2.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би уг гар утсаа 2.300.000 төгрөгөөр үнэлнэ. Миний алдагдсан утас 3553 7208 2835 517 имей кодтой юм. Тухайн гар утасны ID-г устгасан тул ямар нэгэн код нэхэхгүй, тиймээс ашиглах боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 13-17-р хуудас/,

... Би өөрийн “Iphone 7 plus” маркийн ягаан өнгийн /имей код 3553 7208 2835 517/ гар утсыг хүлээж авсан учир Д.Энхдуламаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч Б.Нэмэхбаярын ...Энхдулам эгч Нисэхэд байдаг “Зэд” цайны газар ажилладаг ба ажлаа хийж байхдаа тухайн гар утсыг олсон гэж надад хэлсэн. Тухайн гар утсыг Энхдуламаас 400.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

...Тухайн гар утсыг ашиглаж байхад Цагдаагийн газраас холбогдож болсон асуудлыг хэлсэн учир Цагдаагийн газарт очиж гар утсыг хүлээлгэж өгсөн. Энэ талаараа Энхдуламд хэлэхэд мөнгийг маань буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Шүүгдэгч Д.Энхдуламын  ... Би утсыг аваад дуугарч магадгүй гэж бодоод гадаа нуучихсан юм. Гэтэл 20-30 минутын дараа нэг эмэгтэй орж ирээд “эгчээ энд утас орхисон байж магадгүй, та харсан уу” гэж асуухаар нь олон хүн байсан учир гаргаж өгөхөөс ичээд “утас байгаагүй, байсан бол гаргаад өгчихнө, манайх өмнө нь орхиод явсан эд зүйлийг хүмүүст нь буцаагаад өгч байсан, хувьдаа ашигладаггүй” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй гар утасны дугаараа өгөөд “хэрэв хэн нэгэн миний гар утсыг олоод танай цайны газарт ирвэл надад хэлээрэй” гээд явсан. Нөгөө эмэгтэйг явсны дараа би гар утсыг нь унтраагаад хамаатны дүү Б.Нэмэхбаярт 400.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Энхдуламд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Энхдуламыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.  

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ж.Ундраа нь “Iphone 7 plus” маркийн ягаан өнгийн /имей код 3553 7208 2835 517/ гар утсыг буцаан авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Энхдуламыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Энхдуламын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хх-ийн 36-р хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Энхдулам нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 Шүүгдэгч Д.Энхдулам нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.