Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/00433

 

 

 

 

 

               2024       05         09

            151/ШШ2024/00433

 

 

 

 

                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 3,132,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Б нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “А” ХХК-тай 21020575 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 5,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота приус 20 маркийн 6020 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг 210 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Иймд хариуцагч М.Б-аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,831,700 төгрөг, хүү 384,650 төгрөг, алданги 915,850 төгрөг, нийт 3,132,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

М.Б миний бие “А” ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 3,132,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А” ХХК нь М.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,132,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдөр М.Б нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 3,132,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 3,132,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 32,550 төгрөгийг, хариуцагч М.Б-аас 32,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

    ШҮҮГЧ                                         Д.ОТГОНЧУЛУУН