Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

2017        06            30                                      170

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхбаяр,        

            хохирогч Б.Оюунсүрэн,

            шүүгдэгч Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Алтанзулд холбогдох эрүүгийн 201726030756 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 7 дугаар гудамжны 194а тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Боржигон овогт Болдбаатарын Алтанзул /РД: ШД87080612/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Алтанзул нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 7 дугаар гудамжны 194а тоотод 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 04 цагийн үед эгч Б.Мөнхзултай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцад салгах гэж ирсэн эхнэр Б.Оюунсүрэнгийн нүүрэн тус газар нь тохойгоороо цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Алтанзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.Оюунсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр Алтанзул нь надаас уучлалт гуйсан ба бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Алтанзул мэдүүлэхдээ: ...2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр найз Баярхүүгийн гэрт очиж түүний эхнэр Батзаяагийн алдарт эхийн одонг угааж тэмдэглэсэн юм. Баярхүүгийн гэрээс 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө найз Батбаатарын хамт гарч  Батбаатараар гэртээ хүргүүлээд шөнийн 04 цагийн үед ирсэн. Гэртээ ирээд унтах гэж байтал дүү Ариунзаяа гаднаас орж ирэхэд нь дүүгээрээ тоглоод “сүнс шиг харагдаад байна” гэтэл эгч Б.мөнхзул Ариунзулыг өмөөрч “чи дандаа элдэв янзаар дуудах юм” гэхээр нь эгчийг цаашлуулж “та нарт ямар хамаатай юм, би юу ч гэж хэлсэн яадаг юм” гэхэд Мөнхзул эгч “чи миний өөдөөс янз бүрийн үг ярьлаа” гээд намайг алгадаж толгой руу цохисон. Би эгчтэйгээ маргалдаж барьцалдаж автал эхнэр Оюунсүрэн бид хоёрын дундуур орж салгах үед нь би уурлаж холдуулах гэж байгаад тохойгоороо ам руу нь тохойлдчихсон. Батбаатар хажуунаас орж ирээд салгасан ба манай эхнэрийн амнаас цус гарсан. Би эгч Мөнхзулыг гараа тавихад Батбаатар “би явлаа” гээд гарсан. Би Батбаатарыг гаргаж өгдөг юм билүү гэж бодоод гарах гэтэл Мөнхзул эгч “чи хүүхэд зодлоо, одоо хаашаа явах гэж байгаа юм, чамайг цагдаад өгнө” гэж хэлээд намайг гаргалгүй шууд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг саатуулах байранд саатуулсан. Эхнэр Оюунсүрэн эгч бид хоёрын дундуур орж салгах гээд байхаар нь би уурлаад “холд” гээд гарнаас нь татахад холдохгүй байсан. Тэгэхээр нь түлхэх санаатай тохойгоороо нүүрэн тус газар цохиход амнаас нь цус гарч нэг шүд нь уначихсан. Би нэг л  удаа гараараа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Хохирогч Б.Оюунсүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 04 цагийн үед нөхөр Алтанзул гаднаас Батбаатарын хамт согтуу орж ирсэн ба Батбаатар нь манай нөхрийг машинаараа гэрт хүргэж өгсөн. Нөхөр Алтанзул дүү Ариунзаяаг бие засаад орж ирэхэд нь “хөөе сүнсээ” гэж дуудахад Алтанзулын эгч Мөнхзул “чи амьд хүнийг сүнс гэж дууддаг ямар учиртай юм бэ, дүүгээ дандаа янз бүрээр дуудах юм” гэхэд “та нар надтай юм ярихгүй шүү” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэр үед хадам эгч Мөнхзул манай нөхөр Алтанзулыг гараараа хэд хэдэн удаа алгадахад Алтанзул эгчийн үснээс зулгааж аваад Мөнхзултай маргалдаад зодолдох гээд байхаар нь би Батбаатартай хамт салгах гэтэл “холд” гээд намайг тохойгоороо цохиход миний амнаас цус гараад дээд эрүүний үүдэн шүд уначихсан. Ингээд Батбаатар явахад Алтанзул гаргаж өгнө гээд гарах гэтэл Мөнхзул эгч “чамайг гаргахгүй” гээд шууд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд Алтанзулыг авч яваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Манай нөхөр Б.Алтанзул нь намайг тохойгоороо цохиж шүд унагаасан. Зүүн гарнаас татаж хөхрөлт үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7814 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Оюунсүрэнгийн биед зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн тохойн дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө. /хх-ийн 12-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Алтанзул урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Алтанзул нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 7 дугаар гудамжны 194а тоотод төрсөн эгч Б.Мөнхзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа эхнэр Б.Оюунсүрэнгийн нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Оюунсүрэнгийн ...Тэр үед хадам эгч Мөнхзул манай нөхөр Алтанзулыг гараараа хэд хэдэн удаа алгадахад Алтанзул эгчийн үснээс зулгааж аваад Мөнхзултай маргалдаад зодолдох гээд байхаар нь би Батбаатартай хамт салгах гэтэл “холд” гээд намайг тохойгоороо цохиход миний амнаас цус гараад дээд эрүүний үүдэн шүд уначихсан. Батбаатарыг гараад явахад Алтанзул гаргаж өгнө гээд гарах гэтэл Мөнхзул эгч “чамайг гаргахгүй” гээд шууд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд Алтанзулыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Манай нөхөр Б.Алтанзул нь намайг тохойгоороо цохиж шүд унагаасан. Зүүн гарнаас татаж хөхрөлт үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7814 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Оюунсүрэнгийн биед зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн тохойн дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө. /хх-ийн 12-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Хохирогч Б.Оюунсүрэн нь шүүгдэгч Б.Алтанзултай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Алтанзул нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.