| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/03045/И |
| Дугаар | 183/ШШ2024/02219 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/02219
| 2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/02219 | Улаанбаатар хот |
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогтой*******ийн******* /РД:/, ******* овогтой*******ын******* /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин*******ийн эх*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг ******ыг нь*******тэй уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх*******д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаао хариуцагч 3.**********охин*******д олгох хүүхдийн тэтгэлэгт 10 000 000 төгрөгийг 2024 оны 05 сарын 01-ний өдрийн дотор нэг удаа төлж, цаашид сар бүр тэтгэлэг төлөхгүй байхаар харилцан тохиролцсныг,
хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж 61 байр 36 тоот хаягт байрлах 50,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зээлийн төлбөрийг*******төлж барагдуулан, охин *****ийг насанд хүрмэгц буюу 2030 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр талууд өөрсдийн өөрт ноогдох өмчлөх эрхийг охиндоо үл маргах журмаар бүрэн шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ