| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03711/И |
| Дугаар | 184/ШШ2024/02339 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02339
| 04 04 30 | 184/ШШ04/0339 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, монгол ******* төв, ******* давхар *******03 тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, гудамж, 1 тоот хаягт оршин суух, овогт /рд:ВЮ96**************09/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 637,633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 04 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч, 04 оны 04 сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ******* ББСБ ХХК нь Б.ын хүсэлтээр 01 оны 04 сарын 9-ний өдөр 4714 тоот зээлийн гэрээг 4 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 01 оны 11 сарын 19-ний өдөр 30,000 төгрөгийг 30 хоногийн 6.0 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-иас зээл авах хүсэлтийг Хаан банкин дахь тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 03 оны 03 сарын 17-ны өдрөөс хойш удаа дараа залган, очиж уулзаж зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрч зээлийн гэрээний .6.7-д заасан нөхцөл байдал үүссэн. Ингээд 04 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 30,000 төгрөг, төлөх ёстой хүү *******8,0******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,767 төгрөг, нийт 637,633 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 637,633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох 637,633 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 637,633 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 04 оны 05 сарын 30-ны өдөр 318,816.5 төгрөг, 04 оны 06 сарын 30-ны өдөр 318,816.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 637,633 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 04 оны 05 сарын 30-ны өдөр 318,816.5 төгрөг, 04 оны 06 сарын 30-ны өдөр 318,816.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,778 төгрөгөөс 9,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 9,889 төгрөг, хариуцагч Б.оос 9,889 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ