| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/2238/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1185 |
| Огноо | 2026-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Дэлгэрцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1185
2026 4 24 2026/ШЦТ/1185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч О.Дэлгэрцэцэг,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Батсайханы Б.Тд холбогдох эрүүгийн “2511 00051 0016” дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Т /РД/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн худалдааны төвийн гар утасны дэлгүүрээс хохирогч Б.Вгийн эзэмшлийн Самсунг ноте 9 загварын гар утсыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй, нууцаар, хууль бусаар авч түүнд бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвөөс хохирогч Н.Нийн өмчлөлийн Самсунг а54 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээ, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .... тоотод байх иргэн У.Нын гэрийн цонхоор нэвтрэн орж сериал номер нь А3 гэж эхэлсэн 70 ширхэг 1000 төгрөг, 1 боодол 50 төгрөг, 3 боодол 20 төгрөг, даллага авхуулсан 500 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, нийт 83,500 төгрөг, мөн эд зүйл зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч нийт 321,500 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо... тоот лангуун дээр байсан хохирогч Д.Мын эзэмшлийн Рэдми 14 про плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,332,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... байх хохирогч Ц.Огийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 7,932,725 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хохирол учруулсан,
2024 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 12 дугаар хороо ... тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалах зориулалттай О.Эийн өмчлөлийн амины орон сууцанд нэвтэрч алтан колцио хэлбэртэй бөгж, сувдан шигтгээтэй алтан бөгж, сувдан шигтгээтэй хос алтан ээмэг болон бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 893,700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т “...2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймагт Ваанчигийн гар утсыг авснаа хүлээн зөвшөөрсөн. 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Шонхор захаас Н.Нийн гар утсыг авснаа хүлээн зөвшөөрсөн. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Согоотын аманд У.Нын цонхоор орж хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Сандей худалдааны төвөөс Мөнххуягийн гар утсыг авснаа хүлээн зөвшөөрдөг. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3-230 тоотод Ц.Огийн эзэмшлийн байшинд орсон дээрээ маргаантай байдаг. 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдөр О.Эийн байшинд орсон үйлдэлдээ маргасан. Нэг айл руугаа хоёр удаа орсон. Ц.Огийнд ганцаараа ороогүй. Надтай Бат-Эрдэнэ гээд хүн хамт орсон. Ц.Огийнд ороод 20 гаран нэр төрлийн зүйл байсан. Түүнийг би аваад ганцаараа гарах ямар ч боломжгүй. Би унаа тэрэг байхгүй зөөвөрлөж чадахгүй. Бид хоёр юмнуудаа хувааж авсан. 6 сарын дараа мөн Ц.Огийнд ороход Бат-Эрдэнэ хамт орсон. Би эхлээд цонхоор нь ороод миний араас Бат-Эрдэнэ хашааны хаалга онгойлгоод орж ирсэн. Бид хоёр ороод сейфээс нь 1,200,000 төгрөг нэг алтан бөгж нэг хос алтан ээмэг аваад хувааж аваад намайг Түнхэл хүргэж өгсөн. Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй хамт хувааж авсан. Ц.Огийн эд зүйлийг буцаан өгсөн. О.Эийн эд зүйлийг өгөөгүй. Ц.Огийн үйлдэл дээр Бат-Эрдэнэ тухайн үед мөрдөгчид аваачиж өгсөн ченжийн камерын бичлэг байдаг. Ченжтэй Бат-Эрдэнэ өөрөө холбоо барьж аваачиж өгсөн. Мөрдөгч Бат-Эрдэнэ рүү залгаад хулгайн эд зүйлс авсан түүнийгээ авч ирж өг гэхэд аваачиж өгсөн байдаг юм байна лээ. Тухайн эд зүйлс нь машиных нь ард байсан байна лээ. Ваанчигмаагийн гар утсыг буцаан өгсөн. Мөн Н.Нийн гар утсыг ломбардаас авч өгсөн.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №9591 дугаартай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,
- Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-14 дэх тал/,
- Хохирогч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №06/022 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-69 дэх тал/,
- “ДАМНО” ХХК-ний 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №ЧД2-25-259 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-83 дахь тал/,
- Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 85-88 дахь тал/,
- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 197-199, 200-211 дэх тал/,
- Иргэн Д.Мын цагдаагийн газарт ирүүлсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,
- Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 1-10 дахь тал/,
- Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
- “Дамно” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №БГ2-24-1809 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
- 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 87-89 дэх тал/,
- Хохирогч Б.Вгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/,
- Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Н.Эрдэнэцэцэгийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 140 дэх тал/,
- 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 60-ын 8/16 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 21-25 дахь тал/,
- Хохирогч У.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 37-42 дахь тал/,
- Дамно ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД2-25-50 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дэх тал/,
- 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 45-48 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
- Хохирогч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/,
- Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/,
- “Дамно” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ЧД2-24-493 дугаартай хөрөнгөний үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 147-150 дахь тал/,
- Хохирогч Н.Нд самсунг А54 загварын 352350273372568 имейн дугаартай гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 164 дэх тал/,
- 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-234 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал/,
- Хохирогч О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал/,
- “Дамно Үнэлгээ” ХХК-ний 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ЧД2-25-332 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 209-212 дахь тал/,
- 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 223-226 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн худалдааны төвийн гар утасны дэлгүүрээс хохирогч Б.Вгийн эзэмшлийн Самсунг ноте 9 загварын гар утсыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй, нууцаар, хууль бусаар авч түүнд бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... хохирогч Н.Нийн өмчлөлийн Самсунг а54 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, .... тоотод байх иргэн У.Нын гэрийн цонхоор нэвтрэн орж сериал номер нь А3 гэж эхэлсэн 70 ширхэг 1000 төгрөг, 1 боодол 50 төгрөг, 3 боодол 20 төгрөг, даллага авхуулсан 500 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, нийт 83,500 төгрөг, мөн эд зүйл зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч нийт 321,500 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, ... лангуун дээр байсан хохирогч д Д.Мын эзэмшлийн Рэдми 14 про плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,332,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ... байх хохирогч Ц.Огийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 7,932,725 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хохирол учруулсан,
2024 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 12 дугаар хороо ... тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалах зориулалттай О.Эийн өмчлөлийн амины орон сууцанд нэвтэрч алтан колцио хэлбэртэй бөгж, сувдан шигтгээтэй алтан бөгж, сувдан шигтгээтэй хос алтан ээмэг болон бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 893,700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хохирогч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "... Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо ... тоот гэрээсээ ганцаараа хүүхдийнхээ гэрүүгээ явах гээд гарсан. Тухайн үед гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд, цонхоо хаагаад, хашааны хаалга түгжээд явсан. Би 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим эхнэрийн хамтаар гэртээ ирэхэд манай хашааны хаалга нээгээд ортол манай гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын вакум цонх онгорхой, манай гэрийн эд зүйл эмх, замбараагүй байхаар хулгай орсон гэж мэдээд цагдаагийн байгууллагат хандсан. Тухайн үед манай гэрээс нийт 31-н нэр төрлийн эд зүйл алдагдсан байх шиг байна. Өөр сайн хэлж мэдэхгүй байна. Манай гэрт байсан цул мөнгөн том, дунд, мөнгөн цөгц, 10 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, том гарын мөнгөн аяга, тэгш өнцөгт хэлбэртэй цул мөнгөн морь ногоон суурьтай, жижиг гуулин хулгана, том гуулин үхэр, жижиг гуулин үхэр, гуулин сармагчин, гуулин арслан, том гуулин хулгана, 5 ширхэг чулуун эрх, 20 орчим архи, виски, сангийн бойфер, гурван хөлтэй сангийн бойфер, өндөр бадамлянхуатай тахилын гүц, данхан тахилын гүц, домбон тахилын гүц, шүртэй мөнгөн бугуйвч, найман тахилтай бариултай тахилын гүц, гуулин аяга зэрэг эд зүйлс алдагдсан байна миний үнэлж байгаагаар 40,000,000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний "утасны дугаар болох ... дугаар руу ... гэсэн утасны дугаар над руу залгаад “та мөнгө авч байгаа юу” гэж асуусан тэгээд “ажилдаа ирэх үү гэсэн тэгэхээр нь би очиж байна гэсэн. Тэгээд би ажил дээрээ ирсэн чинь нэг залуу байсан. Би бараа материал үзэж хараад авахаар болоод хар мөнгийг нэг лан нь 100,000-120,000 төгрөгийн хооронд байсан учир тухайн залуугийн авчирсан эд зүйлийг жинлээд ланд нь ' хуваасан. Тухайн залуугийн мөнгөн эдлэл болох мөнгөн морь, эвдэрхий мөнгөн цөгц, мөнгөн цөгц, мөнгөн аяганы хуулсан мөнгө зэргийг жинлээд 1050 грам буюу 28 лан мөнгийг би 3,000,000 төгрөгд бодож авсан. Тэгээд би гуулин сармагчин, хулгана, үхэр, сангийн бойфер зэргийг 100,000 мянган төгрөгд бодож авсан. Тэгээд би тухайн авсан эд зүйлсийн гуулин эд зүйлээ гэртээ аваачаад тавьсан байсан мөнгөн эдлэлийг ажил дээрээ хадгалж байсан. Би тухайн залууг танихгүй, 30 орчим насны эрэгтэй, 170 см орчим өндөртэй этгээд байсан. Одоо тухайн этгээдийг харвал таних байхаа. Би тухайн хүнээс авахдаа хулгайн эд зүйл биш биз гээд асуухад бишээ би хагалгаанд орох гэж байгаа учир мөнгө хэрэгтэй байна гээд байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №06/022 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан гарын мөр нь санд М1Ч004920005091, М1Ч000510003286, 50414 дугааруудаар санд 3 удаа бүртгэгдсэн Батсайхан овогтой Б.Тийн баруун гарын алганы дардастай тохирч байна.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-69 дэх тал/,
- “ДАМНО” ХХК-ний 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №ЧД2-25-259 дугаартай “...Шинжилгээний объект 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 7,932,725 /долоон сая есөн зуун гучин хоёр долоон зуун хорин таван мянган/ төгрөг болно.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-83 дахь тал/,
- Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 85-88 дахь тал/,
- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 197-199, 200-211 дэх тал/,
- Иргэн Д.Мын цагдаагийн газарт ирүүлсэн "Рэдми 14 про плас" загварын гар утсаа хулгайд алдсан..." гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,
- Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан "... хохирогч Д.Мын ... 2075 тоот лангуунаас миний гар утсыг авч явж буй хяналтын камерын бичлэг дээрх эрэгтэй мөн байна гэж 3 дугаарын зурган дээрх Батсайхан овогтой Б.Тийг заах бөгөөд тухайн эрэгтэйг өтгөн хар өнгийн хөмсөг, нүүрний онцлог шинж тэмдгээр таньж байна" гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 1-10 дахь тал/,
- Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 40 минутад лангуугаа нээгээд байж байхдаа өөрийн гар утсаа лангууныхаа тавиур дээр тавьчхаад хажуу талын лангуунаас сандал авчхаад эргэж ирээд бараагаа янзалж байхдаа гар утсаа шалгатал байхгүй байхаар нь өөр газар хийчихсэн юм байхдаа гэж бодоод хайгаад үзтэл байхгүй болохоор нь хяналтын камер шүүгээд үзэхэд нэг залуу аваад явж байгаа нь харагдаж байсан.... Рэдми 14 про плас маркийн, 512 гб-ийн багтаамжтай, цагаан өнгөтэй, хар өнгийн хүрээтэй, их бие тунгалаг гэртэй гар утас байсан. 2024 оны 11 дүгээр сард 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
- “Дамно” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №БГ2-24-1809 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,332,800 төгрөгөөр үнэлэгдэв" гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
- 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан "...Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн иргэн Р.Даваасүрэнгээс гаргаж өгсөн ногоон өнгийн гэртэй хар саарал өнгийн Самсунг Редми Ноте-9 маркийн гар утсыг адил загварын 3 ширхэг утастай ширээн дээр эгнүүлэн 1-4 хүртэл дугаарт байрлуулан тавьж танигч Б. Б.Вг өрөөнд урьж оруулан үзүүлэхэд танигч Б. Б.В нь ширээн дээр 1-4 хүртэл дугаарт байрлуулсан 4 ширхэг гар утсыг нүүр болон ар хэсгийг нь сайтар үзээд 2 дугаарт байрлуулсан ногоон өнгийн гэртэй хар саарал өнгийн Самсунг Редми Ноте-9 маркийн гар утсыг зааж энэ миний гар утас мөн байна гээд гар утсыг авч дэлгэцийн түгжээг нээж гар утасны хэрэглүүрүүдээс лизингийн зээл гаргадаг программ гаргаж харуулав.” гэсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: "...тус бичлэгт гар утасны лангууны ард цагаан өнгийн футболк, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй зүүн гарын шуу хэсэгтээ шивээстэй, 30-40 орчим насны эрэгтэй хүн байх ба тус бичлэгийн 01 минут 39 секундэд дээрх эрэгтэй хүн лангуун дээр байсан гар утсыг авч өмдний зүүн талын халаасанд хийж байгаа нь бичигдэн бичлэг дууссан." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 87-89 дэх тал/,
- Хохирогч Б.Вгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байдаг Баруун бүсийн худалдааны төвийн 2 давхартай сумын Богдын лангуунд гар утас, түүний дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг юм 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 40 минутаас 13 цагийн хооронд манай дэлгүүрт хар ангийн саравчтай малгайтай цагаан өнгийн футболктой 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд намайг бараа янзалж байх хооронд миний гар утсыг хулгайлж аваад гараад явчихсан Самсунг Ноте-9 5жи маркийн хар өнгөтэй, ногоон өнгийн кейстэй утас байсан. Тэр утас дээр миний гар утасны зээл гаргадаг программууд болон чухал мэдээллүүд байсан юм. Манай дэлгүүрээс гар утас хулгайлсан хүн бол Төвшөө гэж өөрийгөө танилцуулж манай ээжийн дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн зээлж авч байсан Б.Т гэдэг залуу байсан байна лээ. Би сүүлд нь бичлэгээ дахин үзэж байгаад таньсан. Би өөрөө гар утас зардаг болохоор Самсунг Редми ноте-9 маркийн гар утас 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаалагдаж байгаа болохоор энэ үнээр үнэлж байна. Миний гар утсыг цагдаа нар Б.Тийг хулгайлсныг мэдээд түргэн шуурхай ажиллаж яг хэвээр нь олж өгсөн болохоор надад хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/,
- Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Н.Эийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №42 дугаартай "...Редми ноте-9 маркийн гар утасны үнэлгээг 700,000 төгрөг гэж тогтоолоо..." гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 140 дэх тал/,
- 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 60-ын 8/16 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 21-25 дахь тал/,
- Хохирогч У.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эхнэр П.Н.Нийн хамт Хөвсгөл аймаг, Баянзүрх суманд очиж амарч байгаад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа ирсэн. Манай байшингийн хоёр вакум цонх онгорхой байхаар нь хаалгаа онгойлгож орж хартал гэрийн дотор талын эд зүйлсийг бүгдийг тарааж тавьсан байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай том өрөөнд аяны хөргөгчид бурхны авдар зориулалтаар ашиглаж байсан сериал номер нь АЗ гэж эхэлсэн 70 ширхэг 1000 төгрөг, 1 боодол боодол 50 төгрөг, 3 боодол 20 төгрөг, даллага авхуулсан 500 төгрөгийг дэвсгэрт 5 ширхэг, 2 шил Казакстан улсын виски архи, орон доор байсан кейн үйлдвэрийн цахилгаан улаан өнгийн гар дрилл, эрэгтэй хүний урдаа үүрдэг жижиг гар цүнх, Айфоне-8 загварын саарал өнгийн гар утас 1 ширхэг тус тус одоогийн байдлаар алдагдсан байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 37-42 дахь тал/,
- “Дамно” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД2-25-50 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дэх тал/,
- 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 45-48 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би яг өдрөө сайн санахгүй байна. Тухайн үедээ хулгайлах гэмт хэрэг үлдсэнийхээ дараа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны Жанцан орчмын 3 давхар саарал өнгийн буудалд байсан. Тэр өдрийнхөө маргааш өглөө нь 11 цагийн орчимд тухайн буудлаасаа гараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дэнж-1000 орох санаатай явсан юм. Би зам дагуу явж байхад модон хашаатай төмөр хаалгатай нэг давхар улаан өнгийн тоосгон байшин байхаар нь ойр орчмыг нь сайн хартал хүн байхгүй байхаар нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан Вакум цонх байхаар нь мөрөөрөө 2 удаагийн үйлдлээр түлхэхэд онгойсон. Тухайн айлаас 50 төгрөгийн дэвсгэрт, 1000 төгрөгийн дэвсгэртэй мөнгө хэд байсныг нь сайн санахгүй байна. Мөн 1-2 шил гадаад архи, цахилгаан жижиг гар дрилл зэрэг байхаар нь тухайн эд зүйлсийг хөргөгчөөс нь авсан гялгар уутанд хийж аваад явсан. Би тухайн айлаас гараад төв зам дээрээс гар өргөж такинд суусан. Би тухайн таксиныхаа дугаар сайн мэдэхгүй байна. Мөн айлаас хулгайлсан гар дриллыг 40,000 төгрөгт бодож худалдаж мөнгийг нь өгсөн. Би тухайн таксинд суугаад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургууль руу орсон, Би буусан газраасаа цааш яваад Баянбүрдийн орчимд байрлах буудалд орж нөгөө 2 шил гадаад архиа уугаад унтсан. Тэгээд буудлын мөнгө нэхэгдсэн учир айлаас хулгайлсан 50, 1000 дэвсгэртүүдийг тоолж үзэхэд 70.000 төгрөг болсон бөгөөд тэрүүгээр төлбөрөө төлсөн. Би тухайн хэргийг ганцаараа үйлдсэн ямар нэгэн хүнтэй хамтарч үйлдээгүй.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
- Хохирогч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн: “...Би хувиараа Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор махны зах дээр лангуу түрээслэн худалдаа наймаа эрхэлдэг юм, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би ажил дээр байж байхдаа өөрийн эзэмшлийн Самсунг а54 загварын гар утсаа лангууны ардаас хулгайд алдсан. Би түр түрээсийн талбайгаа эзэнгүй байлгах хугацаанд үл таних хүн орж ирээд авсан байсан, Би тухайн үед хайгаад олоогүй тул цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Өнөөдөр над руу цагдаагаас залгаад утсаа ирээд аваарай гэж хэлсэн. Цайвар ногоон өнгийн Самсунг А54 загварын гар утас байсан. Лизингээр 2023 оны 10 дугаар сард 1,899,000 төгрөгөөр худалдан аваад барьж байсан. Миний гар утсанд дахин давтагдашгүй 352350273372568 гэсэн имей ашиглаж байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн: “...Намайг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байхад гаднаас нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд энэ утас хэд болох вэ би энэ утсыг барьцаанд тавих гэсэн юм гээд нэг Самсунг а54 загварын гар утас үзүүлсэн. Тэгээд би гар утсыг нь үзэж байгаад 400,000 төгрөгөөр үнэлж барьцаанд тавьсан. Тэгээд тухайн хүнтэй гэрээ байгуулаад тухайн гар утсыг нь авсан. Тэгтэл тухайн барьцаанд тавьсан гар утасны хуулийн хугацаа нь дуусаж олон хоног залгахад гар утас нь огт холбогдоогүй, тэгэхээр нь би хурааж аван мөнгөн дүнгээ гаргаж авсан. Тэгтэл 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би тухайн самсунг а54 загварын гар утсыг чөлөөлөн өөр хүнд зарсан. Тэгтэл хэд хоногийн өмнө надаас тухайн гар утсыг худалдан авсан хүн ирээд энэ утас гэмт хэргийн замаар олж авсан утас байна, гэж хэлээд надад буцаагаад өгөн мөнгөө авсан. Тэгээд би тухайн гар утсыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч нэхэмжлэхээр ирсэн байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/,
- Гэрч Б.Мн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн: “...Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эс Жи Эс уурхайгаас хөдлөн Өмнөговь Аймгийн чиглэлд явж байсан юм. Би хувиараа Өрмийн компанид мастер хийдэг бөгөөд Тухайн үед бригадаа ахлаад нийт 4 хүнтэй хамт явж байсан. Тухайн үед би өрмийн ажилтай явж байгаад 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатарт ирсэн. Өмнө нь би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хавьцаа Өмнөговь аймаг руу явсан. Би гэртээ эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Надад хөдөө явж байхыг нотлох олон баримт байгаа.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/,
- “Дамно” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ЧД2-24-493 дугаартай хөрөнгөний үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 147-150 дахь тал/,
- Хохирогч Н.Нд самсунг А54 загварын 352350273372568 имейн дугаартай гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 164 дэх тал/,
- 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-234 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал/,
- Хохирогч О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн ... тоотод манай өвлийн сууц байдаг юм. Тухайн сууцанд сүүлийн 1 жил хүн амьдраагүй. Аав маань ирж очиж эргэж тойрч байдаг байсан. 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай урд талын айлын хүн над руу залгаад “танай байшингийн ^цонх онгорхой байна, хүн орсон юм шиг байна цагдаа дуудчихлаа хүрээд ирэх үү гэж залгасан. Тэгээд намайг яваад очих үед манай байшингийн баруун талын вакум цонх онгорхой байсан. Байшинд орох үед манай Орос төмөр сейфийн байршил өөрчлөгдсөн доторх эд зүйлсийг нь онгичоод ухсан байсан. Бэлнээр 1,200,000 төгрөг, алтан ээмэг 1 хос буюу 2 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, жижиг модон хайрцаг дотор үнэт эдлэлүүд байсан дотор нь юу юу байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал/,
- “Дамно Үнэлгээ” ХХК-ний 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ЧД2-25-332 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 209-212 дахь тал/,
- 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 223-226 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч байгаа шунахай сэдэлтэй үйлдлийг хэлдэг.
Хүн амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд хууль бусаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн зүгээс “...Бусдад учирсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа. Ц.Отэй ярьсан чинь мөнгө авахгүй юу ч авахгүй гэсэн байсан. Улсын яллагчийн санал гаргасан хорих ялыг 2 жил 1 сар болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүл мэндийн байдал муу байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Б.Б.Тийн хувийн байдал /урьд хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгэгдсэн/, учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 292 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байна. Уг хяналтын хугацаа 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дууссан байх ба хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэгдээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх ял байхгүй байна.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Н, Б.В нарт эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, мөн шүүхийн шатанд хохирол төлбөр төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоног завсарлуулж хохирогч У.Н, иргэний нэхэмжлэгч Б.Мд нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Тэс нийт 7,636,500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мт 1,332,800 төгрөгийг, хохирогч Ц.Од 2,310,000 төгрөгийг, хохирогч О.Эд 893,700 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.От 3,100,000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б.Тийн энэ хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 241 хоног цагдан хоригдсоныг түүний биечлэн эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т /РД:/-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б.Тийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Тийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 241 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Тэс нийт 7,636,500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.М /РД:/-т 1,332,800 төгрөгийг, хохирогч Ц.О /РД:/-д 2,310,000 төгрөгийг, хохирогч Ц.Огийн О.Э /РД:УХ92021045/-д 893,700 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О /РД:/-т 3,100,000 төгрөгийг тус тус олгуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 3 ширхгийг хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ