Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 190

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

иргэдийн төлөөлөгч Б.Хажидмаа,

            улсын яллагч Д.Мөнхцэцэг,

            хохирогч С.Дүгэрээ,

            хохирогч М.Энхболдын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

            хохирогч С.Дүгэрээ, Н.Галбадрах нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

            шүүгдэгч Г.Ганпүрэв, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Гантулгын Ганпүрэвт холбогдох 201626030201 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в дугаар байрны 1 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 92 гудамжны 2Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Гантулгын Ганпүрэв /РД: УС86101618/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Ганпүрэв нь 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шунахайн сэдэлтээр хохирогч Н.Галбадрахыг хуурч мэхлэн 35.500.000 төгрөг, хохирогч М.Энхболдоос гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар 9.200.000 төгрөг, хохирогч С.Дүгэрээгийн 50.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хуурч мэхлэн удаа дараа барьцаанд тавиулж 16.000.000 төгрөгийг бэлэн авч, зээлийн төлбөрийг төлөөгүйн улмаас орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлж, нийт 66.000.000 төгрөгийг тус тус залилан мэхлэн авч, давтан үйлдлээр бусдад 110.700.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ганпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч С.Дүгэрээ бид хоёр Улаанбаатар төмөр замд хамт ажиллаж байсан. С.Дүгэрээгийн байрыг барьцаанд тавиад бид хоёр төмөр нийлүүлэх наймаа хийх зорилготой байсан боловч бүтэлгүйтсэн учир С.Дүгэрээгийн байрыг барьцаанд тавьж зээл авсан. Гэтэл зээлийн хүү нь нэмэгдээд хохирогч М.Энхболдоос авсан мөнгө зээлж, тэр мөнгөөрөө зээлийнхээ хүүг төлсөн гэв.

 

Хохирогч С.Дүгэрээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би одоо байрандаа амьдарч байгаа ба Г.Ганпүрэв надад 60.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Анх миний байрыг барьцаанд тавихад Г.Ганпүрэв надад 100.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг тохиролцож төлөхөөр болсон гэв.

 

Мөн хавтаст хэргээс

1. Шүүгдэгч Г.Ганпүрэв мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2015 оны 03 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Эрээн хотоос цемент зөөж эхэлсэн. 2015 оны 05 дугаар сард ангийн эмэгтэй болох Гүнтогтохтой холбогдоод “мөнгө зээлэх үү” гэж асуухад Н.Галбадрах гэж хүний дугаарыг өгөхөөр нь Н.Галбадрахтай утсаар яриад “цемент оруулж ирэх гэсэн юм, мөнгө зээлэхгүй биз” гэхэд уулзаад “16,0 сая төгрөгийг 3 хоногийн хугацаатай 5,0 сая төгрөгийн хүүтэй зээлье” гэхэд Н.Галбадрах зөвшөөрсөн. Ингээд хүүг нь нэмж бодоод нийт 21,5 сая төгрөг болгоод зээлийн гэрээ байгуулахаар болж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариат дээр очиж гэрээ байгуулсан ба гэрээн дээрээ хүүгүй гэж заасан. Уг мөнгийг би Замын-Үүдэд цемент зуулчилж өгдөг илгээгч нартай холбогдоод Замын-Үүдэд байсан 6 вагон цемент Улаанбаатар хот руу ачуулсан. Ингээд Улаанбаатар хотод ирсэн цемент нь чанарын шаардлага хангахгүй муу цемент байсан учир цементийг авчирсан үнээс доогуур зарж борлуулсан. Би Замын-Үүдээс цементийг авахдаа 1 тонныг нь 140.000 төгрөгөөр бодож авсан. Улаанбаатар хотод ирээд 180.000 төгрөгөөр зарна гэж байсан боловч зарж чадаагүй. Өөрөө тээврээ хийгээд 95.000 төгрөгөөр тонныг нь зарж борлуулсан. Тухайн үед цемент зарах гээд Н.Галбадрах ахаас гадна өдрийн зээл гаргадаг хүнээс 15,0 сая төгрөг авсан байсан учраас цементээ зарж борлуулсан хүндээ зээлээ төлж барагдуулаад Н.Галбадрахын зээлийг төлж чадаагүй. 2015 оны 06 дугаар сард Н.Галбадрахтай дахин холбогдоод “15,0 сая төгрөг нэмж зээлээч” гэхэд зөвшөөрсөн бөгөөд хүүнд нь 5,0 сая төгрөг өгөхөөр тохироод зээлийн гэрээ байгуулахдаа 20,0 сая төгрөг хүүгүй зээлсэн гэж гэрээ байгуулсан. Би найз С.Дүгэрээгийн байрыг барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Байрны сарын төлөлт хийх гээд тухайн үед хүмүүсээс мөнгө зээлсэн байсан учраас энэ өрийг дарахын тулд Н.Галбадрахаас зээлсэн 15,0 сая төгрөгөөр өрөө төлж барагдуулж дууссан. Ингээд Н.Галбадрах ахаас нийт 30,5 сая төгрөг зээлсэн. 2015 оны 08 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 511-46 тоот байрыг Н.Галбадрахад “зарж өгье” гэж хэлээд байрны түлхүүрийг нь авч М.Энхболд гэж хүнтэй уулзаад “м.кв-ыг нь 1,6 сая төгрөгөөр зарна” гэж хэлээд өгсөн. М.Энхболд “удахгүй үлдэгдэл мөнгөө өгнө” гэж хэлээд байранд орсон боловч одоог болтол мөнгө нэмж өгөөгүй. Би С.Дүгэрээд нийт 9,0 сая төгрөг өгөх ёстой. Миний хувьд найз С.Дүгэрээгийн байрыг цемент анх оруулж ирэх гэж байхдаа тавьсан. Би М.Энхболдоос 7,0 сая төгрөг зээлсэн ба нэмж 2,2 сая төгрөг зээлсэн. Энэ мөнгөнөөс төлж барагдуулсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 57-59-р хуудас/,

...Би эдгээр 3 хүнээс мөнгө зээлэхээс өмнө Гурвалжингийн зах дээр өдрийн зээл гаргадаг хүмүүсээс 15,0 сая төгрөгийн зээл авсан байсан. Ингээд 15,0 сая төгрөгийг нийлүүлээд нийт 30,0 сая төгрөгөөр Замын-Үүдээс цемент ачуулсан. Тухайн зээлийн хугацаа нь дуусаад хүү, алдангийн хамт 21,0 сая төгрөг болгож өгсөн. Би энэ мөнгийг тухайн үед өөрийнхөө хоёр вагоны мөнгийг оруулаад өөрт байгаагаа шавхаад өгсөн. Цемент авахын тулд Н.Галбадрахаас 15,0 сая төгрөг анх зээлсэн. Би М.Энхболдоос 3,5 сая төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Варьетагийн орчмоос авсан. Мөн 2,2 сая төгрөгийг мөн адил тэндээс авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 166-167-р хуудас/,

...Тухайн цементийг би 2015 оны 05 дугаар сард авчирсан байсан ба цементийг Замын-Үүд дээр хувиараа хүний мөнгийг дансаар аваад нааш нь явуулдаг илгээгч нар байдаг. Тэдгээр хүмүүс эрээнээс орж ирж байгаа цемент дээр бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөд үнийн дүн дээр 100.000 төгрөг нэмээд наашаа ачуулдаг хүмүүс рүү мөнгөө шилжүүлээд явуулдаг байсан. Замын-Үүдээс наашаа цемент нийлүүлэхэд  ямар нэгэн гэрээ байгуулаад байдаггүй. Би одоо Замын-Үүдээс цемент авч байсан хүмүүсээ танихгүй, утасны дугаар нь байхгүй. Н.Галбадрах ахад харуулсан цемент бол өнжсөн буюу чанараа алдсан цемент байсан учраас авсан үнээрээ зарж чадаагүй алдагдалд орсон. Энэ цементээс ашиг гарсан бол Н.Галбадрах ахын мөнгийг өгөх боломжтой байсан. Хархорин худалдааны төвийн хажууд баригдаж байгаа орон сууцны барилга дээр арматур нийлүүлээд оронд нь бартераар авах гэж байсан м.кв нь 4 сая төгрөгийн үнэтэй 15.2 м.кв лангуу байсан ба уг лангууг үзүүлэхээр Н.Галбадрах ахыг дагуулж очсон боловч миний лангуу биш байсан. Надад тухайн үед арматурын төмөр авах мөнгө байгаагүй учраас “Баянсангийн далай” гэх компаниас арматур аваад Хархорин худалдааны төвд арматур нийлүүлээд дундаас нь ашиг авах ёстой байсан боловч арматур нь сорьцондоо хүрээгүй учир энэ ажил бүтээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 185-186-р хуудас/,       

...Би анх С.Дүгэрээтэй хямдхан арматур байна, худалдаад авчих юм бол эргүүлээд үнийг нь нэмээд зарж борлуулж болох байх гэж ярьж байсан. Бид ярилцаж тохиролцсоны үндсэн дээр байрыг нь 10,0 сая төгрөгийн барьцаанд тавиад авсан боловч миний хямдхан авах гэж байсан арматур төмрийг өөр хүнд зарсан байсан тул авч чадаагүй. Ингээд мөнгөөр нь өмнөх өрөө дараад дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 206-р хуудас/, 

...С.Дүгэрээгийн байрыг барьцаанд тавих үед би хамт явж Баянгол дүүргийн орчим нотариатын газар орж гэрээ байгуулаад мөнгийг авсан. Би энэ мөнгөөр банк бус санхүүгийн байгууллагын өрийг дарсан. Үлдсэн мөнгийг нь С.Дүгэрээ бид хоёр хувааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 48-р хуудас/,

...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Н.Галбадрах ахад “орон сууцыг зараад өгөх тул түлхүүрээ өгчих, хүнээ оруулж байя” гээд авсан. Миний хувьд Н.Галбадрах ахын байрыг залилсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 157-р хуудас/,

 

2. Хохирогч Н.Галбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Г.Ганпүрэвтэй уулзахад “21,0 сая төгрөгийн хэрэг байна. 3 хоногийн хугацаатай хэрэглээд эргүүлэн өгье” гэхэд нь “юу хийх гэж байгаа” талаар асуухад “би Хятадаас цемент оруулж ирж байгаа юм. Гэтэл Замын-Үүд дээр миний 3 вагон цемент мөнгөгүй наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихлоо. Уг цементээ зарж байгаад таны мөнгийг буцааж өгье” гэхээр нь би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нотариатын газар орж зээлийн гэрээ байгуулаад 21,0 сая төгрөгийг зээлсэн. Г.Ганпүрэв надтай яриад “Дөлгөөн барс ХХК-нд цементээ шахсан. Энэ компаниас мөнгөө аваад таны мөнгийг өгнө” гэж хэлээд удалгүй над руу дахин залгаад “би Дөлгөөн барс ХХК-аас мөнгөө авах гэсэн чинь 20,0 сая төгрөгийн асуудал гарчихаад байна” гэж хэлээд дахин энэ өдрөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нотариатын газар очоод 20,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад бэлэн 20,0 сая төгрөг тоолж аваад явсан. Үүнээс хойш Г.Ганпүрэв “Дөлгөөн барс” ХХК-аас мөнгө авах ёстой гэж хэлээд байхаар нь уг компани дээр очиж захиралтай нь уулзах гээд биднийг очих тоолонд захирал нь байдаггүй байсан. Г.Ганпүрэв намайг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хангай хотхоны 510-46 тоот байрыг зарах гэж байгааг мэдэж байсан учраас 2015 оны 11 дүгээр сарын үед над руу залгаад “Галаа ахаа би таны байрыг зараад өгье та м2-ыг нь 1,8 сая төгрөгөөр зарах гэж байгаа юм чинь би м2-ыг нь 1,9 сая төгрөгөөр зараад дундаас нь олсон мөнгөө танд өгөх мөнгөнөөсөө хасъя. Манай хамаатны хүн авах нь тодорхой болсон тул та байрныхаа түлхүүрийг үлдээчих” гэхээр нь итгээд байрныхаа түлхүүрийг үлдээсэн боловч Г.Ганпүрэв холбоо барихгүй алга болчихсон. Гэтэл миний байрыг Г.Ганпүрэв нь Зам тээврийн яаманд ажилладаг хүнээс урьдчилгаа 10,0 төгрөг аваад метр квадратыг нь 1,0 сая төгрөгөөр бодоод зарсан байсан. Найз Нямаагаасаа 15,0 сая төгрөг аваад би энэ байрыг чамд зарна гэж хэлээд авсан байсан. Ингээд миний байрыг 2 хүнд зэрэг зарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 12-14-р хуудас/,

            “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 511-46 тоот байраа яаралтай суллаж авах хүсэлттэй байна. Манай байранд Г.Ганпүрэв нь М.Энхболд гэх айлыг оруулсан. Г.Ганпүрэв “таны байрыг м.квадратыг нь 1,9 сая төгрөгөөр зараад өгье би квадрат тутмаас 100.000 төгрөг авъя. Манай ах, дүүгийн хүн авах гэж байгаа юм. Дорнод аймгаас ирж байгаа, мөнгө нь найдвартай, та надад түлхүүрээ өгчих, би байрыг үзүүлээд байж байя” гэж гуйгаад байхаар нь байрныхаа түлхүүрээ үлдээсэн. Удалгүй би гадагшаа яваад буцаад Монголдоо ирээд Г.Ганпүрэвтэй ярьсан чинь “одоо банкны зээл бүтэх юм бол мөнгийг чинь өгчихнө” гэж хэлээд нилээд хэд хоносон. Г.Ганпүрэвээс “байрны түлхүүр аваад ир” гэж нэхээд өгөхгүй байхаар нь Г.Ганпүрэвийг дагуулаад байранд очиж хаалга онгойлгодог хүнээр хаалгыг нь онгойлгуулаад дотогшоо ороход байранд бүтэн айл ороод тохижуулсан байхаар нь “чи яагаад айл оруулж байгаа юм бэ” гээд хаалгын голыг нь солиулаад түлхүүрийг нь авч яваад “наад байранд оруулсан хүмүүсээ надтай ирж уулзуул” гэсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа “Бэрэн” ХХК-аас над руу залгаад “байранд чинь ус алдаад байна” гэхээр нь Г.Ганпүрэвт түлхүүрээ өгөөд “очоод үзээд ир” гэж явуулсан. Г.Ганпүрэв хэд хоног алга болж ирчихээд “манай найзад байраа шилжүүлчих” гэхээр нь итгээд шилжүүлсэн. Үүнээс хойш алга болсон. Тйимээс би тухай үеийн 42.000.000 төгрөгийн ханштай байсан байраа Г.Ганпүрэвээс нэхэмжилж байна. Г.Ганпүрэв эхний удаад 15,5 сая төгрөг зээлсэн нь үнэн. Г.Ганпүрэв тухайн үед миний хийж байгаа ажлаас 10,0 сая төгрөг унаж байгаа учраас хоёулаа хуваагаад авъя. Та надад барьцаагүй зээл өгч байгаа учраас 6,0 сая төгрөгөө нэмээд биччих гэхээр нь гэрээн дээр шууд нийт авах дүнгээ бичсэн. Дараагийн мөнгийг бол би найзаасаа 20,0 сая төгрөг зээлээд 3 хоногийн хугацаатай Г.Ганпүрэвт өгсөн. Ингээд Г.Ганпүрэвээс нийт 35,5 сая төгрөг нэхэмжилж байна. Би Г.Ганпүрэвээс 35,5 сая төгрөг болон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 511-46 тоот байраа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 15-16-р хуудас/,

...Одоо Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхоны 511-46 тоот орон сууц хэний нэр дээр байгааг мэдэхгүй байна. Одоо миний байранд М.Энхболдын хүүхдүүд нь амьдраад гарахгүй байгаа. “Бэрэн” ХХК-аас захиалгын гэрээгээ дахин гаргуулж байрны гэрээг өөрийн нэр дээр гаргуулж авах хүсэлттэй байна. М.Энхболд гэх хүнийг байрнаас гаргачихвал байрны өмчлөх эрх зөрчигдсөн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 153-р хуудас/,

 

3. Хохирогч С.Дүгэрээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн барилга дээр арматур шахъя гэсэн ажлын саналыг Г.Ганпүрэвт тавихад тэрээр “хоёулаа дундаасаа 20,0 сая төгрөг гаргаад арматур нийлүүлээд 10 хоногийн дараа мөнгөө аваад ашгаа хувааж авъя” гэхээр нь би 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөө хувь хүнд өөрийн байраа нэг сарын хугацаатай 10,0 сая төгрөгийн барьцаанд тавиад Г.Ганпүрэвт мөнгийг нь өгсөн. 2 сарын дараас байр тавьсан хувь хүн Солонгос руу явлаа гэхээр нь Г.Ганпүрэвт хэлэхэд байрыг чинь банк бус санхүүгийн байгууллагад 6 сарын хугацаатай тавьж байя гэхээр нь хүлээн зөвшөөрөөд хувь хүндээ 12.0 сая төгрөг өгөөд байраа чөлөөлж авсан. Ингээд “Монгол санхүүгийн групп” ББСБ-д 15,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан ба 6 сарын хугацаа дуусаад байраа чөлөөлж өг гээд байхаар нь нэрийг нь одоо санахгүй нэг хүнээс 21,0 сая төгрөг зээлээд ББСБ-д нийт 18,0 сая төгрөг өгөөд байраа чөлөөлж авсан. Үлдэгдэл 3,0 сая төгрөгийг нь Г.Ганпүрэв мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд авсан. Г.Ганпүрэв надтай уулзаад “Тэлмэн констракшн” компани одоогоор мөнгөгүй байгаа болохоор “Тэлмэн констракшн” компанийг шүүхэд өгчихлөө, одоо эвлэрүүлэн зуучлах дээр явж байна гэж хэлсэн. 2015 оны 08 дугаар сард шүүхийн шийдвэр дээр хэрэг очоод 3 өрөө байрын нэгийг авахаар болсон гэж надад хэлж байсан. Г.Ганпүрэв нь энэ байрыг зарж борлуулаад мөнгөө гаргаж авъя гэж байсан. Миний хувьд Г.Ганпүрэвээс 21,0 сая төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-21-р хуудас/,

...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 15,0 сая төгрөгөөр тавьсан гэж буруу мэдүүлсэн байна. Зээлийн гэрээг харж байгаад 17,0 сая төгрөг гэдгийг нь харлаа. Одоо бодоход 17,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан юм байна. Миний өмнөх мэдүүлэг дээр нэхэж байсан 21,0 сая төгрөг бол хамгийн сүүлд байрыг тавьсан 21,0 сая төгрөгөө нэхэж энэ үнийн дүнгээр нэхэмжилсэн. Одоо бол 16,0 сая төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/,

...Г.Ганпүрэв нь надаас 10.0 сая төгрөгийг анх зээлж авахдаа 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Цэцэг төвийн орчим уулзаж авсан. Надаас зээлсэн 16,0 сая төгрөгнөөс нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Г.Ганпүрэв нь “Монголын санхүүгийн групп” ББСБ-аас зээлсэн 17,0 сая төгрөгнөөс нэг сарын үндсэн зээл болон хүү гэж 993.670 төгрөг төлж байсан. Өөр ямар нэгэн байдлаар төлж байгаагүй. Би өөрөө нэг удаа очиж 770.129 төгрөг төлж байсан. Өөр ямар нэгэн байдлаар банк бус санхүүгийн байгууллагад мөнгө төлж байгаагүй. Миний хувьд Г.Ганпүрэвтэй ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулж байгаагүй. Энэ байр одоо миний эзэмшилд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 164-165-р хуудас/,

...2015 оны 08 дугаар сарын үед байх намайг гэртээ байхад өглөө Г.Ганпүрэв Хангай хотхон руу хамт явъя, М.Энхболд гэж хүн нүүж орж байгаа, хоёулаа очиж мөнгөө авъя” гэхээр нь надаас зээлсэн мөнгөө өгөх юм болов уу гэж бодоод хамт явсан. Очтол М.Энхболд гэх хүн ирээгүй байхаар нь утсаар ярихад “лагераас юмаа ачаад явж байна” гэж хэлсэн. Удалгүй М.Энхболд ирэхэд нь юмнаас нь хамт нүүлгэж оруулчихаад “мөнгөө авъя” гэсэн чинь маргааш банк онгойхоор мөнгийг чинь өгнө гээд авч чадаагүй. Маргааш нь зээл авах гэсэн бүтсэнгүй гэж хэлж байсан. Тухайн үед Г.Ганпүрэв бид гурваас өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 177-р хуудас/,

...2015 оны 01 дүгээр сарын 15-ны үед байх миний нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо 50-36 тоот байрыг “арматур зарах гэсэн юм надад бэлэн мөнгө байдаггүй, чи байраа барьцаанд тавиад 10,0 сая төгрөг олоод өг, дараа чиний мөнгийг 10 хоногийн дотор хүүгийн хамт өгнө” гэж хэлсэн. Ингээд хувиараа зээл олгодог хүнтэй уулзаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хас банкны хажууд байдаг нотариатын газар орж гэрээ байгуулан 10,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Нотариатаас гараад 10,0 сая төгрөгийг Г.Ганпүрэвт бэлэн өгсөн. Үүний дараа Г.Ганпүрэв худлаа ярьж явсаар байгаад мөнгө өгөх хугацаа нь дуусаад 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын Санхүүгийн групп ББСБ дээр очиж уулзаад байраа 17,0 сая төгрөгийн барьцаанд тавиад анх байр барьцаалж зээл авсан хүнд 14,0 сая төгрөгийг өгөөд үлдсэн 3,0 сая төгрөгийг нь Ганпүрэвт өгсөн. Тухайн үед Монголын Санхүүгийн групп ББСБ-д байрыг 6 сарын хугацаатай тавьсан. Эхний 3 сарын хүүг нь төлөөд сүүлийн 3 сарын хүү болон үндсэн зээлээ төлөхөөр гэрээ байгуулсан. Эхний сарын хүүг Г.Ганпүрэв төлөөд, 2 дахь сарын хүүг би төлөөд, 3 дахь сараас эхлэн хүүг төлж чадахгүй байсан чинь банк бус санхүүгийн байгууллага байраа чөлөөлж ав гэж хэлсэн. Үүний дагуу 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хувь хүнд 21,0 сая төгрөгийн барьцаанд тавихаар болоод Баянгол дүүргийн урд талд байдаг нотариатын газар очоод байраа 21,0 сая төгрөгийн барьцаанд тавиад банк бус санхүүгийн байгууллагад өгөөд үлдсэн мөнгийг нь Г.Ганпүрэв тэр өдрөө аваад явсан ба надад дээрх гэрээнүүд байхгүй. Г.Ганпүрэв нь цемент болон арматур зарах гэж байгаа талаар хэлж байсан боловч би наймаа хийгээд явж байхыг нь харж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 202-203-р хуудас/,

...Би Мөнхжаргал гэж хүнтэй Г.Ганпүрэвийн хамт Баянгол дүүргийн урд талд байдаг нотариат дээр гэрээ байгуулж 21,0 сая төгрөг зээлсэн барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг Мөнхжаргал өөрөө авч яваад үл хөдлөхөд бүртгүүлнэ гэж байсан. Би Мөнхжаргалд байрыг зарж борлуулж болох талаар итгэмжлэл хийж өгсөн. Би Батжаргал гэж хүний нэр дээр шилжсэн гэдгийг шүүх хурал болохын өмнө мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 51-р хуудас/,

...Г.Ганпүрэв миний мөнгийг хугацаандаа өгсөн бол би байраа алдахгүй, зээлээ төлөөд явах боломжтой байсан. Тийм учраас би Г.Ганпүрэвээс Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 50-36 тоот 1 өрөө орон сууцаа нэхэмжилж байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 146-р хуудас/,

 

4. Хохирогч М.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Г.Ганпүрэв нь надтай эхлээд утсаар яриад “та надад 3.500.000 төгрөг зээлээч” гэж хэлэхэд нь Г.Ганпүрэвт 3.500.000 төгрөгийг нотариатын газар ороод зээлийн гэрээ байгуулаад аваад явсан. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авсан мөнгөн дээрээ нэмээд 3.500.000 төгрөгийг зээлээч 1 хоногийн дараа өгье гэж хэлээд маргааш нь өгнө гэж баталгаа бичиж өгөөд явсан. Г.Ганпүрэв надаас “нотариат ороод яах вэ, би хаашаа холддог юм бэ, гэхээр нь өгөөд явуулсан. Дараа нь Г.Ганпүрэв надаас 7,0 сая төгрөг зээлсний дараа надад нэг болзол байна “та энэ байрыг авчих энэ бол миний байр юм” гэхээр нь эхнэр Ононг дуудаж байгаад Г.Ганпүрэв бид гурав уулзахад энэ байр минийх байгаа юм. Одоохондоо Хангай хорооллын бүх байрын ордер гараагүй гэхдээ би өөр хүний нэр дээр гаргах гэж байгаа одоо шууд таны нэр дээр гаргуулаад өгье гэж хэлэхээр нь тухайн үед эхнэр Ононгийн нэр дээр гаргуулна гээд бичиг баримтыг өгсөн. Г.Ганпүрэв нь надад “2.200.000 төгрөг нэмж өг” гэсэн. Г.Ганпүрэвт 2.200.000 төгрөг зээлсэн. Г.Ганпүрэв нь нийт 9.200.000 төгрөг авсан. Энэ байрны саналыг Г.Ганпүрэв өөрөө анх гаргаад мөнгийг зээлээд аваад явсан. Г.Ганпүрэв нь ордер гаргаж өгөхгүй удаад байсан учраас бид хоёр гэрээгээ хийгээгүй байсан. Г.Ганпүрэв надад итгэж болно, энэ байрандаа орчих” гэж хэлээд эгчийн хамт түлхүүрээ өгөөд байрандаа нүүгээд ор гэж хэлэхээр нь би өөрийн хоёр хүүхдээ байранд оруулсан. Хүүхдүүд амьдарч байх үед байрны цоожийг сольсон, та нар гэрт орж чадахгүй гэж хэлсэн. Гэтэл би Г.Ганпүрэв гэдэг хүнээс мөнгө авах ёстой, тиймээс байрны цоожийг сольсон гэж хэлсэн. Би одоо Г.Ганпүрэвээс байраа нэхэмжилж байна. Бичиг баримтаа авчих юм бол үлдэгдэл мөнгөө өгөөд төлбөрөө барагдуулна. Тэрнээс биш 9.200.000 төгрөг нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-33-р хуудас/,

 

5. Гэрч С.Наранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны зүүн хойд жигүүрт үйл ажиллагаа явуулдаг юм. Намайг ажил дээр байхад Н.Галбадрах, Г.Ганпүрэв гэх хоёр хүн орж ирээд барьцаагүй зээлийн гэрээ гэрчлүүлнэ гэсэн. Тухайн үед гэрээ байгуулах гэж байгаа хоёр иргэнд барьцаагүй зээлийн талаар зөвлөгөө өгсөн. Ингээд зээлийн гэрээг 3 хоногийн хугацаатайгаар 10 хувийн хүү тооцно гэхээр нь 3 хоногт олгож байгаа тохиолдолд бүтэн сарын хүү тооцож байгаа, хэрэв сүүлд нь маргаан үүсээд шүүх дээр очих юм бол энэ хүүгийн асуудал чинь унаж магадгүй шүү. Яагаад гэвэл хэт өндөр хүү өгч байна, та нар зөвшөөрч байгаа юм уу гэхэд талууд зөвшөөрсөн. Гэрээнд өөрсдийнх нь хүсэлтийн дагуу мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд 3 дахь хоногоос эхлээд алданги тооцох болон 10 хувийн хүүг зээлдэгчээр төлүүлнэ гэсэн заалт оруулж өгсөн. Тайлбарлаж өгсний үндсэн дээр гэрээг байгуулж өгсөн. Н.Галбадрах гэж хүн өмнө нь над дээр 1-2 удаа ирж үйлчлүүлж байсан. тухайн үед над дээр 20.0 сая төгрөгийн гэрээг гэрчлүүлсэн. Миний хажууд мөнгө өгөлцөж, авалцсан зүйл болоогүй. Тухайн үед 15,0 сая төгрөг зээлж байгаа гэсэн яриа гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-38-р хуудас/,

           

6. Гэрч М.Долгорсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байранд ажлаа хийж байхад хоёр залуу орж ирээд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан гэрчлүүлсэн. Тухайн үед 21,5 сая төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хүүгүй зээлийн гэрээ байгуулж гэрчлүүлсэн. Уг гэрээ нь ямар нэгэн барьцаа байхгүй, хугацаа хэтрэх юм бол хоногт 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулж гэрчлүүлсэн. Гэрээг гэрчлэхдээ гэрээний хоёр талыг байлцуулан өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийж байгаа эсэхийг лавлаж уг гэрээг гэрчилсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 39-40-р хуудас/,

 

7. Гэрч Ц.Лхамсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...манай найз Н.Галбадрах над руу утсаар залгаж “найз нь энэ Г.Ганпүрэв гэдэг залууд 15,0 сая төгрөгийг ямар ч барьцаагүйгээр өгөөд явуулчихлаа шүү” гэсэн. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Н.Галбадрахын гэрт очиход тэрээр “нөгөө Г.Ганпүрэв гэдэг залууд найз нь 20,0 сая төгрөг нэмээд өгчихсөн” гэхээр нь “яагаад тэр Г.Ганпүрэвт мөнгө нэмж зээлүүлж байгаа юм бэ” гэж асуухад “урьд зээлсэн 15,5 сая төгрөгийг өгч чадахгүй болчихлоо, та дахиад мөнгө зээлээч, энэ мөнгөөр бараа авч байж урьд зээлсэн мөнгө гарч ирэх гээд байна” гэж хэлэхээр нь мөнгөө авахын тулд тэр залууд итгээд нэмээд 20,0 сая төгрөг зээлүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

 

8. Гэрч Л.Баярмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2014 онд Бэрэнбаралын Мөнхдорж гэх хүнд өөрийн эзэмшлийн 15.87 хувийн хувьцаагаа 2 тэрбум төгрөгөөр зарсан. Үүнээс Мөнхтөр ах надад бэлэн 400,0 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгөнд нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хангай хотхоноос 20 ширхэг байр өгсөн юм. Эдгээр өгсөн байрны нэг нь 511 дүгээр байрны 46 тоот 21.1 метр квадрат нэг өрөө байр байгаа юм. Манай нөхөр Н.Галбадрахаас Г.Ганпүрэв байрыг м.квадратыг нь 1,8 сая төгрөгөөр зарж борлуулаад цааш нь 1,9 сая төгрөгөөр зарж борлуулан м.квадрат тутмаас 100.000 төгрөг авна гэж хэлээд түлхүүрийг авч явсан. Түлхүүрийг нь авчирч өгөхгүй болохоор нь хаалга онгойлгодог хүнээр байрныхаа хаалгыг онгойлгуулж, дотогшоо ороход айл орчихсон байсан. Юу болж байгаа талаар асуухад энэ орсон айл найдвартай гэхээр нь хэд хоногоос мөнгөө өгөхгүй бол энэ айлыг гаргана гэж хэлсэн. Энэ байр манай нөхөр Н.Галбадрах бид хоёрын дундын өмчлөлийн байр...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-43, 2-р хавтас 49-50-р хуудас/,

...Одоо Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхоны 511-46 тоот орон сууц хэний нэр дээр байгааг мэдэхгүй байна. Одоо миний байранд М.Энхболдын хүүхдүүд нь амьдраад гарахгүй байгаа. Бэрэн компаниас энэ байрны захиран зарцуулах эрхийг нь хаачихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 151-р хуудас/,

 

9. Гэрч Д.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сарын эхээр байх С.Дүгэрээ гэж хүн надтай утсаар яриад “нэг сарын хугацаатай 20,0 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлэх үү” гэж асуухаар нь тэр залууд сарын 15 хувийн хүүтэй биш 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохирсон. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр С.Дүгэрээ Баянгол дүүргийн ойролцоох нотариатын газар уулзаад 21,0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатай зээлээд зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд нь С.Дүгэрээ гэж хүний нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2-р хороолол 50-р байрны 36 тоот бүхий Y-2205023236 дугаартай байрыг зээлийн барьцаанд тавьсан. Барьцааны гэрээ байгуулсан чинь үл хөдлөхөд бүртгүүлээгүй учраас барьцааны гэрээ нь хүчингүй болдог гэсэн тул С.Дүгэрээ нь надад итгэмжлэл хийж өгөөд сарын хугацаанд зээлээ төлж чадахгүй бол байр аваарай гэж хэлж байсан. С.Дүгэрээ нь надаас зээл авах гэж байхдаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхонд байр ашиглалтанд орж түүнийг зараад зээлийг төлнө гэж авч байсан. Би С.Дүгэрээ гэж хүнээс нэг удаа зээлийн хүүнд мөнгө авч үзээгүй. С.Дүгэрээ зээлээ төлөхгүй байсан учраас би энэ байрыг 2016 оны 07 дугаар сард эрсдлээс хамгаалахын тулд Батжаргалын нэр дээр шилжүүлсэн. Би С.Дүгэрээд зээлийн гэрээний дагуу 21,0 сая төгрөг зээлсэн. С.Дүгэрээ надад хүүнд нь нэг ч төгрөг өгч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 45-47-р хуудас/,

 

10. Гэрч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7-р хороололд баригдсан Хангай хотхоныг барьж ашиглалтанд оруулсан. Манай компанид Л.Баярмаа хувьцаа эзэмшигч байсан тул компани Л.Баярмаагийн эзэмшиж байсан 7.95 хувь, охин Ольгагийн эзэмшлийн 7.95 хувь нийт 15 хувийн хувьцааг нь худалдаж аваад оронд байрнууд өгсөн байдаг. Эдгээр өгсөн байрнуудын нэг нь Хангай хотхоны 511-46 тоот 1 өрөө орон сууц байсан. Хувьцааг худалдаж аваад Баярмаагийн нэр дээр гэрээний дагуу байрыг шилжүүлсэн. Баярмаа гэж хүн цаашаа хэнд худалдсан гэдгийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 149-150-р хуудас/,

 

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 295 дугаартай дүгнэлтэнд:

А. Г.Ганпүрэв нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байна.

Б. Г.Ганпүрэв нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

В.Г.Ганпүрэв нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 1-р хавтас 154-155-р хуудас/,

 

12. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №636 тоот “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 1-р хавтас 4-р хуудас/,

13. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №636 тоот “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 1-р хавтас 5-р хуудас/,

14. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ” /хх-ийн 1-р хавтас 34-р хуудас/,

2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г.Ганпүрэвийн бичсэн баталгаа /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

15. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Д.Мөнхжаргал нь Баянгол дүүргийн 3-р хороо, 2 хороолол, Төмөр зам 50-р байрны 36 тоот орон сууцыг С.Батжаргалд худалдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 2-р хавтас 68-р хуудас/,

16. Баянгол дүүргийн 3-р хороо, 2 хороолол, Төмөр зам 50-р байрны 36 тоот орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ Ү-2205023236 өмчлөгч С.Батжаргал, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр /хх-ийн 2-р хавтас 69-р хуудас/,

17. “Монголын санхүүгийн групп” ББСБ-ын Зээл, барьцааны гэрээ /хх-ийн 2-р хавтас 72-79-р хуудас/,

18. Д.Мөнхжаргал С.Дүгэрээ нарын байгуулсан зээлийн гэрээ, итгэмжлэл /хх-ийн 2-р хавтас 80-81-р хуудас/,

19. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 511-46 тоот орон сууц/ /хх-ийн 1-р хавтас 136-137-р хуудас/,

20. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /БГД-ийн 3-р хороо 2-р хороолол 50-36 тоот орон сууц/ /хх-ийн 2-р хавтас 52-57-р хуудас/,

21. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /БГД-ийн 3-р хороо 2-р хороолол 50-36 тоот орон сууц/, /хх-ийн 2-р хавтас 58-р хуудас/,

22. “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 139-147-р хуудас/,

23. Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-р хавтас 84-94-р хуудас/,

24. Шүүгдэгч Г.Ганпүрэвийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 195-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Хавтаст хэрэгт авагдсан баримтаар:  Шүүгдэгч Г.Ганпүрэв нь:

          2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч С.Дүгэрээд “барилгын арматур төмрийн бизнес хамтарч хийе, 10 хоногийн дараа ашгаа хувааж авья” гэж итгүүлэн түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-р байрны 36 тоот орон сууцыг барьцаалан бусдаас 10.000.000 төгрөгийг зээлж, зээлийг төлөөгүй ба улмаар 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Монголын санхүүгийн групп” банк бус санхүүгийн байгууллагатай “Зээл, барьцааны гэрээ” байгуулж 17.000.000 төгрөг зээлж, уг орон сууцыг барьцаалсан боловч зээлийг төлөөгүй, улмаар 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч С.Дүгэрээг иргэн Д.Мөнхжаргалтай 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн өдрөө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-р байрны 36 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд гарын үсэг зуруулсны улмаас орон сууцыг өмчлөх эрх бусдад шилжиж, хохирогч С.Дүгэрээгийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-р байрны 36 тоот орон сууцыг өмчлөх эд хөрөнгийн эрхийг нь зөрчсний улмаас 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Хохирогч Н.Галбадрахаас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус “Хятадаас цемент оруулж ирээд мөнгийг чинь өгнө” гэж хуурч мэхлэн нийт 35.500.000 төгрөг,

 

         хохирогч М.Энхболдоос 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөг,  2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 3.500.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхоны 511 дүгээр байрны 46 тоот 21.1 метр квадрат нэг өрөө байрыг 1 м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр бодож зарна гэж 2.200.000 төгрөг авч, нийт 9.200.000 төгрөгийн, бусдад нийт 94.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч С.Дүгэрээгийн “...Би 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн барилга дээр арматур шахъя гэсэн ажлын саналыг Г.Ганпүрэвт тавихад тэрээр “хоёулаа дундаасаа 20,0 сая төгрөг гаргаад арматур нийлүүлээд 10 хоногийн дараа мөнгөө аваад ашгаа хувааж авъя” гэхээр нь би 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөө хувь хүнд өөрийн байраа нэг сарын хугацаатай 10,0 сая төгрөгийн барьцаанд тавиад Г.Ганпүрэвт мөнгийг нь өгсөн. 2 сарын дараас байр тавьсан хувь хүн Солонгос руу явлаа гэхээр нь Г.Ганпүрэвт хэлэхэд байрыг чинь банк бус санхүүгийн байгууллагад 6 сарын хугацаатай тавьж байя гэхээр нь хүлээн зөвшөөрөөд хувь хүндээ 12.0 сая төгрөг өгөөд байраа чөлөөлж авсан. Ингээд “Монгол санхүүгийн групп” ББСБ-д 15,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан ба 6 сарын хугацаа дуусаад байраа чөлөөлж өг гээд байхаар нь нэрийг нь одоо санахгүй нэг хүнээс 21,0 сая төгрөг зээлээд ББСБ-д нийт 18,0 сая төгрөг өгөөд байраа чөлөөлж авсан. Үлдэгдэл 3,0 сая төгрөгийг нь Г.Ганпүрэв мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд авсан. Миний хувьд Г.Ганпүрэвээс 21,0 сая төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-21-р хуудас/,

...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 15,0 сая төгрөгөөр тавьсан гэж буруу мэдүүлсэн байна. Одоо бодоход 17,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан юм байна. Миний өмнөх мэдүүлэг дээр нэхэж байсан 21,0 сая төгрөг бол хамгийн сүүлд байрыг тавьсан 21,0 сая төгрөгөө нэхэж энэ үнийн дүнгээр нэхэмжилсэн. Одоо бол 16,0 сая төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/,

...Г.Ганпүрэв нь “Монголын санхүүгийн групп” ББСБ-аас зээлсэн 17,0 сая төгрөгнөөс нэг сарын үндсэн зээл болон хүү гэж 993.670 төгрөг төлж байсан. Өөр ямар нэгэн байдлаар төлж байгаагүй. Энэ байр одоо миний эзэмшилд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 164-165-р хуудас/,

...М.Энхболдыг ирэхэд нь юмнаас нь хамт нүүлгэж оруулчихаад “мөнгөө авъя” гэсэн чинь маргааш банк онгойхоор мөнгийг чинь өгнө гээд авч чадаагүй. Маргааш нь зээл авах гэсэн бүтсэнгүй гэж хэлж байсан. Тухайн үед Г.Ганпүрэв бид гурваас өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 177-р хуудас/,

...хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хувь хүнд 21,0 сая төгрөгийн барьцаанд тавихаар болоод Баянгол дүүргийн урд талд байдаг нотариатын газар очоод байраа 21,0 сая төгрөгийн барьцаанд тавиад банк бус санхүүгийн байгууллагад өгөөд үлдсэн мөнгийг нь Г.Ганпүрэв тэр өдрөө аваад явсан ба надад дээрх гэрээнүүд байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 202-203-р хуудас/,

...Би Мөнхжаргалд байрыг зарж борлуулж болох талаар итгэмжлэл хийж өгсөн. Би Батжаргал гэж хүний нэр дээр шилжсэн гэдгийг шүүх хурал болохын өмнө мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 51-р хуудас/,

...Би Г.Ганпүрэвээс Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 50-36 тоот 1 өрөө орон сууцаа нэхэмжилж байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 146-р хуудас/,

 

           2. “Монголын санхүүгийн групп” ББСБ-ын Зээл, барьцааны гэрээ /хх-ийн 2-р хавтас 72-79-р хуудас/,

3. Д.Мөнхжаргал С.Дүгэрээ нарын байгуулсан зээлийн гэрээ, итгэмжлэл /хх-ийн 2-р хавтас 80-81-р хуудас/,

4. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Д.Мөнхжаргал нь Баянгол дүүргийн 3-р хороо, 2 хороолол, Төмөр зам 50-р байрны 36 тоот орон сууцыг С.Батжаргалд худалдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 2-р хавтас 68-р хуудас/,

           5. Баянгол дүүргийн 3-р хороо, 2 хороолол, Төмөр зам 50-р байрны 36 тоот орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ Ү-2205023236 өмчлөгч С.Батжаргал, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр /хх-ийн 2-р хавтас 69-р хуудас/,

           6. Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайланд: Баянгол дүүргийн 3-р хороо, 2 хороолол, Төмөр зам 50-р байрны 36 тоот, 1 өрөө орон сууц 2015 оны 8 дугаар сарын байдлаар 50.000.000 төгрөгийн /хх-ийн 2-р хавтас 84-94-р хуудас/

 

7. Гэрч Д.Мөнхжаргалын “...2015 оны 08 дугаар сарын эхээр байх С.Дүгэрээ гэж хүн надтай утсаар яриад “нэг сарын хугацаатай 20,0 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлэх үү” гэж асуухаар нь тэр залууд сарын 15 хувийн хүүтэй биш 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохирсон. 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр С.Дүгэрээ Баянгол дүүргийн ойролцоох нотариатын газар уулзаад 21,0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатай зээлээд зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд нь С.Дүгэрээ гэж хүний нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2-р хороолол 50-р байрны 36 тоот бүхий Y-2205023236 дугаартай байрыг зээлийн барьцаанд тавьсан. Барьцааны гэрээ байгуулсан чинь үл хөдлөхөд бүртгүүлээгүй учраас барьцааны гэрээ нь хүчингүй болдог гэсэн тул С.Дүгэрээ нь надад итгэмжлэл хийж өгөөд сарын хугацаанд зээлээ төлж чадахгүй бол байр аваарай гэж хэлж байсан. С.Дүгэрээ зээлээ төлөхгүй байсан учраас би энэ байрыг 2016 оны 07 дугаар сард эрсдлээс хамгаалахын тулд Батжаргалын нэр дээр шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 45-47-р хуудас/,

 

8. Хохирогч Н.Галбадрахын “...Г.Ганпүрэвтэй уулзахад “21,0 сая төгрөгийн хэрэг байна. 3 хоногийн хугацаатай хэрэглээд эргүүлэн өгье” гэхэд нь “юу хийх гэж байгаа” талаар асуухад “би Хятадаас цемент оруулж ирж байгаа юм. Гэтэл Замын-Үүд дээр миний 3 вагон цемент мөнгөгүй наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихлоо. Уг цементээ зарж байгаад таны мөнгийг буцааж өгье” гэхээр нь би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нотариатын газар орж зээлийн гэрээ байгуулаад 21,0 сая төгрөгийг зээлсэн. Г.Ганпүрэв надтай яриад “Дөлгөөн барс ХХК-нд цементээ шахсан. Энэ компаниас мөнгөө аваад таны мөнгийг өгнө” гэж хэлээд удалгүй над руу дахин залгаад “би Дөлгөөн барс ХХК-аас мөнгөө авах гэсэн чинь 20,0 сая төгрөгийн асуудал гарчихаад байна” гэж хэлээд дахин энэ өдрөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нотариатын газар очоод 20,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад бэлэн 20,0 сая төгрөг тоолж аваад явсан. Г.Ганпүрэв намайг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хангай хотхоны 510-46 тоот байрыг зарах гэж байгааг мэдэж байсан учраас 2015 оны 11 дүгээр сарын үед над руу залгаад “Галаа ахаа би таны байрыг зараад өгье та м2-ыг нь 1,8 сая төгрөгөөр зарах гэж байгаа юм чинь би м2-ыг нь 1,9 сая төгрөгөөр зараад дундаас нь олсон мөнгөө танд өгөх мөнгөнөөсөө хасъя. Манай хамаатны хүн авах нь тодорхой болсон тул та байрныхаа түлхүүрийг үлдээчих” гэхээр нь итгээд байрныхаа түлхүүрийг үлдээсэн боловч Г.Ганпүрэв холбоо барихгүй алга болчихсон. Гэтэл миний байрыг Г.Ганпүрэв нь Зам тээврийн яаманд ажилладаг хүнээс урьдчилгаа 10,0 төгрөг аваад метр квадратыг нь 1,0 сая төгрөгөөр бодоод зарсан байсан. Найз Нямаагаасаа 15,0 сая төгрөг аваад би энэ байрыг чамд зарна гэж хэлээд авсан байсан. Ингээд миний байрыг 2 хүнд зэрэг зарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 12-14-р хуудас/,

            “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 511-46 тоот байраа яаралтай суллаж авах хүсэлттэй байна. Манай байранд Г.Ганпүрэв нь М.Энхболд гэх айлыг оруулсан байсан. Би Г.Ганпүрэвээс 35,5 сая төгрөг болон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 511-46 тоот байраа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 15-16-р хуудас/,

...“Бэрэн” ХХК-аас захиалгын гэрээгээ дахин гаргуулж байрны гэрээг өөрийн нэр дээр гаргуулж авах хүсэлттэй байна. М.Энхболд гэх хүнийг байрнаас гаргачихвал байрны өмчлөх эрх зөрчигдсөн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 153-р хуудас/,

          9. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №636 тоот “Зээлийн гэрээ” /хх-ийн 1-р хавтас 4-р хуудас/,

          10. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зээлийн гэрээ” /хх-ийн 1-р хавтас 5-р хуудас/,

          11. Гэрч С.Наранцэцэгийн “...Намайг ажил дээр байхад Н.Галбадрах, Г.Ганпүрэв хоёр орж ирээд барьцаагүй зээлийн гэрээ гэрчлүүлнэ гэсэн. Тухайн зээлийн гэрээг 3 хоногийн хугацаатайгаар 10 хувийн хүү тооцно гэхээр нь тайлбарлаж өгсний үндсэн дээр гэрээг байгуулж өгсөн. Н.Галбадрах гэж хүн өмнө нь над дээр 1-2 удаа ирж үйлчлүүлж байсан. Тухайн үед над дээр 20,0 сая төгрөгийн гэрээг гэрчлүүлсэн. Миний хажууд мөнгө өгөлцөж, авалцсан зүйл болоогүй. Тухайн үед 15,0 сая төгрөг зээлж байгаа гэсэн яриа гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-38-р хуудас/,

 

            12. Гэрч М.Долгорсайханы “...Намайг ажлаа хийж байхад хоёр залуу орж ирээд зээлийн гэрээ байгуулан гэрчлүүлсэн. Тухайн үед 21,5 сая төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хүүгүй зээлийн гэрээ байгуулж гэрчлүүлсэн. Уг гэрээ нь ямар нэгэн барьцаа байхгүй, хугацаа хэтрэх юм бол хоногт 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулж гэрчлүүлсэн. Гэрээг гэрчлэхдээ гэрээний хоёр талыг байлцуулан өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийж байгаа эсэхийг лавлаж уг гэрээг гэрчилсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 39-40-р хуудас/,

 

13. Гэрч Ц.Лхамсүрэнгийн “...Н.Галбадрах над руу залгаж “найз нь Г.Ганпүрэв гэдэг залууд 15,0 сая төгрөг ямар ч барьцаа байхгүй өгөөд явуулчихлаа шүү” гэж над руу ярьсан. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Н.Галбадрах надад хэлэхдээ “нөгөө Г.Ганпүрэв гэдэг залууд найз нь 20,0 сая төгрөг нэмээд өгчихсөн” гэж надад хэлэхээр нь “яагаад тэр Г.Ганпүрэвт мөнгө нэмж зээлүүлж байгаа юм бэ” гэж асуухад урьд зээлсэн 15,5 сая төгрөгийг өгч чадахгүй болчихлоо та дахиад мөнгө зээлээч энэ мөнгөөр бараа авч байж урьд зээлсэн мөнгө гарч ирэх гээд байна гэж хэлэхээр нь итгээд нэмээд 20,0 сая төгрөг зээлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,

 

14. Гэрч Л.Баярмаагийн “...Мөнхтөр ахын хувьцааны үнэд өгсөн байрны нэг нь 511 дүгээр байрны 46 тоот 21.1 метр квадрат нэг өрөө байр байгаа юм. Манай нөхөр Н.Галбадрахаас Г.Ганпүрэв байрыг 1 метр квадратыг 1.8 сая төгрөгөөс 1.9 сая төгрөг болгож өсгөж зараад метр квадрат тутмаас 100.000 төгрөг авна гэж хэлээд түлхүүрийг аваад явсан. Ингээд байрны түлхүүрийг авчирч өгөхгүй болохоор нь хаалгаа онгойлгуулж дотогш ороход айл орчихсон байсан. Энэ байр манай нөхөр Галбадрах бид хоёрын дундын өмчлөлийн байр...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-43, 2-р хавтас 49-50-р хуудас/,

...Одоо миний байранд М.Энхболдын хүүхдүүд нь амьдраад гарахгүй байгаа. Бэрэн компаниас энэ байрны захиран зарцуулах эрхийг нь хаачихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 151-152-р хуудас/,

 

15. Гэрч Б.Мөнхбаярын “Бэрэн групп” ХХК Л.Баярмаагийн эзэмшиж байсан 7.95 хувь, охин Ольгагийн эзэмшлийн 7.95 хувь нийт 15 хувийн хувьцааг нь худалдаж аваад оронд байрнууд өгсөн байдаг. Эдгээр өгсөн байрнуудын нэг нь Хангай хотхоны 511-46 тоот 1 өрөө орон сууц байсан. Баярмаа цаашаа хэнд худалдсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 149-150-р хуудас/,

 

16. Хохирогч М.Энхболдын “...2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Г.Ганпүрэв нь утсаар яриад “та надад 3.500.000 төгрөг зээлээч” гэж хэлэхэд нь Г.Ганпүрэвт 3.500.000 төгрөгийг нотариатын газар ороод зээлийн гэрээ байгуулаад аваад явсан. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авсан мөнгөн дээрээ нэмээд 3.500.000 төгрөгийг зээлээч 1 хоногийн дараа өгье гэж хэлээд маргааш нь өгнө гэж баталгаа бичиж өгөөд явсан. Г.Ганпүрэв надаас “нотариат ороод яах вэ, би хаашаа холддог юм бэ, гэхээр нь өгөөд явуулсан. Дараа нь Г.Ганпүрэв надаас 7,0 сая төгрөг зээлсний дараа надад нэг болзол байна “та энэ байрыг авчих энэ бол миний байр юм” гэхээр нь эхнэр Ононг дуудаж байгаад Г.Ганпүрэв бид гурав уулзахад энэ байр минийх байгаа юм. Г.Ганпүрэв нь надад “2.200.000 төгрөг нэмж өг” гэсэн. Г.Ганпүрэвт 2.200.000 төгрөг зээлсэн. Г.Ганпүрэв нь нийт 9.200.000 төгрөг авсан. Энэ байрны саналыг Г.Ганпүрэв өөрөө анх гаргаад мөнгийг зээлээд аваад явсан. Г.Ганпүрэв нь ордер гаргаж өгөхгүй удаад байсан учраас бид хоёр гэрээгээ хийгээгүй байсан. Г.Ганпүрэв “надад итгэж болно, энэ байрандаа орчих” гэж хэлээд эгчийн хамт түлхүүрээ өгөөд байрандаа нүүгээд ор гэж хэлэхээр нь би өөрийн хоёр хүүхдээ байранд оруулсан. Хүүхдүүд амьдарч байх үед байрны цоожийг сольсон, та нар гэрт орж чадахгүй гэж хэлсэн. Гэтэл би Г.Ганпүрэв гэдэг хүнээс мөнгө авах ёстой, тиймээс байрны цоожийг сольсон гэж хэлсэн. Би одоо Г.Ганпүрэвээс байраа нэхэмжилж байна. Бичиг баримтаа авчих юм бол үлдэгдэл мөнгөө өгөөд төлбөрөө барагдуулна. Тэрнээс биш 9.200.000 төгрөг нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-33-р хуудас/,

            17. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ” /хх-ийн 1-р хавтас 34-р хуудас/

18. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г.Ганпүрэвийн бичсэн баталгаа /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.Ганпүрэвийг бусдад нийт 110.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт 94.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

 

          2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заажээ.

       

          Хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Г.Ганпүрэв нь хохирогч С.Дүгэрээ, М.Энхболд нартай “Улаанбаатар Төмөр зам”-д хамт ажиллаж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь бусдад шилжүүлэх замаар, хохирогч Н.Галбадрахыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эд хөрөнгийг тус тус залилан авч, хохирогч С.Дүгэрээд 50.000.000 төгрөгийн, хохирогч М.Энхболдод 9.200.000 төгрөгийн, хохирогч Н.Галбадрахад 35.500.000 төгрөгийн, нийт 94.700.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Ганпүрэвийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгох ял оногдуулах” талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй ба хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нь гэм буруугаа ухаарч хохирогчдийг хохиролгүй болгосон учир гэм буруугүй гэж үзэж байна” гэх саналыг бичгээр гаргасан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

          Шүүгдэгч Г.Ганпүрэвт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Ганпүрэвт ял оногдуулахдаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Г.Ганпүрэв нь хохирогч Н.Галбадрахад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 35.000.000 төгрөгийг, хохирогч М.Энхболдод 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 9.200.000 төгрөгийг тус тус төлсөн, гомдолгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч Н.Галбадрах, М.Энхболд нар тайлбараа бичгээр гаргасан, хохирогч С.Дүгэрээ шүүхийн хэлэлцүүлэгт 60.000.000 төгрөг хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

        Хэрэгт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2-р хороолол, 50 дугаар байрны 36 тоот байрыг битүүмжилсэн хүчингүй болгох нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Г.Ганпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй.