Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02442

 


 

 

 

2024 ******* 02

1*******4/ШШ2024/02442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЙЗ9*******041101/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, хороолол, гудамж, *******а байр, *******0 тоот хаягт оршин суух, овогт /рд:ЙГ731*******002/-д холбогдох,

 

10,360,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.******* нь хариуцагч Д.ын хүүтэй 2014 оноос хойш хамтран амьдарсан бөгөөд хамтран амьдрах хугацаандаа 2 хүүхэдтэй болсон. Нөхөр нь ажил хийдэггүй, архи уудаг байсан. 2022 оны 06 сарын 17-ны өдөр автомашин зээлээр худалдан авах болж Ди Эй Эм Өү Эй ББСБ-аас зээл авсан байдаг. Тухайн үед Н.*******гийн ах дүү нар Турк улсад байдаг байсан учраас 20 оны 01 сараас 2023 оны 03 сар хүртэл нэхэмжлэгч нь Турк улсаас бараа оруулж ирж зардаг байсан. Нэхэмжлэгч нь энэ бизнесээсээ олсон бэлэн мөнгөө өөрийн төрсөн ээжид хадгалуулдаг байсан бөгөөд тэр мөнгөө автомашины урьдчилгаанд өгөн ББСБ-аас автомашины зээл 1,00,000 төгрөгийг зээлэн авсан. Автомашины урьдчилгаа 7,000,000 төгрөг байсан бөгөөд хариуцагч Д. нь 2 ач хүүдээ дэмжлэг гэж тухайн автомашины урьдчилгаанаас 1,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн бөгөөд нэхэмжлэгч Н.******* өөрөөсөө 4,*******00,000 төгрөгийг гарган, 0,000 төгрөгийг өөрийн дүүгээсээ зээлэн авч урьдчилгаа мөнгийг өгсөн. Тухайн автомашиныг авах үед нэхэмжлэгч хөдөө орон нутгийн хаягтай байсан учраас зээл гарах боломжгүй эсвэл зээлийн хүү өндөр гарна гэсэн учраас хариуцагч Д. тухайн зээлийг өөрийн нэр дээр авч өгсөн. Зээл дууссан үед автомашиныг нэхэмжлэгч Н.*******гийн нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн байдаг. Ингээд автомашиныг Н.******* унаж ашиглаж байсан боловч хариуцагчийн хүү буюу нэхэмжлэгчийн хуучин нөхөр болох Л.Бямбасүрэн нь 2023 оны 0******* сард ирээд булаагаад аваад явсан. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс 9*******-4 улсын дугаартай Приус- маркийн автомашины урьдчилгаанд төлсөн 4,*******00,000 төгрөг болон автомашины зээлийн эргэн төлөлтөд төлсөн ,60,700 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулах хүсэлттэй байна. Н.*******гийн зүгээс автомашины зээлийн эргэн төлөлтөд төлж байсан үнийн дүн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа. Автомашин хариуцагч Д.ын нэр дээр байсан ч тухайн зээлийн төлөлтийг нэхэмжлэгч өөрөө төлж байсан. Тухайн машины нэр банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Тухайн машины үндсэн зээлдэгч нь Д. бөгөөд хамтран хариуцагч нь Н.******* юм. Мөн тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад тухайн зээлийн мөнгө Н.*******гийн Хаан банкны 017*******317 тоот дансанд орно гэж зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-т заасан байгаа. Үүнээс харахад автомашин авч байгаа хүн нь Н.******* гэж харагдаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Н.*******гийн хувьд 10,360,700 төгрөг нь түүний хөрөнгө юм. Н.******* нь 10,360,700 төгрөгийг Д. машин авахад зориулаагүй. Тиймээс машины урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлтөд төлсөн 10,360,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Н.******* бид 2 Ди Эй Эм Өү Эй ББСБ-иас 2022 оны 06 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,00,000 төгрөг, хамтран зээлж авсан. Приус маркийн 9*******-4 улсын дугаартай авто машиныг авсан ба урьдчилгаанд 4,*******00,000 төгрөгийг би хуримтлалаа хаагаад АТМ-ээс бэлнээр авч өгсөн Н.*******д. Дээрх банк бус санхүүгийн байгууллагад би өнөөдрийг хүртэл сар бүрийн зээл болон хүүний хамт төлдөг. Бид хамтран зээлдэгч. Иймд би Н.*******д ямар ч өргүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.******* манайд нялх хүүхэдтэй ирж надаар ******* жил бүх зардал мөнгөө даалгаж, тэжээлгэж байсан. Сүүлийн 2 жилээс миний хүүг зодож зан ааш нь хувирсан. Тэгээд сална гэж яваад өөр хүнтэй сууж, аавтай нь 2 хүүхдүүдийг уулзуулдаггүй. Уулзъя гэхээр байнга мөнгө нэхэж дарамталдаг байсан. Би Н.*******гаас нэхээд байгаа мөнгийг нь аваагүй, 9*******-4 УНП дугаартай машиныг би өөрийнхөө мөнгөөр авсан. Н.******* нялх хүүхэдтэй байсан болохоор ажил хийдэггүй, надаар тэжээлгэж байсан. Би ямар ч мөнгө аваагүй, ямар ч баримтгүй мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Миний энэ асуудлыг үнэн зөвөөр шүүх хянаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.*******гийн зээлэнд авсан 1,00,000 төгрөг нь Н.*******гийн өөрийнх нь дансанд ороод байхад яагаад Д.аас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Энэ зээлийн гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа нь дуусаагүй ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Н.*******гаас Д.ад мөнгө өгсөн гэж нотлогдохгүй байна. Д. нь өндөр настай бөгөөд интернэт банк энэ тэр сайн ашиглаж мэддэггүй байсан учраас бэлэн мөнгөө Н.*******д өгч тухайн зээлийн төлөлтийг хийлгэж байсан гэдэг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хууль бус эзэмшлээс хөрөнгө гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Н.*******гийн мөнгийг Д. хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Д.ад өгсөн мөнгө байхгүй. Харин Д. машин авахад урьдчилгаа төлж, зээлийг төлж байсан. Машиныг Н.******* эзэмшиж байхад нөхөр нь буюу Д.ын хүү ирээд аваад явсан гэсэн байна. Машин ББСБ-ын нэр дээр байдаг гэж өөрсдөө хэллээ. Одоо Д.аас ямар учраас мөнгө нэхээд байгаа нь ойлгомгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны засаг даргын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 11******* дугаар албан бичиг, 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 02 дугаар итгэмжлэл, 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 093973 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дансны хуулга, Н.*******гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Хариуцагчаас: 2024 оны 04 сарын 02-ны өдрийн хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

.Н.******* нь Д.ад холбогдуулан 10,360,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ББСБ-аас зээл авч машин худалдан авсан ба урьдчилгаанд төлсөн 4,*******00,000 төгрөг, зээлийн эргэн төлөлтөд төлсөн ,60,700 төгрөгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулна, учир нь машиныг эзэмшиж, ашиглаж байхад хариуцагчийн хүү Л.Бямбасүрэн аваад явсан. Д.ыг машин авахад зориулж 10,360,700 төгрөгийг төлөөгүй... хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч ...Приус маркийн 9*******4 улсын дугаартай авто машиныг авсан ба урьдчилгаанд 4,*******00,000 төгрөгийг би хуримтлалаа хаагаад АТМ-ээс бэлнээр авч Н.*******д өгсөн. ББСБ-аас 1,00,000 төгрөг хамтран зээлж авсан. ББСБ-д өнөөдрийг хүртэл би сар бүрийн зээл, хүүг төлж байгаа. Бид хамтран зээлдэгч. Н.*******гаас авсан мөнгө байхгүй хэмээн маргав.

 

6. Д., Н.******* нар нь 2022 оны 06 сарын 17-ны өдөр Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-тай №093973 тоот зээлийн гэрээ, мөн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг тус тус байгуулжээ. Гэрээгээр зээлдэгч нар нь 1,00,000 төгрөгийг жилийн 33,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, 9*******4 улсын дугаартай, приус маркийн авто машиныг фидуцын гэрээний дагуу зээлдэгч Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх-7-9х/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хүчин төгөлдөр буюу зээлийн гэрээний хугацаа 202 оны 06 сарын 17-ны өдөр дуусахаар байна.

 

7.Нэхэмжлэгч нь автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 4,*******00,000 төгрөг, зээлийн төлөлтөд төлсөн ,60,700 төгрөгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон боловч Н.******* нь Д.ад ямар нэгэн хэлбэрээр бэлнээр болон дансаар мөнгө өмчлөлд нь шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул түүний шаардлага үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар заасан нь өмчлөгч нь эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан буцаан шаардах эрх бөгөөд энэхүү зохицуулалт нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

 

Өөрөөр хэлбэл Н.*******, Д. нарын Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, автомашин зээлдэгч нарын хэн нэгний өмчлөлд бүрэн шилжээгүй байна. Тиймээс зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа уг машины төлбөрт оруулсан хөрөнгийн хэмжээгээр хамтран өмчлөх дундын хөрөнгийн Н.*******, Д. нарт ногдох хэмжээ тогтоогдох учиртай.

 

Хариуцагч зээлийн төлбөрийг төлсөөр байгаа, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй талаар тайлбарлаж, нэхэмжлэгч үүнийг үгүйсгэдэггүй. Хэрэв зээлдэгч болох Н.*******, Д. нарын хэн аль нь зээлийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэж чадахгүйд хүрвэл зээлийн барьцаанд байгаа автомашин фидуцын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд гэрээгээр шилжсэн болно.

 

Мөн түүнчлэн зээлийн мөнгөөр худалдан авсан автомашин 2023 оны 0******* сарыг хүртэл Н.*******гийн эзэмшилд байж байгаад машиныг түүний салсан нөхөр буюу хариуцагч Д.ын хүү гэх Л.Бямбасүрэн аваад явсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг ба машиныг Л.Бямбасүрэнгээс шаардаагүй, харин ББСБ-д төлсөн зээлийн төлбөрөө Н.******* хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.ын хууль бус эзэмшлээс 10,360,700 төгрөг гаргуулахаар шаардсан Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

*******.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******0,7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.3, 116, 11******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.ад холбогдох 10,360,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******0,7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ