Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02443

 


 

 

 

 

 

 

2*******4 05 ******* *******84/ШШ2*******4/*******443

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* өргөн чөлөө, ******* байр, ******* тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3******* дүгээр хороо, хайрхан ******* гудамж, 3************** тоот хаягт оршин суух, овогт /рд:ХЕ82*******0872/-д холбогдох,

 

3,75*******,653 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч С. нь 2*******2 оны 04 сарын 20-ны өдөр манай ******* ББСБ-д зээл хүссэн өргөдөл гаргаж 2*******2/*******68 тоот зээлийн гэрээ байгуулан 2*******2 оны 04 сарын 20-ны өдөр 3,*******00,000 төгрөгийг 2,******* хувийн хүүтэй, *******8 сарын хугацаатай буюу 20******* оны *******0 сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохиролцон зээлэн авсан. Тухайн зээлийг *******8 сарын хугацаанд сар бүр 260,000 төгрөг төлөх байсан ч хариуцагч нь ******* удаагийн төлөлт хийсэн бөгөөд энэ төлөлтдөө 2*******2 оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр 530,000 төгрөг, 2*******4 оны 0******* сарын *******5-ны өдөр 520,000 төгрөгийг хийсэн. Хариуцагч тайлбарлахдаа дээрх дурдагдсан 2 удаагийн төлөлтөө 260,000 төгрөгөөс илүү хийсэн учраас тус тус 2 сарын төлөлтийг хийсэн гэж тайлбарлаж маргаад байгаа боловч энэ бол ******* удаагийн төлөлтийн л мөнгө бөгөөд илүү гарсан мөнгө нь хугацаа хэтэрсэн болон нэмэгдүүлсэн хүүнд хасагдаад бодогддог. 2*******4 оны 04 сарын *******7-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,2*******5,874 төгрөг, үндсэн хүү 386,483 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,2*******6 төгрөг, нийт 3,75*******,653 төгрөг байна. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд нийт 2,840,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 604,*******26 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөд, үндсэн хүүд *******,**************3,*******7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 242,637 төгрөгийг төлсөн байна. Иргэний хуулийн *******8******* дүгээр зүйлийн *******8*******.*******-т зааснаар талуудын чөлөөт байдал дээр үндэслээд талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсний дагуу 2 тал тэгш эрхтэйгээр хүсэл сонирхлоо чөлөөтэй илэрхийлэн гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар үндсэн хүү бол 2.******* хувь байгаа. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.**************-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг огт зөрчөөгүй бол зээлийн хүүгийн хөнгөлөлт нэг хувийг авч 30 хоногт оногдох хүү *******,*******% байна гэж заасан байгаа. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.*******2-т зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нөхцөлд үндсэн хүүгээр буюу зээл авсан эхний өдрөөс хойш 30 хоногт оногдох хүү 2.******* хувь байна гэж заачихсан байгаа. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваариа огт зөрчөөгүй төлөлтөө дуусгасан бол зээлийн хүү *******.******* хувиар бодогдох байсан. Хариуцагч нь 2*******2 оны 04 сарын 20-ны өдөр зээлийг мөнгийг аваад 2*******2 оны 05 сарын **************-ний өдөр эхний зээлийн төлөлтөө хийсэн бөгөөд энэ нь зээл авснаас хойш 2******* хоног байна. Тэгэхээр үндсэн зээл болох 3,*******00,000 төгрөгийн 2.******* хувийг 30 хоногт хуваахаар 3,770 төгрөг болно. Энэ өдөрт төлөгдөх үнийн дүнгээ 2******* хоногоороо үржихээр *******0*******,330 төгрөгийн хүү болно. Хариуцагч нь 6 сарын төлөлтөө хувиар ёсоор бол **************-нд төлөх ёстой боловч төлөөгүй. Ингээд 2*******2 оны 06 сарын төлөлтийг огт хийлгүй 2*******2 оны 07 сарын 2*******-ний өдөр 250,000 төгрөг төлсөн. Энэ нь 2*******2 оны 05 сарын **************-ний өдрөөс хойш 63 хоног болж байгаа бөгөөд 63 хоногийг зээлийн 2.******* хувиар үржихээр нэг хоногт оногдох хүү маань 3,624 төгрөг буюу 228,330 төгрөг болж байна. Үүнээс нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлдэгч нь сар бүрийн 20-ны өдөр зээлийн эргэн төлөлт хийх ёстой байсан бөгөөд 2*******2 оны 07 сарын 2*******-ний өдөр хийсэн төлөлтөөс нэмэгдүүлсэн хүүг тооцоолохдоо 2*******2 оны 06 сарын 20-ны өдөр төлөх ёстой байсан төлөлтөө 2*******2 оны 07 сарын 2*******-ний өдөр төлсөн буюу хариуцагч 32 хоногоор хоцроосон. Тэгэхээр ******* хоногт оногдох хүү болох 3,624 төгрөгийг 32-оор үржихээр **************5,*******68 байгаа. Үүний 20% гэхээр *******,**************6 төгрөг болно. Ийм маягаар нэмэгдүүлсэн хүүг тооцсон байгаа. Гэтэл хариуцагч нь сар бүр төлөх ёстой мөнгөө төлөөгүйгээс дараагийн сард төлөгдсөн мөнгө нь өмнөх сарын хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгагдсан гэдгийг ойлгохгүй нийт ******* удаагийн гүйлгээгээр ************** удаагийн төлөлт хийсэн гэж ойлгоод байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эхлээд үндсэн зээлээ авах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.*******-т зээл төлөгч нь зээлийн төлбөрийг хийхдээ эхний ээлжид зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн төлбөрийг, дараа нь үндсэн зээлийг төлнө гэж заасан. Тиймээс манай зүгээс ямар нэгэн байдлаар хүү, зээлийн тооцоолол дээрээ хууль зөрсөн зүйл байхгүй. Иймд хариуцагчаас 3,75*******,653 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас *******,808,447 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрнө, үлдэх *******,*******5*******,206 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал нь зээлийн тооцоолол дээрээ алдаатай бодолт хийж явж байсан. Хариуцагч нь ******* удаагийн үйлдлээр ************** удаагийн төлөлт төлсөн. Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэсэн гэрээний зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч компани нь зээл олгох эрхтэй байгууллага учраас дээрх гэрээний дагуу зээл олгох эрх бүхий хуулийн этгээд юм. Дээрх гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн хэсэг дээр л үндсэн төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 20 хувь буюу нэмэгдүүлсэн хүү тооцох талаар зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь анх зээлийн гэрээ байгуулсан цагаасаа эхлэн зээлийн хүү алдангийг буруу тооцсон байна. Хариуцагч С. нь зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу 2*******2 оны 05 сарын 20-ны өдөр эхний төлөлтөө хийх байсан бөгөөд эхний төлөлтөө 2*******2 оны 05 сарын **************-ний өдөр 260,000 төгрөгийг журмын дагуу төлсөн. Энэ эхний төлөлтийн 260,000 төгрөгөөс *******85,*******00 төгрөг нь үндсэн зээлийн төлбөрт, 74,*******00 төгрөг нь бол хүүгийн төлбөрт суутгагдаж байгаа бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл нь 3,7*******4,*******00 төгрөг байх ёстой. Гэтэл тухайн зээлийн төлөлтийн хүүгийн тооцоололд үндсэн зээлийн үлдэгдэл 3,74*******,330 төгрөг гэсэн байна. Үндсэндээ 35,*******0 төгрөгийг ингээд илүү тавьчихсан байна. Мөн хариуцагч нь 2*******2 оны 06 сарын төлөлтийг төлөлгүй байж байгаад 2*******2 оны 07 сард төлсөн. Энэ 07 сард зээлийн төлөлтийг хийхэд мөн хүүгийн тооцоолол дээр нэхэмжлэгч тал алдаа гаргасан. Зээлийн үлдэгдэл болох 3,7*******4,000 төгрөгөөс хүү тооцож 72,*******20 төгрөгийг зээлийн хүүд суутгасан байна. Гэтэл 2*******2 оны 06 сарын 20-ны өдрийн төлөгдөөгүй үнийн дүн бол *******87,080 төгрөг болохоос биш ирээдүйд төлөгдөх 3,7*******4,000 төгрөг бол биш юм. Үндсэндээ хугацаа хэтэрсэн төлбөр болох *******87,080 төгрөг дээр үндсэн хүүгээ бодоод энэ үнийн дүн дээр 72,*******20 төгрөгийн үндсэн хүү болон үндсэн хүүгийн 20 хувь буюу нэмэгдүүлсэн хүүг тооцож бодох ёстой байсан. Ирээдүйд төлөгдөх ёстой төлбөрүүдийг бүгдийг нь багцалж хүүг нь тооцож хоногт нь хуваачихаар хоногийн хүү нь 3,624 төгрөг гараад байна. Ийм алдаа гаргасан учраас үндсэн дээр төлбөрийн хүүгийн хувьд өндөр гараад, дараагийн төлсөн төлбөрийг нь шууд хүүнд тооцож аваад байхаар зээлийн төлөлт явахгүй байна. Тэгээд хариуцагч нь одоо хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа. Учир нь төлсөн мөнгийг нь нэхэмжлэгч тал хүүд нь тооцож авчхаад зээл төлөлт явахгүй байна. Мөн банк, тусгай эрх бүхий хуулийн этгээдийг зээл гаргах гэрээний нарийвчилсан зохицуулалтыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн мөнгөн зээл олгохтой холбоотой үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.6-т зааснаар зээлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг гэрээнд заавал тусгасан байх ёстой гэсэн байдаг. Талууд нь зээлийн гэрээний үүргээ *******8 хуваан төлөхөөр зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээ байгуулчихсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зээлийн гэрээний хүү, сарын төлөлт зэрэг маш тодорхой байх ёстой гэж заасан байгаа. Учир нь зээлдэгч нар зээлийн төлөлт хэтэрсний хүү зэргийг тооцоолох тэр бүр чадваргүй хүмүүс байгаа. Хариуцагч нь нийт *******8 удаагийн гүйлгээгээр зээлээ төлж дуусгах ёстой байсан ба 06 дугаар сарын төлөлтийн мөнгөө 07 дугаар сард нөхөөд хийчихсэн байхад илүү төлсөн мөнгийг нь дараагийн сард нь биш зээлийн хүүд суутган бодсон байна. Мөн зээлийн хүүг бодохдоо тухайн сарын төлөөгдөх ёстой байсан үнийн дүнгээс биш нийт ирээдүйд төлөгдөх ёстой үнийн дүнгээр тооцоолол хийж алдаа гаргасан байна. Манай зүгээс зээлийн хүүг *******,******* хувь эсвэл 2,******* хувиар тооцсон гэж маргахгүй байгаа. Хариуцагч нь талуудын хооронд тохиролцсон графикийн дагуу нийт төлөгдөх 4,648,447 төгрөгийг зөвшөөрч байгаа. Энэ үнийн дүнгээс хариуцагч С.ийн өөрийнх нь төлсөн 2,840,000 төгрөгийг хасахаар *******,808,447 төгрөг болж байна. Тиймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас энэ *******,808,447 төгрөгийг л хүлээн зөвшөөрнө гэв.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цахим гүйлгээний баримт, 2*******2 оны 04 сарын 20-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2*******2 оны 04 сарын 20-ны өдрийн 2*******2/*******68 тоот зээлийн гэрээний нэхэмжлэлийн тооцооллын баримт, 2*******2 оны 04 сарын 20-ны өдрийн зээл хүсэгчийн өргөдөл, хэрэглээний зээлийн хүсэлтийн мэдээлэл, 2*******2 оны 04 сарын 20-ны өдрийн 2*******2/*******68 дугаар зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2*******2 оны 04 сарын 20-ны өдрийн 2*******2/*******68 тоот зээлийн гэрээний нэхэмжлэлийн тооцоолол,

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 2*******4 оны 04 сарын 04-ний өдрийн хариу тайлбар, төлбөрийн баримт, 2*******4 оны 04 сарын 04-ний өдрийн *******46 дугаар итгэмжлэл, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын 2*******4 оны 03 сарын 2*******-ний өдрийн 55 дугаар албан бичиг зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. ******* ББСБ ХХК нь С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,54*******,73******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2,*******7,*******22 төгрөгөөр ихэсгэж, нийт 3,75*******,653 төгрөг шаардав.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2*******2 оны 04 сарын 20-ны өдөр 2*******2/*******68 тоот зээлийн гэрээ байгуулагдсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 3,2*******5,874 төгрөг, үндсэн хүү 386,483 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,2*******6 төгрөг, нийт 3,75*******,653 төгрөгийг гэрээний үүрэгт зээлдэгч С.ээс шаардана... хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагаас *******,808,447 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх *******,*******5*******,2206 төгрөгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч зээлийн тооцоолол дээрээ алдаатай бодолт хийсэн хэмээн нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

5.******* ББСБ ХХК, С. нарын хооронд байгуулагдсан 2*******2 оны 04 сарын 20-ны өдрийн №2*******2/*******68 тоот Зээлийн гэрээ-ээр зээлдэгч нь 3,*******00,000 төгрөгийг 30 хоногт 2,******* хувийн хүүтэй, *******8 сарын хугацаатайгаар зээлж авсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.******* дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн.

Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрт 604,*******26 төгрөг, хүүнд *******,**************3,*******7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 242,637 төгрөг, нийт 2,840,000 төгрөгийг төлсөн байх ба төлөгдсөн үнийн дүн, зээлийн хүүний 2,******* хувь, нэмэгдүүлсэн хүүний 20 хувийн хэмжээнд хариуцагч маргаагүй, харин тооцооллын хувьд маргадаг.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас *******,*******5*******,2206 төгрөгийг татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч үндсэн зээлийн тухайн сард төлөгдөх дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой байтал ирээдүйд төлөгдөх ёстой зээлийн нийт дүнгээр төлбөрүүдийг бүгдийг нь багцалж хүүг тооцож хоногт нь хуваахаар хоногийн хүү өндөр гарч, хариуцагчийн сард төлсөн төлсөн төлбөр нь хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгагдан, үндсэн зээлийн дүн багасаагүй байна. Нэхэмжлэгч тооцооллын хувьд алдаа гаргасан гэж тайлбарлав.

 

6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.*******-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.*******, 2*******.2-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцноЗээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, ...бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө хэмээн хуульчилсан.

 

Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.*******-т зээлдүүлэгч зээлийн төлбөрийг хийлгэхдээ эхний ээлжид зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн төлбөрийг хийлгэж, дараа нь үндсэн зээлийг төлүүлнэ гэж заажээ.

 

Талуудын байгуулсан гэрээ, хуулийн дээр заасан зохицуулалтаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй буюу хариуцагч зээл, түүний хүүг сар бүр тогтмол төлөх үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хожимдож, уг хугацаагаар зээлдүүлэгч зээлдэгчээс төлсөн дүнг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутган тооцсон болох нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцооллын баримтаар нотлогдов.

 

Зээлдэгч нь 2*******2.05.**************-ний өдөр 260,000 төгрөг, 2*******2.07.2*******-ний өдөр 250,000 төгрөг, 2*******2.*******0.20-ны өдөр 250,000 төгрөг, 20*******.0*******.0*******-ний өдөр 260,000 төгрөг, 20*******.07.04-ний өдөр 250,000 төгрөг, 20*******.08.*******2-ны өдөр 260,000 төгрөг, 20*******.*******0.2*******-ний өдөр 260,000 төгрөг, 2*******4.0*******.*******5-ны өдөр 520,000 төгрөгийг тус тус төлжээ.

 

Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн хугацааны эхний төлбөр 260,000 төгрөгийг 2*******2.05.**************-ний өдөр төлж, 2 дахь буюу 6 дугаар сарын зээлийн төлбөрийг төлөлгүй 2*******2.07.2*******-ний өдөр 250,000 төгрөг төлсөн нь өмнөх зээлийн төлбөрийг төлсөн хугацаанаас 63 хоног өнгөрч, үндсэн зээлийн үлдэгдэл 3,74*******,330 төгрөгөөс 2,******* хувийн хүүг тооцоход *******08,730,57 төгрөг, үүнээс ******* хоногт ногдох хүүг тооцоход 3,624.35 төгрөг, үүнийг 63 хоногт тооцоход 228,334 төгрөг, үүнээс нэмэгдүүлсэн хүү тооцох 33 хоног буюу *********************,5*******2 төгрөгийн хүүнээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцоход *******,**************8.4 төгрөг болно.

 

Мөн хариуцагч 2*******2.08.2*******-ний өдөр төлсөн 530,000 төгрөгийг 8, ******* дүгээр сарын төлбөр гэж тайлбарлах боловч зээлийн дансанд 8 сард орж ирсэн 530,000 төгрөгөөс 3******* хоногийн хүүнд **************3,885 төгрөг, үндсэн зээлд 4*******6,**************5 төгрөгийг суутгаж авсан нь сар бүр төлөгдөх үндсэн зээлийн төлбөрөөс илүү дүнгээр хасалт хийж, энэ хэмжээгээр үндсэн зээлийн үлдэгдэл багассан байна. Үнээс хойш төлөгдсөн төлбөрүүд тогтмол хугацаа хожимдож төлөгдөн хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгагдан, үндсэн зээлийн дүн багасах боломжгүй байжээ.

 

Зээлдэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрийг тооцон суутгасан аргачлал нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч тухайн сард төлөгдөх үндсэн зээлийн дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой гэж маргадаг боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.*******-т ..."зээл" гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсноор хариуцагчийн тайлбар няцаагдав.

 

Иймд хариуцагч С.ээс үндсэн зээл 3,2*******5,874 төгрөг, *******2******* хоногийн хүү 386,483 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,2*******6 төгрөг, нийт 3,75*******,653 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,7*******6 төгрөгөөс 77,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7,*******68 төгрөгийг татварын хэлтсийн данснаас, хариуцагч С.ээс 3,75*******,653 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 75,*******04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.*******-т зааснаар хариуцагч С.ээс зээлийн гэрээний үүрэгт 3,75*******,653 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.*******, 58 дугаар зүйлийн 58.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 84,7*******6 төгрөгөөс 77,548 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 7,*******68 төгрөгийг татварын хэлтсийн данснаас, хариуцагч С.ээс 75,*******04 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.4, *********************.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ