| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03965/И |
| Дугаар | 184/ШШ2024/02452 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/02452
| 04 05 03 | 1*******4/ШШ04/045 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* ******* плаза ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /рд:54335*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр хороо, уул гудамж, 5б тоот хаягт оршин суух, овогт /рд:УВ11010/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт ,53,*******5.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 04 оны 04 сарын 3-ны өдөр хүлээн авч, 04 оны 04 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ББСБ ХХК нь зээлдэгч С.тэй 0 оны 03 сарын 0-ний өдөр №11613011500305 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан үнэт эдлэл авах зориулалтаар ,013,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, -н сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 0 оны 1 сарын 0-ний өдөр дууссан боловч зээлдэгч С. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч С.эс үндсэн зээлийн үлдэгдэл 1,16,44 төгрөг, үндсэн хүү 4,41.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,43.******* төгрөг, нийт ,53,*******5.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,53,*******5.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.д холбогдох ,53,*******5.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох ,53,*******5.3 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 04 оны 05 сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 06 сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 07 сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 0******* сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 0 сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 10 сарын 0-ны өдөр 37*******,*******5.3 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ,34,*******57 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 04 оны 05 сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 06 сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 07 сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 0******* сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 0 сарын 0-ны өдөр 375,000 төгрөг, 04 оны 10 сарын 0-ны өдөр 37*******,*******5.3 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,01 төгрөгөөс 5,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 5,506 төгрөг, хариуцагч С.эс 5,506 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ