Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/02454

 


 

 

 

2024 05 03

184/ШШ2024/02454

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:УК*******091815/-д холбогдох,

 

12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.******* миний бие Х.ийн хүсэлтээр 2023 оны 06 сарын 21-ний өдөр Хаан банкны тоот дансаар хүлээн авсан гэх төлбөрийг буцаан төлүүлэх тухай 2023 оны 08 сарын 01-ний өдөр бичгээр гэрээ хийж, сард 3,000,000 төгрөгөөр гаргуулахаар болсон боловч одоог хүртэл барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Х.өөс 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Х. миний бие Т.*******гийн нэхэмжилсэн 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэрэв 12,000,000 төгрөгийг барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх болохыг ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Х.өд холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага 12,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х.өд холбогдох, 12,000,000 төгрөг гаргуулах тухай Т.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 12,000,000 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,*******0 төгрөгөөс 103,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 103,475 төгрөг, хариуцагч Х.өөс 103,475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ